Шинэчлэл хийгдлээ

Хэрэглэгч сайтын нүүр хуудаснаас илүү олон мэдээллийг амархан үзэх, тодорхой бүлэгт хурдан шилжих боломжтой болгох үүднээс нүүр хуудасны загварт шинэчлэл хийгдлээ. Хэрэглэгч сайтад нэвтрэх нууц үгээ мартаад сэргээхэд сайтаас нууц үгийг автоматаар үүсгэн өгдөг нь хүндрэлтэй байгаа талаар зарим хэрэглэгчээс ирсэн саналыг үндэслэн сайтын хэрэглэгч нууц үгээ өөрөө солих боломжийг нэмлээ. Ингэснээр та одоо өөрийн нууц үгээ хүссэн үедээ өөрчлөх боломжтой болсон.

Сайтын нүүр хуудасны загварын хувьд дэлгэцэнд үзүүлж байгаа мэдээллүүдийг бүлэглэн багана хэлбэрт оруулснаар илүү олон мэдээллийг бага зайнд харуулан гүйлгэн харах хүндрэлийг арилгасан. Материалыг бүтнээр нь харахын тулд одоо материалын гарчиг дээр даран шилжинэ. Цааш үзэх гэсэн товч байхгүй болсон.

Манай сайт сургалтын чиглэлийн тул хичээлүүдэд хуучин шинийн ялгаа үндсэндээ байхгүй учраас Өнөөдөр хэсэгт сайтын нийтлэлүүдээс өдөр бүр санамсаргүй байдлаар 6 нийтлэлийг сонгон үзүүлнэ. Нүүр хуудасны дараагийн хэсэг буюу Онцлох хэсэгт сайтад зочилж байгаа хүмүүсээс хамгийн ихээр асуун сонирхдог Хэрхэн бүртгүүлэх, Тусгай эрх яаж авах, Сайтын хичээлүүдийг үзэх гэх мэт сэдвийн талаарх нийтлэлүүд байрлана.
Нүүр хуудасны доод хэсэгт сайтын хичээлүүдийн сэдвүүдийн ангилал бүрээс тодорхой тооны хичээлүүдийг үзүүлсэн. Хичээлийн нэр дээр даралт хийн хичээлийн дэлгэрэнгүй агуулгад харин сэдвийн гарчиг дээр даралт хийн тухайн сэдвийн хичээлийн жагсаалтанд шилжинэ.

Сайтын хичээлүүдийг нийтлэгдсэн дарааллаар нь эрэмбэлэн харуулдаг болохоор сайтад хамгийн сүүлд нэмэгдсэн хичээлүүд жагсаалтын хамгийн эхэнд харагддаг. Иймээс та хичээлүүдийг эхнээс нь эхлэн үзье гэвэл жагсаалтын хамгийн сүүлчээс эхлэх хэрэгтэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 11828 Нийтийн

Манай сайтын зарим материалуудыг үзэхийн тулд тусгай эрхтэй хэрэглэгч байх хэрэгтэйг ойлгосон байх. Тусгай эрх авах нь их энгийн хэдэн алхамтай.

Та сайтад бүртгүүлэх.

Бүртгэл хийлгэхэд та өөрийн майл хаягтай байхад л болно. Майл хаягаа ямарч серверт нээлгэсэн байж болно. Хэрвээ та майл хаяггүй бол майл хаяг нээлгэх нийтлэлийг үзээрэй.

  Нээгдсэн тоо: 2071 Нийтийн

e-surgalt.com сайтыг хөгжүүлэх болсон шалтгаан, зорилгын талаар тантай санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ. Би эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн хүн. Миний мэрэгжлийн нэрийг эдийн засгийн залуур зүй гэж орчуулсан байдаг. Оносон эсэхийг мэдэхгүй ч надад олон зүйлийг мэдрүүлсэн сайхан мэрэгжил. Эдийн засгийн мэрэгжлийг зарим хүмүүс математикаас хол гэж үздэг үе байсан. Харин эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн үндсэн суурь нь математик + тооцоолох техник буюу компьютер. Намайг шинэ мэрэгжилтэн болоод ирэхэд манай улс компьютер гэдгийг дөнгөж мэдэж эхлэж байсан тул эдийн засгийн өгөгдлийн сангийн суурь ч үгүй байв. Сурч байхдаа компьютерийн програм зохиох ажилд их сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр гуч шахуу жил ажиллажээ. 2008 оноос өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлийг хойч үедээ үлдээх санаа төрөн зав чөлөөндөө нилээд хэмжээний материалыг бэлтгэн боловсруулсны дараа 2014 оноос e-surgalt.com сайтыг ажиллуулах болсон юм.

  Нээгдсэн тоо: 10912 Нийтийн

Хүмүүс манай сайтын Математик хэсэгтэй холбоотой асуулт олноор ирүүлж байгаа тул сайтын энэ хэсгээс та юу үзэх боломжтой талаар энэхүү нийтлэлийг орууллаа. Математик булан Үндсэн курс , Томьёонууд , Бодлогууд , Сорилго гэсэн 4 хэсэгтэй.

  • Үндсэн хэсэгт ЕБС-д үздэг математикийн хичээлийн агуулгыг бүрнээр нь оруулснаас гадна зарим төрлийн бодлогыг хэрхэн бодох аргачлал, техникийг үзүүлсэн материалууд байгаа. Энэ хэсгээс сурагчид математикийн хичээлийн сэдвийн талаарх суурь ойлголтыг мэдэж авахад зориулагдсан.
  • Томьёонууд хэсэгт дунд сургуулийн хэмжээнд бодлого бодоход ашиглагдах бүх томьёонуудыг бүлэг болгон оруулсан.
  • Бодлогууд хэсэгт ЭЕШ-ийн 2006-2015 оны хооронд ирсэн бодлогуудын 1-р хувилбарууд болон элсэлтийн шалгалтын бодлогуудаас оруулсан болно. Энд нийтлэгдсэн бүх бодлогууд бодолттойгоо байгаа.
  • Сорилго хэсэгт сурагчид өөрийн мэдлэгээ шалгах тестийг өгөх боломжтой. Тестийг бодлогууд хэсэгт нийтлэгдсэн бодлогуудаас санамсаргүй байдлаар сонгон авч явуулна. Сорилго нь элсэлтийн ерөнхий шалгалтынхтай ижил сонгох болон нөхөх тест хэлбэрээр явагдана.

  Нээгдсэн тоо: 2873 Нийтийн

Манай сайтад зочилж байгаа эрхэм танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Өнөөдөр бид баян чинээлэг амьдралыг илүү ихээр хүсэн мөрөөдөх болсон нь хэнд ч тодорхой. Хүний өөрийнх нь зан чанар нь бага зүтгэж ихийг олох юм хойно яах ч аргагүй. Гэхдээ хэрхэн өөрийгөө багахан зүтгүүлж ихийг олох вэ гэдэг нь их учиртай. Өнөөдөр манайхан зорилгодоо хүрэх замаа нам эвсэлд нэгдэх, баян чинээлэг хүний нөмөр нөөлөгт орох, хулгай луйвар хийх гээд маш явцуу ирээдүй муутай аргуудаар гүйцэлдүүлэх гэж оролдоод байх шиг. Хүн өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд хэн нэгэнд найдахын оронд өөрөө хүсэл, зориг, зүтгэл гарган хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг атлаа ямар нэгэн байдлаар энэ чиглэлд алхам хийж байна уу ...

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 765