Суралцах хир хэцүү вэ?

Та суралцахыг хир хүнд ажил гэж бодож байна. Энэ талаар бодож байв уу. Би энэ нийтлэлээр энэ сэдвийн талаар өөрийн бодлоо илэрхийлье. Хүн өөрийн амьдралын бүхий л хугацаанд суралцдаг гэж эрдэмтэд, шинжээчид нотолдогтой би санал нэгддэг. Хүүхэд төрөх үеэсээ эхлээд гадаад орчиндоо дасах, идэх, сонсох, харах гээд л суралцаж эхэлдэг. Үүнийг та хүний үндсэн араншин, байгалаас заяасан мэдрэмж гэж үзэж байж болно. Дөнгөж төрсөн хүүхэд гэлтгүй амьтадын хувьд ч тийм л байдаг. Гэхдээ суралцах үйл явц хүний хувьд маш бага наснаасаа эхэлдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Хүүхэд тоглоом сонирхох, асууж шалгаах зэрэг нь тэдний суралцаж эхэлсний тод жишээ.

Тэгэхлээр бид маш багаасаа суралцах ажилдаа ордог юм шиг байгаа юм. Тэгсэн мөртлөө бүхий л амьдралын туршдаа суралцсан байж мэдлэг, чадварын түвшингээрээ хүмүүс яагаад ийм зөрүүтэй байдаг нь их сонирхолтой. Бидний дунд цөөнх болох суут ухаантан, төрөлхийн авьяас, чадвартай хүмүүсийн хувьд өөр юмаа гэхэд нийгмийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг хэсгийн дотор ч ялгаа асар их. Ингэхэд төрөлхийн авьяас билэг амжилтын дөнгөж 1-3 хувийг л авчирдаг гэж бас ярьдаг.
Би суралцахыг ажил гэж ойлгодог. Ажил бол нийт хэмжээг үнэлэх боломжтой зүйл байх ёстой. Жишээ нь ямар нэгэн газар руу явах, тодорхой тооны материал үйлдвэрлэх, тээвэрлэх, барилга, орон сууц барих гэх мэтээр. Гэтэл суралцах ажлын хэмжээг тогтоох боломжгүй. Учир нь хүн төрөлхтөн өөрийн хөгжлийн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, ирээдүйд нээн илрүүүлэх мэдлэгийн хэмжээг бид тооцож чадахгүй. Энэ өнцгөөс нь харвал суралцахыг ажил гэхэд хэцүү. Гэхдээ хүний хэрэгцээг бүрэн хангах хүнс, бараа материал үйлдвэрлэх, ажил үйлчилгээг төгс хэлбэрт хүргэх гэх мэтийг бас л тооцох боломжгүй. Ийм учраас л хүмүүс өдөр бүр бараа бүтээгдхүүн үйлдвэрлэн, ажил үйлчилгээгээ сайжруулж байдаг. Тэгэхлээр суралцах бол хэмжээг нь тооцох боломжгүй ажил болохоор бид хүссэн хүсээгүй насан туршдаа суралцахаас өөр аргагүй. Бас нэгэн сонирхолтой зүйл бол сурж, судалж байгаагийн төлөө танд хэн ч хөлс төлөхгүй. Харин та өөрөө төлбөр хийх хэрэгтэй. Гэтэл хүнд үйлчлэх, бараа материал хийх гээд ажил, үйлчилгээ үзүүлэх бүрт танд хүн төлбөр төлдөг. Ингээд харвал хөлс авахгүй мөртлөө төлбөр төлдөг зүйлийг ажил гэж үзэх нь эргэлзээ төрүүлэхээр боловч таны сурсан мэдсэн зүйл чадамж, чадварыг дээшлүүлснээр үнэлэмжийн суурь болно. Тухайн зүйлийг хир сайн сурснаас таны үнэлгээ цаашлаад олох орлогын хэмжээ шууд хамаарна.

Хүн өөрийн хэрэгцээг хангахын тулд тодорхой ажил хөдөлмөр хийдэг болохоос хэн нэгэн эсхүл улс орныхоо төлөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Одон медал авч байгаа хүмүүс ярилцлага өгөхдөө цаашид эх орон, хүн ардынхаа төлөө ихийг хийнэ энэ тэр гээд ярьж байдаг ч үнэн хэрэгтээ өөрийнхөө төлөө л хийх ажил шүү дээ. Ажлаа хийхгүй бол хэрэгцээгээ яаж хангах ч билээ. Эндээс харвал суралцах бол таны амьдралын хэрэгцээг хангах үндэс юм. Хүн бүх зүйлийг тэр бүү хэл нэг зүйлийг бүрэн сурч чадах ч үгүй, амжих ч үгүй.

Нэгэнт боломжгүй гэж үзвэл суралцах ямар хэрэгтэй юм вэ? гэж санагдаж магадгүй. Гэхдээ амьдрахын тулд ямар нэгэн зүйлийг сурах л хэрэгтэй болдог. Эндээс л суралцах хир хэцүү вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Шуудхан хэлэхэд сурч, танин мэдэх нь хүнд байгалаас заяагдсан хишиг болохоор энэ бол тийм хүнд ажил биш. Өөрөөр хэлбэл хүн өөрөө ч мэдэхгүйгээр ямар нэгэн зүйлд суралцаад л байдаг гэсэн үг. Жишээ нь бидэнд хэнч худлаа ярих, хууран мэхлэх, хулгай хийх гэх мэтийн муу зүйлийг заахгүй биз дээ. Гэтэл хүмүүс үүнд өөрөө ч мэдэлгүй суралцаад бүр мэрэгжлийн /сайн эзэмшсэн/ болсон хүмүүс байдаг. Үүнээс гадна гар утас, ахуйн цахилгаан техник, үйлчилгээний автомат машин ашиглах зэргийг ямар нэгэн тусгай сургалт гэхгүйгээр сураад л байдаг. Хүмүүсийн дунд суралцахын тухайд дараах буруу ойлголтууд өргөн тархсан байдаг.

  • Хүмүүс суралцахыг ухаантай хүмүүсийн ажил гэх гээд байдаг. Энэ бол ердөө буруу ойлголт. Жишээ нь машин барьж чаддаггүй, хоол хийж мэдэхгүй, хадаас хадаж үзээгүй эрдэмтэд зөндөө л байдаг. Гэтэл энэ ажлыг та бидний ихэнх нь нэг их зовлонгүй сурсан.
  • Хүн заавал багшаар заалгаж байж сурдаг гэсэн ойлголт манайхны дунд элбэг тархсан байдаг. Үсэг заалгах, тоо бодох гэх мэт үндсэн суурийг багшаар заалгах нь илүү хурдан бөгөөд үр дүнтэй. Ийм болохоор бүх хүүхдүүд сургуульд сурдаг. Ямарч багшгүйгээр өөрөө суралцсан хүмүүс ч их байдаг.
  • Сургууль төгсөх, дамжаа, сургалтанд явсныгаа сурчихсан гэж ойлгодог. Хавтас, диплом, сертификат нь таныг тухайн сургалтын програмыг үзсэн гэдгийг баталгаажуулах л эд. Судлаачид танхимд заалгасан хичээлээс ердөө эхлэл төдийний зүйлийг мэдэн авдаг гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа юм. Хичээлийн үеэр багш олон хүнд лекц байдлаар мэдээлэл өгөхөөс өөр ямарч боломж байдаггүй. Энэ нь дээд сургуульд илүү хамааралтай. Харин ЕБС-д багш нар хүүхдүүдтэй нилээд тулан ажиллах шаардлагатай тулдаг. Анхан шатны мэдлэгийг авсан бол бусдыг өөрсдөө судлах хэрэгтэй.
  • Мэрэгжлийн диплом, үнэмлэхтэй болоод ажилд орсныхоо дараа суралцах ажлаа дууссан гэж боддог. Минийхээр энэ бол бидний хамгийн том алдаа. Эндээс л таны жинхэнэ сурч боловсрох ажил эхлэнэ. Ажил хийж амьдралын хэрэгцээгээ хангах тусдаа зүйл. Ажилдаа өсөн дэвших, ашиг, орлогоо нэмэгдүүлэх үндсэн хөшүүрэг бол суралцах. Харамсалтай нь манайд танил тал, тал засах, хээл хахуул хөшүүрэг болдог ч энэ байдал удахгүй засагдана гэдэгт итгэдэг. Ажилтай хүмүүс зав чөлөөгүй, ар гэрийн ажил гэх мэтийн шалтгаанаар суралцах ажлаа удаашруулан бүр зогсоодог нь хамгийн харамсалтай.     

Ингээд бодохоор хүн бүр өөрөө ч мэдэхгүй бүхий л насан туршдаа суралцаж байдаг мөртлөө ямар нэгэн тодорхой зүйлд суралцахдаа хайнга, залхууран хандснаас л бүх зүйл эхэлдэг болов уу. Миний бодлоор хүн өөрөө чин сэтгэлээсээ хандвал суралцах ажил ямарч хүндрэлгүй. Учир нь суралцах чадвар бидэнд төрөлхөөс заяагдсан зүйл. Харин хүсэл, зориг, зорилго, чиглэлээ зөв тогтоох л хамгийн хүнд асуудал. Жишээ нь хүүхдэд хэн ч компьютерын тоглоом тоглохыг заан өгдөггүй атал тэд түүнийг бусдын тоглолтыг харах эсхүл өөрөө судлаад ойлгоод тоглоод сурчихдаг. Хүн тухайн зүйлийг хир сонирхож байгаагаас сурах хандлага тогтдог гэдгийг энэ жишээ харуулна.
Суралцахын хамгийн анхдагч нөхцөл бол хүний өөрийнх нь хүсэл, тэмүүлэл. Хэрвээ хүсэл байхгүй бол ямар ч сайн багшид шавь оруулаад үр дүнд хүрэхгүй болов уу. Хүн олон зүйлд суралцах боломжгүй учраас суралцах чигээ аль болохоор эртнээс тодорхойлбол түүнд зарцуулах цаг хугацаа илүү. Үндсэн суурь мэдлэгийг аван цааш суралцах чигээ олохын тулд л бид ерөнхий боловсрол, дээд болон мэрэгжлийн сургуулиудад суралцаад байгаа. Түүнээс биш яг тодорхой зүйлд суралцах ажил нилээд хожуу оюутан болсны дараа эсхүл тодорхой ажил хөдөлмөр хийж эхлэх үеэс эхэлдэг. Чиг зорилгоо тогтоох хүртлээ хүн суралцах арга барилаа олж авах ёстой учраас бид олон шатны сургуулийг дамжин суралцдаг. Иймээс чиг зорилготой, суралцах арга барилтай, хүсэл тэмүүлэлтэй хүнд суралцах ажил амархан болоод таашаалтай ажил. Эдгээр хүчин зүйлүүдээ тогтоон хэвшүүлсэн хүнд суралцах нь бидний өөрөө ч мэдэхгүй суралцдаг жамаар явагдах ердийн ажил болон хувирах тул танд ямарч илүү ачаалал авчрахгүй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3664 Нийтийн

Сайтын материалууд төлбөртэй, төлбөргүй гэсэн хэсгүүдэд хуваагдаж байгаа юм. Энэ нийтлэлээр танд сайтын материалуудыг үзэх аргуудын талаар тайлбарлах болно. Сайтын материалууд дараах байдлаар хуваагдсан байгаа.

  • Нийтэд зориулагдсан. Та материалыг цааш унших гэсэн холбоосоор орон бүрэн хэмжээгээр үзэх боломжтой.
  • Олон нийтийн сүлжээний түгжээтэй
  • Бүртгэлтэй хэрэглэгчдийн
  • Тусгай эрхтэй хэрэглэгчдийн

Сүүлийн гурван хэсгийг тайлбарлавал.

  Нээгдсэн тоо: 4747 Нийтийн

Сайтын админ болон хэрэглэгч хоёрын хоорондын харилцааг ханган өгөх гол хэрэгсэл бол майл хаяг. Иймээс та сайтад бүртгүүлэн үйлчилгээ авахын тулд өөрийн майл хаягтай байх хэрэгтэй. Бүртгэлийн болоод тусгай эрхийн захиалгын талаарх бүх мэдээллүүд таны майл хаягаар очих тул та өөрийн гэсэн майл хаягаа ашиглах хэрэгтэй. Майл хаягийг үнэ төлбөргүй нээн өгдөг олон серверүүд байдаг. Хамгийн энгийн болоод найдвартай сервис бол yahoo. Yahoo -д майл хаяг нээлгэхийн тулд та mail.yahoo.com хаягаар ороход доорх дэлгэц гарч ирнэ.

  Нээгдсэн тоо: 2924 Нийтийн

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.

  Нээгдсэн тоо: 3213 Нийтийн

Хэрэглэгч сайтын нүүр хуудаснаас илүү олон мэдээллийг амархан үзэх, тодорхой бүлэгт хурдан шилжих боломжтой болгох үүднээс нүүр хуудасны загварт шинэчлэл хийгдлээ. Хэрэглэгч сайтад нэвтрэх нууц үгээ мартаад сэргээхэд сайтаас нууц үгийг автоматаар үүсгэн өгдөг нь хүндрэлтэй байгаа талаар зарим хэрэглэгчээс ирсэн саналыг үндэслэн сайтын хэрэглэгч нууц үгээ өөрөө солих боломжийг нэмлээ. Ингэснээр та одоо өөрийн нууц үгээ хүссэн үедээ өөрчлөх боломжтой болсон.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 128

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 190

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 158

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 284

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 313

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 320

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 385

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 385

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 461

 
Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 746

 

Аяга, стакан, ваар, лаазанд сүү, ундаа, квас, ус байжээ. Аяганд ус, сүү байхгүй, ундаатай сав ваар болон квастай савны дунд, лаазанд ундаа, усны аль нь ч байхгүй, стакан лааз ба сүүтэй савтай зэрэгцэн байрласан бол ямар саванд ямар шингэнийг хийсэн бэ.

Жич: Маш сонирхолтой гоё бодлого. Оролдоод үзээрэй.

Нээгдсэн тоо : 1074

 

илэрхийллийн хялбарчил.

Нээгдсэн тоо : 325