Интернет программчлал

Сайт хийж сурмаар байна уу. Сайт бүтээх Html, Css, Php, Sql, Javascrip хэлүүдийн хичээлийг практик жишээнд тулгуурлан судлаарай ...

Үзэх

Интернетээс мөнгө хийцгээе

Интернетээс мөнгө хийх олон аргуудын хамгийн адармаатай, сонирхолтой, ашиг өндөртэй нь Форекс гарцаагүй мөн ...

Үзэх

Шатар сурцгаая

Оюун ухааны гимнастик гэгдэх гайхалтай тоглоом шатрын хичээлүүдийг судлаарай. Хөлөг нүүдлээс эхлээд тактикийн аргуудыг багтаасан бүрэн хэмжээний хичээлүүд ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх
Нүүр » Программууд

Хэрэглээний программууд ( 187 )

Сайтын энэ хэсэгт хүмүүсийн хамгийн ихээр ашигладаг хэрэглээний программуудын талаарх хичээлүүдийг орууллаа. Хэрэглээний программуудыг сурч эхэлж байгаа болон мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэн хэрэгтэй мэдээллээ олох боломжтой. Хичээлүүдийг энгийн байдлаар жишээнд дээр тайлбарлан хийсэн тул ямарч бэлтгэлтэй хүмүүс үзэхэд хүндрэлгүй. Хэрвээ та хэрэглээний программуудад суралцаж эхэлж байгаа эдгээр хичээлүүд танд гарааны нилээд сайн суурь болж чадна. Бүх жишээнүүдийг хийж суртлаа давтан сайн ойлгохыг хичээгээрэй.

Танд амжилт хүсье. 

Энэ хичээлээр бид сайтын хөл хэсгийг хэрхэн хийхийг үзснээр сайтын макетыг фотошоп программ дээр хийх цуврал хичээлүүд дуусна. Сайтын агуулга хэсгийн араас хөл хэсгийн текстийг шууд залгасан макет байж болох ч энэ нь миний бодлоор зохицол муутай санагддаг тул бид энэ хэсэгт сайтын толгой хэсгийн зургаас оруулаад макетаа дуусгах нь дээр гэж үзлээ.
Эхлээд бид хөл хэсэгт зориулан Footer үеүүдийн бүлгийг нэмээд түүн дотроо Image, Bar гэсэн хоёр бүлгийг бас нэмэн өгье. Бүлэг нь бие даасан өөрөөр хэлбэл Content, Status Bar, Header бүлгүүдтэй нэг түвшингийнх байх ёстойг анхаарна уу. Хөл хэсэг нь сайтын макетын тусдаа логик хэсэг шүү дээ.

 

Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 9

Нээгдсэн тоо: 1042

Бүртгүүлэх

 

Бидний дараагийн хийх зүйл бол Twitter модулийн хэсэг байгаа. Модул блогийн хэсэгтэй төстэй учраас амархан хийгдэнэ. Үеүүдийн бүлгийн хувьд блогийн хэсэгтэй ижилхэн зохион байгуулах хэрэгтэй. Иймээс Content бүлэгт шинээр Twitter нэртэй үеүүдийн бүлгийг нэмээрэй.

Толгойн мөр.

Бид блог хэсгийг хийхдээ толгойн хэсгийг Header Bar бүлэгт оруулсан. Үеүүдийн бүлгийг ашиглах нь эмх цэгцтэй байхын зэрэгцээ ямар давуу талтайг бид одоо хийх ажлаар батлан харах болно. Твиттер хэсгийн толгойн хэсгийг хийхийн тулд

 

Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 8

Нээгдсэн тоо: 1041

Төлбөртэй

 

Бидний дараагийн хийх зүйл бол блогийн хэсэг юм. Бэлтгэл ажлын хүрээнд бидэнд нэмэлт чиглүүлэгч хэрэгтэй. Сайтын төв хэсгээс блогийн хэсгийг 50px зайтай байршуулъя. Иймээс бид 700px -ийн түвшинд шинээр чиглүүлэгч байрлуулна. Түүнээс гадна Content бүлэгт шинээр Blog нэртэй үеүүдийн бүлгийг нэмээрэй. Өмнөх хичээлүүдийг үзсэн бол эдгээрийг амархан хийж сурсан байх.

Толгойн мөр.

Сайтын загвар дээр энэ хэсэгт сонингийн зураг оруулахаар төлөвлөсөн байгаа. Таны татан авсан файлууд дотор knewsticker.png нэртэй файл байгааг фотошоп дээр нээгээд сайтын дизайны файлд оруулан ирээд Blog бүлэгт оруулан үед icon нэр өгнө.

 

Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 7

Нээгдсэн тоо: 857

Төлбөртэй

 

Бид сайтын ажиллагааны чухал хэсэг болох удирдах цэсний хэсэгт хүрч ирлээ. Энэ хичээлээр сайтын дизайн дээр цэсний мөрийг хийх болно.

Цэсний мөр.

Цэсний мөрийг үе /Tab/ хэлбэрээр зохион байгуулах нь их эвтэйхэн байдгийг зохиогч дурдсан болно. Ингээд Wrapper бүлгийн Box бүлэгт шинээр Tabs гэсэн бүлэг үүсгээд түүн дотроо Previous, Home, Portfolio, About, Contact, Next гэсэн 6 үеүүдийн бүлгийг нэмэн өгнө. Зохиогч нэг элементийг 1-ээс дээш үетэй болоход тэдгээрт зориулсан бүлгийг нээгээд байгаа. Энэ аргачлал нь фотошоп дээр ажиллах ажиллагааг цэгцтэй ойлгомжтой болгоход их хэрэгтэй мэт надад санагдсан. Одоохондоо тесктийг бичихгүйгээр бүтцийг үүсгэх болно. Үр дүн доорх байдлаар харагдах юм.

 

Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 6

Нээгдсэн тоо: 1213

Нийтийн

 

Текстийн блок

Сайтын дизайн хийх ажлаа үргэлжлүүлэхийн өмнө төв блокийн хоёр хэсгийг заагласан тусгаарлагч үүсгэж өгөх хэрэгтэй. Тусгаарлагчаар бид 1 px өргөнтэй босоо шугамыг ашиглах болно. Үүний тулд

  • Single Column Marquee Tool (M) хэрэгслийг аваад 800 px түвшинд босоо шугам үүсгэнэ.
  • Wrapper бүлэгт шинэ үе нэмээд түүнийг Separator гэж нэрлэе.
  • Foreground өнгийг хар болгоод Alt + Backspace товчийг даран тусгаарлагчийг будан өгнө
  • Ctrl + D товчийг даран сонголтыг болиулна
  • Separator үеийн Opacity параметрийг 30% болгоно
  • Rectangle Marquee Tool (M) хэрэгслийг аваад тусгаарлагчийн илүү хэсгийг сонгон аваад Delete товчийг даран арилган өгнө. Тусгаарлагчийг слайдшоу хэсгийн өндөртэй тэнцүү байхаар үлдээнэ.

 

Microsoft Excel хурдавчилсан курс 16-р хичээл

Нээгдсэн тоо: 1299

Төлбөртэй

 

Microsoft Excel хурдавчилсан курс цуврал хичээлүүдийн сүүлийн хичээлийг танд танилцуулж байна. Өмнөх хичээлүүдээр бид Excel дээр хүснэгт зохиох, томьёо оруулах, тооцоо хийх, диаграмм үүсгэх, нэгдсэн хүснэгт хийх, холбоос, филтер ашиглах, шийдэл хайх хэрэгслүүд гээд үндсэн хэрэгслүүд болон аргачлалуудыг үзсэн билээ. Энэхүү сүүлийн хичээлээр Excel 2007 гоос хойш хувилбарт бий болсон Table хэмээх маш хэрэгтэй хэрэгсэлтэй танилцах болно. Table хэрэгслийг ашигласнаар их хэмжээний жагсаалттай ажиллах үед томьёог хуулах, дүнгийн хэсгийг өөрчлөх, филтер тавих, төрөл бүрийн судалгаа, хайлт хийх гэх мэтийг амархан хийх боломжийг бүрдүүлнэ. Хэрэгслийн ажиллагааг жишээгээр авч үзье. Та худалдаа эрхэлдэг түүнийхээ тооцоонд тогтмол ашигладаг доорх хэлбэрийн хүснэгт байлаа гэж бодъё.

 

Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 5

Нээгдсэн тоо: 821

Төлбөртэй

 

Төв блок.

Сайтын цэс, үе хийхээсээ өмнө бид эхлээд төвийн блокийг хийж эхлэе. Дизайныг арай чөлөөтэй байлгах үүднээс цэсний үе болон толгой хэсгийн хооронд 50 px зайг үлдээе. Цэсийг агуулах үеийн өндөр 35 px байх тул төвийн блок сайтын дээд хязгаараас 385 px зайнаас эхлэнэ. Иймд 350 ба 385 px дээр хоёр хэвтээ чиглүүлэгчийг нэмэн байрлуулъя. Төвийн блок 365 px өндөртэй байх учраас бид 650 px түвшинд бас нэгэн чиглүүлэгчийг байршуулна. Чиглүүлэгчдийг үүсгэе. Үүний тулд Move Tool (V) хэрэгслийг аваад ажлын хэсгийг дээр байрлах чиглүүлэгчийн шугамаас чирэлт хийн зохих түвшинд шугамыг байрлуулж өгнө.

 

Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 4

Нээгдсэн тоо: 1230

Төлбөртэй

 

Өмнөх хичээлүүдээр бид сайтын төлөвийн мөр болон толгойн хэсгийг хийсэн ба энэ хичээлд агуулга хэсгийг үүсгэх болно. Сайтын төлөвийн мөр Status Bar харин толгой хэсэг Header бүлэгт байрлаж байгаа. Манай сайтын дизайны PSD файл доорх хэлбэртэй болоод байгаа билээ.

Энэ хичээлээр бид сайтын агуулга хэсгийг хийх болно.

 

Microsoft Excel хурдавчилсан курс 15-р хичээл

Нээгдсэн тоо: 2011

Төлбөртэй

 

Scenario manager (хувилбар удирдагч) хэрэгслийг ашиглах

Scenario manager нь Excel -ийн Data Tools хэсгийн What If Analysis хэсэгт багтах хэрэгслүүдийн нэг. Scenario буюу хувилбар гэдэг нь MS Excel программд хадгалан хуудаст автоматаар оруулан ирж болох утгуудын багц юм. Төрөл бүрийн утгуудын багцыг үүсгэн хадгалж болохын дээр дараа нь эдгээр хувилбаруудын алийг нь ч сонгон үр дүнгийн хувилбаруудыг харах боломжтой. Хэрэгсэл хэд хэдэн утгуудаас хамаарсан үр дүнгийн тооцоог хийхэд илүү тохиромжтой. Жишээг үзээд ямар төрлийн шийдэлд ашиглахад тохиромжтой гэдгийг илүү ойлгох болно.

Төсөв зохиох хэрэгтэй боллоо гэж үзье. Бидэнд нийт зардлын хэмжээ (B5) сонирхолтой. Харин B1:B4 утгууд яг тодорхой бус байна гэж бодъё. Ийм тохиолдолд бид Scenario manager хэрэгслийг ашиглан зардлуудын төрөл бүрийн утгаар нийт зардлын хэмжээнд судалгаа хийх боломжтой. Үүний тулд

 

Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 3

Нээгдсэн тоо: 1067

Бүртгүүлэх

 

Сайтын толгой

Сайтын толгой бол сайтын өнгө үзэмж, хэрэглэгчдийг татах чухал хэсэг байдаг. Ихэнх сайтын дизайнд толгойн хэсэгт зураг ашиглааад сайтын нэр, уриа зэргийг текстээр хийж өгсөн байдаг. Бид сайтын толгойн хэсэгт зохиогчийн бэлтгэсэн бэлэн зургийг ашиглах болно. Таны татан авсан архивт байгаа header.png нэртэй файлыг толгойн хэсэгт ашиглах болно.