Интернет программчлал

Сайт хийж сурмаар байна уу. Сайт бүтээх Html, Css, Php, Sql, Javascrip хэлүүдийн хичээлийг практик жишээнд тулгуурлан судлаарай ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх

Хэрэглээний программууд

Өдөр тутмын ажилдаа ашигладаг программуудаа илүү сайн ашиглаж сурмаар байна уу. Тэгвэл ороод үз. Хэрэгтэй зүйлүүд байгаа шүү ...

Үзэх
Нүүр » Бусад хичээлүүд

Төрөл бүрийн хичээлүүд ( 190 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Жишээ өргүүд II

Нээгдсэн тоо: 480

Төлбөртэй

 

Онолын мэдлэгээ практикт хэрэглэж сурахад өөрийн болоод бусад хүмүүсийн тоглолтыг судлан суралцах бол шалгарсан арга гэдгийг Нимцович өөрийн номондоо тэмдэглэсэн байдаг. Иймээс бид А.Нимцовичийн "Миний систем" номны жишээ өргүүдээс хүргэж байна. Энд үзүүлэх өргүүдийг сайтар судлаад стратегийн элементүүд тэдгээрийг хэрхэн ашиглаж байгааг ойлгон аваарай.

 

Жишээ өргүүд I

Нээгдсэн тоо: 556

Нийтийн

 

Шатар тоглож сурахад онолын мэдлэгээс гадна практик дадлага чухал. Гол нь олон тоглохдоо бус харин тоглолтыг судлан ямар арга, техникийг хаана хэрхэн хэрэглэж байгааг ойлгох, өөрийн тоглолтын бичилтийг хийн түүнийгээ судлан алдаа дутагдлаа илрүүлэн зөв үргэлжлэлийг бодон олох гэх мэтээр дадлагажих хэрэгтэй. Иймээс өмнөх хичээлүүдэд үзсэн дүрмүүдийг бататгах үүднээс дараах өргүүдийг авч үзцгээе. Тоглолтын өрнөлөөс үзсэн дүрмүүдээ ойлгон өрөгт хэрхэн ашиглаж байгааг сайн ойлгон авахыг хичээгээрэй.

 

7 ба 8-р шугам /үргэлжлэл/

Нээгдсэн тоо: 694

Нийтийн

 

Энэ удаа шатрын стратегт чухал байр суурийг эзлэх 7 ба 8-р шугамын тухай үргэлжлүүлэн авч үзнэ.

Гурав. 7-р хэвтээ шугам дахь таван тусгай тохиолдол.
7-р шугамыг бүрэн эзэмших ба нүүргүй хүү. 7-р шугамыг бүрэн эзэмших гэдэгт энэ шугамыг эзлэн авснаар өрсөлдөгчийн ноёнг таслахыг ойлгоно. Жишээ нь цагаан тэрэг a7, хар ноён f8, хар хүү f6 дээрх байрлал. Хэрвээ хар хүү f6 дээр биш f7 дээр байсан бол тэрэгний үйлчлэл бүрэн хэмжээний байж чадахгүй.

 

7 ба 8-р шугам

Нээгдсэн тоо: 608

Бүртгүүлэх

 

Нэг. Ерөнхий тойм. Эндшпиль эсхүл өргийн дунд хэсэг. Дайралтын обьектын сонголт.
Эсрэг талын хүрээнд буюу 7 ба 8 -р хэвтээ шугамд цөмрөн орох нь нээлттэй шугамд амжилттай маневр хийсний үр дүн гэдгийг бид Нээлттэй шугамыг ашиглах хичээлээс мэдсэн. Энэхүү цөмрөлтийг сүйрэл дагуулсан үр дүнтэй хэдэн жишээгээр харуулсан. Гэхдээ төрөл бүрийн сүйрлүүд ноцтой алдааны үр дүн байдаг болохоос хэвийн үзэгдэл гэж яав ч үзэж болохгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. 7-р хэвтээ шугамын эзлэлт голдуу өргийн сүүл хэсэг буюу эндшпильд шилжих үед үүсдэг. Иймээс 7 ба 8 -р хэвтээ шугамыг эзлэхийг эндшпилийн давуу тал гэж үздэг хэдий ч маш олон өргүүд тоглолтын дунд хэсэгт энэхүү цөмрөлтөөр шийдэгдэх нь элбэг.

 

Нээлттэй шугамыг ашиглах II

Нээгдсэн тоо: 562

Бүртгүүлэх

 

Шатрын нүүдлийг сурах энгийн. Бага насны хүүхдүүд томчуудын тоглолтыг харж байгаад нүүдэлүүдийг тогтоон тоглож эхэлдэг. Та эсхүл таны хүүхэд ингэж шатар сурсан байж магадгүй. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Шатрын нүүдэл мэдэх шатар тоглох хоёрт асар том ялгаа бий. Яагаад гэвэл нүүдэл мэдснээр шатруудыг зөв хөдөлгөх бол шатар тоглоно гэдэг нь бодох, сэтгэх үйл ажиллагаа учраас эдгээр нь шал хоёр өөр зүйл. Иймээс би өөрийн сайтаар дамжуулан та бүхэнд А.Нимцовичийн "Миний систем" номноос хүргэж байгаа билээ. Орчуулгад миний мэдлэг, ур чадвараас хамаарсан алдаа дутагдал байвал таниас хүлцэл өчье.

 

Нээлттэй шугамыг ашиглах

Нээгдсэн тоо: 518

Төлбөртэй

 

Тэрэг, бэрс хүнд боднууд нээлттэй шугамаар их үр дүнтэй цохилтыг өгдөг. Иймээс шатар суралцагчид нээлттэй шугамыг ашиглаж сурсан байх хэрэгтэй. Энэ талаар А.Нимцович өөрийн номондоо дэлгэрэнгүй тайлбарласанг хүргэе. Эхлээд Нээлттэй шугамаар явагдах үйлдлүүдийн эцсийн зорилго. Дагалдах үзэгдлийн талаар. Материалын хожил. Байрлалын тойролт. ойлголтуудыг авч үзье.

Нээлттэй шугамаар хийгдэх бүх маневрүүдийн зорилго бол энэ шугамаар өрсөлдөгчийн 7, 8-р хэвтээ шугамд нэвтрэн орох юм. Энэ маш чухал. Ялангуяа яг үйл ажиллагаа явуулж буй шугамаар нэвтрэхийг онцлоё. Жишээ нь бүх ажиллагааг "d" шугамаар явуулж байгаад дараа нь бид Трd1-d4-a4-a7 гэж тоглон 7-р хэвтээ шугамд тойруу замаар нэвтэрвэл энэ маневрыг нээлттэй "d" шугамыг шууд ашигласан гэж яагаад ч үзэх боломжгүй.

 

Тэрэгний нээлттэй шугам

Нээгдсэн тоо: 646

Нийтийн

 

Шатар тоглож сурахын тулд түүний нүүдлээс гадна стратегийн элементүүдийг сайн ойлгон тоглолтын явцад тогтсон дүрмүүдийг зөв хэрэглэж сурсан байх хэрэгтэй. Нүүдлүүд их амархан тул хүмүүс маш хурдан сурдаг ч тоглолтын ур чадвар суух нь тийм ч хөнгөн биш. Таниас ихээхэн хугацаа, хүч хөдөлмөр шаардана. Шатар тоглож байгаа хүмүүсийг харсаар байгаад сайн шатарчин болоод нэгэн харгис ноёнг дийлдэг тухай нэгэн үлгэр байдаг. Зүгээр хараад ихийг сурахгүй тул өөрөө судлан ойлгох нь чухал. Үүнд танд багахан ч гэсэн тус болох үүднээс би Нимцовичийн "Миний систем" номноос чадах хирээрээ орчуулан хүргэж байгаа. Орчуулгын үг хэллэгийн тухайд дутагдалтай зүйлүүдийг та уучилна гэдэгт найдая.

 

Хөлөлгөөний зарчмууд. (Үргэлжлэл)

Нээгдсэн тоо: 563

Бүртгүүлэх

 

Шатрын стратегийн элементүүдийн нэг болох төвийн талаар бид өмнөх Стратегийн элементүүд , Хөлөлгөөний зарчмууд нийтлэлээр үзсэн. Энэ хичээл төв стратегийн элементийн сүүлийн хэсэг юм. Хичээлийн материалыг Нимцовичийн "Миний систем" номноос бэлтгэж байгааг сануулъя.

Зургаа. а Төвийг өгөх. Цааш тоглох төлөвлөгөө. Дараах өргийг харцгаая. 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. d4 exd4. Энд төвийг d7-d6 гэж хамгаалах нь ашиггүй. Жишээ нь 3. ... d6 4. dxe5 dxe5 5. Бxd8+ Нxd8 (ноёнгоор авахгүй бол e5 хүүг алдана) гээд хар сэлгээгүй болсноор тэргүүдээ эвтэйхэн холбох боломжийг алдана. 4. Мxd4. Үүссэн нөхцөл байдалд хар 4. ... Мf6 гэж тоглож болох юм. Учир нь 5. Мxc6 bxc6 -гийн дараа морийг 6. e5 гэж хөөх гэвэл 6. ... Мe4 гэж эсэргүүцэж болно. Хэрвээ цагаан 7. Тd3 гэвэл морио 7. ... d5 хамгаалж болно.Гэхдээ хар 4. ... Мf6 нүүдлээр g8 дээрх морины хөлөлгөөний хүндрэлтэй асуудлыг шийдсэн болохоос төвийн асуудлыг бүрэн шийдээгүй тул тулгарсан асуудлын багахан хэсгийг л шийднэ.

 

Хөлөлгөөний зарчмууд

Нээгдсэн тоо: 436

Төлбөртэй

 

Арон Исаевич Нимцовичийн "Миний систем" гэдэг шатрын номоос үргэлжлүүлэн таницуулъя.

Тав. Хурцадмал байдлыг даран хөлөлгөөний эсхүл тоглолтын чөлөөлөлтийг хийх. Тоглолтын чөлөөт хөлөлгөөнд саад болсон өрсөлдөгчийн эсрэг маневрууд асуудал үүсгэж эхэлбэл ийм байдлыг шийдвэртэй, хурдан дуусгах шаардлагатай. Энд хагас дутуу шийдэл байж таарахгүй. Үүнийг дараах жишээгээр тайлбарлая. 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. d4 d5. Харын сүүлийн нүүдэл эрсдэлтэй. Цагааны 3. d4 идэвхитэй нүүдэлд хар яг ийм байдлаар шууд хариу барих гэсний хэрэггүй. Энэ нь цаашдын зарим хүндрэлүүдийн эх үүсвэр. 4. exd5 Бxd5 5. Мc3 Тb4. Хар гараанд бэрсээрээ хоёрдахь нүүдэл хийх асуудлаас түр салсан. Гэвч 6. Тd2 -ийн дараа зарим нэгэн хүндрэл гарч ирсэн. Бэрсээ хөдөлгөх нь темп алдахад хүргэнэ.

 

Стратегийн элементүүд

Нээгдсэн тоо: 872

Нийтийн

 

Арон Исаевич Нимцовичийн "Миний систем" гэдэг шатрын номыг үе үеийн шатарчид ихээр үнэлсэн байдаг тул шатарт суралцаж хүмүүс энэхүү номыг олж уншихыг зөвлөе. Номын монгол хэл дээрх орчуулгыг би олоогүй болохоор түүнийг орчуулан хүргэх оролдлогыг хийж суугаа нь энэ.  Нимцович шатрын стратегийн элементүүдэд

  • төв
  • тэрэг эзлэх нээлттэй шугам
  • 7 ба 8 -р хөндлөн шугамын тоглолт
  • нүүргүй хүү
  • дараа
  • нээж шалах
  • солилцоо
  • хүүний гинж

зэргийг онцлоод номондоо эдгээрийг илүү дэлгэрүүлэн нарийн авч үзсэн байгаа.