Php хэл ( 40 )

Веб программчлалын хэлнүүд олон байдаг ч өнөөдөр php хэл маш өргөн тархсан хэлний нэг болоод байгаа билээ. Учир нь хэлний боломж, бүтээмж, суралцахад хялбар энгийн, нээлттэй код зэрэг нь хэлийг веб программчлалд ихээр ашиглах үндсэн шалтгаан юм. Орчин үеийн вебүүд голчлон динамик байдлаар хийгдэх болсон тул веб сайт хийх, интернетэд сууриласан программ хангамж боловсруулах хэн болгон энэхүү хэлийг заавал суралцаж эзэмшсэн байх шаардлагатай болно. Сайтын энэ хэсэгт нийтлэгдсэн хичээлүүд танд php хэлийг судалж эзэмшихэд анхны түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье.

Php Cookie хэрхэн ажилладаг вэ?

Нээгдсэн тоо: 1812

Төлбөртэй

 

Cookie гэж юу болох, түүнийг үүсгэх, унших, устгах талаар Cookie-тэй ажиллах хичээлд үзсэн. Энэ хичээлээр Php -гийн Cookie ойлголтын талаар арай дэлгэрүүлэн авч үзье. Сервер хэрэглэгчээс POST эсхүл GET аргын алингаар нь ч бай өгөгдөл хүлээн авсан байлаа ч тэр хэрэглэгчийн талаар юу ч мэдэхгүй. Өөрөөр хэлбэл сервер өгөгдөл хүлээн аваад боловсруулаад үр дүнг бидэнд буцаана. Бид серверт шинээр эсхүл дахин шаардлагыг илгээхэд тэр бидний талаар юуг ч санахгүй тул таныг шинэ хэрэглэгч эсхүл үгүй гэдгийг мэддэггүй. Энэ нь хэн нэгэн сохор хөгжимчин гудамжинд тоглолт хийгээд зогсож байхад өнгөрч яваа хүн түүний хандивын хайрцагт мөнгө хийгээд дараа нь буцахдаа дахин хийхтэй төстэй зүйл. Хөгжимчин мөнгө хийсэн хүн түрүүнд нь өгсөн хүн үү эсхүл өөр хүн байв уу гэдгийг мэдэхгүй шүү дээ.

 

Арга ба шинжүүдэд хандах

Нээгдсэн тоо: 638

Төлбөртэй

 

Класс, обьект , өвлөгдөх механизмын талаар ойлголттой болсон болохоор одоо шинж болон аргуудын харагдах байдлын талаар авч үзэцгээе. Арга ба шинжүүдэд хандалтыг public, protected, private гэсэн түлхүүр үгнүүдийг ашиглан зохицуулдаг. Өмнөх хичээлүүдэд бид бүх шинжүүдийг public (нээлттэй) хэлбэрээр зарлаж байсан. Ийм төрөл нь бүх аргуудад анхдагч байдлаар өгөгддөг. Өөрөөр хэлбэл аргад ямар төрлийнх гэдгийг шууд заагаагүй бол түүнийг public гэж тооцдог. Классын элементүүдийг public (нээлттэй), protected (хамгаалагдсан), private (хаалттай) байдлаар зарлах боломжтой. Эдгээрийн ялгааг авч үзвэл:

 

Өвлөх (Inheritance) зарчим

Нээгдсэн тоо: 910

Төлбөртэй

 

Өвлөх (Inheritance) гэдэг нь "эцэг" хэмээн нэрлэгдэх байгаа классаас шинэ классыг үүсгэх боломжийг бүрдүүлдэг обьект хандалтат программчлалын үндсэн механизмуудын нэг юм. Энэхүү механизмыг ашиглан өөр классаас үүсгэсэн классыг дэд класс гэж нэрлэдэг. Ийм холбоосыг "эцэг", "хүүхэд" гэсэн ойлголтоор голдуу тайлбарладаг. "Хүүхэд" класс нь "эцэг" -ээс үүсэн түүний шинж болон аргуудыг өвлөн авна. Дэд класст эцэг классаас ("эцэг" классыг бас супер класс гэж нэрлэдэг) өвлөгдөн ирсэн боломжуудыг ихэнх тохиолдолд шинэ боломжуудаар өргөжүүлэн өгдөг.

 

Класс ба обьект

Нээгдсэн тоо: 1349

Төлбөртэй

 

Обьект хандалтат программчлалын үндсэн ойлголт бол класс болон обьект байдаг. Обьект хандалтат программчлалын талаар олон зүйлийг бичиж болох хэдий ч класс обьектын талаарх ойлголтыг сайн авсан байхад бүх зүйлүүд ойлгомжтой болоод ирэх болно. Багахан хэмжээний эсхүл нэг зохиогчтой программд энэхүү технологийг ашиглах нь илүүц мэт санагдаж болох ч та Php хэлийг эзэмшин программ зохиох гэж байгаа бол ОХП -ийг заавал ойлгон авсан байх хэрэгтэй. Класс обьектыг тодорхойлж байдаг учраас классын тодорхойлолтоос эхлэе. Хичээлийн жишээнүүдийг шууд туршаад үр дүнг хараад явбал илүү ойлгомжтой. Жишээг туршихын тулд та компьютераа локал сервер болгосон байх хэрэгтэй.

 

АУСистем хийцгээе. Хичээл 9

Нээгдсэн тоо: 718

Нийтийн

 

Манай АУС бараг бэлэн болсон. Сайтын харагдах байдлыг сайжруулах үүднээс бид сайтын үндсэн хавтаст CSS хэвийн хүснэгтийг style.css нэртэйгээр үүсгээд доорх кодыг оруулан өгнө.

 

АУСистем хийцгээе. Хичээл 8

Нээгдсэн тоо: 559

Төлбөртэй

 

Энэ хичээлээр боловсруулж буй АУСистемийн сервер талын дэлгэцийн формуудыг үүсгэх болно. Ямар ч интернет төсөл хэрэглэгчийн болон серверийн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэ зарчим бүхий л программ хангамжид мөрдөгдөх хэрэгтэй. Жишээ нь та дотоод сүлжээний орчинд программ зохиож байлаа гэхэд өгөгдлийн сантай шууд харьцах, хэрэглэгчдийн эрхийг зохицуулах, баазыг архивлах, тодорхой цагаар хийгдэх үйлдлүүдийг гүйцэтгэх зэрэгт системийн админ нэвтрэх эрхтэй тусдаа модул бичих л хэрэгтэй болдог. Ингээд сервер талын темплейтүүдийг зохиож эхэлцгээе.

 

АУСистем хийцгээе. Хичээл 7

Нээгдсэн тоо: 823

Нийтийн

 

Бид АУСистемийнхээ үндсэн класс, хэрэглэгч болон админ талын скриптүүд, баазаа үүсгээд байгаа. Одоо сайтын хэв буюу темплейт хэсгийг кодлох ажилдаа орох цаг болсон. Ингээд энэ хичээлээр хэрэглэгчийн талын хэсгийн хэвийг үүсгэх ажлыг хийх болно.

Оруулан ирэх файлууд.

Манай системийн хуудаснуудын толгой, хөл хэсгүүд бүх хэсэгт ижилхэн байхаар төлөвлөсөн. Энэ нь бичигдэх кодыг бага болгохын дээр сайтын темплейтийн стандарт хэсгийг хэрхэн боловсруулж ашиглахыг харуулах зорилготой. Сайтын үндсэн хавтаст templates нэртэй хавтас үүсгээд түүн дотроо include нэртэй хавтасыг үүсгэнэ.

 

АУСистем хийцгээе. Хичээл 6

Нээгдсэн тоо: 628

Төлбөртэй

 

Энэ хичээлээр манай АУСистемийн сервер талын скриптыг бичих болно. Скрипт манай системийн админ талын функцуудийг агуулсан бөгөөд хэрэглэгч талын программаас арай нарийн төвөгтэй ч index.php файлтай бүтцийн хувьд төстэй. index.php файлын байрлах хавтаст admin.php нэртэй файл үүсгээд доорх кодыг оруулан өгөөрэй.

 

АУСистем хийцгээе. Хичээл 5

Нээгдсэн тоо: 759

Нийтийн

 

Өмнөх хичээлүүд бид манай АУСистемийн цөм болох Article классыг бичсэн. Одоо сайтын хэрэглэгчийн талын скриптийг бичих болно. Юуны өмнө хэрэглэгчийн талын программыг агуулах index.php нэртэй файл үүсгэнэ. Энэ файл нь хэрэглэгчийн хөтөч дээр хуудсыг үзүүлэх юм. Файлыг сайтын үндсэн хавтаст хадгалан өгөөд доорх кодыг оруулна.

 

АУСистем хийцгээе. Хичээл 4

Нээгдсэн тоо: 659

Төлбөртэй

 

Өмнөх хичээлүүдэд манай жижигхэн АУСистемийн өгөгдлийн санг үүсгэн тохиргооны файлыг бичсэн. Одоо манай программын үндсэн класс болох Article -ийг үүсгэе. Манай системд Article нь өгөгдлийн санд материалыг хадгалах, тэдгээрийг удирдах, сайтын хуудаст гаргах материалуудыг татан авчрах асуудлуудыг шийдвэрлэх ердөө ганц PHP класс юм. Бид энэхүү классыг үүсгэсний дараа материалыг үүсгэх, шинэчлэх, үзүүлэх, устгах скриптүүдийг үнэхээр амархан зохиох болно. 

Хичээлийн материалыг сайн ойлгон авах хэрэгтэй. Ер нь обьект хандалттай программчлалын хэлнүүдийн классууд яг иймэрхүү зарчмаар ажилладаг.