Интернет программчлал

Сайт хийж сурмаар байна уу. Сайт бүтээх Html, Css, Php, Sql, Javascrip хэлүүдийн хичээлийг практик жишээнд тулгуурлан судлаарай ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх

Хэрэглээний программууд

Өдөр тутмын ажилдаа ашигладаг программуудаа илүү сайн ашиглаж сурмаар байна уу. Тэгвэл ороод үз. Хэрэгтэй зүйлүүд байгаа шүү ...

Үзэх
Нүүр » Бусад хичээлүүд

Төрөл бүрийн хичээлүүд ( 190 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Шатрын бичилт

Нээгдсэн тоо: 1203

Төлбөртэй

 

Нотгүйгээр хөгжимчин юу ч хийж чадахгүйн адилаар шатарчдад шатрын тэмдэглэгээ зайлшгүй хэрэгтэй байдаг. Шатарын ном унших өргийг бичихэд энэхүү тэмдэглэгээ хэрэгтэй. Нэг ч шатар сонирхогч сургалтын гарын авлагагүйгээр өөрийн ур чадварыг дээшлүүлэх боломжгүй. Сургалтын материалуудаас өөрийн алдааг олох, өнгөрсөн болон орчин үеийн мастеруудын тоглолтууд, практикт тохиолдсон сургамжтай жишээнүүдээс суралцана. Сургалтын ном байхгүй байсан бол туршлага сууж эхлэн суралцагчаас мастер болох зам асар урт байх нь ойлгомжтой.
Шатрын хөлөг дээрх шатруудын байрлал, тоглолтын явцыг тэмдэглэх тусгай систем нь шатарчдын үнэлж барашгүй туслах болдог ба түүнийг шатрын бичилт гэнэ.

 

Шатруудын үнэ цэнэ

Нээгдсэн тоо: 1018

Төлбөртэй

 

Шатрын хөлөг дээр шатрууд янз янзын боломжтой байдаг. Жишээ нь зарим шатрууд хөлгийн нэг захаас нөгөө захад очиход нэг нүүдэл хийж байхад зарим нь хэд хэдэн нүүдэл хийж очих. Зарим шатрууд зөвхөн нэг өнгийн нүдээр нүүж байхад заримд нь хөлгийн 64 нүдээр нүүх боломж байдаг. Хөлгийн төвд байгаа бэрс 27 нүүдлийг хянаж байхад ижил байрлалтай морь 8 нүдийг хянаж байдаг.
Иймээс шатрын хөдөлгөөн эсвэл тулалдах чадвар нь түүний хүчийг (үнэ цэнэ) тодорхойлно. Шатрын онолд шатруудын харьцуулсан хүчийг тодорхойлсон байдаг ба тоглолт хийж байхдаа материалын хохиролд орохгүйн (нэн ялангуяа харилцан бие биеийн шатруудыг идэх) тулд харьцуулсан хүчийг баримталж байх хэрэгтэй. Эсрэг тохиолдол өрсөлдөгч хүчний хувьд давамгайлан эцэстээ таныг хожигдолд хүргэх магадлалтай.
Шатруудын харьцуулсан хүчний нэгжээр хамгийн хүч багатай шатар болох хүүг тооцдог.

 

Пад

Нээгдсэн тоо: 866

Бүртгүүлэх

 

Заримдаа шатрын хөлөг дээр нүүх ээлж нь болсон талын ноён шалаанд байхгүй мөртлөө бүх шатрууд нүүдэлгүй болсон байрлал үүсдэг. Ийм тохиолдлыг пад гэх ба өргийг тэнцсэн гэж үздэг. Ихэнхдээ шатар эхлэн суралцагчид өргийг пад болгох нь элбэг байдаг. Өрсөлдөгчийнхөө ганц ноёнг өөрийн хүү болон шатруудын дунд оруулан нүүдэлгүй болгох тохиолдол ихээр гардаг. Нэг ноёнг мадалж чадахгүй байх, хангалттай давуу талтай байж өрсөлдөгчийн шатруудыг хэт яаран идэх, хожих байрлалд хэт болгоомжгүй тоглох нь пад үүсгэх гол нөхцөл болдог.
Заримдаа маданд орох нь гарцаагүй болсон шатарчин өөрийн сүүлийн шатрыг (бүр 2-3 шатар ч байж болно) санаатайгаар хаян пад үүсгэж чаддаг. Өрөгийн гарцаагүй төгсгөл нь пад байх ч тохиолдол байдаг.

 

Тэнцэх

Нээгдсэн тоо: 1285

Нийтийн

 

Шатрын өрөг хэн нэгний хожлоор дандаа дуусдаггүй. Өрсөлдөгчдийн хэн ч хожил авч чадалгүй дуусах тохиолдол их байдаг. Үүнийг тэнцэх буюу манайхны дунд өргөн тархсан хэллэгээр "ничья" гэнэ. Тэнцээний хамгийн энгийн жишээ бол хоёр тал бүх шатруудаа идэлцэж дуусаад хөлөг дээр хоёр ноён үлдэх юм. Шатрын дүрмээр ноёнгууд нэг нэгдээ шууд тулж болохгүй учраас хэн нэг нь хожих боломжгүй. Ийм өрөгийг цааш үргэлжлүүлэх нь утгагүй зүйл тул өргийг тэнцээгээр дууссан гэж үздэг. Тэмцээнд оролцож байгаа шатарчид тэнцвэл тэдэнд 0,5 оноо өгдөг.
Дээрх тохиолдолоос гадна аль нэг тал нь хүчний илүү боловч ганц ноёнг маданд оруулах боломжгүй тохиолдолууд байдаг. Үүнд

 

Тоглолтын зорилго

Нээгдсэн тоо: 986

Бүртгүүлэх

 

Шалаанд орсон ноёнд хамгаалах нэг ч арга байхгүй болсон бол юу болох вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Ийм тохиолдолд орсон ноёнг үхсэн буюу мад боллоо гэнэ. Мад нь ямарч хамгаалалт байхгүй шалаанд орон тоглолт дуусахыг хэлнэ. Эсрэг талынхаа ноёнг маданд оруулсан тоглогч тухайн өрөгийн ялагч болдог. Хэрвээ тоглолт тэмцээний үед болж байгаа бол дүнгийн хүснэгтэд хожсон хүнд 1 оноо хожигдсон хүнд 0 оноо бичнэ. Тэмцээний төгсгөлд оролцогчдын онооны нийлбэрээр байр эзлүүлдэг. Хамгийн их оноо авсан тоглогч тэмцээний аварга болно.
Мад гэдэг нь шатрын тоглоомын эцсийн зорилго юм. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч талууд эсрэг талын ноёнг гарцгүй байдал буюу ямарч хамгаалалтгүй шалаанд оруулахыг хичээх юм.
Шатар эхлэн суралцагчид өрсөлдөгчөө маданд оруулж магадгүй гэж үзэн шалах их дуртай байдаг. Их олон шалаа нь хэрэгтэй байхаас гадна ашиггүй тэрч бүү хэл өрсөлдөгчийн байрлалыг сайжруулах хортой байх ч бий. Ямар нэгэн нүүдэл хийхийн өмнө түүний үр дүнг сайтар тооцож сурах нь чухал.

 

Ноёнгийн үүрэг

Нээгдсэн тоо: 946

Бүртгүүлэх

 

Тоглолтын явцад бэрс, тэрэг, тэмээ, морь, хүүнүүд идэгдэж байхад тоглолт үргэлжлэн явагдсаар байдаг. Харин ноёны хувь заяа нь бүх тоглолтын үр дүнд шууд нөлөөлнө. Ноён чухал шатар тул бүхий л үйл явдал түүнтэй холбоотойгоор явагдана. Ноёны үхэл нь шатрын тулааны ялагдалыг авчран тоглолтыг төгсгөл болгоно. Ноёны хувь заяа нь бусад шатруудын үйлд хөдөлгөөнөөс хамааралтай байдаг. Ноёнгоос бусад шатрууд эсрэг талын ноёнг дайрах өөрийн ноёнг хамгаалах хэрэгсэл болдог. Энд л шатрын тоглоомын гол утга оршино.
Өрсөлдөгч нар өөрийн шатруудыг эсрэг талын бэхлэлтийг дайран сулруулж тэдний шатрууд өөрийн ноёнг хамгаалах боломжгүй байдалд оруулахыг аль болохоор хичээн нүүдэл хийхийн зэрэгцээ эсрэг талд ийм байдал олгохгүйгээр хамгаалалтаа хийн тоглоно. Ноён бусад шатруудын адилаар довтолгоонд өртөж болох хэдий ч түүнийг идэж болдоггүй гэдгийг Шатруудын нүүдэл хичээлээр үзсэн.

 

Дайралт хамгаалалт

Нээгдсэн тоо: 1000

Бүртгүүлэх

 

Шатрын хөлөг дээр тэмцэл явагдахад шатрууд нэг нэгэндээ ихээхэн нөлөөлдөг. Шатруудын хоорондын уялдаа холбоог тоглогчид өөрсдийн нүүдлээрээ бий болгоно. Шатрын тулаан нь үндсэндээ дайралт хийх энэхүү дайралтыг няцаах хамгаалалт байдлаар явагдана.
Тоглолт эхлэхэд өрсөлдөгчид ижил тооны дайралт болон хамгаалалтын хүчтэй байх ба тоглолтын явцад тоглогчийн ур чадвараас шалтгаалан хүчний харьцаа өөрчлөгдөх болно. Ямар ч дайралтын үед дайралтанд өртөж байгаа шатраа доорх аргуудын аль нэгээр хамгаалах боломж олдоно.

 

Сэлгээ

Нээгдсэн тоо: 1655

Нийтийн

 

Шатарт ямар нэгэн нүүдэл хийхдээ зөвхөн нэг л шатрыг хөлөг дээр шилжүүлсэн байх ёстой гэсэн чухал дүрэм бий. Гэхдээ энэ дүрмээс гадуур ноён тэрэг хоёроо зэрэг шилжүүлэн нүүх өвөрмөц нүүдэл өрсөлдөгч нарт нээлттэй байдаг. Энэ хосолсон нүүдлийг сэлгээ хийх гэдэг.
Сэлгээ хийхдээ ноёноо тэрэгний чиглэлд нэг нүд алгасан (өөрөөр хэлбэл ноёны байсан нүдтэй ижил өнгөтэй нүдэнд) байрлуулаад харин тэргээ ноёныг давуулан түүний зэргэлдээ нүдэнд байрлуулна. Өрсөлдөгч бүрт хоёр тэрэг байдаг тул сэлгээ нь хоёр төрлийнх байна. Ноёны жигүүрт сэлгээ хийвэл богино сэлгээ харин бэрсний жигүүрт хийсэн сэлгээг урт буюу холын сэлгээ гэдэг.

 

Шатруудын нүүдэл

Нээгдсэн тоо: 1853

Бүртгүүлэх

 

Өөр нэртэй шатрууд хөлөг дээр өөр өөрөөр нүүдэг. Шатруудын нүүдлүүдийг авч үзье.

Ноён

Ноён өөрийн байгаа нүдний зэргэлдээ орших нүднүүд рүү босоо, хэвтээ, диагналаар гэх мэтээр бүх чиглэлд нүүх эсвэл эсрэг талын шатруудыг идэх замаар шилжинэ. Нүүдэл хийхдээ зөвхөн ганц нүдээр л шилжилт хийдэг.
Шатар тоглох үед Ноёнг иднэ гэсэн ойлголт байдаггүй. Ноён нь эсрэг талын шатруудын хяналтанд байгаа нүдэнд шилжих боломжгүйн дээр эсрэг талын өөр шатрын хамгаалалтанд байгаа шатрыг идэж болохгүй.
Зурагт үзүүлсэн байрлалд цагаан ноён цэгээр тэмдэглэсэн 6 нүдний аль нэгэнд л нүүж болно. Учир нь e4 нүд нь хар ноёны харин e2 нүд нь хар тэмээний хяналтанд (хөл дээр) байгаа болно. Хар ноёны хувьд c5, e5 цагаан тэмээний хөлтэй, e4 цагаан ноёны хөлтэй, e6 цагаан тэрэгний хөлтэй тул ноён зөвхөн c6, d4 нүдэнд л нүүх боломжтой. Цагаан тэмээг цагаан тэрэг хамгаалж байгаа учраас түүнийг хар ноён идэж болохгүй ба c4 нүдэнд өөрийн тэмээ байрлаж байгаа тул нүүдэл хийх боломжгүй. 
 

Хөлөг ба шатрууд

Нээгдсэн тоо: 9133

Нийтийн

 

Хоёр хүн тоглож хорин хүн харна гэдэг шатрын тухай оньсого байдаг. Иймээс шатрыг голдуу хоёр хүн тоглодог. Зарим үед олон хүн өрсөлдөгч хоёрт зөвлөх байдлаар ч тоглох нь бий.  

Шатрын хөлөг

Шатар тоглогч хоёр хүний нэг нь цагаан шатраар (цагаанаар) нөгөө нь хар шатраар (хараар) тоглоно. Тоглоом нь тал бүр нь 8 нүд бүхий квадрат хавтгай дээр явагдах ба үүнийг шатрын хөлөг гэдэг. Эндээс шатрын хөлөг нь нүд гэж нэрлэгдэх 64 жижиг квадратаас бүтдэг. Нүднүүдийн хилийг тодорхой болгохын тулд тэдгээрийг гэгээлэг болон бараан өнгөөр сөөлжүүлэн будаж өгдөг. Гэгээлэг өнгөтэй нүдийг цагаан, бараан өнгийн нүдийг хар нүд гэж нэрлэнэ. Шатар эхлэн суралцагч юуны түрүүнд шатрын хөлөгийг сайтар судалсан байх хэрэгтэй.