Нэргүй арга

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр эхлээд ард нь хаалтанд параметрүүдийн жагсаалтыг бичээд их хаалтанд аргын бие байрлана.

delegate(параметрүүд)
{
    // командууд
}

Жишээ нь

MessageHandler handler = delegate (string mes)
{
    Console.WriteLine(mes);
};
handler("hello world!");
 
delegate void MessageHandler(string message);

Нэргүй аргыг делегатийн хувийн инициализацад ашигладаг тул бие даан оршиж чаддаггүй. Дээрх жишээнд handler нэргүй аргыг илэрхийлнэ. Делегатийн энэ хувьсагчаар тухайн нэргүй аргыг дуудсан.
Параметрийн аргументээр делегатийг дамжуулсан өөр

ShowMessage("hello!", delegate (string mes)
{
    Console.WriteLine(mes);
});
 
static void ShowMessage(string message, MessageHandler handler)
{
    handler(message);
}
 
delegate void MessageHandler(string message);

жишээг харцгаая. Нэргүй арга параметр ашиглаж байвал тэдгээр нь делегатийн параметрт тохирч байх ёстой. Хэрвээ нэргүй арга параметргүй бол параметрүүдийг заах хаалтыг бичихгүй. Ингэхдээ делегат хэдэн параметрийг авч байсан ч нэргүй аргад параметрүүдийг бүр орхиж болно.

MessageHandler handler = delegate
{
    Console.WriteLine("нэргүй арга");
};
handler("hello world!");    // нэргүй арга
 
delegate void MessageHandler(string message);

Нэргүй арга параметрүүдийг агуулж байвал тэдгээр нь делегатийн параметрүүдэд тохирч байх ёстой. Эсхүл нэргүй арга ямарч параметрүүдгүй байж болох бөгөөд ийм нэргүй арга нь ижил төрлийн буцаах утгатай дурын делегатттай тохирно.
Нэргүй аргын нэг эсхүл хэдэн параметрүүд out модификатороор тодорхойлогдсон бол тэдгээрийг орхиж болохгүй.
Нэргүй арга ердийн аргын адилаар үр дүнг буцааж болно.

Operation operation = delegate (int x, int y)
{
    return x + y;
};
int result = operation(4, 5);
Console.WriteLine(result);       // 9
 
delegate int Operation(int x, int y);

Нэргүй арга гадаад кодод тодорхойлогдсон бүх хувьсагчид хандалттай.

int z = 8;
Operation operation = delegate (int x, int y)
{
    return x + y + z;
};
int result = operation(4, 5);
Console.WriteLine(result);       // 17
 
delegate int Operation(int x, int y);

Ямар нөхцөлд нэргүй аргыг ашиглах вэ? Аргын бие хэсэг олон командгүй, өөр хаана ч ашиглахгүй нэг удаагийн үйлдлийг тодорхойлох болбол нэргүй аргыг ашигладаг. Тухайлбал нэргүй аргуудыг үйл явцын боловсруулалтад ашиглах боломжтой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1368 Төлбөртэй

Linq технологит олонлогтой ажиллах маш олон аргууд байдаг. Бүх аргуудыг үзнэ гэвэл их хугацаа шаардлагатай тул энэ хичээлд ихээр хэрэглэдэг аргуудаас товчхон авч үзэх болно. Аргуудыг хэрхэн ашиглах ерөнхий зарчмыг ойлгосон байхад бусад аргуудыг хэрэглэхэд хүндрэл гарахгүй тул материалыг сайн судлан ойлгон авахыг хичээгээрэй.

  Нээгдсэн тоо: 430 Бүртгүүлэх

Төрөл бүрийн класс, структуруудад хуурамч нэрийг /төлөөлөх нэр/ өгөөд дараа нь програмд төрлийн нэрийн оронд төлөөлөх нэрийг ашиглаж болно. Жишээ нь консолд мөр гаргах Console.WriteLine() аргын Console класст төлөөлөх нэрийг

using printer = System.Console;

printer.WriteLine("Монгол улс");
printer.WriteLine("Улаанбаатар хот");

өгч болно.

  Нээгдсэн тоо: 415 Төлбөртэй

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд үйл явцыг хэрэглэж болно.
Жишээ болгоод банкны дансыг тодорхойлох 

class Account
{
    // дансны үлдэгдэл
    public int Sum { get; private set; }
    // байгуулагчаар дансны эхний үлдэгдлийг тогтооно
    public Account(int sum) => Sum = sum;
    // дансанд мөнгө хийх
    public void Put(int sum) => Sum += sum;
    // данснаас мөнгө авах
    public void Take(int sum)
    {
        if (Sum >= sum)
        {
            Sum -= sum;
        }
    }
}

классийг аваад үзье. Байгуулагчид Sum шинжид хадгалагдах эхний үлдэгдлийг тогтооно. Put аргаар дансанд мөнгө хийнэ.

  Нээгдсэн тоо: 1717 Төлбөртэй

Олонлогийн тухай сэдвийг үргэлжлүүлэн үзье. C# -д олонлогийн хэдэн төрлүүд байдаг. Олонлогийн тухай ойлголт интерфейс ба ерөнхийлөлтэй их холбоотой тул хичээлийг үзэхээс өмнө интерфейс , ерөнхийлөл сэдвийн хичээлүүдийг судлахыг зөвлөе.

Цуглуулга /collection/

Одоо цуглуулга гэж юу болох талаар авч үзье. Цуглуулга өөрийн гишүүдийг нэмж, хасч, цэвэрлэж болдогоороо дарааллаас ялгаатай гэдгийг өмнөх хичээлд дурдсан. Дарааллын хувьд бид түүнийг үүсгэх дүрмийг давтагчийг /итератор/ ашиглан өгч болсон. Жишээ нь 3 ялгавартай арифметик прогресс.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 415

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 486

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 775

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 956

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 909

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1470

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2137

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956