Програмчлалын C# хэл ( 47 )

Програмчлалын хэлүүдээс хамгийн өргөнөөр ашигладаг хэлүүдийн тоонд C хэл зүй ёсоор ордог. Тиймээс би энэ хэлний талаарх материалуудыг судласны үндсэн дээр энэхүү цуврал хичээлүүдийг бэлтгэлээ. Хичээлд C# хэлийг ашиглах болно. Хичээлийг илүү үр дүнтэй болгох үүднээс хичээлд C# програмчлалын хэлний бичлэгийн дүрэм, цикл, нөхцөлт оператор гэх мэтийн програмын үндсэн ухагдхууны талаар дэлгэрэнгүй авч үзэхгүй харин C# хэлний өөрийн гэсэн технологийн онцлог, хэлийг ашиглах практик ажиллагаа дээр илүү анхаарал хандуулах болно. Иймээс хичээлийг үзэхийн тулд та C# хэлний үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо програмчлалын хэлүүд бараг адилхан бичлэгийн дүрэмтэй болсон болохоор та заавал C# хэл гэлтгүй JAVA, C++ эсвэл PHP гэх мэт ОХП-ын аль нэг хэлийг мэддэг байхад жишээнүүдийг бүрэн ойлгох боломжтой. C# хэлний хэлний суурь мэдлэгийг авч болох ном материалууд номын дэлгүүр эсхүл интернетэд хангалттай байгаа. Програмын жишээнүүдийг хийхдээ Visual Studio 2015 боловсруулалтын орчинг ашиглах тул та компьютертаа програмыг суулгасан байх шаардлагатай.

Танд амжилт хүсье

Reflection I

Нээгдсэн тоо: 436

Төлбөртэй

 

Reflection гэдэг үгийг монголчилбол тусгал эсвэл ойлт гэж хэлж болно. Технологийн талаар мэдээлэл хайн судлахын тулд орчуулгаар тогтоох гэснээс шууд Reflection гэж хэрэглэвэл илүү. Reflection гэж юу болох талаар ярилцая. .NET Framework орчинд компиляц хийгдсэн ердийн dll эсхүл exe файлыг авч үзье. Энд бид дурын dll эсхүл exe файл биш яг .NET Framework -ийн бүрэлдхүүнд багтсан аль нэгэн хэл дээр бичин компиляц хийн гаргасан dll эсхүл exe файл гэдгийг онцлоё. dll эсхүл exe файлаа Ассемблай /Assembly/ гэж нэрлэе.

 

Linq -ийг ашиглах

Нээгдсэн тоо: 418

Төлбөртэй

 

Linq технологит олонлогтой ажиллах маш олон аргууд байдаг. Бүх аргуудыг үзнэ гэвэл их хугацаа шаардлагатай тул энэ хичээлд ихээр хэрэглэдэг аргуудаас товчхон авч үзэх болно. Аргуудыг хэрхэн ашиглах ерөнхий зарчмыг ойлгосон байхад бусад аргуудыг хэрэглэхэд хүндрэл гарахгүй тул материалыг сайн судлан ойлгон авахыг хичээгээрэй.

 

Linq гэж юу вэ?

Нээгдсэн тоо: 502

Төлбөртэй

 

Хичээлээр Linq гэж нэрлэдэг суурь технологийн талаар үзнэ. Гурван суурь , лямбда илэрхийлэл хичээлүүдэд үзсэн ойлголтуудыг энэхүү технологийн бэлтгэл гэж хэлж болно. Linq технологи нилээд өргөн хүрээний том асуудал тул нэг хичээлийн хүрээнд түүний бүх ухагдхууныг өнгөцхөн ч гэсэн үзэх боломжгүй гэдгийг тэмдэглэе. Иймээс хичээлийг Linq технологитой танилцах оршил гэж хэлж болно. Технолгийг C# хэлээр програм зохиоход өргөнөөр ашигладаг тул сайн ойлгон эзэмшсэн байх шаардлагатай.

 

Лямбда илэрхийллийг ашиглах

Нээгдсэн тоо: 529

Төлбөртэй

 

Лямбда илэрхийлэл хичээлээс та лямбда илэрхийлэл гэж юу болохыг ойлгосон гэж бодож байна. Энэ хичээлээр түүнийг хэрхэн ашиглах жишээг авч үзэцгээе. C# -д лямбда илэрхийлэл бүрэн хэмжээний өгөгдлийн төрөл учраас түүнийг аргад дамжуулах, буцаан авах, нэг лямбдаг өөр лямбдад дамжуулах гэх мэтээр ердийн хувьсагчид хийгдэх бүх үйлдлийг хийж болно.

 

Лямбда илэрхийлэл

Нээгдсэн тоо: 466

Төлбөртэй

 

Манай энэ удаагийн сэдэв сонирхолтой болоод нилээд хүнд лямбда илэрхийлэл байх болно. Лямбда илэрхийлэлтэй танилцахын өмнө делегат гэж юу болох талаар делегат ба үйл явдал хичээлээс үзэхийг зөвлөе. Делегатын талаар ойлголтгүйгээр та лямбда илэрхийлэл гэж юу болохыг ойлгоход их хүндрэлтэй. Делегат ба үйл явдал хэрхэн ажилладагийг доорх кодоос харцгаая.

 

Гурван суурь II

Нээгдсэн тоо: 456

Төлбөртэй

 

Гурван суурь I хичээлд бид C# хэлний Тодорхой бус /далд/ төрөлжилт, Нэргүй төрлүүдийн талаар үзсэн. Энэ удаад Өргөжүүлэлтийн аргуудын талаар авч үзнэ. Ямарч програмын хэлийг сайн эзэмшихийн тулд тухайн хэлний нарийн механизмуудыг ойлгосон байх хэрэгтэй. Түүнээс давталт, нөхцөлт операторууд гэх мэтийн бүх хэлэнд байдаг цөөн тооны ерөнхий ойлголтоор програмын кодыг бичнэ гэвэл бараг бүтэхгүй зүйл. Бичсэн байсан ч таны код эхлэн суралцагч эсхүл сонирхогчийн түвшинд л харагдахын дээр тавигдсан асуудлыг бүрэн шийднэ гэхэд хэцүү.

 

Гурван суурь I

Нээгдсэн тоо: 469

Төлбөртэй

 

Энэ хичээлээс эхлэн бид C# хэлний илүү нарийн ухагдхуунуудыг судлах тул тэдгээрийн суурь болох гурван механизмын талаар авч үзнэ. Эдгээрт   

  1. Тодорхой бус /далд/ төрөлжилт
  2. Нэргүй төрлүүд
  3. Өргөжүүлэлтийн аргууд

багтана. Эдгээр ухагдхуунууд тийм хүнд биш учраас ойлгоход онцын хүндрэлгүй.

 

Алдааны боловсруулалт /Exceptions/ II

Нээгдсэн тоо: 429

Бүртгүүлэх

 

Exception бол програмчлалын олон хэлэнд байдаг алдааг боловсруулах стандарт механизм. Өмнөх хичээлд С# дээр алдааны боловсруулалтыг хэрхэн үүсгэн хэрэгжүүлэхийг авч үзсэн. Энэ хичээлээр алдааны боловёруулалтыг хэрхэн хийхийг үргэлжлүүлэн үзэх тул эхлээд Алдааны боловсруулалт /Exceptions/ I хичээлийг үзэхийг зөвлөе.

 

Алдааны боловсруулалт /Exceptions/ I

Нээгдсэн тоо: 590

Төлбөртэй

 

Exception бол програмчлалын олон хэлэнд байдаг алдааг боловсруулах стандарт механизм. Хичээлээр С# дээр алдааны боловсруулалтыг хэрхэн үүсгэн хэрэгжүүлэхийг авч үзнэ. Та дэлгэц дээрээсээ харж байгаа код бол хийж болохгүй аргачлалын тод жишээ байгаа.

 

C# олонлог /Sets/ II

Нээгдсэн тоо: 605

Төлбөртэй

 

Олонлогийн тухай сэдвийг үргэлжлүүлэн үзье. C# -д олонлогийн хэдэн төрлүүд байдаг. Олонлогийн тухай ойлголт интерфейс ба ерөнхийлөлтэй их холбоотой тул хичээлийг үзэхээс өмнө интерфейс , ерөнхийлөл сэдвийн хичээлүүдийг судлахыг зөвлөе.

Цуглуулга /collection/

Одоо цуглуулга гэж юу болох талаар авч үзье. Цуглуулга өөрийн гишүүдийг нэмж, хасч, цэвэрлэж болдогоороо дарааллаас ялгаатай гэдгийг өмнөх хичээлд дурдсан. Дарааллын хувьд бид түүнийг үүсгэх дүрмийг давтагчийг /итератор/ ашиглан өгч болсон. Жишээ нь 3 ялгавартай арифметик прогресс.