ЭЕШ-г амжилттай өгөх арга

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа төгсөгчдөд зориулан дараах зөвлөмжийг орууллаа. ЭЕШ бол улирлын болон анги дэвших жирийн нэгэн шалгалт биш тухайн хүний ирээдүйн амьдралын чиг зорилгоо тодорхойлох маш хариуцлагатай алхам юм. Элсэлтийн ерөнхий шалгалт гэсэн нэрнээс нь бидний дунд их дээд сургуульд элсэхийн тулд өгдөг шалгалт гэсэн ойлголт давамгайлах болжээ. Гэтэл төгсөгчид ЭЕШ ямар хичээлээр өгнө цаашдаа тухайн хичээлүүд дээр түлхүү суурилсан мэрэгжил эзэмшин түүгээр амьдрал ахуйгаа залгуулах гэж л зорьж байгаа. Түүнээс ямар нэгэн байдлаар босго оноо л авах гэж эсхүл өөрийгөө хир байгааг сорих гэж шалгалтанд ордоггүй нь лавтай. Иймд төгсөгчид өөрийн амьдралын магадгүй хамгийн хариуцлагатай үед хайхрамжгүй, хариуцлагагүй хандах нь маш гүнзгий үр дагавар авчирч болохыг санаарай. Яг өөрийн хүссэн сургуульдаа хүссэн мэрэгжлээрээ элсэх нь гол зорилго. Би энэ нийтлэлээр ЭЕШ-д хэрхэн бэлтгэх шалгалт өгөхдөө юунд анхаарах талаар хэдэн зөвөлгөөг хүргэх гэсэн юм.

Шалгалтанд бэлтгэх.

  1. Хамгийн чухал хүчин зүйл бол хугацаа. Багш нар ЭЕШ -д бүрэн хэмжээнд амжилттай бэлтгэхэд дундажаар 1,5 жил шаардлагатай гэж үздэг. Эндээс харвал шалгалт нэгэнт тулаад ирсэн үед бэлтгээд нэг их үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Хугацаа бол тухайн хүний ерөнхий мэдлэгээс ихээхэн хамаарна. Миний бодлоор яг төлөвлөгөөтэй үзэж эхэлбэл 1 жил боломжтой хугацаа. Гэхдээ аль болохоор эрт эхэлнэ үр дүн мэдээж өндөр л байх болно.  
  2. Хичээл давтах орчинг бүрдүүлэх. Ширээн дээрээс сурах бичиг, ном дэвтэр, үзэг, харандаа гээд зөвхөн хичээлтэй холбогдолтой зүйлээс бусад илүү зүйлсийг хураах хэрэгтэй. Боломжтой бол өөртөө тохирсон аль болох тайван өнгийг бүрдүүлэх. Элдэв төрлийн хөгжим, зурагт гэх мэтийн зүйлийг унтраах
  3. Хичээл давтах төлөвлөгөө гарга. Өөрөө өдрийн аль үед хамгийн идэвхитэй байдаг хэсэгт тохируулан хуваараа гаргана. Жаахан хичээл давтана гэхгүйгээр өнөөдөр ямар сэдвийг үзэхээ тооцон өдөр бүрийн төлөвлөгөө гарга.
  4. Өөрийн хамгийн муу мэдэж байгаа сэдвээс эхэл. Хэрвээ энэ нь хэцүү байвал өөрт чинь илүү сонирхолтой, таалагдаж байгаа хэсгээс эхлээд явцын дунд тогтсон горимд ороод ирэх болно.
  5. Хэтэрхий удаан суух хэрэггүй. 40 минут хичээллээд 15 минут завсарлаад 1-2 цагийг өдөр болгон зарцуул. Хамгийн гол нь өдөр болгон давтах хэрэгтэй. Нэг өдөр 4-5 цаг суугаад 2 өдөр алгасаад байж болохгүй.
  6. Бүх зүйлийг уншаад, бодоод, цээжлээд байх хэрэггүй. Хичээлийн материалаар схем гаргах замаар ерөнхий утгыг сайтар ойлгохыг хичээ. Дараа нь энэ схемээр хичээлийг хурдан гүйлгэн харахад их хэрэгтэй тул схемийг цаасан дээр зохиохыг хичээгээрэй.
  7. Тухайн хичээлийн тестүүд дээр их ажиллах. Ингэснээр тестийн даалгаварын бүтцийг ойлгоход хэрэгтэй. Өмнөх жилүүдэд ирж байсан даалгаваруудыг сайн үзэх.
  8. Тестийг гүйцэтгэж байгаа хугацаагаа хянаж бай. Хичнээн асуултыг хир хугацаанд ямар үр дүнтэй гүйцэтгэж байгаагаа байнга хяна. Зорилго нь хугацааг аажмаар багасган үр дүнг улам өндөр болгох.
  9. Өмнөх өдөрр. Шалгалт өгөхийн өмнөх өдөр бүх сэдвийг гаргасан схемийн дагуу гүйлгэн харж хамгийн хүнд сэдвүүдийг дахин давтах. Мэдлэгээ сэргээн хүндхэн асуудлыг дахин нэг харах нь маш сайн арга. Түүнээс шалгалтын өмнөх өдөр хичээл давтах, хариу, түлхүүр хайх гэсэн зүйл байж болохгүй.  

Эдгээр зөвлөмжийг дагаад хэдэн сарын турш ажлаад үзээрэй. Танд заавал ахиц гарах ёстой.

Шалгалт өгөх

  1. Дүрмээ ойлгох. Тестийн материалыг хэрхэн бөглөх талаарх мэдээллийг анхааралтай уншин ойлгох. Хариултын хуудсыг зөв бөглөх нь амжилтанд шууд нөлөөлнө гэдгийг анхаарах
  2. Төвлөрөх. Шалгалтын үед танд тестийн материал, түүнийг гүйцэтгэх хугацаа л байх. Түүнээс өөр зүйлд анхаарал хандуулах ямар ч зүйл байх ёсгүй. Эргэн тойрноо мартан зөвхөн шалгалтанд төвлөрөх л хэрэгтэй. Хугацааны хязгаарлалт таны хариултын чанарт нөлөөлөх ёсгүй. Яарахгүйгээр хурдтай ажилла. Хариултыг бөглөхийн өмнө асуултыг дахин уншин зөв ойлгосон эсэхээ шалгаж бай.
  3. Хөнгөнөөс нь эхэл. Та хариуг нь эргэлзээгүй шууд мэдэж байгаа асуултуудаас эхэл. Хариуг олоход хугацаа шаардахаар зүйл дээр удах хэрэггүй. Ингэснээр та тайвширан толгой илүү сайн сэргэлэн ажиллан өөрийн ажлын горимдоо хурдан орох болно. Эхлээд хөнгөн амархан асуултуудыг шийдсний дараа та сандралаас чөлөөлөгдөн дараа нь бүх чадлаа арай илүү хүнд асуудалд чиглүүлэх боломжтой болно.
  4. Орхиж сур. Ойлгомжгүй эсхүл хүнд даалгаваруудыг орхиж сур. Ингэснээр цаг алдахгүйн дээр нийт даалгаварын ерөнхий зургийг гаргахад их хэрэгтэй.
  5. Даалгаварыг дуустал нь уншиж бай. Хурдан ажиллаж байна гээд даалгаварыг дутуу уншиж болохгүй. Хэт яарах нь хамгийн хөнгөн даалгавар дээр алдаа гаргах үндэс болдог юм
  6. Зөвхөн тухайн даалгавар дээрээ ажилла. Шинэ даалгаварт орсон л бол өмнөхөө шууд март. Учир нь тестийн даалгаварууд бие биетэйгээ холбоогүй байдаг тул өмнөх даалгавартай холбоотой зүйлүүд тухайн үеийн даалгаварт хэрэг болохоосоо саад болох нь их. Зөвлөмж нь ялангуяа өмнөх даалгавар хүндхэн байгаад та амжилт олоогүйг март гэсэн сэтгэл зүйн сайн үр дүнтэй. Шинэ даалгавар бүрийг та оноо цуглуулах боломж гэж бодож бай.
  7. Хувилбараас сонгох. Хариултын хувилбараас хариунд огт тохирохгүйг дараалуулан хасах нь олон даалгаварын зөв хариултыг хайснаас түргэн шийдэх боломжийг бий болгодог. Ингэснээр даалгаварын хариуг сонгохдоо нэг хоёрхон хувилбарт анхаарал хандуулах болдог сайн талтай.
  8. Хоёр тойрог байхаар төлөвлө. Нийт хугацааны 2/3 /ойролцоогоор 60-65/ хувийг бүх хөнгөн даалгаварт /энэ нь эхний тойрог/ зориулснаар та тэдгээрээс авч болох дээд оноогоо цуглуулж амжина. Харин дараа нь эхний тойрогт өнгөрөөсөн хүндхэн даалгаварууд руу тайван ороорой. / энэ бол хоёрдугаар тойрог/
  9. Шалгах хугацаа үлдээ. Дор хаяхад даалгаварыг гүйлгэн хараад өөрийн ажилд илт алдаа байгааг ажиглах шалгах хугацааг үлдээж байгаарай.
  10. Таах. Бүр аргагүй байдалд орвол тааж бай. Бүр хоосон өгснөөс дээр. Таахдаа өөрийн мэдрэмж болон хариултын аль хувилбар таныхаар зөв байх магадлал өндөртэйг сонго.
  11. Шаналах хэрэггүй. Бүх даалгаварыг хийхийг хичээх хэрэгтэй ч бодит байдалд энэ нь бараг боломжгүй. Таны шийдлийг нь олсон даалгаварууд боломжийн дүнд авахад хангалттай байж ч болно.

Шалгалт өгөхөд хугацааг зөв хувиарлах хамгийн чухал. Нэг хүндхэн даалгавар дээр хамаг хугацаагаа барахгүй үүднээс нийт хугацааг 8 -р зөвлөмжийн дагуу хуваарлаж сурахыг хичээгээрэй. Бэлтгэл хийж байхдаа энэ зарчмаар ажиллаж хугацаагаа байнга хянаснаар танд дадал тогтох ёстой.

Сайтын Математик хэсгийг ашиглан ЭЕШ -д хэрхэн бэлтгэхийг эндээс үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3632 Нийтийн

Элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа залуучууддаа зориулан энэ буланг нээж байна. Сайтын "Энэ долоо хоногт" буланд долоо хоног бүр 3 бодлогыг нийтэлж байх болно. Бодлогууд ямар статустайгаас үл хамааран хүссэн хүн бүр үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл энд нийтлэгдэж байгаа бодлогууд нь сайтын Бодлогууд хэсэгт төлбөртэй байсан ч эндээс чөлөөтэй үзэх боломжтой.

  Нээгдсэн тоо: 2040 Нийтийн

Яагаад ихэнх хүмүүс математикийг хүнд хичээлүүдийн тоонд оруулдаг талаар өөрийн бодлыг хуваалцая. Миний бодол зөв буруу байх нь асуудлын гол биш харин математикт хүн бүр суралцах зайлшгүй шаардлагатай нь гол асуудал юм. Учир нь математик бол бүх шинжлэх ухааны хаан буюу суурь. Математикийг хэрэглэдэггүй шинжлэх ухааны салбарыг нэрлэ гэвэл бараг олдохгүй. Үүнээс болоод хүнд гэж үү. Үгүй л болов уу.

  Нээгдсэн тоо: 2996 Нийтийн

Сайтын Математик цэсний Сорилго дэд цэсээр орон та математикийн хичээлийн сорилгыг өгөн өөрийнхөө мэдлэгийн түвшинг сорих боломжтой. Хичээл давталт үр дүн өгч байгаа эсэхийг сорилго, шалгалтаар турших бол хамгийн сайн арга. Сурагчид элсэлтийн шалгалтад бэлтгэхээр тестийн номыг худалдан аваад тестийг бөглөн дараа нь хариутай нь тулган шалгах гэж маш их цагийг үрэхийн дээр олон удаа бөглөөд ирэхээр хариуг цээжлэх эсхүл тестийн материалыг баллуурдсанаас болоод ашиглахад хүнд болдог. Цээжилсэн хариугаар өөрийгөө хууран давтлага үр дүнтэй болж байгаа гэж бодож болохгүй. Тэгээд ч таны бэлтгэж буй материалын бодлого шалгалтад орж ирэхгүй гэдэг нь тодорхой.

  Нээгдсэн тоо: 3270 Нийтийн

Бид сайтын Математик хэсэгт ерөнхий шалгалтанд математикийн хичээлээр хүчээ сорих гэж буй төгсөгчид, математикийн бодлогыг бодох аргуудад суралцахыг хүссэн сурагчдад зориулан Бодлогууд буланг нээлээ. Төгсөлтийн, ерөнхий, элсэлтийн шалгалтанд ирж байсан болон бодлого бодох ерөнхий зарчмуудыг ойлгоход тусламж болохоор бодлогууд тавигдах болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 357

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 447

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 427

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 499

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 571

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 564

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 699

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 833

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 827

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1572

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 684

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 761