Интернет программчлал

Сайт хийж сурмаар байна уу. Сайт бүтээх Html, Css, Php, Sql, Javascrip хэлүүдийн хичээлийг практик жишээнд тулгуурлан судлаарай ...

Үзэх

Интернетээс мөнгө хийцгээе

Интернетээс мөнгө хийх олон аргуудын хамгийн адармаатай, сонирхолтой, ашиг өндөртэй нь Форекс гарцаагүй мөн ...

Үзэх

Шатар сурцгаая

Оюун ухааны гимнастик гэгдэх гайхалтай тоглоом шатрын хичээлүүдийг судлаарай. Хөлөг нүүдлээс эхлээд тактикийн аргуудыг багтаасан бүрэн хэмжээний хичээлүүд ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх
Нүүр » Программууд

Хэрэглээний программууд ( 187 )

Сайтын энэ хэсэгт хүмүүсийн хамгийн ихээр ашигладаг хэрэглээний программуудын талаарх хичээлүүдийг орууллаа. Хэрэглээний программуудыг сурч эхэлж байгаа болон мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэн хэрэгтэй мэдээллээ олох боломжтой. Хичээлүүдийг энгийн байдлаар жишээнд дээр тайлбарлан хийсэн тул ямарч бэлтгэлтэй хүмүүс үзэхэд хүндрэлгүй. Хэрвээ та хэрэглээний программуудад суралцаж эхэлж байгаа эдгээр хичээлүүд танд гарааны нилээд сайн суурь болж чадна. Бүх жишээнүүдийг хийж суртлаа давтан сайн ойлгохыг хичээгээрэй.

Танд амжилт хүсье. 

Хүснэгтийн формат

Нээгдсэн тоо: 1020

Нийтийн

 

Excel 2007-гийн файлын форматыг Themes (шаблон) ашиглан хийж болдог. Themes (шаблон) гэдэг нь ажлын хүснэгтэд байрлах хүснэгт, диаграм, нүднүүд гэх мэт элементүүдийг нэгдсэн байдлаар хэвжүүлэхэд шаардлагатай фонт, өнгө, эффектүүдийн нэгдэл юм. Шинээр үүсгэж байгаа файлууд нь стандарт шаблоныг ашигладаг. Хэрэглэгч өөрөө шаблоныг өөрчлөх боломжтой. Шинэ шаблон сонгон авахад ажлын хүснэгтийн бүх элементүүд тухайн шаблоны дагуу автоматаар форматлагдана. Шаблон бүр нь дараах 3 хэсгээс бүрдэнэ.
Фонт. Шаблонд гарчигийн болон үндсэн хэсгийн гэсэн хоёр фонтыг ашигладаг. Тухайн ажлын хүснэгтэд ашиглагдаж байгаа фонтыг харахын тулд Home –> Fonts байрлах фонтын нэрний арын доошоо сум бүхий товчийг дарна.
Өнгө. Шаблонд нийтдээ 12 өнгийг ашигладаг. Ашиглагдаж байгаа өнгөний хослолуудыг Home –> Fonts –д байгаа Fill Color, Font Color зэрэгцээ байрлах доошоо сум бүхий товчийг даран харж болно.

 

Office товч

Нээгдсэн тоо: 871

Нийтийн

 

Excel 2007 –д програмын тусгай боломжид хандах, файлуудтай ажиллахад зориулагдсан шинэ цэс нэмэгдсэн. Энэ цэсэд дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Office товчийг даран хандана.

 

Туузтай ажиллах

Нээгдсэн тоо: 822

Төлбөртэй

 

Туузын хэмжээг өөрчлөх

Дэлгэцийн хэмжээ болон хүснэгтийн харагдах хэмжээнээс хамаарч туузын элементүүд хэмжээ өөрчлөгдөнө. Дэлгэцийн хэмжээ том бол туузын бүх үеүүд харагдаж байна. Харин хүснэгтийн хэмжээг багасгаж эхлэхэд туузын харагдах хэлбэр нь товчнуудын хэмжээг жижигрүүлэх, командын нэрүүд үзэгдэхгүй болох, командын бүлгүүд нэг товч болох байдлаар өөрчлөгдөнө. Цаашлаад тууз нь алга болдог. Хэмжээг багасгах үед тууз харагдахгүй болох хүртлээ нэг ч үе алга болодоггүй.

Туузанд гараас хандах

Excel –д (KeyTips) гэж нэрлэдэг гайхамшигтай боломж байдаг. Энэ боломжийг ашиглан товчнуудын хослолыг цээжлэх шаардлагагүйгээр гараас туузын бүх командуудад хандах бололцоо бий болдог. Тэгвэл KeyTips гэдэг нь туузын командыг гараас дуудахад ашиглах нэг буюу хоёр үсэг тооноос бүтсэн тэмдэглэгээ юм.
Туузын командыг гараас дуудахын тулд

  1. <Alt> товчийг дарна. Ингэхэд туузын үеүүдийн дээгүүр гараас дарах товчуудыг заасан тэмдэглэгээ гарч ирнэ.
  2. Өөрийн орох хэрэгтэй байгаа үед тохирсон товчийг дарна. Жишээ нь Insert үед орохын тулд <N> товчийг дарна. Товчийг дарахад <Alt> товч дарсан чигээрээ байх албагүй. Хэрвээ буруу үед орсон бол <Esc> товчийг дарна
  3. Командыг дуудахад шаардлагатай товч болон товчны хослолыг дарна.
 

Туузтай (ribbon) танилцах

Нээгдсэн тоо: 932

Нийтийн

 

Excel 2007 гийн хэрэглэгчийн интерфейс нь өмнөх хувилбаруудаасаа өөр болсон. Энэ интерфейсыг тууз (ribbon) гэж нэрлэдэг бөгөөд гүйцэтгэж байгаа үүргээсээ хамаарсан бүлгүүдэд хуваагдсан командуудын багц хэлбэрээр зохион байгуулагдсан. Туузын командууд нь Excel 2007 гийн бүх боломжид хандах бололцоог бий болгосон. Хуучин хувилбараар ажиллаж байсан хүмүүст энэ шинэчлэл нь эхлээд их төвөгтэй мэт санагдах боловч ашиглах явцад илүү эвтэйхэн гэдэг нь мэдэгдэнэ.

 

Хулгана ба гараар удирдах

Нээгдсэн тоо: 764

Төлбөртэй

 

Хулгана бол Excel –ийн хүснэгттэй ажиллах үндсэн хэрэгсэл. Иймээс хулганаар хийх үйлдлүүдийг номонд хэрхэн нэрлэхийг доорх байдлаар тодорхойлов

Зүүн даралт – Хулганы зүүн товчийг нэг дарах
Хоёр даралт – Хулганы зүүн товчийг ойрхон хоёр дарах
Баруун даралт – Хулганы баруун товчийг нэг дарах
Чирэх – Хулганы зүүн товчийг дарсан чигээрээ заагчийг шилжүүлэх
Байрлуулах – Хулганы заагчийг элемент дээр аваачих. Хулганы товчийг дарахгүйгээр.
Сонгох - Хулганы заагчийг элемент дээр аваачаад зүүн товчийг дарах

Хулганаар хийх үйлдэл бүр нь Excel-ийн аль нэг (товч, нүд, гүйлгэгч гэх мэт) элементтэй холбоотой байна. Элементийг сонгох эсвэл түүн дээр хулганы заагчийг байрлуулж болно. Хуудас дотор нүдийг сонгохдоо түүн дээр очоод зүүн даралт хийнэ. Хэрвээ танд хэрэгтэй нүд харагдахгүй байвал гүйлгэгч зурвасыг ашиглан өөрийн хэрэгтэй зүгт шилжүүлнэ.

 

Үндсэн цонх

Нээгдсэн тоо: 1438

Нийтийн

 

Excel 2007 үндсэн цонх    
    
Excel 2007 гийн үндсэн цонхны гол бүрэлдхүүн хэсгийн зургийг үзүүлэв. Энд хийсэн тайлбар нэрүүдийг цаашдаа ашиглах тул анхааралтай хараарай. Гэхдээ монгол тайлбар нь зарим хэсэгт тохиромж муутай болсон байх талтай. Ер нь бид цаашдаа Excel-ийн англи хувилбарыг ашиглах тул нэрүүдийг англиар шууд хэрэглэх нь илүү гэж үзэж байна.

 

Excel программ

Нээгдсэн тоо: 2326

Нийтийн

 

Excel - ийн тухай    

Excel –ийн файлыг ном (book) гэж нэрлэдэг. Нэг ном дотор таны машины санах ойн боломжоос хамааран хичнээн ч хуудас байж болно. Хуудсууд нь ажлын болон диаграмын хуудаст хуваагдана. Ажлын хуудас (sheet) гэдэг нь мөр баганаас бүрдсэн ердийн электрон хүснэгт юм. Харин диаграм гэдэг нь нэг диаграм агуулсан тусгай хуудас юм.
Гэхдээ хэрэглэгч нь ихэнхдээ ажлын хуудастай голлон ажилладаг. Excel 2007 гарах хүртэл хуудасны мөрийг 1 ээс 65536 хүртэлх тоогоор харин баганыг A үсгээс (1-р багана) IV (256-р багана) дугаарлаж байсан. Excel 2007 хувилбарт нэг хуудаст байх мөр болон баганы тоо нь маш их болсон. Excel 2007-гийн хуудас 1048576  хүртэлх мөр, 16384 хүртэлх баганатай байж болно. Өөрөөр хэлбэл мөрийг 1 ээс 1048576 хүртэлх тоогоор харин баганыг A үсгээс XFD хүртэл дугаарлаж болно гэсэн үг.
Мөр болон баганы огтлолцол нь нүд (cell)-ийг үүсгэнэ. Нүдэнд түүний хаягаар (харгалзаж байгаа мөр баганы дугаараар) хандана.
Жишээ нь хуудасны зүүн дээд нүдний хаяг A1 байхад баруун доод нүд буюу сүүлийн нүдний хаяг нь XFD1048576 байна.