Он лайн сургалтыг танд санал болгож байна.

Сайтын мэдээллийг бүрэн үзэхийг хүсвэл та тусгай эрхтэй хэрэглэгч болох хэрэгтэй. Манай сайтын тусгай эрхтэй хэрэглэгчийн хэсэгт өнөөдрийн байдлаар дараах сэдвүүдээр материалууд нийтлэгдээд байгаа ба байнга нэмэгдэж байгаа болно.

СэдэвМатериалууд
Excel110
График дизайн22
Математик127
Програмчлалын хэлүүд38
Математикийн бодлогууд162
Шатрын хичээлүүд56
Excel -ийн функцууд31
Форекс21
Нийт567

Та хэрэглэгчийн тусгай эрхийг гар утаснаасаа мессеж илгээн авах боломжтой боллоо. Мессежээр эрх нээлгэх

Дэлгэрэнгүй мэдээллийг Сайтын тусгай хэрэглэгчийн бүлгээс үзээрэй.

Нүд хоорондын холбоо
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Excel програмын алдаа илрүүлэх хэрэгсэл нь хуудаснуудын нүд болон томьёонуудын хоорондын уялдаа холбоог графикаар дүрслэн үзүүлснээр хуудас дээрх алдааг илрүүлэн засварлахад их тус хүргэдэг. Нүд болон томьёоны уялдааг сумаар холбон өгдөг ба энд нөлөөлөх ба хамаарах нүд гэсэн ойлголт байдаг.
Нөлөөлөх - гэдэг нь тухайн (идэвхитэй) нүдний утгыг олоход (шууд болон шууд бус) ашиглагдаж байгаа нүднүүдийг хэлнэ. Хамаарах - гэдэг нь утга нь тухайн (идэвхитэй) нүдний утгааас хамаарах нүднүүдийг хэлнэ. Нүдний томьёо нь буруу ажиллах үед (#DIV/0!, #VALUE!, #NA) өгөх алдаа нь тооцоонд нөлөөлөх нүднүүдээс шууд хамаардаг. Алдаа илрүүлэх, томьёоны тооцоололд хамрагдах нүднүүдийн хамааралыг харахын тулд нөлөөлөх ба хамаарах нүднүүдийн хоорондын уялдааг ашигладаг.
Нөлөөлөх ба хамаарах нүднүүдийн хоорондын уялдааг харахын тулд

page07_05_01

  1. Холбоог харах гэж буй нүдийг сонгоно
  2. Туузын Formulas үеийг сонгоод доорх үйлдлийн аль нэийг хийнэ.
    • Formulas -> Formula Auditing -> Trace Precedents товчийг дарахад тухайн нүдний утганд шууд нөлөөлж байгаа бүх нүднүүдээс тухайн нүд рүү заасан сумыг үзүүлнэ.
    • Formulas -> Formula Auditing -> Trace Dependents товчийг дарахад тухайн нүдний утга нь шууд нөлөөлж байгаа бүх нүднүүд рүү заасан сумыг үзүүлнэ.
  3. Шууд болон шууд бусаар нөлөөлөх, хамаарах холбоосыг үзүүлэх сумыг хичнээн хэрэгтэй байна төчнөөнийг 2-р алхамыг давтах замаар зуруулна.
  4. Нөлөөлөх болон хамаарах нүднүүдийн хооронд холбоос сум дээр хоёр даралт хийн шилжинэ. Жижигхэн хүснэгтийн зурагтай тасархай шугамаар холбогдсон сум нь нөлөөлж байгаа нүдийг өөр хуудас дээр байгааг заана. Ийм шугам дээр хоёр даралт хийхэд Go To цонх нээгдэх ба холбоосыг сонгоод Ok товчийг даран шилжинэ.
  5. Алдааг илрүүлэн зассаны дараа нүднүүдийн холбоосыг үзүүлсэн сумуудыг Formulas -> Formula Auditing -> Remove Arrows товчийг даран харагдахгүй болгоно.

Том хэмжээний хуудасны нүднүүдийн холбоосыг харахын тулд түүний хэмжээг масштаблах хэрэгтэй болдог.

Тусгай эрхтэй хэрэглэгч болсноор хичээлийг бүтнээр нь өөр бусад олон хичээлийг үзэх боломжтой.

 

Электрон ном

Баннер
, Powered by Joomla!