Интернетээс мөнгө хийцгээе

Интернетээс мөнгө хийх олон аргуудын хамгийн адармаатай, сонирхолтой, ашиг өндөртэй нь Форекс гарцаагүй мөн ...

Үзэх

Шатар сурцгаая

Оюун ухааны гимнастик гэгдэх гайхалтай тоглоом шатрын хичээлүүдийг судлаарай. Хөлөг нүүдлээс эхлээд тактикийн аргуудыг багтаасан бүрэн хэмжээний хичээлүүд ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх

Хэрэглээний программууд

Өдөр тутмын ажилдаа ашигладаг программуудаа илүү сайн ашиглаж сурмаар байна уу. Тэгвэл ороод үз. Хэрэгтэй зүйлүүд байгаа шүү ...

Үзэх
Нүүр » Программчлал

Программчлалын хэлүүд ( 179 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Классын төрлүүд I

Нээгдсэн тоо: 632

Төлбөртэй

 

ОХП-д классын тухай ойлголт чухал байр суурийг эзэлдэг. Иймээс классын төрлүүдийн талаар сайтар ойлгосон байх шаардлагатай. Хичээлээр бид битүүмжлэгдсэн, статик, абстракт классуудын талаар авч үзнэ. Классын эдгээр төрлүүдийг хөнгөнөөс нь хүнд рүү нь битүүмжлэгдсэн, статик, абстракт гэсэн дарааллаар судлана.

Битүүмжлэгдсэн буюу sealed класс

Классыг тэмдэглэх sealed түлхүүр үгийн орчуулга нь битүүмжлэгдсэн гэсэн байгаа юм. Орчуулга оновчтой болоогүй байж мэдэх тул sealed class гэсэн англи нэрээр нь тогтоон авбал илүү сайн. sealed түлхүүр үг юуг илэрхийлэх, хаана хэрхэн ашиглах вэ? Хэрвээ классыг sealed түлхүүр үгээр тэмдэглэсэн бол тэр эцэг класс болж болохгүй. Өөрөөр хэлбэл sealed классаас удамшуулж болохгүй. Иймээс удамшилтын гинж sealed түлхүүр үгээр тэмдэглэгдсэн класс дээр тасрах болно.

 

Polymorphism - полиморфизм

Нээгдсэн тоо: 704

Төлбөртэй

 

Обьект хандлагат програмчлал encapsulation - хайрцаглалт, inheritance - удамшилт, polymorphism - полиморфизм гэсэн гурван үндсэн зарчим дээр суурилдаг гэдгийг өмнөх хичээлүүдэд үзсэн. Энэ хичээлээр polymorphism - полиморфизм зарчмын талаар үзэх болно. Монголоор орчуулгад тохирох үгийг би олж чадаагүй. Полиморфизм гэдэг нь суурь классын ажиллагааны төлөв байдлыг хүүхэд класст өөрчлөхийг хэлнэ. Ойлгомжгүй байна уу. Гэхдээ үнэндээ бол тийм нарийн зүйл биш.

 

Удамшуулалт

Нээгдсэн тоо: 586

Төлбөртэй

 

Онолын хувьд обьект хандлагат програмчлал гурван үндсэн зарчим дээр суурилдаг. Үүнд

  1. encapsulation - хайрцаглалт
  2. inheritance - удамшилт
  3. polymorphism - полиморфизм

ордог. Хайрцаглалт гэдгийг классын ажиллагааны логикийг бусад классуудаас хандалтын хэлбэрээр зохицуулан хаах гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бусад классуудад ашиглаж болох арга, шинжүүдийг public төрлийнх харин шинжид утга олгох, арга өөрөө ашиглах хувьсагчид гэх мэт бусад аргууд ашиглах шаардлагагүй хэсгүүдэд хандалтын private төрлийг тавих юм. Энэ тухай бид C# төрлийн бүрэлдхүүн хичээлд арга private төрлийн хувьсагчид хэрхэн хандахыг ойлгохдоо авч үзсэн.

 

Делегат ба үйл явдал 2.

Нээгдсэн тоо: 567

Төлбөртэй

 

 үүсвэр:

Өмнөх хичээлээр бид делегатын талаар тодорхой авч үзсэн. Энэ хичээлээр өмнөх хичээлд үзсэн зүйлүүдийг үргэлжлүүлэн үйл явдал гэдэг ойлголтыг авч үзнэ. Иймээс хичээлийн материалыг үзэхийн өмнө Делегат ба үйл явдал 1 хичээлийг сайтар судлан ойлгосон байх шаардлагатай.

Нэгдсэн /ерөнхийлөгдсөн/ делегат.

Дараах дохиолдолыг авч үзье. Бидэнд void (string) тодорхойлогчид тохирох аргад холбоотой CountDelegate гэсэн делегат байлаа гэж үзье. Яваандаа програмын ажиллагааны кодод void (string) тодорхойлогчид тохирох аргад холбоотой бас нэгэн TimesDelegate гэсэн делегат хэрэгтэй болох тохиолдол гарч ирэх бүрэн боломжтой. Ийм байдлаар 3 дахь 4 дэхь тохиолдлууд гарч болно.

 

Делегат ба үйл явдал 1.

Нээгдсэн тоо: 905

Нийтийн

 

Бид C# төрлийн бүрэлдхүүн хичээлүүдэд төрлийн Үйл явдлууд /Events/ ухагдхуунаас бусад гишүүдийг үзсэн. Иймээс энэ хичээлд Үйл явдлууд /Events/ ойлголтын талаар авч үзье. Үйл явдал делегат /delegate/ гэдэг ойлголт дээр суурилдаг учраас эхлээд делегат ухагдхууныг авч үзээд дараа нь үйл явдал гишүүний талаар авч үзье Delegate гэсэн үгийг монголчилбол "төлөөлөгч" гэж хэлж болох юм. Гэхдээ би делегат гэсэн нэрээр нь шууд ойлгон тогтоон авах нь илүү гэж үзлээ.

 

Төрлийн бүрэлдхүүн. Шинж

Нээгдсэн тоо: 630

Төлбөртэй

 

C# хэлний төрлийн бүрэлдхүүний талбар шинжүүдийн талаар өмнөх хичээлд үзсэн. Энэ хичээлээр төрлийн чухал бүрэлдхүүн болох шинжинй талаар авч үзэх болно. Хичээлд Төрлийн бүрэлдхүүн. Талбар Шинж хичээлийн жишээг ашиглах болно.

Шинжүүд.

Шинжүүд гэж юу болохыг ойлгохын тулд жишээндээ _age талбарын утгыг буцаах public int Getage(), _age талбарт утга олгох public void SetAge(int age) аргуудыг нэмэн өгье. 

        public int Getage()
        {
            return _age;
        }

        public void SetAge(int age)
        {
            _age = age;
        }
 

Төрлийн бүрэлдхүүн. Талбар, Шинж

Нээгдсэн тоо: 646

Бүртгүүлэх

 

Өмнөх хичээлээс бид C# хэлний өгөгдлийн бүх төрлүүд утгаар (өөрөөр хэлбэл бүтцээр "struct") болон холбоосоор (өөрөөр хэлбэл классаар "class") өгөгдөх төрлүүдэд хуваагдахын дээр бас энгийн ба энгийн бус гэсэн ангилалтайг мэдэж авсан.
Энэ хичээлээр бид төрлүүд ямар үндсэн хэсгээс бүрддэг эдгээр хэсгүүд өөр хоорондоо хэрхэн харьцдаг талаар авч үзнэ. Хичээлд Өгөгдлийн төрлүүд хичээлийн жишээг ашиглах болно. C# хэлний өгөгдлийн ямарч төрөлд тэдний ямар ангилалд багтахаас үл хамааран дараах гишүүдтэй байж болно. Үүнд:

  1. Талбарууд /fields/ - Энд төрөлд удирдаж байх өгөгдлүүд хадгалагдана.
  2. Аргууд /Methods/ - Төрөл өөрийн талбарууд болон бусад өгөгдлүүд дээр хийж болох үйлдлүүд.
  3. Шинжүүд /Properties/ - Энэ бол төрлийн талбаруудтай илүү эвтэйхэн хандан ажиллах тусгай хэрэгсэл
  4. Үйл явдлууд /Events/ - Энэ нь төрөл өөртөө орсон өөрчлөлтийг бусад төрлүүдэд мэдэгдэх тусгай хэрэгсэл.
  5. Төрлийн байгуулагч /Constructor/ - Шинэ төрлийг үүсгэхэд дуудагдах тусгай арга.

 

Өгөгдлийн төрлүүд

Нээгдсэн тоо: 1498

Нийтийн

 

Юуны өмнө ОХП-ын хэлүүд болон C# хэлэнд байдаг тодорхой суурь ухагдхууны талаар ойлголтыг авах хэрэгтэй. ОХП-ын хэлэнд бараг бүх обьектууд өгөгдлийн төрлүүд байдаг.

  • Хувьсагч гэдэг нь төрөл бүрийн утгуудыг авч болдог дараа нь тэдгээрийг өөр төрлийн утгаар өөрчилж болдог хэлний элемент юм. Иймээс түүнийг хувьсагч гэж нэрлэдэг. Тогтмол утга гэж бас байдаг. Тогтмол утга нь хувьсагчаас ялгаатай нь өөрийн утгаа компиляц хийх үед ганц удаа аваад тухайн утгаа дахин өөрчилдөггүй. Хувьсагч гэдгийг ямар нэгэн зүйлийг эсхүл тухайн зүйл хаана байгааг заах мэдээллийг хадгалж болдог хайрцагтай зүйрлэж болно.
  • Өгөгдлийн төрөл гэдгийг хувьсагч авч болох утгуудын олонлог гэж ойлгоно. Хэрвээ бид хувьсагчийг бүхэл тоон төрлийнх гэж заавал түүнд зөвхөн бүхэл тоог эсхүл логик төрлийнх гэвэл зөвхөн логик утгыг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хувьсагч өөрийн төрөлд багтах утгуудын олонлогоос л утгаа авах ёстой гэсэн үг.
  • Обьект гэдэг нь хувьсагч авсан тодорхой утга эсхүл тухайн утгыг авах холбоосын утгыг хувьсагчид олгосонг хэлнэ. Энэ ойлголт нь ОХП-ын үндсэн гол ойлголт байдаг.

 

Энгийн хэвтээ цэс

Нээгдсэн тоо: 1263

Нийтийн

 

Сайтын загварт цэс том үүрэгтэй. Энэ хичээлээр энгийн хэвтээ цэсийг хэрхэн хийхийг авч үзэх юм. Цэсийг хийхдээ энгийн аргуудыг ашиглах бөгөөд үр дүнд нь бүх хөтөч дээр зөв ажилладаг цэсийг гарган авах болно. Ингээд хичээлээ эхлэе.

Цэсний нэрүүдийн жагсаалтыг гаргая. Манай цэс "Нүүр", "Мэдээ", "Бүтээгдхүүн", "Үйлчилгээ", "Загварууд", "Холбоо" гэсэн хэсгүүдийг агуулж байна гэж үзье. Эхлээд Dreamweawer эсхүл текст засварлагч Notepad зэрэг програмыг ашиглан menu.html нэртэй файлыг үүсгэнэ. Би ихэнхдээ Notepad++ програмыг ашигладаг.

 

CSS -ээр босоо цэс хийх

Нээгдсэн тоо: 985

Төлбөртэй

 

CSS -ийг пратикт ашиглах жишээ болгоод үндсэн цэсийг сонгоход дэд цэс нь хөдөлгөөнт байдлаар нээгдэх босоо цэсийг CSS ашиглан хэрхэн хийхийг авч үзье. Бүх зүйл нэг түвшинтэй дараалалгүй жагсаалтыг агуулсан энгийн html код болон CSS хэвийн файл, дөрвөн зургаас бүрдсэн хангалттай амархан хийгдсэн болно. Цэс зурагт үзүүлсэн байдлаар харагдана.