Интернетээс мөнгө хийцгээе

Интернетээс мөнгө хийх олон аргуудын хамгийн адармаатай, сонирхолтой, ашиг өндөртэй нь Форекс гарцаагүй мөн ...

Үзэх

Шатар сурцгаая

Оюун ухааны гимнастик гэгдэх гайхалтай тоглоом шатрын хичээлүүдийг судлаарай. Хөлөг нүүдлээс эхлээд тактикийн аргуудыг багтаасан бүрэн хэмжээний хичээлүүд ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх

Хэрэглээний программууд

Өдөр тутмын ажилдаа ашигладаг программуудаа илүү сайн ашиглаж сурмаар байна уу. Тэгвэл ороод үз. Хэрэгтэй зүйлүүд байгаа шүү ...

Үзэх
Нүүр » Программчлал

Программчлалын хэлүүд ( 179 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Reflection II

Нээгдсэн тоо: 457

Төлбөртэй

 

Өнөөдөр C# хэлний нилээд хүчирхэг, нарийн Reflection технологийн талаар үргэлжлүүлэн авч үзье. Хичээл Reflection I -ийн үргэлжлэл тул та эхлээд өмнөх хичээлийг судлаарай.

Мета өгөгдлийг ашиглан өгөгдлийг удирдах.

Мета өгөгдлийг ашиглан төрлийн бодит өгөгдлийг хэрхэн өөрчлөхийг авч үзье. Үүний тулд Program классын Main аргад доорх кодыг оруулан өгье.

 

Reflection I

Нээгдсэн тоо: 436

Төлбөртэй

 

Reflection гэдэг үгийг монголчилбол тусгал эсвэл ойлт гэж хэлж болно. Технологийн талаар мэдээлэл хайн судлахын тулд орчуулгаар тогтоох гэснээс шууд Reflection гэж хэрэглэвэл илүү. Reflection гэж юу болох талаар ярилцая. .NET Framework орчинд компиляц хийгдсэн ердийн dll эсхүл exe файлыг авч үзье. Энд бид дурын dll эсхүл exe файл биш яг .NET Framework -ийн бүрэлдхүүнд багтсан аль нэгэн хэл дээр бичин компиляц хийн гаргасан dll эсхүл exe файл гэдгийг онцлоё. dll эсхүл exe файлаа Ассемблай /Assembly/ гэж нэрлэе.

 

Linq -ийг ашиглах

Нээгдсэн тоо: 418

Төлбөртэй

 

Linq технологит олонлогтой ажиллах маш олон аргууд байдаг. Бүх аргуудыг үзнэ гэвэл их хугацаа шаардлагатай тул энэ хичээлд ихээр хэрэглэдэг аргуудаас товчхон авч үзэх болно. Аргуудыг хэрхэн ашиглах ерөнхий зарчмыг ойлгосон байхад бусад аргуудыг хэрэглэхэд хүндрэл гарахгүй тул материалыг сайн судлан ойлгон авахыг хичээгээрэй.

 

Linq гэж юу вэ?

Нээгдсэн тоо: 502

Төлбөртэй

 

Хичээлээр Linq гэж нэрлэдэг суурь технологийн талаар үзнэ. Гурван суурь , лямбда илэрхийлэл хичээлүүдэд үзсэн ойлголтуудыг энэхүү технологийн бэлтгэл гэж хэлж болно. Linq технологи нилээд өргөн хүрээний том асуудал тул нэг хичээлийн хүрээнд түүний бүх ухагдхууныг өнгөцхөн ч гэсэн үзэх боломжгүй гэдгийг тэмдэглэе. Иймээс хичээлийг Linq технологитой танилцах оршил гэж хэлж болно. Технолгийг C# хэлээр програм зохиоход өргөнөөр ашигладаг тул сайн ойлгон эзэмшсэн байх шаардлагатай.

 

Лямбда илэрхийллийг ашиглах

Нээгдсэн тоо: 529

Төлбөртэй

 

Лямбда илэрхийлэл хичээлээс та лямбда илэрхийлэл гэж юу болохыг ойлгосон гэж бодож байна. Энэ хичээлээр түүнийг хэрхэн ашиглах жишээг авч үзэцгээе. C# -д лямбда илэрхийлэл бүрэн хэмжээний өгөгдлийн төрөл учраас түүнийг аргад дамжуулах, буцаан авах, нэг лямбдаг өөр лямбдад дамжуулах гэх мэтээр ердийн хувьсагчид хийгдэх бүх үйлдлийг хийж болно.

 

Лямбда илэрхийлэл

Нээгдсэн тоо: 466

Төлбөртэй

 

Манай энэ удаагийн сэдэв сонирхолтой болоод нилээд хүнд лямбда илэрхийлэл байх болно. Лямбда илэрхийлэлтэй танилцахын өмнө делегат гэж юу болох талаар делегат ба үйл явдал хичээлээс үзэхийг зөвлөе. Делегатын талаар ойлголтгүйгээр та лямбда илэрхийлэл гэж юу болохыг ойлгоход их хүндрэлтэй. Делегат ба үйл явдал хэрхэн ажилладагийг доорх кодоос харцгаая.

 

Гурван суурь II

Нээгдсэн тоо: 456

Төлбөртэй

 

Гурван суурь I хичээлд бид C# хэлний Тодорхой бус /далд/ төрөлжилт, Нэргүй төрлүүдийн талаар үзсэн. Энэ удаад Өргөжүүлэлтийн аргуудын талаар авч үзнэ. Ямарч програмын хэлийг сайн эзэмшихийн тулд тухайн хэлний нарийн механизмуудыг ойлгосон байх хэрэгтэй. Түүнээс давталт, нөхцөлт операторууд гэх мэтийн бүх хэлэнд байдаг цөөн тооны ерөнхий ойлголтоор програмын кодыг бичнэ гэвэл бараг бүтэхгүй зүйл. Бичсэн байсан ч таны код эхлэн суралцагч эсхүл сонирхогчийн түвшинд л харагдахын дээр тавигдсан асуудлыг бүрэн шийднэ гэхэд хэцүү.

 

Гурван суурь I

Нээгдсэн тоо: 469

Төлбөртэй

 

Энэ хичээлээс эхлэн бид C# хэлний илүү нарийн ухагдхуунуудыг судлах тул тэдгээрийн суурь болох гурван механизмын талаар авч үзнэ. Эдгээрт   

  1. Тодорхой бус /далд/ төрөлжилт
  2. Нэргүй төрлүүд
  3. Өргөжүүлэлтийн аргууд

багтана. Эдгээр ухагдхуунууд тийм хүнд биш учраас ойлгоход онцын хүндрэлгүй.

 

Алдааны боловсруулалт /Exceptions/ II

Нээгдсэн тоо: 429

Бүртгүүлэх

 

Exception бол програмчлалын олон хэлэнд байдаг алдааг боловсруулах стандарт механизм. Өмнөх хичээлд С# дээр алдааны боловсруулалтыг хэрхэн үүсгэн хэрэгжүүлэхийг авч үзсэн. Энэ хичээлээр алдааны боловёруулалтыг хэрхэн хийхийг үргэлжлүүлэн үзэх тул эхлээд Алдааны боловсруулалт /Exceptions/ I хичээлийг үзэхийг зөвлөе.

 

Алдааны боловсруулалт /Exceptions/ I

Нээгдсэн тоо: 590

Төлбөртэй

 

Exception бол програмчлалын олон хэлэнд байдаг алдааг боловсруулах стандарт механизм. Хичээлээр С# дээр алдааны боловсруулалтыг хэрхэн үүсгэн хэрэгжүүлэхийг авч үзнэ. Та дэлгэц дээрээсээ харж байгаа код бол хийж болохгүй аргачлалын тод жишээ байгаа.