Интернет программчлал

Сайт хийж сурмаар байна уу. Сайт бүтээх Html, Css, Php, Sql, Javascrip хэлүүдийн хичээлийг практик жишээнд тулгуурлан судлаарай ...

Үзэх

Интернетээс мөнгө хийцгээе

Интернетээс мөнгө хийх олон аргуудын хамгийн адармаатай, сонирхолтой, ашиг өндөртэй нь Форекс гарцаагүй мөн ...

Үзэх

Шатар сурцгаая

Оюун ухааны гимнастик гэгдэх гайхалтай тоглоом шатрын хичээлүүдийг судлаарай. Хөлөг нүүдлээс эхлээд тактикийн аргуудыг багтаасан бүрэн хэмжээний хичээлүүд ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх
Нүүр » Программууд

Хэрэглээний программууд ( 187 )

Сайтын энэ хэсэгт хүмүүсийн хамгийн ихээр ашигладаг хэрэглээний программуудын талаарх хичээлүүдийг орууллаа. Хэрэглээний программуудыг сурч эхэлж байгаа болон мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэн хэрэгтэй мэдээллээ олох боломжтой. Хичээлүүдийг энгийн байдлаар жишээнд дээр тайлбарлан хийсэн тул ямарч бэлтгэлтэй хүмүүс үзэхэд хүндрэлгүй. Хэрвээ та хэрэглээний программуудад суралцаж эхэлж байгаа эдгээр хичээлүүд танд гарааны нилээд сайн суурь болж чадна. Бүх жишээнүүдийг хийж суртлаа давтан сайн ойлгохыг хичээгээрэй.

Танд амжилт хүсье. 

Зураг дээрх батгыг арилгах

Нээгдсэн тоо: 2619

Төлбөртэй

 

Зурагтай ажиллах үед ямар нэгэн элементийг зургаас хасах, нэмэх шаардлага ихээр гардаг. Жижигхэн хэмжээний батга хамгийн сайн зургийг ч эвгүй харагдуулах нь элбэг. Зургийн ийм төрлийн дутагдалтай талыг засварлахад Photoshop -ийн хэдэн хэрэгсэлүүдийг ашиглаж болдог. Энэ хичээлээр бид зургаас батгыг хэрхэн арилгах талаар авч үзнэ.

 

Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 8-р хичээл

Нээгдсэн тоо: 1075

Төлбөртэй

 

Давхар холбоос

Тооцооны хүснэгт зохиох явцад нэг файлын өгөгдлүүдийг өөр файлаас татан харах, тооцоонд ашиглах гэх мэт шаардлага үүсдэг. Жишээ нь нэг тогтсон хүснэгтээр салбар, нэгжүүдээсээ тайлан аваад тэдгээрийг боловсруулан нэгдсэн тайлан мэдээ гаргах, судалгаа хийх, дүгнэлт гаргахад хүснэгт хоорондын холбоосыг ихээр ашигладаг. Энэ хичээлээр бид хоёр файлын өгөгдлүүдийг хэрхэн холбохыг дараах жишээгээр авч үзэх болно. Бидэнд нэгэн хүнсний дэлгүүрийн борлуулалтын мэдээ байсан гэж үзье. Дадлага хийж байгаа болохоор олон төрлийн бүтээгдхүүн оруулаагүй болно.

Эхлээд хүснэгтээ зохионо. Өмнөх хичээлүүдийг үзэн ойлгосон бол хүснэгт зохиох ажиллагаанд хүндрэл үүсэхгүй болсон байх. Гэхдээ дарааллыг авч үзье.

 

Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 7-р хичээл

Нээгдсэн тоо: 989

Төлбөртэй

 

Хүснэгтэд шүүлт хэрэглэх

Таны хүснэгтийн хэмжээ том болох үед мэдээллийг харах ажиллагаа хүндэрч эхэлнэ. Excel -д ийм том хэмжээний хүснэгттэй ажиллахад маш хэрэгтэй Filter гэдэг хэрэгсэл байдаг. Өөрөөр хэлбэл та хүснэгтээс тухайн үед хэрэгтэй хэсгийг шүүн харах хэрэгсэл юм. Одоо хэрэгслийг хэрхэн ашиглахыг жишээгээр авч үзье. Та олон газар тархсан агентуудаар дамжуулан худалдаа хийдэг гэж бодъё. Агентууд өдөр бүр борлуулалтын мэдээгээ дамжуулан түүгээр та доорх хэлбэрийн хүснэгтийг зохиодог байя.

Эхлээд хүснэгтээ хэрхэн зохиохыг авч үзье. Эхний хичээлүүдийг үзсэн бол энэ хүснэгтийг зохиоход амархан гэж үзээд алхамуудыг хураангуй байдлаар хийнэ. Шинэ зүйл дээр дэлгэрэнгүй тайлбар өгөх болно.

 

Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 6-р хичээл

Нээгдсэн тоо: 1075

Төлбөртэй

 

Темплейтийг үүсгэх, ашиглах

Нэг төрлийн хэв загвартай бичиг баримтыг бэлтгэхэд хэвийг /темплейт, шаблон гээд янз бүрээр нэрлэх нь бий/ ашигладаг. Хэв гэдэг бол хэрэглэгч өгөгдлүүдийг оруулан өгөх урьдчилан бэлтгэсэн хоосон маягт юм. Маягтаа эхлээд бэлтгээд тусгай форматаар хадгалаад ашиглахдаа тухайн үед оруулах өгөгдлүүдээ оруулан олон дахин ашиглах боломжтой. Ингэснээр элдэв төрлийн ялангуяа копи-пэстээс үүсдэг алдаанаас сэргийлэх хамгийн сайн арга. Microsoft Excel -д өөрийн хэвүүд байдаг. Эдгээрийг ашиглаж болохоос гадна өөрийн хэвийг үүсгэх боломжтой.

 

Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 5-р хичээл

Нээгдсэн тоо: 1100

Бүртгүүлэх

 

Функцтэй ажиллах

Дараах агуулга бүхий хүснэгтийг зохиоё. Хүснэгтийг зохиохын тулд шинээр файл үүсгээд шууд нэр өгөн жишээ нь function1 гээд хадгалаарай. Юу ч хийгээгүй байж хадгал гэдгийг та гайхаж байж магадгүй. Учир нь шинэ файл үүсгээд өгөгдөл оруулан хүснэгт зохиох явцад тог тасрах, систем гацах гэх мэтийн асуудлууд үүсвэл хийсэн ажлаа алдаж мэднэ. Файлаа өөрийн компьютерын C: дискний Excell_lessons хавтас хадгалаарай. Иймд эхлээд шууд хүснэгтээ хадгалаад явцын дунд хүснэгтээ шинэчлэж байх нь эвтэйхэн байдаг.

 

Зурагт текстийн хөдөлгөөн

Нээгдсэн тоо: 894

Төлбөртэй

 

Энэ хичээлээр зураг дээгүүр хөдөлгөөнт текстийг хэрхэн үүсгэхийг авч үзнэ. Ерөнхийдөө бол доорх зурагт үзүүлсэн эффектийг Фотошоп дээр яаж хийхийг үзэх болно. Алхам бүрээр тайлбарласан тул асуудал үүсэхгүй үр дүнд хүрэх болно. Эхний удаа болохгүй бол дахиад уншаад даган хийгээрэй.

Хүрэх үр дүн.

 

Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 4-р хичээл

Нээгдсэн тоо: 1192

Бүртгүүлэх

 

Диаграмтай ажиллах

3-р хичээлд жагсаалтыг эрэмбэлэхэд ашигласан хүснэгтээр Аймгуудын дэлгүүрийн тоогоор өгөгдлийг график байдлаар үзүүлье. Эхлээд жагсаалтыг эрэмбэлэн гаргасан хүснэгтээ нээе.

    • Хүснэгтийн Аймгууд болон Дэлгүүр багануудыг сонгоно. Зэргэлдээ бус нүднүүдийг CTRL дарж байгаад сонгох хэрэгтэй. Сонгохдоо баганы гарчигийг оруулна
    • Insert -> Charts -> Pie гэж ороод 3D Pie хэсгээс эхний хэлбэрийг сонгоно.
 

Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 3-р хичээл

Нээгдсэн тоо: 2020

Бүртгүүлэх

 

Жагсаалт

Microsoft Excel -д жагсаалт гэдгийг өөр хоорондоо холбогдол бүхий өгөгдлүүдтэй хүснэгтийг ойлгоно. Өгөгдөлийг боловсруулах болон анализ хийхэд зориулагдсан багц функцууд байдаг. Жагсаалт гэдгийг өгөгдлийн сан гэж ойлгоно. Учир нь програм жагсаалтыг тодорхой бүтэц хэлбэрээр ойлгодог. Энэ нь мэдээлэл хайх эсвэл эрэмбэлэх ажиллагааг хийх боломжийг олгодог.  

Доорх мэдээллийг агуулсан файлыг үүсгэе.

 

Зургаас текст үүсгэх

Нээгдсэн тоо: 1319

Нийтийн

 

Зургаас текстийг хэрхэн үүсгэхийг энэ хичээлд үзнэ. Фотошопын боломжийг ойлгон хэрэгслүүдийг ашиглаж сурахад дадлага болно. Үнэндээ зургаас текст үүсгэх нь маш амархан.

 

Энэ хичээлээр диаграмм үүсгэх, томьёо оруулах, хүснэгтийг эрэмбэлэх ажиллагаанд жишээн дээр суралцах болно. Хүснэгт зохиох ажиллагааг алхам бүрээр тайлбарласан бөгөөд хичээлийг материалыг судлах явцдаа хүснэгт зохиох хэлбэржүүлэх ажлыг давхар суралцаад явах болно. Хурдавчилсан курс тул жижиг сажиг зүйлийг явцын дунд сурах болно. Тэгэхлээр хичээлийн материалуудыг сайн ойлгож сурч авах хэрэгтэй. Ойлгохгүй бол хэдэн ч удаа үзэж болно шүү дээ. Энэ чинь интернет сургалтын гол давуу тал даа.

Диаграм үүсгэх

Диаграмыг тусдаа хуудас дээр үүсгэж болохоос гадна өгөгдөл бүхий хуудсанд обьект байдлаар оруулж болдог. Жишээ болгон доорх хүснэгтийг үүсгэе.