Интернет программчлал

Сайт хийж сурмаар байна уу. Сайт бүтээх Html, Css, Php, Sql, Javascrip хэлүүдийн хичээлийг практик жишээнд тулгуурлан судлаарай ...

Үзэх

Математикийн хичээлүүд

Та хичээвэл математик их амархан хичээл. Хичээлүүдийг үзээд та үүнийг мэдрэх болно. Математикийн хичээлийн бүх сэдэв, томьёонууд ...

Үзэх

Хэрэглээний программууд

Өдөр тутмын ажилдаа ашигладаг программуудаа илүү сайн ашиглаж сурмаар байна уу. Тэгвэл ороод үз. Хэрэгтэй зүйлүүд байгаа шүү ...

Үзэх
Нүүр » Бусад хичээлүүд

Төрөл бүрийн хичээлүүд ( 185 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Төвийн асуудлын жишээ өргүүд II

Нээгдсэн тоо: 38

Төлбөртэй

 

Нимцович өөрийн "Миний систем" номондоо байрлалын тоглолтын техникт төвийн асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлан тэдгээрийг хэрхэн шийдэхийг өмнөх хичээлүүдээр орчуулан хүргэсэн. Энэ удаад төвийн асуудлыг шийдэх жишээ өргүүдээс үргэлжлүүлэн сонирхуулъя. Байрлалын тоглолтын техник, шатарт суралцаж байгаа хүмүүст эдгээр өргүүд тодорхой дадлага болно гэдэгт итгэж байна. Шатар бол хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг гайхалтай сайн хөгжүүлдэг тоглоом тул хүүхэд багачууд заавал суралцах зүйлийн нэг мөн.

 

Төвийн асуудлын жишээ өргүүд I

Нээгдсэн тоо: 82

Нийтийн

 

Нимцович өөрийн "Миний систем" номондоо байрлалын тоглолтын техникт төвийн асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлан тэдгээрийг хэрхэн шийдэхийг өмнөх хичээлүүдээр орчуулан хүргэсэн. Энэ удаад төвийн асуудлыг шийдэх жишээ өргүүдээс орууллаа. Байрлалын тоглолтын техник, шатарт суралцаж байгаа хүмүүст эдгээр өргүүд тодорхой дадлага болно гэдэгт итгэж байна. Шатар бол хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг гайхалтай сайн хөгжүүлдэг тоглоом тул хүүхэд багачууд заавал суралцах зүйлийн нэг мөн.

 

Зөв стратегийн үндсэн санаа бол илүүдэл хамгаалалт ба төвлөлт. Төвийн тоглолт жигүүрийн тоглолтын тэнцвэржүүлэгч болох нь
Хүүний массын хөдөлгөөн хичээлд авч үзсэн өрөгт бид төвийн нүднүүдийн орхин жигүүрт "эргэлт" хийхийг харсан. Ийм эргэлтүүд маструудын өрөгт ажиглагддаг.

Опоченский - Нимцович
Мариенбадын тэмцээн, 1925 он

Төвөөс жигүүрт хийсэн алдаатай "эргэлт" -ийн жишээ. Цагаан c7-c6 нүүдэлд саад учруулах үүрэгтэй c3 дээрх морио төвөөс ноёны жигүүрт шилжүүлсэн.
Өрөг цааш 13.Мe2? Мh5 14.Бd2 g6 15.g4 Мg7 16.Мg3 c6! гэж үргэлжилсэн. Цагааны хийсэн "эргэлт" бэрсний жигүүрт нилээд шахагдсан байсан харыг бүр тэнд дайралт өрнүүлэх боломжтой болтол нь нөхцөл байдлыг өөрчилсөн.

 

Ром тоо

Нээгдсэн тоо: 107

Нийтийн

 

Бид ром тоог ихээр хэрэглээд байдаггүй ч хааяа энэ тоог ашигласан бичлэгүүд байдаг. Хэдийн тоо болохыг тодорхойлоход бас нилээд асуудал үүсдэг. Ром тооны бичлэгийн зөв уншиж сурцгаая.

 

Хүүний массын хөдөлгөөн

Нээгдсэн тоо: 170

Нийтийн

 

Нимцович байрлалын тоглолтын өөрийн онолын суурь дүрэм урьдчилан сэргийлэлттэй хүүний массийн ерөнхий хөдөлгөөний санааг энэ зэрэгцүүлэн тавьсан байдаг. Эцсийн дүндээ байрлалын тэмцэл нь хүүнүүдийн хөдөлгөөн ба түүнийг хязгаарлах л байдаг. Энэхүү нийтийг хамарсан тэмцэлд урьдчилан сэргийлэлт нь өөрөө маш чухал санаа бөгөөд зөвхөн зорилгодоо хүрэх хэрэгсэл байдаг. Хөдөлгөөнт хүүний масс өөрийн хүчээр өрсөлдөгчийг саажуулж чаддаг тул түүнд тэмүүлэх нь маш чухал. Бүх хүүнүүдийн урагшлалтын үед хоцорсон хүүнүүд байж болох ч энэ нь бүх тохииолдолд давшилтыг хязгаарлаад байддаггүй. Жишээ нь хоцорсон хүүнүүд урагш цөмөрсөн хүүний хамгаалалтыг хийж байх гэх мэт.

 

Байрлалын тоглолтын шинэ ойлголт.

Нээгдсэн тоо: 135

Төлбөртэй

 

Байрлалын тоглолтын шинэ ойлголт. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Илүүдэл хамгаалалт.

Байрлалын тоглолт бол биднийхээр дайралт ч биш, хамгаалалт ч биш гэдгийг тэмдэглэсэн. Аргын утга учир нь урьдчилан сэргийлэлтийг төлөвлөгөөтэй, эрчимтэй явуулахад оршино. Урьдчилан сэргийлэлт гэдгийг байршлын талаасаа эвгүй зарим үйлдлийг урьдчилан тооцох зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгоно. Туршлага багатай тоглогчдод тохиолддог "сүйрэл" -ийг авч үзэхгүй гэвэл ийм үзэгдлүүд хоёр төрлийнх л байдаг. Ингэхэд эхлэн суралцагчдад төвийн хүүнүүдээ алдах эсхүл тэдгээр хүүнүүд байхгүй үед өрсөлдөгчийн хүүний түрэлтийг түргэсгэдэг тул түүнээс онцгой болгоомжлох ёстойг сануулъя. Туршлагатай шатарчин туршлага муутайн эсрэг энэхүү түрэлтийг сааруулах арга замаа олдог.

 

Байрлалын тоглолтын утга

Нээгдсэн тоо: 136

Нийтийн

 

Энэ нийтлэлээр Нимцовичийн "Миний систем" номын хоёрдугаар хэсэг буюу байрлалын тоглолт хэсэг эхлэж байгаа юм. Өмнөх нийтлэлүүдээр шатрын стратегийн элементүүдийн талаар Нимцовичийн дэвшүүлсэн онолын орчуулгыг хүргэсэн бол энэ хэсэгт Нимцовичийн системийг тоглолтод хэрхэн ашиглахыг толилуулах болно.

 

Хүүний гинжний жишээ өргүүд

Нээгдсэн тоо: 179

Нийтийн

 

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн толилуулъя. Хүүний гинжин дэх тэмцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг шүү.

Жич: Сайтын зарим маттериалууд үнэтэй ч та багахан мөнгө төлөөд тодорхой хугацаанд чөлөөтэй үзэж болох талаар эндээс үзээрэй.

 

Хүүний гинжний жишээ өргүүд

Нээгдсэн тоо: 167

Төлбөртэй

 

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн толилуулъя. Хүүний гинжин дэх тэмцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг шүү.

Жич: Сайтын зарим маттериалууд үнэтэй ч та багахан мөнгө төлөөд тодорхой хугацаанд чөлөөтэй үзэж болох талаар эндээс үзээрэй.

 

Сайт 1000 бодлоготой боллоо

Нээгдсэн тоо: 292

Нийтийн

 

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.