Бие даан сурах

e-surgalt.com сайтыг хөгжүүлэх болсон шалтгаан, зорилгын талаар тантай санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ. Би эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн хүн. Миний мэрэгжлийн нэрийг эдийн засгийн залуур зүй гэж орчуулсан байдаг. Оносон эсэхийг мэдэхгүй ч надад олон зүйлийг мэдрүүлсэн сайхан мэрэгжил. Эдийн засгийн мэрэгжлийг зарим хүмүүс математикаас хол гэж үздэг үе байсан. Харин эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн үндсэн суурь нь математик + тооцоолох техник буюу компьютер. Намайг шинэ мэрэгжилтэн болоод ирэхэд манай улс компьютер гэдгийг дөнгөж мэдэж эхлэж байсан тул эдийн засгийн өгөгдлийн сангийн суурь ч үгүй байв. Сурч байхдаа компьютерийн програм зохиох ажилд их сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр гуч шахуу жил ажиллажээ. 2008 оноос өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлийг хойч үедээ үлдээх санаа төрөн зав чөлөөндөө нилээд хэмжээний материалыг бэлтгэн боловсруулсны дараа 2014 оноос e-surgalt.com сайтыг ажиллуулах болсон юм.

Манайхан компьютерын мэрэгжил гэсэн ерөнхий нэрийг их ашигладаг. Үнэн хэрэгтээ компьютерын мэрэгжил гэж би мэдэхгүй. Энэ маш өргөн хүрээтэй ойлголт. Тооцоолох техник буюу компьютер гэдэг чинь өөрөө төрөл бүрийн эд ангиас бүрдсэн машин (төмөр). Харин түүний ажиллагаа, хүмүүс түүнийг ашиглахыг програм буюу хүний зохиосон кодууд удирдаж байдаг. Эндээс компьютертой холбоотой зохион бүтээгч, инженерчлэл, техникч, програм зохиогч, кодлогч, тестлэгч гээд тоочоод байвал маш олон мэрэгжлүүд бий. Эдгээрээс өөрийн чиглэл буюу програм зохиогчийн талаар хэдэн зүйлийг хэлье. Програм зохиогч ч гэсэн ерөнхийлсөн нэр. Програм бол шинжээч, системийн болоод бүтээгдхүүний архитекторч, загвар зохиогч, кодлогч, тестлэгч, нэвтрүүлэгч гээд олон тооны мэрэгжлийн хүмүүсийн хамтын бүтээл. Програм гэлтгүй ямарч бүтээгдхүүн төрөл бүрийн мэрэгжилтэй хүмүүсийн хамтын бүтээл байдаг. Мэрэгжил бүхэн сайхан гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ ажилдаа чадвартай хүн л түүнээс таашаал аван дур, сонирхолтой, урам зоригтой байдаг. Үүний суурь бол яалтгүй өөрийгөө хөгжүүлэх буюу тасралтгүй суралцах юм. Хүн насан туршдаа сургуулиуд дамжаад сураад байна гэдэг боломжгүй зүйл. Интернетийн хөгжлийн үр дүнд насан туршийн боловсролын үндсэн боломж нээгдэн энэхүү сайтыг ажиллуулах бололцоог бүрдүүлсэн билээ. Сайтад нийтлэгдсэн материалуудын ихэнхийг интернетээс авсан. Интернетэд байгаа зүйлийг үнэтэй хүргэх гэлээ гэж та бодож байж магадгүй. Хэрвээ та гадаад хэлтэй бол интернетээс хүссэн зүйлээ олоод авах нь тодорхой. Интернетээс материалуудыг хайн, сонгон, төрөлжүүлэн, орчуулан нэгтгэж нэг хаягт байршуулан ажлуулж байгаагийн хөлс бол сайтын төлбөр юм. Тэгээд ч бүхий л сургалтын материалууд бол бүгд л яг ийм байдлаар олж авсан зүйлүүд байдаг.
Материалууд үнэтэй эсхүл үнэгүй байх нь нэг их чухал биш. Гол нь хүн аль болох багаасаа өөрийгөө дайчлан өөрөө суралцах аргад суралцах юм. Үүнд л сайтын үндсэн зорилго, утга оршиж байгаа болно. Өөрийгөө удирдаж сурсан хүнд бусдыг удирдах, хошуучлах, манлайлах боломж аяндаа бий болно. Хүмүүс тэгэж байгаад үзнэ, сурна гэж их ярьдаг. Энэ бол өөрийгөө хуурах буюу өөрийгөө удирдаж чадахгүй байгаагийн тод илрэл. Эрдэмтэд сургуульд олж авсан мэдлэгээрээ нээлт хийгээгүй гэдэг нь мэдээж. Тэд насан туршдаа нэг зүйлийг судлан түүнийхээ оргилд хүрсэний тод жишээ бол хийсэн нээлт, бүтээсэн бүтээлүүд нь юм. Хүмүүс эрдэмтэн болгохгүйгээс цааш суралцах ямар хэрэгтэй юм бэ? гэх гээд байдаг. Суралцахыг үргэлж ном шагайх гэж ойлгож ердөө болохгүй. Юмыг хэтрүүлбэл юунд хүргэдэгийг амьдралын олон жишээ батлана. Жишээ нь номын солиорол, архи, тамхи, дэлгэцийн хамаарал гэх мэт. Хүн дээд сургууль төгсөн диплом авснаар мэрэгжилтэн болж байгаа хэрэг ердөө биш. Энэ бол дөнгөж эхлэл. Үүнээс цааш насан туршдаа өөрийгөө хөгжүүлэн сурч мэдсээр жинхэнэ мэрэгжилтэн болдог. Үүнийг аль болох эртнээс бүр сурагч байхаасаа сурвал бүр сайн. Манайхан заавал нэг цаас өгдөг газар чамгүй мөнгө төлөн сурах дуртай. Бүтэн хавтас дүүрэн диплом, сертификат гэх мэтийн цаасны цуглуулгатай мөртлөө тун ялихгүй мэдлэг, чадвартай хүмүүстэй олон тааралдаж байлаа. Сүүлийн үед ялангуяа томоохон компаниуд хүнийг ажилд авахдаа цуглуулгыг нэгд тавихгүй болсонг би манай нийгмийн нэг дэвшил гэж харж байгаа. Яваандаа бие даан суралцах, өөрийгөө удирдах, үндсэн чиг хандлага хир суусан гэх мэт хувь хүний хөгжлийн үзүүлэлтүүд үндсэн шалгуур болох нь тодорхой. Иймээс та хэдэн настай ч байсан суралцах үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг санаарай.
Эцэст сайтын үнийн тухайд хэдэн зүйлийг хэлье. Юун түрүүнд хавхны өгөөш л үнэгүй байдаг гэдгийг тогтоон аваарай. Бид халамж, тусламж гэх мэтийн өгөөш их хүртсэнийхээ шанг нилээд удаан хүртэх болов уу. Сайтад материалууд хоногоос хамаараад гурван төрлийн үнэтэй. Жишээ болгоод 90 хоногийн эрхтэй 30000 төгрөгийн төлбөрийг аваад үзье. Төлбөр их санагдаж байна уу. Ресторанд үдийн хоол идэхэд энэ мөнгө хүрэхгүй. Цайны газарт бол 3 удаагийн хоолны мөнгө. Тэгвэл та сайтын материалуудыг өдрийн 333 төгрөгөөр бүгдийг үзнэ. Хэрвээ та танхимын сургалтад явбал ирэх, очихдоо л 1000 төгрөг зарцуулна гээд бодоод үзээрэй. Бид таныг болон хүүхдийг тань "ЭЕШ -д 800 оноо", "Хоцрогдол арилгана", "Мэдлэг, чадвартай болгоно" гэх мэтээр төлбөр төлөхийг ятгахгүй. Энэ бол бүдүүлэг зүйл. Төлбөр төлөх эсэх нь зөвхөн таны шийдэх зүйл. Төлбөр төлчихөөр сурчихдаг гэсэн буруу ойлголтоос салахад тань сайт туслана. Сурах эсэх нь зөвхөн таниас л хамаарна. Ковид гаран онлайн сургалт явуулснаас хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орлоо гэх зүйлийг их ярьж байна. Теле хичээлийг харсан. Манай багш нарт теле хичээл явуулах арга барил, боломж, бололцоо сайнгүй байх шиг санагдсан. Үүний үр дүнг хоцрогдол арилгах нэрээр бизнес болгох санаархал цухалзаад эхэлсэн мэт.
Бага ангийнханд танхимын сургалт яалтгүй хэрэгтэй. 8 -р ангиас дээш ангийнхан болон насанд хүрэгчид танхимын сургалтыг илүүд үзнэ гэдэг нь тухайн хүн өөрийгөө удирдаж сураагүйн илрэл. Үргэлж хүнээр мануулж байж сурна гэдэг боломжгүй зүйл. Өөрийгөө удирдаж чадахгүй хүн юунд ч суралцаж чадахгүйн дээр энэ нь их гүнзгийрвэл нийгэмд хор уршигтай. Өөрийгөө удирдаж чадахаа байсан хүмүүсийг тусгай байранд /шорон, засан хүмүүжүүлэх, эмнэлэг гэх мэт/ байлган хүнээр мануулдаг даа.
Таны ирээдүй таны л гарт байдаг юм. "Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно." гэдэг жанжны үгээр нийтлэлээ дуусгая.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6489 Нийтийн

Өнөөдөр бараг айл бүхэн гэртээ компьютертай болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ таны хүүхдүүдээ авч өгсөн компьютер тэдэнд хир зэрэг тус хүргэж байгааг нэг анзаараад үзээрэй. Хүүхдүүд зав л гарвал компьютер дээр суугаад (заримдаа бүр үргэлж байх нь ч бий шүү) интернетээр хэсээд байгааг бид хараад манай хүүхэд компьютерт их сайн болоод байгаа мэтээр ойлгож ердөө болохгүй шүү. Зарим хүмүүс энэ үзэгдлийг бүр магтаал байдалтай ярьж байдаг нь бүр ч гайхалтай. Яг юу хийж байгааг мэдэхгүйгээр юмыг үнэлэх тэр тусмаа магтах нь хортой. Өнөөдөр технологийн хөгжил дэвшил нь хүмүүст бүхий л мэдээллийг олж авах ашиглах боломжийг нээн өгсөн хэдий ч аливаа юм хоёр талтай байдгийн жишээгээр сөрөг үр дагаварууд нь дагаад өссөөр байна.

Тэгэхлээр бид хүүхдүүдээ яах гэж компьютер авч өгсөн бэ? гэдгээ нэг эргэн санах хэрэгтэй байх. Тоглуулах, интернетээр хэсүүлэх, элдэв төрлийн кино, бичлэг үзүүлэх, дуу хөгжим сонсуулах элдэв төрлийн үг хэллэгээр чат хийлгэх ... гэж компьютер аваагүй байх л даа. Хүүхдүүд компьютераа ашиглан их зүйлийг сурч мэдэж байгааг би энд үгүйсгэх гээгүй юм шүү. Гэхдээ миний ажиглаж байгаагаар ихэнх компьютер хэрэглэгчид маань түүнийг ихэнхдээ дээр дурьдсан аргаар ашигладаг нь тодорхой.

  Нээгдсэн тоо: 1637 Нийтийн

Хэрэглэгчид сайтад гар утас, планшет гэх мэт жижиг төхөөрөмжүүд ашиглан хандах нь их байгааг хандалтын судалгаа харуулсан тул сайтын хэрэглэгч талын интерфейсийн загварыг бүхэлд нь шинэчлэн жижиг дэлгэц дээр үзэхэд эвтэйхэн болгон боловсрууллаа. Сайтын материалуудын харагдах хэлбэрт онцын өөрчлөлт ороогүй боловч хэрэглэгч нэвтрэх, бүртгүүлэх, нууц үгийн сэргээлт хэсгүүд бүхэлдээ шинэчлэгдсэн тул энд үндсэн өөрчлөлтийн талаар танилцуулъя.

  Нээгдсэн тоо: 5238 Нийтийн

Манай сайтад зочилж байгаа нь та өөрийгөө хөгжүүлэх сурч мэдэх сонирхолтой хүн гэдгийн илэрхийлэл. Хүн өөрийгөө хөгжүүлэх арга олон төрөл байдаг ч интернетээр он-лайн хэлбэрээр сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх нь нилээд онцлогтой. Интернет ашиглан өөрийгөө хөгжүүлэхэд мэдээжээр давуу болон сул талуудтай. Эдгээрийн талаар тайлбарлах гээд оролдоё.

  Нээгдсэн тоо: 7615 Нийтийн

Хүмүүс компьютерын систем суулгахыг их хэцүү ажил гэж боддог юм шиг. Та жаахан хичээвэл энэ бол маш энгийн. Манай хэрэглэгчид компьютертаа төрөл бүрийн програм суулган тохиргоог нь зөв хийдэггүй эсхүл тухайн програмыг даган суудаг элдэв төрлийн зар сурталчилгаа, утилитыг цуг суулгаснаас болоод компьютерын ажиллагаагаа удаан болгоод бүр системийн ажиллагааг доголдуулах тохиолдол их гаргадаг. Ингээд систем суулгуулахын тулд тодорхой хөлс төлөх асуудалд ордог. Тэгвэл та өөрөө энэ ажлыг хэрхэн хийж болохыг би энэ хичээлээр үзүүлье. Windows төрлийн үйлдлийн систеийг суулгах нь өөр хоорондоо бараг ялгаагүй. Энд бид манай хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг Windows 7 системийг хэрхэн суулгахыг авч үзэх юм. нь Windows 7 нь 2009 оны сүүлээр Windows Vista гийн дараагаар гарч ирсэн Windows NT төрлийн үйлдлийн систем юм. Одоо Windows 8, Windows 10 гээд системүүд гарсан байгаа ч суулгах ажиллагаа нь бараг ижилхэн.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 446

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 424

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 561

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 695

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 829

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 825

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1571

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 682

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 758