Програмчлалын C# хэл ( 47 )

Програмчлалын хэлүүдээс хамгийн өргөнөөр ашигладаг хэлүүдийн тоонд C хэл зүй ёсоор ордог. Тиймээс би энэ хэлний талаарх материалуудыг судласны үндсэн дээр энэхүү цуврал хичээлүүдийг бэлтгэлээ. Хичээлд C# хэлийг ашиглах болно. Хичээлийг илүү үр дүнтэй болгох үүднээс хичээлд C# програмчлалын хэлний бичлэгийн дүрэм, цикл, нөхцөлт оператор гэх мэтийн програмын үндсэн ухагдхууны талаар дэлгэрэнгүй авч үзэхгүй харин C# хэлний өөрийн гэсэн технологийн онцлог, хэлийг ашиглах практик ажиллагаа дээр илүү анхаарал хандуулах болно. Иймээс хичээлийг үзэхийн тулд та C# хэлний үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо програмчлалын хэлүүд бараг адилхан бичлэгийн дүрэмтэй болсон болохоор та заавал C# хэл гэлтгүй JAVA, C++ эсвэл PHP гэх мэт ОХП-ын аль нэг хэлийг мэддэг байхад жишээнүүдийг бүрэн ойлгох боломжтой. C# хэлний хэлний суурь мэдлэгийг авч болох ном материалууд номын дэлгүүр эсхүл интернетэд хангалттай байгаа. Програмын жишээнүүдийг хийхдээ Visual Studio 2015 боловсруулалтын орчинг ашиглах тул та компьютертаа програмыг суулгасан байх шаардлагатай.

Танд амжилт хүсье

Чиглүүлэгч шинжүүд

Нээгдсэн тоо: 302

Төлбөртэй

 

Entity Framework технологийн тухай ээлжит хичээлийг нийтэллээ. Хичээлээр чиглүүлэгч шинжүүд гэж юу болох тэдгээртэй хэрхэн ажиллахыг авч үзье. Entity Framework манай өгөгдлийн сангийн хэрэглэгчдийн Customer хүснэгтэд

namespace DbDemo
{
    using System;
    using System.Collections.Generic;
    
    public partial class Customer
    {
        public Customer()
        {
            this.Orders = new HashSet<Order>();
        }
    
        public int CustomerId { get; set; }
        public string CustomerName { get; set; }
    
        public virtual ICollection<Order> Orders { get; set; }
    }
}

кодыг үүсгэсэн байгаа.

 

Өгөгдлийн сантай ажиллах явцад түүнд төрөл бүрийн хүсэлтүүд өгөн өгөгдөл боловсруулах шаардлага тогтмол гардаг. Энэ хичээлд өгөгдлийн сангийн хүсэлтийг үүсгэх талаар авч үзэх болно. Өгөгдлийн сангийн хүсэлтүүд маш олон төрлүүд байдаг болохоор бүгдийг авч үзэх боломжгүй. Гэхдээ ерөнхий аргачлалыг ойлгосон байхад та ямарч хүсэлтийг үүсгэн ашиглах боломжтой.

 

SQL төрлийн бичлэгийн дүрэм.

Нээгдсэн тоо: 432

Бүртгүүлэх

 

Entity Framework сэдвийн хүрээнд нийтлэгдэж буй энэхүү хичээлд бид Linq технологид хүсэлтийг sql төрлийн бичлэгтэй төстэй байдлаар бичин ашиглах боломжийн тухай үзнэ. Өмнөх хичээлүүдэд ашиглаж байсан програмын кодын харилцагчдын мэдээллийг авах GetCustomersEF() аргыг доорх байдлаар өөрчлөн өгье.

 

Entity Framework -ийн талаарх өмнөх хичээлүүдэд бид MSSQL серверт энгийн өгөгдлийн сан үүсгээд түүнд ADO NET -ээр хандах стандарт арга болон EF технологийг ашиглан хандахыг үзсэн. Entity Framework -ийг ашиглан өгөгдлийн санд хандах код нь стандарт аргаас хамаагүй бага бөгөөд уншин ойлгоход амархан байсныг харсан. Одоо програмын кодоос EF технологиор өгөгдлийн санд хандаж болох аргуудын талаар авч үзье.

 

Entity Framework -ийг ашиглах

Нээгдсэн тоо: 463

Төлбөртэй

 

Entity Framework -ийн талаарх өмнөх хоёр хичээлд бид технологийн талаарх ойлголт, өгөгдлийн санд уламжлалт аргачлалаар хандах програмын кодыг хийсэн. Энэ хичээлд өмнөх хичээлийн жишээг Entity Framework -ийг ашиглан хэрхэн хийхийг авч үзэцгээе. Таны ашиглаж байгаа .NET фреймворкийн хувилбарт Entity Framework -ийн арай өмнөх хувилбар байж болох талтай. Иймээс Entity Framework -ийн сүүлийн хувилбарыг Nuget механизмаар татан суулгаарай. Nuget бол төрөл бүрийн шинэчлэлүүдийн классын санг автоматаар татан суулгах систем юм.

 

Entity Framework II

Нээгдсэн тоо: 641

Нийтийн

 

Өмнөх хичээлд бид өгөгдлийн сантай ажиллах Entity Framework технологи гэж юу болох, өгөгдлийн сантай ажиллахад шаардлагатай хэрэгслүүд, тэдгээрийг хэрхэн суулгахыг үзээд өгөгдлийн сан үүсгэн түүнд хандах жижигхэн програмыг зохиосон. Энэ хичээлээр өмнөх хичээлд бичсэн програмын код хэрхэн ажиллаж байгааг үргэлжлүүлэн судлах болно. Програмын кодыг сануулбал

using DbDemo.Properties;
using System;
using System.Data;
using System.Data.SqlClient;

namespace DbDemo
{
    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            using (IDbConnection connection = new SqlConnection(Settings.Default.DbConnect))
            {
                IDbCommand command = new SqlCommand("SELECT * FROM t_customers");
                command.Connection = connection;
                connection.Open();
                IDataReader reader = command.ExecuteReader();
                while (reader.Read())
                {
                    Console.WriteLine("Id: {0}\t Нэр: {1}", reader.GetInt32(0),
                        reader.GetString(1));
                }
            }
            Console.ReadLine();
        }
    }
}

гэж байгаа.

 

Entity Framework I

Нээгдсэн тоо: 488

Төлбөртэй

 

Програмын ажиллагаанд өгөгдөлтэй ажиллах асуудал том байр суурийг эзэлдэг. Тэр дундаа өгөгдлийн сантай харилцан ажиллах нь ихээр тохиолдоно. Иймээс хичээлээр бид өгөгдлийн сантай ажиллах Entity Framework технологийн талаар авч үзэх юм. Сэдэв их өргөн агуулгатай тул хэдэн хичээлээр дамжин авч үзэх болно. Хичээлийн материалыг амархан ойлгохын тулд та

  • Холбоот өгөгдлийн сангийн суурь ойлголттой байх. Сайтын Sql хэл хэсгийн хичээлүүдээс энэ талаар судлан ойлгоорой.
  • .NET фреймворкийн олонлог буюу IEnumerable интерфейсийг ойлгон мэдсэн байх. Энэ талаар Олонлог /Sets/ хичээлээс үзэээрэй. Сэдвийг олон хичээлд хөндөж байсан болохоор та олонлогийг ойлгосон байх гэж бодож байгаа.  
  • Лямбда илэрхийлэл. Энд сэдвээр Лямбда илэрхийлэл гэсэн тусдаа хичээл байгаа.   
  • Илэрхийллийн мод ухагдхууны суурь ойлголтыг Илэрхийллийн мод хичээлээс ойлгосон байх.
  • Өгөгдлийн эх үүсвэр олонлог, массив, өгөгдлийн сан гэдгээс үл хамааран өгөгдөлтэй ажилладаг LINQ технологийн суурийг заавал мэдэж байх.

шаардлагатай. Дээрх ухагдхуунуудыг мэдэж ойлгосон байхад Entity Framework технологийг ойлгоход асуудал үүсэхгүй.

 

C# илэрхийллийн мод II

Нээгдсэн тоо: 433

Төлбөртэй

 

Хичээлээр илэрхийллийн мод сэдвийг үргэлжлүүлэн судлана. Бид өмнөх хичээлд ойлголтын талаар авч үзээд түүнийг хэрхэн ашиглах жишээг эхлүүлсэн байгаа. Жишээнд хүмүүсийн мэдээллийг дэлгэц дээр жагсаалт байдлаар харуулаад жагсаалтын баганы толгой дээр дарахад жагсаалтыг тухайн баганаар хэрхэн эрэмбэлэхийг хэрхэн шийдэх бодлого тавигдсан. Асуудлыг та шийдэж чадсан уу. Одоо бид энэхүү асуудлыг илэрхийллийн модыг ашиглан хэрхэн шийдэхийг үзье.

 

C# илэрхийллийн мод I

Нээгдсэн тоо: 474

Төлбөртэй

 

Илэрхийллийн модны талаар бид Лямбда илэрхийлэл хичээлд цухас дурдсан. Энэ хичээлээр илэрхийллийн модны ухагдхууныг дэлгэрүүлэн авч үзэх болно. Илэрхийллийн мод ухагдхуун нилээд хүндэвтэр сэдэв тул та

сэдвүүдийн талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Иймээс дээрх сэдвүүдийн талаарх хичээлүүдийг үзэхийг зөвлөе. Дээр дурдсан ухагдхуунуудын талаар мэдлэгтэй бол илэрхийллийн мод ухагдхууныг ойлгоход танд онцын хүндрэл үүсэхгүй.

 

Reflection II

Нээгдсэн тоо: 457

Төлбөртэй

 

Өнөөдөр C# хэлний нилээд хүчирхэг, нарийн Reflection технологийн талаар үргэлжлүүлэн авч үзье. Хичээл Reflection I -ийн үргэлжлэл тул та эхлээд өмнөх хичээлийг судлаарай.

Мета өгөгдлийг ашиглан өгөгдлийг удирдах.

Мета өгөгдлийг ашиглан төрлийн бодит өгөгдлийг хэрхэн өөрчлөхийг авч үзье. Үүний тулд Program классын Main аргад доорх кодыг оруулан өгье.