HTML-ийн хичээлүүд ( 21 )

Веб сайт бүтээхээр шийдсэн бол та эхлээд түүний бүтцийг хийдэг HTML хэлийг зайлшгүй үзэх хэрэгтэй. Бичлэгийн өвөрмөц дүрэмтэй байдгаас зарим хүмүүст эхэн үедээ их эвгүй байж болох юм. Гэхдээ үүнийг мэдэхгүйгээр сайт хийх тухай бодох ч хэрэггүй. Бэлэн темплейт ашиглаад хийж болно гэж та бодож магадгүй. Сайтын бүтцээ өөрөө гаргах, бэлэн темплейтээ засварлах, динамик агуулгыг оруулах гээд олон зүйлд энэ хэлний мэдлэг заавал хэрэгтэй. Эцсийн хэрэглэгчид таны сайтыг үзүүлэх хэл бол HTML юм. Ямарч сайт байсан ч хэрэглэгчид хүргэж байгаа хуудас эцэстээ энэ хэлээр бичигдэн түүнийг хөтөч программ ойлгон дэлгэцэнд үзүүлдэг. Иймээс программчлал, веб дизайн, веб мастер болох гэж байгаа хүмүүс HTML хэлийг сурах л хэрэгтэй болдог. 

Танд амжилт хүсье     

Нээгдсэн тоо: 4347 Нийтийн

HyperText Markup Language (HTML) гэдэг нь веб хуудас хийхэд зориулагдсан албан ёсны /стандарт/ хэл юм. Веб хуудсыг төрөл бүрийн WEB BROWSER (интернет хөтөч) ээр үзэж болно. Интернет хөтөч нь HTML ээр хийгдсэн хуудасны элементүүдийг хэв шинжийг тодорхойлолтуудыг хөрвүүлж хэрэглэгчид үзүүлдэг программ хангамж юм. Фонт, шугам, төрөл бүрийн графикийн элементүүдийг ашиглан веб хуудсыг хэлбэржүүлэх ажиллагааг хийх боломжийг HTML бүрдүүлж өгдөг.

Ихэнх хуудсууд нь гарчиг, догол мөр, жагсаалт гэх мэтийн стандарт элементүүдтэй байдаг. Хуудасны мэдээллийн бүтэц, бүрэн байдлыг ханган HTML-ийн тег-ийг ашиглан тухайн элементийг хэрхэн харуулах мэдээллийг интернет хөтөчид дамжуулан өгч болно. Интернет хөтөч нь хуудсыг уншихдаа HTML-ийн тегийг хөрвүүлэн зохиогч ямар байдлаар хэлбэржүүлсэн тэр хэлбэрээр нь дэлгэцэнд үзүүлнэ.

Нээгдсэн тоо: 3486 Нийтийн

Хөтөч хуудсыг хүлээн аваад түүнийг ямар байдлаар хөрвүүлэхээ тодорхойлдог. Хуудасны хамгийн эхний тег нь <HTML> байх ёстой. Учир нь энэ тег нь таны хуудсыг HTML дээр бичигдсэн гэдгийг хөтөчид мэдэгдэж байгаа юм. Хамгийн жижиг HTML хуудас нь доорх хэлбэртэй байна:

<HTML> ...Хуудасны бие хэсэг... </HTML>

Хуудасны толгойн хэсэг <HEAD> болон түүний элементүүд

Хуудасны толгойн хэсгийн тэг нь <HTML> тэгийн араас шууд байрлах ба хуудасны бие хэсэгт дахин хаана ч ашиглагдахгүй. Энэхүү тег нь хуудасны ерөнхий утгыг илэрхийлдэг бөгөөд хуудасны харагдах хэлбэрт ямарч нөлөө үзүүлдэггүй. <HEAD> тегийн дотор ямар нэгэн текст бичихгүй байх хэрэгтэй. Нээлтийн <HEAD> тегийн араас <TITLE>, <BASE>, <LINK>,<SCRIPT> г.м хуудасны тодорхойлогч тегүүд байрлах бөгөөд бүх тодорхойлолтыг дууссны дараа </HEAD> тег бичигдэнэ.

Нээгдсэн тоо: 2403 Нийтийн

HTML хуудсыг бичихдээ текстээ гарчиг, дэд гарчиг, текст гэх мэтээр хэсгүүдэд хувааж өгдөг. Нэгдүгээр түвшингийн гарчиг / хэмжээгээрээ хамгийн том нь / 1, дараагийнх нь 2, г.м хуваагдана. Ихэнх броузерууд нь өөрийн хэв маягаар зургаан түвшингийн гарчигийг хөрвүүлдэг. Зургаагаас дээш түвшингийн гарчиг нь стандартад ордоггүй тул броузерууд дэмжихгүй / танихгүй / байж болно. Нэгдүгээр түвшингийн гарчигийг дараах байдлаар бичнэ:

<H1> Нэгдүгээр түвшингийн гарчиг </H1>

Өөр түвшингийн гарчиг нь ерөнхий тохиолдолд

<Hx> x-түшингийн гарчиг </Hx>

гэсэн хэлбэрээр бичигдэнэ.

энд x - гарчигийн түвшинг тодорхойлсон 1 нээс 6 хүртэл тоо.

Нээгдсэн тоо: 1492 Төлбөртэй

  • HTML текст нь ихэнх интернет хуудасны үндсэн бүрдүүлэгч
  • Түлхүүр үгнүүд болон HTML хуудас дахь текстээр хэрэглэгчид таны сайтыг олдог
  • HTML текстүүд таны үзэмжээр дурын өнгө болон хэмжээтэй байж болохоос гадна та текстийн фонт, хэв загварыг тодорхойлон өгч болно.

Хэсэг болон мөр шилжүүлэх тегүүд

<br> - тегээр мөрийг шилжүүлнэ. Энэ тегийн араас бичигдсэн текстүүд шинэ мөрнөөс эхэлнэ.
<p></p> - текстийг нэг хэсэг байдлаар үзүүлэх. Шинээр хэсэг эхлэх бүрдээ <p> тегийг бичнэ. Мөр шилжүүлэх <br> тегээс ялгаатай нь хэсэг хоорондоо хоосон мөрөөр тусгаарлагдаж байдаг.
<p> тегт хэсэгт орсон текстийг зэрэгцүүлэх аргыг заах align гэсэн параметр байдаг. Авч болох утгууд нь

  • left - зүүнээс,
  • right - баруунаас,
  • center - төвд,
  • justify - бүх өргөнд.

Нээгдсэн тоо: 1101 Бүртгүүлэх

Хичээлээр бид текстийг хэлбэржүүлэхэд нэг их өргөн ашиглаад байдаггүй тегүүдийн талаар үзэх болно. Хэдийгээр тегүүдийг ховор ашигладаг гэсэн ч тэдгээрийг мэддэг байх нь хэрэгтэй. Цаашид жишээн дээр кодын зөвхөн тухайн хэсгийг үзүүлэх ба харин туршин үзэхдээ эхний жишээний дагуу бүгдийг бичин туршилтаа хийж байгаарай. Эх кодын файлд өөрчлөлт орох бүрд Mozilla Firefox хувьд харин Internet Explorer товчийг дарах эсвэл F5 даран веб хуудсыг шинэчилнэ гэдгийг дахин сануулъя.

Товчилсон нэрийн тег abbr, acronym

<abbr></abbr>, <acronym></acronym> тегүүд нь текстийг товчлол гэдгийг заана. Анхдагч байдлаар текст доогуураа тасархай зураастай харагдах ба түүн дээр хулганы заагчийг аваачихад товчилсон үгний тайлбар гарч ирдэг. Товчлолын тайлбарыг харуулахдаа тегэд title параметрийг нэмээд түүний утгаар товчлолын тайлбарыг нэмэж өгнө.

Нээгдсэн тоо: 3494 Нийтийн

Өмнөх хичээлүүдэд бид нилээд олон тооны HTML кодыг бичсэн. Тэгвэл хөтөч <h1></h1> гэдгийг тег гэдгийг хэрхэн мэдэж байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл текстийг хэрхэн гарчиг болгож байгаа. Тэгвэл эдгээр удирдах тэмдэгтүүдийг зүгээр текст болгон харуулахад яах хэрэгтэй вэ?
Үнэн хэрэгтээ хөтөч < > дотор байрлаж байгаа бүгдийг удирдах тегүүд гэж ойлгоно. Тэгвэл эдгээр тэмдэгтүүдийг дэлгэц дээр харуулахын тулд тэдгээрийг HTML -ийн тусгай тэмдэгтүүдийг ашиглана. HTML-ийн тусгай тэмдэгтүүдийн хүснэгт байдаг. Гэхдээ бид тэдгээрээс зөвхөн үндсэн хэсгийг л үзнэ.

Нээгдсэн тоо: 2249 Төлбөртэй

Холбоосын тег a

html хуудасны хамгийн чухал ойлголтуудын нэг бол холбоос. Интернет хуудас үзэж байхдаа бид товч эсвэл текст дээр дараад хэрэгтэй хуудас руу шилждэг. Эдгээр хуудаснууд нь тухайн сервер дээр байж болохоос гадна ертөнцийн нөгөө өнцөгт байрлах серверт ч байж болно. Ямарч тохиолдолд хуудас руу тэр дороо л шууд шилждэг.
Өөр хуудсанд шилжихийн тулд хаана дарахыг та хэрхэн мэдэх вэ? Холбоосын өнгө өөр байх эсвэл доогуур зураастай эсвэл хулганы заагчийг аваачихад дүрс нь өөр болох гэх мэтээр хараад мэдэхээр байдаг.
Энэ мэт өөрчлөлтүүдийг хариуцаж байдаг контейнер-тег бол <a></a> юм. Харин хэрэглэгч зүүн даралт хийхэд хаашаа шилжүүлэхийг тегийн href атрибут тодорхойлно.

Нээгдсэн тоо: 1167 Төлбөртэй

Дугаарлагдсан жагсаалт

Ямар нэгэн байдлаар дугаарлагдсан жагсаалт юм. Дугаараар араб тоо, ром тоо эсвэл үсгүүд байж болно. Жагсаалт дугаарлагдсан гэдгийг хөтөчид заан өгөхдөө <ol></ol> тегийг ашиглана. Бүх жагсаалт эдгээр тегийн хооронд байрлах бөгөөд пункт болгон <li></li> тегээр өгөгдөнө.

Дугаарлагдсан жагсаалтын жишээ

<html>
<head>
<title>Дугаарлагдсан жагсаалт</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
</head>
<body>
<ol>
<li>Адуу</li>
<li>Үхэр</li>
<li>Хонь</li>
</ol>
</body>
</html>

Нээгдсэн тоо: 1549 Төлбөртэй

Веб хуудаст зургийг хоёр аргаар ашигладаг. Нэг нь дэвсгэр байдлаар нөгөө нь бие даасан зураг хэлбэр. Сайтад JPEG, GIF, PNG гэсэн 3 форматын зургуудыг ашиглахыг илүүд үздэг. Эдгээр форматыг бүх хөтөч дэмждэг бөгөөд бусад өөр төрлийн форматад тусгай хэрэгсэл ашиглах шаардлага гарч болзошгүй.
Ер нь бол сайтын бүх зургуудыг тусд нь (жишээ нь images) хавтаст хадгалсан байдаг. Зургын замыг холбоост ашигладагийн адилаар заан өгнө.   
Хичээлийн жишээнүүдэд зургийн замыг заахдаа зургууд сайтын хуудаснууд байрлаж байгаа site хавтастай нэг түвшингийн images гэсэн хавтас байгаа байдлаар бичих болно.

Нээгдсэн тоо: 2217 Төлбөртэй

html хүснэгт үүсгэх

Хүснэгт бол веб хуудасны үндсэн хэрэгслүүдийн нэг юм. CSS ашиглахгүйгээр зөвхөн хүснэгтийг ашиглан нарийн зохион байгуулалттай хуудсыг үүсгэж болдог. Ямар ч хүснэгт нь мөр, багануудуудаас бүтэх бөгөөд мөр баганы огтлолцлоор нүднүүд үүснэ. Жишээ нь

багана 1 багана 2 багана 3
1-р баганы 1-мөр 2-р баганы 1-мөр 3-р баганы 1-мөр
1-р баганы 2-мөр 2-р баганы 2-мөр 3-р баганы 2-мөр
1-р баганы 3-мөр 2-р баганы 3-мөр 3-р баганы 3-мөр

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 41

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 38

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 88

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 79

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 76

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 62

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 58

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 73

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 71

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 963

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 636

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1008