React хук

React 16.8 хувилбараас компонентийг Component классаас удамшуулахгүйгээр энгийн функц хэлбэрээр буюу функционал компонентийг бичих боломж бий болсон.
React компонентийн ажиллагааны үндэс бол төлвийн удирдлагад оршдог. Өөрөөр хэлбэл компонентийн төлвийг тодорхойлсон обьектийн аль нэгэн эсхүл бүхэлд нь өөрчлөлт ороход React энэ төлвөөс хамааралтай дэлгэцийн хэсгийг дахин зурдаг. Бид өмнөх хичээлүүдэд ашиглаж байсан Component классаас удамшсан компонентийн төлвийг өөрчлөхдөө this.setState({ pageTitle: newTitle }) гэх байдлаар setState аргыг ашиглаж байсан.

Арга ажиллан төлвийг өөрчилсөний дараа компонентийн render арга автоматаар дуудагдан компонентийг дахин зуран харуулдаг. Энд setState, render аргууд суурь Component классаас удамшдаг.
React 16.8 хувилбараас функционал компонентод шилжсэн. Өөрөөр хэлбэл компонентийг Component классаас удамшуулахгүйгээр энгийн функц байдлаар тодорхойлох болсон. Үүний давуу тал гэвэл функцтэй ажиллах нь энгийн бөгөөд ямар нэгэн классаас удамшихгүй тул компьютерийн нөөцийг бага зарцуулна. React -ийн динамик ажиллагааг функционал компонентод хангах үүднээс hook бий болсон. Хукууд бол компонентод ашиглаж болох React сангийн бие даасан функцууд юм.
hook -уудийг шинэ төсөл үүсгэн судлая. Төслийг хэрхэн үүсгэхийг react програм үүсгэх хичээлээс үзээрэй.
Төслөө үүсгээд ашиглахгүй файлуудыг устган

цэвэрлэгээ хийгээрэй. Төслийн хэвжүүлэлтийг bootstrap -аар хийе. Үүний тулд index.html файлд

bootstrap -ийн CDN холбоосыг оруулан өгөөрэй. App компонентод төслийн ажиллагааг шалгах зорилготой div  -ийг оруулсан байгаа. Төслийн компиляцийг хийвэл

гэж харагдана. Төслөө үүсгэн бэлтгэсэн тул дараагийн хичээлээс хукуудийн судалгааг хийх болно.

Жич: React 16.8 хувилбараас хойш Component классаас удамшсан компонентийг үүсгэж болохгүй гэж ойлгож болохгүй. Урьдын адилаар Component классаас удамшуулан компонентийг үүсгэн ашиглаж болох ч функционал компонентийн код илүү энгийн, өргөтгөх боломж, ажиллагааны оновчтой байдлыг ашиглахын тулд функционал компонент, хукуудийн талаар мэдэн тэдгээрийг ашиглаж сурсан байх хэрэгтэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 178 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдэд React сан хэрхэн ажилладаг, create react app хэрэгсэл, хуудасны хэвийн бичлэгийн Jsx дүрмүүдтэй танилцан тэдгээрийн ажиллагааг жишээнд дээр судлан танилцсан бол одоо сангийн өөрийнх нь ажиллагаануудтай дэлгэрэнгүй танилцгаая. Эхлээд create react app хэрэгслээр үүсгэсэн төслийн үндсэн компонент болох App -аас өмнөх хичээлд судалсан зарим ойлголтуудын жишээ кодийг

class App extends Component {
  render() {
    const divStyle = {
      textAlign: 'center'
    }
    return (
      <div style={divStyle}>
        <h1>
          Hello world!
        </h1>
        <Car name={'Toyata Prius'} year={'2018'} />
        <Car name="Toyata Camry" year={'2019'} />
        <Car name={'Ford'} year={'2015'} />
      </div>
    )
  }
}

хасан цэвэрлэе.

  Нээгдсэн тоо: 68 Төлбөртэй

Сайтын чиглүүлэгчид байхгүй эсхүл хуудас олдоогүй гэх мэтийн тохиолдолд хэрэглэгчдийг тохирох хуудаст шилжүүлэх хэрэгтэй болдог. Үүнийг redirect буюу шилжүүлэлт гэдэг. Vuejs -ийн шилжүүлэлтийн механизм хэрхэн ажилладагийг энэ хичээлээр авч үзье. Үүний тулд програмийн чиглүүлэгчдийн тодорхойлолтод

...
export default new VueRouter({
  routes: [
    {
      path: '',  
      component: Home
    },
    ...
    {
      path: '/none',
      redirect: '/cars'
    }
  ],
  ...
})

none гэсэн чиглүүлэгчийг үүсгээд түүнд хандвал cars хуудаст шилжүүлнэ гэдгийг redirect: '/cars' гэж заан өгье.

  Нээгдсэн тоо: 1445 Төлбөртэй

JavaScript -д он сар өдөр болон цагтай ажиллахад зориулагдсан Date гэдэг тусгай обьект байдаг. Обьектыг JavaScript -ийн бараг бүх хувилбарууд дэмждэг болохоор түүний зохицох эсэхт санаа зоволтгүй ашиглах боломжтой. Ихэнх программчлалын хэлүүдийн адилаар JavaScript цаг хугацааг шууд утгаар нь биш Unix цаг тоолол буюу 1970 оны 1-р сарын 1 ний 0 цаг 0 минутаас хойш өнгөрсөн секундын тоо хэлбэрээр тооцдог. Утгын бүх хэсгүүд тэгээс эхэлсэн индекстэй байдгаараа Date обьект онцлогтой.

  Нээгдсэн тоо: 931 Төлбөртэй

VueJs фреймворкийн үндсэн ухагдхууныг танилцуулах ээлжит хичээлээр директивүүдийн тэмдэглэгээний талаар авч үзье. VueJs -ийн тодорхой директивүүдтэй илүү эвтэйхэн ажиллах боломжийг доорх код бүхий хуудас дээр харцгаая.

    <body>
        <div id="app">
            <h2>
                <a v-bind:href="url">E-surgalt</a>
            </h2>
            <h2>
                Тоолуур = {{ counter }}
            </h2>

            <button v-on:click="counter++">Нэмэгдүүлэх</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    url: 'https://e-surgalt.com',
                    counter: 0
                }
            })
        </script>
    </body>

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 48

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 44

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 105

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 66

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 62

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 86

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 75