Интернет программчлал

Сайт хийж сурмаар байна уу. Сайт бүтээх Html, Css, Php, Sql, Javascrip хэлүүдийн хичээлийг практик жишээнд тулгуурлан судлаарай ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх

Хэрэглээний программууд

Өдөр тутмын ажилдаа ашигладаг программуудаа илүү сайн ашиглаж сурмаар байна уу. Тэгвэл ороод үз. Хэрэгтэй зүйлүүд байгаа шүү ...

Үзэх
Нүүр » Бусад хичээлүүд

Төрөл бүрийн хичээлүүд ( 190 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Байрлалын тоглолтын шинэ ойлголт.

Нээгдсэн тоо: 208

Төлбөртэй

 

Байрлалын тоглолтын шинэ ойлголт. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Илүүдэл хамгаалалт.

Байрлалын тоглолт бол биднийхээр дайралт ч биш, хамгаалалт ч биш гэдгийг тэмдэглэсэн. Аргын утга учир нь урьдчилан сэргийлэлтийг төлөвлөгөөтэй, эрчимтэй явуулахад оршино. Урьдчилан сэргийлэлт гэдгийг байршлын талаасаа эвгүй зарим үйлдлийг урьдчилан тооцох зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгоно. Туршлага багатай тоглогчдод тохиолддог "сүйрэл" -ийг авч үзэхгүй гэвэл ийм үзэгдлүүд хоёр төрлийнх л байдаг. Ингэхэд эхлэн суралцагчдад төвийн хүүнүүдээ алдах эсхүл тэдгээр хүүнүүд байхгүй үед өрсөлдөгчийн хүүний түрэлтийг түргэсгэдэг тул түүнээс онцгой болгоомжлох ёстойг сануулъя. Туршлагатай шатарчин туршлага муутайн эсрэг энэхүү түрэлтийг сааруулах арга замаа олдог.

 

Байрлалын тоглолтын утга

Нээгдсэн тоо: 204

Нийтийн

 

Энэ нийтлэлээр Нимцовичийн "Миний систем" номын хоёрдугаар хэсэг буюу байрлалын тоглолт хэсэг эхлэж байгаа юм. Өмнөх нийтлэлүүдээр шатрын стратегийн элементүүдийн талаар Нимцовичийн дэвшүүлсэн онолын орчуулгыг хүргэсэн бол энэ хэсэгт Нимцовичийн системийг тоглолтод хэрхэн ашиглахыг толилуулах болно.

 

Хүүний гинжний жишээ өргүүд

Нээгдсэн тоо: 254

Нийтийн

 

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн толилуулъя. Хүүний гинжин дэх тэмцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг шүү.

Жич: Сайтын зарим маттериалууд үнэтэй ч та багахан мөнгө төлөөд тодорхой хугацаанд чөлөөтэй үзэж болох талаар эндээс үзээрэй.

 

Хүүний гинжний жишээ өргүүд

Нээгдсэн тоо: 235

Төлбөртэй

 

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн толилуулъя. Хүүний гинжин дэх тэмцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг шүү.

Жич: Сайтын зарим маттериалууд үнэтэй ч та багахан мөнгө төлөөд тодорхой хугацаанд чөлөөтэй үзэж болох талаар эндээс үзээрэй.

 

Сайт 1000 бодлоготой боллоо

Нээгдсэн тоо: 445

Нийтийн

 

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.

 

Хүүний гинжний жишээ өргүүд

Нээгдсэн тоо: 262

Төлбөртэй

 

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн толилуулъя. Хүүний гинжин дэх тэмцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг гэдгийг сануулъя.

 

Хүүний гинжний жишээ өргүүд

Нээгдсэн тоо: 1085

Нийтийн

 

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс толилуулъя. Хүүний гинжин дэх тэммцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг гэдгийг сануулъя.

 

Байрлалын тэмцлийн аргуудыг ашиглах

Нээгдсэн тоо: 361

Төлбөртэй

 

Сайтын шатрын хичээл хэсэгт А.Нимцовичийн "Миний систем" номноос материалуудыг нийтэлж байгаа бөгөөд энэ удаа Байрлалын тэмцлийн арга материалд дурдсан аргуудыг хэрхэн хэрэглэх талаар хүргэе. Суралцагчдад 1-р пунктыг хэрэглэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй болов уу. Дараах байрлалыг харцгаая.

Бидэнд e4, d5, e5, d6 хүүний гинж анхаарал татна. Харын хүүний гинжний суурь бол d6 хүү. Цагаан 1. cxd6 cxd6 2. Трc6 Мf7 3. Мc4 Трd8 (хэрвээ 3. ... Трc8 гэвэл 4. b5 Трxc6 5. d5xc6 гээд морины сайн төгсгөлтэй) 4. a4! (d6 хүүг довтолж буй морины c4 байрлалыг хадгалахын тулд) Цагаан өрсөлдөгчийн хүүний гинжний суурь хүүд дарамт үүсгэснээр 2-р пунктэд заасан бодит давуу байдлыг олон авсан. Өөрөөр хэлбэл тэдний шатрууд илүү түрэмгий байрлалыг эзэлсэн. c4 -ийн морь f7 -гийн мориноос илүү түрэмгий. Энэ давуугаа тэд бэрсний жигүүрт 5. b5 гээд дараачаар нь Нd2-c3, a4-a5 эсхүл ноёнгийн жигүүрт 5. h4 гээд дараа нь Нd2-e3-f3-g4-h5 цааш g2-g4-g5 гэх мэтээр ашиглаж болно. h7-h6 хамгаалалт цагаан ноёнд g6 нүдэнд цөмрөх боломжийг өгөхөөр.
 

Байрлалын тэмцлийн арга.

Нээгдсэн тоо: 354

Нийтийн

 

Энэ нийтлэлээр хүүний гинжний эсрэг байрлалын тэмцлийн арга, (хамгаалалтгүй суурийг удаанаар хаах), олон удаагийн дайралт,  хамгаалагч боднууд бие биедээ саад болох,  дарамтыг хадгалах, байрлалд шинэ сулрал үүсэх, төгсгөлд суурь сул нүд болох нь ойлголтуудын талаар авч үзэх болно.
Хүүний гинж дэх тэмцлийн тухай нийтлэлд үзсэн Нимцович - Сальве нарын өргийн диаграмыг эргэн санацгаая. 1. e4 e6 2. d4 d5 3. e5 c5 4. c3 Мc6 5. Мf3 Бb6 6. Тd3 нүүдлийн дараа 7. ... Тd7 нүүдэл тус багатай тул 6. ... cxd4 гэж тоглохыг нэг бус удаа дурдсан. Нүүдэл ямар санаатай вэ? Хар нүүдлийг хийснээр d4 суурийг ямарч хөдөлгөөнгүй буюу түүнийг d4 дээр барилаа гэж ярьдаг. Энд хүртэл d4 хүү сайн ч , муу ч өөрийн байрлалаа dxc4 гэж өөрчилж чадахаар байсан.

 

Хүүний гинж дэх тэмцлийн тухай.

Нээгдсэн тоо: 333

Бүртгүүлэх

 

Хүүний гинж стратегийн элементийн талаар үргэлжлүүлэн танилцуулъя. Энэ сэдэв нилээд том, ойлголт нарийн учраас Нимцович өөрийн "Миний систем" номондоо нилээд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Та ч гэсэн хүүний гинжний талаар нарийн судлан зөв ойлговол шатар тоглох чадварт сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Энэ удаа Бүслэлтээр үүссэн хүүний гинжид хэрэглэх хурдан шахалт дээр суурилсан ба байрлалын тэмцлийн тухай ойлголтуудын тухай авч үзнэ. Хэрвээ довтлогч тал тайлбарлан буй дүрмийн дагуу хүүний гинжний суурийн эсрэг хаалтын нүдэнд цагаа олсон солилцооны маневрыг хийн тогловол өмнө нь хөдөлгөөнөө хориулсан хүүнүүд хаалтнаас бүрэн чөлөөлөгдөх нь энэхүү тэмцлийн шагнал болох нь элбэг.