Интернет программчлал

Сайт хийж сурмаар байна уу. Сайт бүтээх Html, Css, Php, Sql, Javascrip хэлүүдийн хичээлийг практик жишээнд тулгуурлан судлаарай ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх

Хэрэглээний программууд

Өдөр тутмын ажилдаа ашигладаг программуудаа илүү сайн ашиглаж сурмаар байна уу. Тэгвэл ороод үз. Хэрэгтэй зүйлүүд байгаа шүү ...

Үзэх
Нүүр » Бусад хичээлүүд

Төрөл бүрийн хичээлүүд ( 190 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж бүлгийн ээлжит нийтлэлийг хүргэж байна. Хүүний гинжний талаар сайн ойлгон авах нь таны тоглолтын түвшинг эрс нэмэгдүүлэх болно гэдгийг тэмдэглэе. Энэ удаагийн сэдэв бол Нүүргүй хүүг хаах дүрэм хүүний гинжид шилжих. Хүүний гинжид солилцох маневрыг хэрэглэх.
Өрсөлдөгчийн хүүний урагшлалтыг зогсоосон ямар ч шатрыг хаагч гэж үзэх хэрэгтэйг бид мэднэ. Гэсэн хэдий ч Нимцович 1. e4 e6 2. d4 d5 3. e5 -ын дараа d4, e6 хүүнүүдийг ердийн хаагч шатрууд гэж үзэх хандлагатай гэсэн. Үүнийгээ хүмүүс хүүг хаагч шатар гэж харж дасаагүйтэй холбоотой гэжээ.

 

Хүүний гинжний эсрэг дайралт

Нээгдсэн тоо: 307

Төлбөртэй

 

Хүүний гинж стратегийн элементийн талаар үргэлжлүүлэн авч үзье. Энэ удаа хүүний гинжний эсрэг дайралтын тактикийн талаар Нимцович өөрийн "Миний систем" номондоо хэрхэн өгүүлсэнг хүргэе.

Хүүний гинжний эсрэг дайралт. Хүүний гинж бүслэлтийн асуудал болох нь.

Хүүний гинжийг тасалбал тэрээр хүчгүй болдог гэж үзэж байсныг буруу гэдгийг Нимцович хүүний гинж өрсөлдөгчийн шатруудын хөдөлгөөний хязгаарлалтын асуудал гэдгийг өөрийн тоглолтоор харуулан баталсан. Хэрэг явдал хүүний гинжний бүрэн бүтэнг хамгаалахад бус харин зөвхөн өрсөлдөгчийн хүүнүүдийн хөдөлгөөнийг удаашруулахад оршино. Бид үүнд хүү, бодоор өрсөлдөгчийн хүүг хаах эсхүл алсын цохилттой шатруудаар тэднийг барих гээд ямар аргаар хүрэх нь ямарч ялгаагүй. Гол нь хүүнүүдийн давшилтыг зогсоох. Нимцовичийн "Өрсөлдөгч талуудын аль альных нь тулааны уриа бол өрсөлдөгчийн хүүний гинжний суурийн эсрэг дайралт байх ёстой" гэсэн санаа тухайн үедээ ихээр шүүмжлэгдэж байжээ. Нимцович хүүний гинжний талаар хэлснээ маргаангүй үнэн гэдгийг дараах байдлаар тайлбарлажээ.

 

Хүүний гинж. Ерөнхий ойлголт

Нээгдсэн тоо: 344

Төлбөртэй

 

Нийтлэлээр шатрын тоглолтын чухал хэсэг болох хүүний гинжний талаар Нимцович өөрийн "Миний систем" номондоо хэрхэн өгүүлсэнг хүргэе. Хүүний гинжний зөв, сайн бүтэц бол өрөгт амжилт авчрах том суурь тул анхааралтай уншин ойлгон аваарай.

Ерөнхий ойлголт, тодорхойлолт. Хүүний гинжний суурь. Тулааны хоёр тусдаа талбарын санаа.

1. e4 e6 2. d4 d5 3. e5 нүүдлүүдийн дараа хар-цагаан хүүний гинж бий болно. d4, e5, e6, d5 хүүнүүд бол энэхүү гинжний тусдаа цуваа юм. d4 хүүг бааз эсхүл цагаан хүүнүүдийн гинжний суурь гэж үздэг. Үүнтэй ижил үүргийг e6 хар хүү гүйцэтгэнэ. Эндээс бүх цуваа тулгуурлаж буй доод эгнээг суурь гэж нэрлэнэ. Хар-цагаан хүүнүүдийн ямарч гинж хөлгийг диагоналаар хоёр хэсэгт хуваасан бие биеэ хаасан хар цагаан хүүнүүдийн цуваагаар илэрхийлэгдэнэ. Цаашдаа бид хар-цагаан хүүнүүдийн гинжийг зүгээр л хүүний гинж нэрлэнэ.

 

Нээж шалах

Нээгдсэн тоо: 282

Төлбөртэй

 

Нэг. Нээж шалах ба дарааны төстэй шинж.

Нээж шалахдаа зайлж буй шатраа хаана шилжүүлэх нь ашигтай вэ?

Дараа болон нээж шалах хоорондын төстэй байдлыг диаграм тодорхой харуулна. Баруун талын хэсэгт тэрэг бол занал үүсгэгч буюу (нээгдэгч), морь бол дундын буюу (нээгч) шатрууд ба харин ноён нээлтэд өртөгч юм. Зарим талын төстэй тал яалтгүй. Нээж шалах бол даруулагч нь өнгөө сольсон дараа.

Нээж шалахад бид дарааны адилаар бас л гурван оролцогч шатруудтай ажиллана.

  • Шалаа хийхээр заналхийлж буй шатар
  • Нээгч буюу түүний хөдөлгөөнөөр нээн шалалт үүсэх шатар
  • Нээгчийн ард байгаа шатар

Товчхондоо бол заналхийлэгч, дундын, өртөгч шатрууд юм.

 

Жишээ өргүүд /Дараа/

Нээгдсэн тоо: 264

Төлбөртэй

 

Дараан дахь шатрууд , Дарааны нүдэн дэх солилцооны комбинац , Дарааны элементүүд, тоглолтын аргачлал хичээлүүдэд дарааны дараа гэж юу болох түүний үр дагавар, дараанд орсон шатруудыг чөлөөлөх тоглолтын аргачлалуудын талаар үзсэн. Нимцович "Миний систем" номондоо түүний онол бодит тоглолтын үед хэрхэн ашиглагдаж байгааг үзүүлсэнг энэ удаа толилуулах болно. Та шатар сонирхдог эсхүл шатарт суралцаж байгаа бол шатрын онолын мэдлэгээ тогтмол хөгжүүлэн баяжуулж чадвал илүү үр дүнд хүрнэ.

 

Дарааны элементүүд, тоглолтын аргачлал

Нээгдсэн тоо: 312

Төлбөртэй

 

Энэ хичээлд гарааны ба тулааны оргил шатанд дараанаас татгалзах, хонгилын систем, аюулд орсон шатруудын хамгаалалтын холбоо, шахалт, түүний утга, аюул ба илүү гүнзгий утга гэсэн сэдвүүдийг авч үзье.

1. e4 e5 2. Мf3 Мc6 3. Тc4 Тc5 4. Мc3 Мf6 5. d3 d6 нүүдлийн дараа цагаан f6 -гийн морийг 6. Тg5 гэж дарж болно. Гэхдээ энэхүү энгийн дарааны нүүдэл хард хэсэг боломжийг бий болгоно.
Энэ тохиолдолд хар цагаан тэмээг 6. ... h6 7. Тh4 g5 гэж хөөх хэрэгтэй юу? Эсхүл тайвнаар 6. ... Тe6? гэж тоглох уу. Хар 6. ... Тg4? гэж сөрөг дараа ч хийж болох талтай. Эцэст нь 6. Тg5 нүүдлээр бий болсон дарааны аюулыг (7. Мd5 гээд цааш f6 дээр морийг идэн ноёны жигүүрийг эвдэх) ердөө тоолгүй 6. ... Мd4? гэж морио төвлүүлж болохгүй гэж үү. Бас 6. ... Мa5 эсхүл 6. ... O-O нүүдлүүд анхаарал татахаар.

Иймээс дараанд орсон шатруудыг чөлөөлөх чухал аргуудыг авч үзэцгээе.

 

Дарааны нүдэн дэх солилцооны комбинац

Нээгдсэн тоо: 404

Нийтийн

 

Шатар тоглож сурахад практик их тустай хэдий ч ерөнхий онолыг сайн ойлгон мэдэрсэн байх хэрэгтэй. Шатрын мэрэгжилтнүүд А. Нимцовичийн "Миний систем" номыг шатрын онолын томоохон бүтээл гэж тооцдог учраас уг номноос сайтаараа дамжуулан та бүхэнд хүргэхийг хичээж байгаа билээ. Энэ удаа Дараан дахь шатрууд хичээлийн үргэлжлэл болох дарааны нүдэн дэх солилцооны комбинацийг үзье. Энд хоёр сэдлийг дурдаж болно.

 

Дараан дахь шатрууд

Нээгдсэн тоо: 341

Төлбөртэй

 

А.Ниммцовичийн "Миний систем" номны ээлжит хэсгийг нийтэллээ. 

Оршил болон ерөнхий ойлголт. Тактик эсхүл стратег уу? Дахин дараа хийх санаа үүсэх боломж.

Байрлалын утгаараа нилээд хүнд эндшпилийн стратегийн элементүүдтэй харьцуулахад дараа хэтэрхий хөнгөн мэт санагдаж магадгүй. Үүнээс гадна шатруудын дарааг ер нь элемент гэх нь зөв үү гэсэн асуулт гарч ирж болно. Яагаад гэвэл өргийг санаагаараа нээлттэй шугам эсхүл нүүргүй хүү гэсэн сэдэлтэй үүсгэж болох ч үүнийг дараан дээр суурилан хэзээ ч хийж болдоггүй. Ийм санааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Дараа жишээ нь өрсөлдөгчийн ухарч буй шатруудыг хөөх зэрэг цэвэр тактикийн тэмцлийн үед голдуу үүсдэг нь мэдээж.

 

Жишээ өргүүд. Төгсгөл

Нээгдсэн тоо: 440

Нийтийн

 

Шатрын өргийн төгсгөлд сайн тоглож сурах нь тухайн хүнд хожил авчрах үндсэн хэрэгсэл болдог. Таны дадлага туршлага нэмэгдэхийн хирээр та илүү хүчтэй өрсөлдөгчтэй тоглох болно. Тэнцүү хэмжээний тоглолттой өрсөлдөгчид өргийн хувь заяаг төгсгөлд шийдэх нь олонтоо. Иймээс төгсгөлийн онолыг судлан суралцсан байх зайлшгүй шаардлагатай. Өргийн төгсгөлийн онолыг ойлгон тогтоох практик болгон дараах төгсгөлүүдийг авч үзье.

 

Эндшпилийн стратегийн элементүүд II

Нээгдсэн тоо: 400

Бүртгүүлэх

 

Шатрын тоглоомын төгсгөл хэсэг буюу эндшпилд тоглож сурах нь маш чухал зүйл. А. Нимцович өөрийн "Миний систем" номондоо энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн байдагийг танд орчуулгаар хүргэж байна. Ихэнх хүмүүс төгсгөлд хүрэхгүйгээр тоглоомыг дуусгаад байдаг болохоор өргийн төгсгөлийг хийх тал дээр нилээд сул байдаг.