Php хэл ( 40 )

Веб программчлалын хэлнүүд олон байдаг ч өнөөдөр php хэл маш өргөн тархсан хэлний нэг болоод байгаа билээ. Учир нь хэлний боломж, бүтээмж, суралцахад хялбар энгийн, нээлттэй код зэрэг нь хэлийг веб программчлалд ихээр ашиглах үндсэн шалтгаан юм. Орчин үеийн вебүүд голчлон динамик байдлаар хийгдэх болсон тул веб сайт хийх, интернетэд сууриласан программ хангамж боловсруулах хэн болгон энэхүү хэлийг заавал суралцаж эзэмшсэн байх шаардлагатай болно. Сайтын энэ хэсэгт нийтлэгдсэн хичээлүүд танд php хэлийг судалж эзэмшихэд анхны түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье.

АУСистем хийцгээе. Хичээл 3

Нээгдсэн тоо: 722

Төлбөртэй

 

Бидэнд манай сайтын агуулгыг хадгалах бааз бий болсон тул PHP кодоо боловсруулах цаг ирлээ. Манай АУС -ийн төрөл бүрийн мэдээллүүдийг хадгалж байх тохиргооны файлаас эхлэе. Энэхүү файлыг манай системийн бусад программууд ашиглах юм. Эхлээд бид веб сервер дээрээ сайтыг байршуулах хавтсаа үүсгэх хэрэгтэй. Би энэ зорилгод G:/mysites/site2/www гэсэн хавтасыг авсан. Учир нь Виртуал хост үүсгэхдээ сонгосон хавтас байгаа юм. Дахин нэг хавтас нээгээд виртуал хостын тохиргоо хийх нь илүүц. Та өмнөх хичээлүүдийг үзсэн бол та ч бас сайтаа байршуулах хавтасаа сонгосон байх. Энэ хавтас манай АУС -ийн бүх файлуудыг агуулах юм. G:/mysites/site2/www хавтас дотроо config.php нэртэй файл үүсгээд доорх кодыг оруулан өгнө.

 

АУСистем хийцгээе. Хичээл 2

Нээгдсэн тоо: 796

Бүртгүүлэх

 

1-р хичээлд сайтын агуулгыг хадгалах баазыг MySql серверт үүсгэн өгсөн болохоор төлөвлөгөөний дагуу articles хүснэгтийг үүсгэх ажлыг эхлэе. Манай өгөгдлийн сан ганцхан хүснэгттэй байна. Цуврал хичээлийн зорилго бол маш энгийн агуулгын удирдах системийг хийх. Том хэмжээтэй олон хүснэгт бүхий систем хийх нь таны цаашдын зорилго болно. Өгөгдлийн санд хандан агуулгыг татан аваад түүнийгээ хэрэглэгчид үзүүлэх, өгөгдлийн сандаа мэдээлэл оруулан засварлах ажиллагаа бол динамик сайтын ажиллагааны үндсэн зарчим. Энэ бүгдийг ойлгоход цуврал хичээлүүд хангалттай мэдлэгийг өгч чадна.

 

АУСистем хийцгээе. Хичээл 1

Нээгдсэн тоо: 2261

Нийтийн

 

Php хэлийг ашиглан веб сайт хийх ажил шинээр эхэлж байгаа хүмүүст ойлгомж муутай санагдах нь элбэг тохиолдоно. C# NET, Visual Studio зэрэг дээд түвшингийн хэлний фреймворк ашиглан хэрэглэгчийн компьютерт суулган ажилладаг программ зохиож байсан хүмүүст веб сайт боловсруулах ажил эхлээд их төвөгтэй мэт санагдана. Учир нь Php, MySql ашиглан сайт хийхийн тулд та сервер болон хэрэглэгчийн талын бүх зүйлээ өөрөө хийх хэрэгтэй болдог. Ийм хэмжээний ажлыг кодлон веб сайт боловсруулна гэвэл мэдээжээр их хугацаа орох нь ойлгомжтой. Тэгвэл сайтыг хэрхэн хурдан боловсруулах вэ? гэсэн асуулт гарч ирдэг. Энд л Php фреймворк, Агуулгын удирдах систем буюу CMS (Content management system) гэсэн ойлголт гарч ирдэг.

 

Виртуал хостын тохиргоо хийх

Нээгдсэн тоо: 764

Төлбөртэй

 

Компьютерт локал веб сервер суулгах хичээлээр \xampp\htdocs\ хавтаст сайтын нэр бүхий хавтас үүсгээд сайтаа байршуулан туршин үзсэн. Энэ арга нь дараах дутагдалтай.

  • Та сайтаа ачааллахдаа http://localhost/blog/ байдлаар хандах болно. Гэхдээ хэдийгээр локал гэсэн ч сайтад хандахдаа www.blog.mn байдлаар хандах нь хамаагүй ойлгомжтой бас илүү бодитой харагдана.
  • Сайтын файлуудаа систем байрлах диск дээр байршуулах нь тийм ч сайн арга биш
  • Та ганцхан сайттай ажиллаад байхгүй цаашдаа локал сайтын тоо олон болох үед хаяглалд хүндрэл үүсэх магадлалтай.

Иймд бид локал сервер дээр виртуал хостын тохиргоог хийж сурах хэрэгтэй. Ингэснээр дээрх хүндрэлүүдийг үүсгэхгүй байх боломжтой.

 

Компьютерт локал веб сервер суулгах

Нээгдсэн тоо: 2823

Нийтийн

 

Веб сайт хийж сурахын тулд танд веб сервер хэрэгтэй болно. Сурахын тулд хостинг худалдаж авах нь мэдээж зохимжгүй. Нилээд сайн дадлагажиж байгаад дараа нь сайтаа хийснийхээ дараа интернетэд байрлуулахдаа хостинг авсан нь хэмнэлттэй. Тэгвэл сайтын ажиллагааг хаана туршин зүгшрүүлэх вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг бид өөрийн компьютераа веб сервер болгон ашиглах замаар хийж болно. Энэ зорилгод XAMPP пакет бүрэн нийцнэ. Энэ тухай би Php хичээлийн эхэнд дурдсан байгаа. Сайтын хэрэглэгчид пакетыг хэрхэн суулгах талаар нилээд асууж байгаа тул энэхүү постыг орууллаа.

 

Cookie - тэй ажиллах

Нээгдсэн тоо: 714

Төлбөртэй

 

Ихэнх эхлэн суралцагчид Cookie гэдгийг маш нарийн ойлголт гэж үзснээс болоод түүнийг бараг ашигладаггүй. Энэ хичээлээр бид Cookie –г үүсгэж, засварлаж устгаж сурах болно.
Cookie гэдэг нь хэрэглэгчийн броузерын тохиргоонд хадгалагдах багахан хэмжээний өгөгдөл юм. Ихэнхдээ Cookie –г хэрэглэгчийн талаарх мэдээллийг хадгалахад (логин паспорт гэх мэт) ашигладаг. Ингэснээр баазад дахин хандалт үүсгэхгүй өгөгдлийг авах хурд өндөр зэрэг олон давуу талтай. Гэхдээ зарим броузер Cookie –г дэмждэггүй бас хэрэглэгч Cookie ашиглахыг хаасан байдаг тул энэ механизмд хэт их найдлага тавих хэрэггүй. Internet Explorer-ийн анхдагч тохиргоо нь Cookie ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Cookie ашиглах тохиргоог та өөрийн броузерын тохиргооны аюулгүй байдал хэсэгт хийж болно.

 

Тогтмол илэрхийлэлтэй (regular expression) ажиллах

Нээгдсэн тоо: 1306

Төлбөртэй

 

Веб сайтад хэрэглэгчийн оруулсан мэдээллийн зөв эсэхийг шалгах ажил олон гардаг. Ийм асуудлыг мөрийн функцуудээр шийдвэрлэх нь нилээд хүндрэлтэй ажил болно. Тэгэхлээр ийм төрлийн ажиллагаанд хамгийн үр дүнтэй шийдэл нь тогтмол илэрхийлэл буюу (regular expression) ашиглах явдал юм. Эхэндээ тогтмол илэрхийлэл нь танд их ойлгомжгүй мэт санагдаж болох боловч маш бага хэмжээний мэдлэгийн хүрээнд олон хүнд асуудлуудлыг шийдвэрлэж болно.

Тогтмол илэрхийлэл.

Тогтмол илэрхийлэл гэдэг нь текстэн мөр юм. Тусгай тэмдэгтүүдээр үүсгэсэн хэвээр (шаблон) мөр дотор хэвэнд тохирох хэсгийг хайдаг. PHP –д POSIX, PCRE гэсэн хоёр төрлийн тогтмол илэрхийллийг ашигладаг. Бид хичээлээр POSIX төрлийг авч үзнэ. Тогтмол илэрхийллийг хэрхэн үүсгэдэг талаар үзэхийн өмнө хэвийн (шаблон) тухай ойлголттой танилцъя.
Хэв гэдэг ойлголт нь зөвхөн програмчлалын хэлэнд байдаг ойлголт биш. Жишээ нь бид php суулгасан директорт ороод хайлт хийх (F3) товчийг дараад php гэж бичээд хайлт хийхэд нэрэнд нь php гэсэн үг орсон бүх файлуудыг гаргаж ирдэг. Энд бид хэв (шаблон) үүсгэж өгсөн гэсэн үг. Одоо хайлтын нөхцлөө нарийвчилъя. Хэрвээ бид хайлт хийхдээ php? бичиж өгвөл энэ нь хайж байгаа файлын нэр нь php гэж эхлээд араас нь дурын тэмдэгтүүд байж болохыг заасан хэв болж байгаа болно. Ерөнхийдээ ийм зарчмаар PHP -д хэвийг үүсгэж өгдөг.

 

Он сар өдөр ба цагтай ажиллах

Нээгдсэн тоо: 871

Төлбөртэй

 

Интернет сайтад тодорхой хугацаанд хичнээн хүн зочилсон, тухайн цаг мөчид хэдэн хүн зочилж байгаа, хуудаст хамгийн сүүлд хэзээ хандалт хийсэн гэх мэтийг мэдэх шаардлага гардаг. Эдгээрийг болон бусад олон асуудлыг шийдэхэд PHP –гийн цаг хугацааны функцуудыг ашиглана.

PHP –н цаг хугацааны онцлогууд.

PHP –д одоо хэдэн цаг болж байгааг мэдэхэд time() функцыг ашигладаг.

<HTML>
<HEAD>
<TITLE>Системийн цагийг гаргах</TITLE>
</HEAD>
<BODY>
<?php
echo time(); // 1258599589 утгатай мэдээлэл гарна
?>
</BODY>
</HTML>
 

Зурагтай ажиллах

Нээгдсэн тоо: 719

Төлбөртэй

 

Интернет сайтад зочлоход тоолуур, төрөл бүрийн график гэх мэт зүйлүүд их байдаг. Эдгээрийн гол онцлог нь динамик байдлаар ажиллаж байдагт байгаа юм. Энэ хичээлээр бид PHP –гээр динамик зургуудыг хэрхэн үүсгэх талаар авч үзэх болно.
Зураг гэдэг нь цэг бүр нь тодорхой өнгийг агуулж байгаа цэгүүдийн олонлог юм. Өөр хоорондоо шахалтын түвшин, чанар гэх мэт үзүүлэлтээрээ ялгаатай зургийн олон форматууд байдаг. Гэхдээ интернтэд GIF (Graphic Interchange Format), JPEG (Joint Photographic Experts Group), PNG (Portable Network Graphics) гэсэн форматуудыг голлон ашигладаг. Ямар зургийг үзүүлэхээс хамаарч форматыг сонгодог. Олон өнгөний хослолтой фото зургуудад JPEG форматыг ашигладаг бол өнгө багатай жижиг (товч, баннер г.м) зургуудад GIF болон PNG форматыг голлон ашиглах жишээтэй.

 

Өгөгдлийн сантай ажиллах

Нээгдсэн тоо: 1378

Төлбөртэй

 

Бүх л програмчлалын хэлүүд өгөгдлийн сантай ажилладагийн адилаар PHP нь бас өгөгдлийн сантай ажиллана.
Өгөгдлийн сан - мэдээллийг хадгалагч. Ер нь үүнээс өөр төрөл бүрийн дэлгэрэнгүй тодорхойлолтууд байдаг хэдий ч бид үүгээр хязгаарлахад болно. Өгөгдлийн сан нь мэдээллүүдийг хадгалах тул тэдгээртэй ажиллах програм хэрэгтэй. Иймээс ӨСУС (өгөгдлийн санг удирдах систем) бий болсон. PHP нь өгөгдлийн сантай зөвхөн ӨСУС –ээр дамжин ажилладаг. Өгөгдлийг хадгалах зохион байгуулалтаараа сангууд хэд хэдэн төрөлд хуваагдана. Гэхдээ өнөөдөр холбоост өгөгдлийн сангийн модел нь хамгийн өргөн дэлгэрсэн хэлбэр бөгөөд бид энэ санг авч үзэх болно. Ямар ч холбоост өгөгдлийн сан нь хүснэгтүүдээс бүрдэнэ. Хүснэгт нь багана (талбар), мөр (бичлэгээс) бүрдэнэ. Жишээ нь