Програмчлалын C# хэл ( 47 )

Програмчлалын хэлүүдээс хамгийн өргөнөөр ашигладаг хэлүүдийн тоонд C хэл зүй ёсоор ордог. Тиймээс би энэ хэлний талаарх материалуудыг судласны үндсэн дээр энэхүү цуврал хичээлүүдийг бэлтгэлээ. Хичээлд C# хэлийг ашиглах болно. Хичээлийг илүү үр дүнтэй болгох үүднээс хичээлд C# програмчлалын хэлний бичлэгийн дүрэм, цикл, нөхцөлт оператор гэх мэтийн програмын үндсэн ухагдхууны талаар дэлгэрэнгүй авч үзэхгүй харин C# хэлний өөрийн гэсэн технологийн онцлог, хэлийг ашиглах практик ажиллагаа дээр илүү анхаарал хандуулах болно. Иймээс хичээлийг үзэхийн тулд та C# хэлний үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо програмчлалын хэлүүд бараг адилхан бичлэгийн дүрэмтэй болсон болохоор та заавал C# хэл гэлтгүй JAVA, C++ эсвэл PHP гэх мэт ОХП-ын аль нэг хэлийг мэддэг байхад жишээнүүдийг бүрэн ойлгох боломжтой. C# хэлний хэлний суурь мэдлэгийг авч болох ном материалууд номын дэлгүүр эсхүл интернетэд хангалттай байгаа. Програмын жишээнүүдийг хийхдээ Visual Studio 2015 боловсруулалтын орчинг ашиглах тул та компьютертаа програмыг суулгасан байх шаардлагатай.

Танд амжилт хүсье

C# олонлог /Sets/ I

Нээгдсэн тоо: 612

Төлбөртэй

 

Манай энэ удаагийн хичээлийн сэдэв бол олонлог. C# -д олонлогийн хэдэн төрлүүд байдаг. Олонлогийн тухай ойлголт интерфейс ба ерөнхийлөлтэй их холбоотой тул хичээлийг үзэхээс өмнө интерфейс , ерөнхийлөл сэдвийн хичээлүүдийг судлахыг зөвлөе.

Олонлог гэж юу вэ?

C# -д олонлогийг ямар нэгэн обьектуудын багц гэж ойлгоно. Жишээ нь бүхэл тоонуудын массив int[] a; бол бүхэл тоонуудыг багц учраас олонлог. list<string> lst; - мөрүүдийн жагсаалт бас л олонлог. Энд ухагдхууны хувьд тодорхой төөрөгдөл үүсдэг. Ном, интернет нийтлэлүүдэд цуглуулга /collection/, жагсаалтын талаар авч үзэхдээ тэдгээрийг олонлог гэж үзсэн байдаг. Үнэн хэрэгтээ цуглуулга /collection/, жагсаалт, дарааллууд бол олонлогийн тухайн тохиолдол юм. Эдгээрийн ялгааг бид хичээлээр үзэх болно.

 

Ерөнхийлөл /generalization/ 2

Нээгдсэн тоо: 495

Төлбөртэй

 

Бид өмнөх хичээлээр C# хэлний generalization буюу ерөнхийлөл гэдэг төрөл бүрийн обьектуудын төлөв байдлын хэвийг тодорхойлох механизмын талаар үзсэн. Энэ удаагийн хичээлээр сэдвийг үргэлжлүүлэн авч үзэцгээе. Ерөнхийлөлд тодорхой хязгаарлалтууд үйлчилдэг.

Ерөнхийлөлийн хязгаарлалт  

Ерөнхийлөлд тавигдах хязгаарлалтууд түүнтэй ажиллах ажиллагааг илүү уян хатан болгодог нь сонирхолтой.

 

Ерөнхийлөл /generalization/

Нээгдсэн тоо: 589

Бүртгүүлэх

 

Энэ удаагийн хичээлээр бид generalization буюу ерөнхийлөл гэдэг төрөл бүрийн обьектуудын төлөв байдлын хэвийг тодорхойлох нилээд хүчирхэг хэрэгслийн талаар үзнэ.  

Ерөнхийлөл гэж юу вэ?

Ерөнхийлөл гэдэг бол класс эсхүл аргуудыг удирдах хувьсах өгөгдлийн төрөл юм. Ерөнхийлөл ашиглах өгөгдлийн төрлүүдийг урьдчилан тодорхойлохгүйгээр тэдгээрийг програмын явцад сүүлд тодорхойлох боломжийг олгодог. Үүнийг жишээгээр харцгаая. Бидэнд int төрлийн оролтын параметртэй string төрлийн гаралттай

string Move(int distance)

Move гэсэн арга байлаа гэж бодъё.

 

Програм зохиох жишээ 3

Нээгдсэн тоо: 634

Төлбөртэй

 

Програмчлалын C# хэл дээр програм зохиох дадлага болгон хийж буй програмын ажиллагааг энэ хичээлээр бид хийж дуусгана. Хичээлийг үзэхийн өмнөх хичээлүүдийг үзэн програмыг хэрхэн зөв бүтцээр хийх талаар ойлгосон байх хэрэгтэй. Өмнөх хичээлүүдэд бид програмын бизнес логик, хэрэглэгчийн интерфейсийг үүсгээд байгаа. Одоо MVP хэвийн дагуу өмнөх хичээлд хийсэн хэсгүүдийн ажиллагааг зангидан холбох үүрэг бүхий Presenter хэсгийг боловсруулах юм.

 

Програм зохиох жишээ 2

Нээгдсэн тоо: 942

Төлбөртэй

 

Энэ хичээлээр бол C# хэл дээр програм зохиох жишээ хичээлийн үргэлжлэл юм. Програм зохиох жишээ 1 хичээлд бид програм юу хийх тухай техникийн даалгавар, бизнес логикийн кодыг бичсэн. 

Хэрэглэгчийн интерфейс

Одоо хэрэглэгчийн интерфейсээ хийцгээе. Үүний тулд TextEditor төслийн Form1.cs файлыг нээнэ. Файлыг Visual Studio төслийг үүсгэхдээ автоматаар оруулан ирдэг. Формын нэрийг ойлгомжтой болгох үүднээс MainForm.cs болгон өөрчилье. Visual Studio хувилбараас хамаараад TextEditor төслийн Program.cs файлын Program класст Application.Run(new MainForm()); өөрчлөлтийг хийх хэрэгтэй болж мэднэ. Интерфейстэй ажиллахын тулд ажлын хэсгийг доорх зурагт үзүүлснээр зохион байгуулъя.

 

Програм зохиох жишээ 1

Нээгдсэн тоо: 2296

Нийтийн

 

Практикгүй онол бол хоосон зүйл гэж ярьдаг. Иймээс энэ хичээлээр .NET Framework -ийн стандарт сан WinForms -ийг ашиглан бүрэн хэмжээний програмыг зохиох болно. Хичээлийн зорилго бол өмнөх хичээлүүдэд үзсэн бүх аргчлалуудыг практикт хэрхэн ашиглахыг сурах юм. Эдгээрээс  интерфейсийг ашиглахыг түлхүү үзэх болно. Бидний зохиох програм бол энгийн текст засварлагч байх бөгөөд дараах зүйлсийг хийдэг байхаар боловсруулагдана.

 

Интерфейсийг ашиглах

Нээгдсэн тоо: 726

Бүртгүүлэх

 

Интерфейсийг ашиглах практик жишээ.

Та Интерфейс хичээлээс ОХП-д чухал байр суурьтай интерфейс гэсэн ойлголтын талаар үзэж тодорхой ойлголттой болсон гэж бодож байна. Иймд энэ хичээлээр интерфейсийг хаана ямар байдлаар ашиглахыг жишээ дээр авч үзэцгээе. Бидэнд мөрийн төрлийн Name, бүхэл тоон төрлийн Age талбар бүхий Student гэсэн бүтэц байлаа гэж бодъё.

 

Интерфейс

Нээгдсэн тоо: 1552

Төлбөртэй

 

Энэ хичээлээр бид ОХП-д томоохон байр суурийг эзэлдэг интерфейс гэдэг ойлголтыг авч үзэх болно. Сэдэв сонирхолтой, нарийн хэдий ч ойлгож чадна гэдэгт итгэлтэй байна. Ингээд интерфейс гэж юу болохоос эхлэе.

Интерфейс гэж юу вэ?

Интерфейсийн олон янзын тодорхойлолтууд байдаг. Jeffrey Richter өөрийн "CLR via C#" номондоо интерфейсийг аргуудын тодорхойлогчдын нэрлэсэн багц гэжээ. Тодорхойлолтыг ухан ойлгоцгооё. Делегат ба үйл явдал хичээлд үзснээр бол аргын тодорхойлогч /Signature/ гэдэг нь аргын нэр, түүнээс буцаах утгын төрөл, оролтын параметрын төрлийг агуулах хэв юм.

 

Абстракт класс

Нээгдсэн тоо: 550

Төлбөртэй

 

Бид өмнөх хичээлээр битүүмжлэгдсэн, статик классуудын талаар үзсэн. ОХП-д классууд чухал үүрэгтэй нь ойлгомжтой. Иймээс класуудын төрлүүдийг мэдээд зогсохгүй тэдгээрийг хаана хэрхэн ашиглахыг маш зөв ойлговол таны код цэгцтэй, ойлгомжтой, өөрчлөлт, шинэчлэл хийхэд уян хатан болдог. 

Програмчлалын аргачлал Singleton

Статик арга, классыг хэрхэн ашиглах жишээ болгоод Singleton гэдэг өргөн дэлгэрсэн програмчлалын  аргачлалыг авч үзье. Програм зохиогчдын дунд энэхүү аргачлалын талаар эерэг, сөрөг янз бүрийн үзэл бодлууд байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй.

 

Классын төрлүүд I

Нээгдсэн тоо: 632

Төлбөртэй

 

ОХП-д классын тухай ойлголт чухал байр суурийг эзэлдэг. Иймээс классын төрлүүдийн талаар сайтар ойлгосон байх шаардлагатай. Хичээлээр бид битүүмжлэгдсэн, статик, абстракт классуудын талаар авч үзнэ. Классын эдгээр төрлүүдийг хөнгөнөөс нь хүнд рүү нь битүүмжлэгдсэн, статик, абстракт гэсэн дарааллаар судлана.

Битүүмжлэгдсэн буюу sealed класс

Классыг тэмдэглэх sealed түлхүүр үгийн орчуулга нь битүүмжлэгдсэн гэсэн байгаа юм. Орчуулга оновчтой болоогүй байж мэдэх тул sealed class гэсэн англи нэрээр нь тогтоон авбал илүү сайн. sealed түлхүүр үг юуг илэрхийлэх, хаана хэрхэн ашиглах вэ? Хэрвээ классыг sealed түлхүүр үгээр тэмдэглэсэн бол тэр эцэг класс болж болохгүй. Өөрөөр хэлбэл sealed классаас удамшуулж болохгүй. Иймээс удамшилтын гинж sealed түлхүүр үгээр тэмдэглэгдсэн класс дээр тасрах болно.