Нүүр Хэрэглээний програмууд Microsoft excel Диаграмд легенд (legend) оруулах өөрчлөх

Он лайн сургалтыг танд санал болгож байна.

Сайтын мэдээллийг бүрэн үзэхийг хүсвэл та тусгай эрхтэй хэрэглэгч болох хэрэгтэй. Манай сайтын тусгай эрхтэй хэрэглэгчийн хэсэгт өнөөдрийн байдлаар дараах сэдвүүдээр материалууд нийтлэгдээд байгаа ба байнга нэмэгдэж байгаа болно.

СэдэвМатериалууд
Excel110
График дизайн22
Математик127
Програмчлалын хэлүүд38
Математикийн бодлогууд162
Шатрын хичээлүүд56
Excel -ийн функцууд31
Форекс21
Нийт567

Та хэрэглэгчийн тусгай эрхийг гар утаснаасаа мессеж илгээн авах боломжтой боллоо. Мессежээр эрх нээлгэх

Дэлгэрэнгүй мэдээллийг Сайтын тусгай хэрэглэгчийн бүлгээс үзээрэй.

Диаграмд легенд (legend) оруулах өөрчлөх PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Диаграмд легенд (legend) оруулах өөрчлөх

Легенд (legend) гэдэг нь текст ба түлхүүрээс (цувааг тодорхойлсон жижигхэн зураг) бүрдсэн диаграмын өгөгдлийн цувааны зориулалтын тайлбар юм. Диаграмыг үүсгэх үедээ легендийг агуулсан макетыг сонгон авч болох ба хэрвээ макет нь элементийг агуулаагүй бол дараа нь нэмэн оруулж болно. Үүний тулд
  1. Диаграмыг идэвхижүүлээд Chart Tools -ын Layout үеийг сонгоно.
  2. Layout -> Labels -> Legend товчийг дарахад гарч ирэх цэснээс сонголтоо хийхэд диаграмд легенд нэмэгдэнэ.
Диаграмыг үүсгэхдээ анхдагч өгөгдлийн хэсэгт мөр баганы нэрийг оруулаагүй бол легенд дээр өгөгдлийн цувааг Series1, Series2 гэх мэтээр тэмдэглэдэг. Эдгээр нэрийг өөрчлөхдөө

  1. Диаграмыг идэвхижүүлээд Chart Tools -ын Design үеийг сонгоно.
  2. Design -> Data -> Select Data товчийг дарах эсвэл баруун даралт хийгээд гарч ирсэн цэснээс Select Data -г сонгоно. Үүний дараа дэлгэцэнд Select Data Source диалогийн цонх нээгдэнэ.
  3. Legend Entries (Series) хэсгээс Series1, Series2 гэх мэт нэрүүдээс сонгон аваад Edit товчийг дарахад дэлгэцэнд Edit Series цонх нээгдэнэ.
  4. Series name талбарт байгаа нэрийн оронд шинээр нэр өгөх эсвэл нэр байгаа хүснэгтийн нүдний хаягийг заан өгөөд Ok товчийг дарахад Select Data Source диалогийн цонхонд буцна
  5. 3,4-р алхамыг нэрийг солих бүх цуваанд давтан хийнэ
  6. Ok товчийг даран Select Data Source диалогийн цонхыг хаана.
Илүү ихийг үзмээр байвал Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болоорой.
 

Электрон ном

Баннер
, Powered by Joomla!