Интернет программчлал

Сайт хийж сурмаар байна уу. Сайт бүтээх Html, Css, Php, Sql, Javascrip хэлүүдийн хичээлийг практик жишээнд тулгуурлан судлаарай ...

Үзэх

Интернетээс мөнгө хийцгээе

Интернетээс мөнгө хийх олон аргуудын хамгийн адармаатай, сонирхолтой, ашиг өндөртэй нь Форекс гарцаагүй мөн ...

Үзэх

Шатар сурцгаая

Оюун ухааны гимнастик гэгдэх гайхалтай тоглоом шатрын хичээлүүдийг судлаарай. Хөлөг нүүдлээс эхлээд тактикийн аргуудыг багтаасан бүрэн хэмжээний хичээлүүд ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх
Нүүр » Программууд

Хэрэглээний программууд ( 187 )

Сайтын энэ хэсэгт хүмүүсийн хамгийн ихээр ашигладаг хэрэглээний программуудын талаарх хичээлүүдийг орууллаа. Хэрэглээний программуудыг сурч эхэлж байгаа болон мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэн хэрэгтэй мэдээллээ олох боломжтой. Хичээлүүдийг энгийн байдлаар жишээнд дээр тайлбарлан хийсэн тул ямарч бэлтгэлтэй хүмүүс үзэхэд хүндрэлгүй. Хэрвээ та хэрэглээний программуудад суралцаж эхэлж байгаа эдгээр хичээлүүд танд гарааны нилээд сайн суурь болж чадна. Бүх жишээнүүдийг хийж суртлаа давтан сайн ойлгохыг хичээгээрэй.

Танд амжилт хүсье. 

Microsoft Excel хурдавчилсан курс 14-р хичээл

Нээгдсэн тоо: 1176

Төлбөртэй

 

Data table хэрэгслийг ашиглах

Зарим үед өгөгдлийн цуваанд томьёоны үр дүн хэрхэн нөлөөлөхийг судлах шаардлага бий болдог. Жишээ нь маркетингийн судалгаа хийх, бараа таваарын үнийг тогтоох, үйл ажиллагааны ашгийг тооцох, функцын график байгуулах гэх мэт. Үүнийг хүснэгт зохиогоод томьёо оруулаад хийж болох ч цаг хугацаа их шаардахын дээр алдаа гаргах магадлал өндөртэй байдаг. Ийм төрлийн ажиллагааг Excel -д хэрхэн хийх талаар энэ хичээлээр авч үзэх болно.  
Жишээ авъя. Та 1150 ширхэг барааг 1825000 мянган төгрөгийн зардлаар олж авна гэж бодъё. Бараагаа ямар үнээр борлуулбал хичнээн ашиг хийх боломжтойг тооцъё. Энд бүх бараагаа зарагдана бас зардал тогтмол гэж үзье.

 

Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 2

Нээгдсэн тоо: 1244

Бүртгүүлэх

 

Сайтын дээд хэсэг

Өмнөх хичээлээр бид сайтын дизайн хийх файлаа бэлтгэн чиглүүлэгчдийг үүсгэсэн байгаа. Энэ хичээлээр бид сайтын дээд хэсэг буюу төлөвийн мөрийг /Status bar/ хийн дээрээс доош явах болно. Сайтын төлөвийн мөрөнд Мэндчилгээний текст Нэвтрэх, Сайтын карт, Лиценз цэснүүд болон Хайлтын форм байрлаж байгаа.

 

Фотошоп дээр сайтын макет хийх. Хичээл 1

Нээгдсэн тоо: 2739

Нийтийн

 

Сайтын дизайн гаргах ажил нь тусгай мэрэгжлийн хүмүүсийн хийдэг ажил. Зураг, өнгө будаг, сэтгэмж гээд их олон зүйлийг шаардсан нилээд бүтээлч ажил байдаг. Программчлалын эхний шат бол техникийн даалгавар гаргах буюу хийх гэж буй программаар юуг хийх дэлгэцийн интерфейс ямар байх, ямар шаардлагуудыг хангах гэх мэтээр захиалагчийн талаас тавигдах шаардлагуудыг тодорхойлсон бичиг баримтыг боловсруулах байдаг. Харамсалтай нь манайхан энэхүү чухал үе шатыг нэг их тоохгүй байснаас үүдэн төслийг хэрэгжүүлэх цаг хугацаа, хүч, хөрөнгө ихээр алддаг. Ямар ч ажлыг эхлэхийн өмнө эцсийн үр дүнгээ ямар байх талаар сайн бодсон байх нь чухал.

 

Microsoft Excel хурдавчилсан курс 13-р хичээл

Нээгдсэн тоо: 2707

Төлбөртэй

 

Excell хүснэгтүүд болон нүднүүдийг хамгаалах

Microsoft Excel файлын өгөгдлүүдэд хандах тэдгээрийн өөрчлөлтийг удирдах боломжтой хэд хэдэн хамгаалалтын түвшинтэй. Excel файл болон хуудсыг бүхэлд нь болон хуудасны нүднүүдийг хамгаалах боломжтой. Хамгаалалтын эхний хэлбэр бол Home->Cells үеийн Format Cells командаар нээгдэх цонхны Protection үед Locked болон Hidden опцуудыг ашиглах юм. Энд хамгаалалт тавих хоёр боломж байдаг.

  • Хуудасны үндсэн хэсэгтэй хэрэглэгч ажиллан томьёонуудыг харах боломжтой ч зарим нүднүүд хамгаалагдсан байхаар
  • Хуудасны үндсэн хэсэг хамгаалагдан зөвхөн хэсэг нүднүүдийг чөлөөтэй үлдсэн байхаар   

Энэхүү хоёр хувилбарыг авч үзье.

 

Microsoft Excel хурдавчилсан курс 12-р хичээл

Нээгдсэн тоо: 1005

Бүртгүүлэх

 

Фильтр /шүүлт/ ашиглах

Бид өмнө нь шүүлт хэрэглэх талаар авч үзсэн. Энэ удаа энэхүү хэрэгслийн талаар дэлгэрүүлэн авч үзье. Их хэмжээтэй жагсаалттай ажиллах үед өөртөө хэрэгтэй хэсгийг үзүүлэх нь эвтэйхэн байдаг. Тодорхой нөхцлийг хангаж байгаа бичлэгүүдийг /мөрүүдийг/ үзүүлэн бусдыг нь харагдуулахгүй байлгахын тулд шүүлтийг ашигладаг. Шүүлт хийх нөхцлийг оруулснаар таны жагсаалт шүүгдэн зөвхөн нөхцлийг хангах мөрүүдийг танд үзүүлэх болно. Жагсаалтад шүүлт тавихын тулд өгөгдлүүдийг агуулж байгаа жагсаалтын дурын нүдийг сонгоод Data->Sort & Filter хэсэгт байгаа Filter товч дээр дарна. Үүний дараа жагсаалтын багана бүрт нэмэлт товч бий болох бөгөөд товч дээр дарахад тухайн талбарт тохирох шүүлтийн нөхцлүүдийг үзүүлсэн цонх нээгдэнэ. Энд тухайн баганы өгөгдлүүдийн жагсаалтаас гадна бүгд, тэнцүү, тэнцүү биш гэх мэтийн ерөнхий нөхцлүүд гарч ирдэг. Эдгээр нөхцлүүдийг ашигласнаар бид жагсаалтыг өөрчлөх боломжтой. Шүүлт тавихад шүүлтийн нөхцлийг хангахгүй бүх мөрүүд /бичлэгүүд/ харагдахгүй болдог.

 

Microsoft Excel хурдавчилсан курс 11-р хичээл

Нээгдсэн тоо: 1420

Нийтийн

 

Шууд болон харьцангуй холбоос

Хүснэгтийн нүдний өгөгдлийг тооцоонд ашиглах боломжийг түүний давтагдахгүй хаяг хангаж өгдөг. Нүд бүр тухайлсан багана болон мөрийн огтлолцол орших тул хаяг нь баганы нэр мөрийн дугаараас бүрдэнэ. Жишээ нь A5, G20, AH500, XA15 гэх мэтээр
Эдгээр давтагдахгүй хаягуудыг ашиглан төрөл бүрийн үйлдлийг хийдэг ч ихэнх тохиолдолд томьёонд голлон ашигладаг. Томьёонууд нүдний өгөгдөлд янз бүрийн үйлдлийг гүйцэтгэх бөгөөд өөрөө хүснэгтийн нүдэнд байрлаж байдаг. Томьёо гэдэгт тэнцүүгийн тэмдгээр эхэлсэн тэмдэгтүүдийн дарааллыг ойлгоно. Тэмдэгтүүдийн дараалалд тогтмол хэмжээнүүд, нүдний холбоосууд, функцууд болон операторууд орж болно. Томьёоны ажиллагааны үр дүнд шинэ утга үүснэ.

 

Чиглүүлэгч

Нээгдсэн тоо: 1231

Бүртгүүлэх

 

Чиглүүлэгч гэдэг нь Фотошопын ажлын хэсэгт байрлуулж болох хэвтээ болон босоо шугамууд юм. Анхдагч тохиргоогоор эдгээр нь цэнхэр өнгөтэй үргэлжилсэн шугам байдаг ч хэрвээ та хүсвэл чиглүүлэгчийн өнгө, зураасны хэлбэрийг өөрчилж болдог.

 

Microsoft Excel хурдавчилсан курс 10-р хичээл

Нээгдсэн тоо: 1304

Төлбөртэй

 

If функц

Хүснэгтэн мэдээлэл боловсруулах явцад нэг утгыг нөгөө утгатай харьцуулан гарсан үр дүнгээс хамааран үйлдэл гүйцэтгэх хэрэгцээ ихээр гардаг. Энэ зорилгод if функцыг ихээр ашигладаг. Ер нь нөхцөлт оператор бол программчлалын хэлний үндсэн том ухагдхуун тул үүнийг ойлгон ашиглаж сурах нь Excel программыг эзэмшиж байгаа хэн бүхэнд маш чухал. Функц өгөгдсөн нөхцөл биелэгдэж байвал нэг үйлдлийг харин эсрэг тохиолдолд өөр үйлдлийг хийдэг. Энэ функцээр дамжин хүснэгтэнд программчлалын ухагдхуун орж ирдэг. Нөхцөлт операторыг ашиглахгүйгээр Excel программаар мэдээлэл боловсруулах нь бараг гараар хийсэнтэй ижил цаг хугацаа хүч хөдөлмөр шаардах болдог гэдгийг санаарай. Тиймээс жишээгээр үзэх хүснэгтийн ажиллагааг сайтар ойлгон авахыг хичээгээрэй.

 

Зургийн өнгийг сэргээх

Нээгдсэн тоо: 2236

Бүртгүүлэх

 

Өнгөт зураг цаг хугацааны эрхээр өнгөө алдан хуучирдаг. Хэрвээ танд хуучирсан зураг байдаг бол хичээлийг үзээд хуучирсан, өнгөө алдсан зургуудаа сэргээх гээд үзээрэй. Доорх зургийг харна уу.

Зургийг улаан өнгөтэй шилний цаанаас авсан нь тодорхой. Зургийн өнгийг Curves хэрэгслийг ашиглан хурдан болоод энгийнээр сэргээж болдог.

 

Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 9-р хичээл

Нээгдсэн тоо: 1229

Бүртгүүлэх

 

Энэ хичээлээр MS Excel -ийн хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэгд тооцогдох Pivot table -ийг хэрхэн үүсгэх талаар авч үзэх болно. Хүсэнгтийг зохион өгөгдөл оруулна гэдэг нь мэдээллийг цуглуулан сан үүсгэж байгаа хэрэг. Гэтэл мэдээллийн санг ашиглах гэдэг маань үнэн хэрэгтээ цуглуулсан мэдээллийг боловсруулах, түүнээс тайлан гаргах ажиллагаа болдог. Ихэнх хэрэглэгчид яг энэхүү тайлан гаргах ажилд нилээд хүндрэлтэй учирдаг. Энд бидэнд Pivot table хэрэгсэл юугаар ч сольшгүй тусыг авчирна.