Хүнийг даган хуулах бэлтгэл биш

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэхтэй зэрэгцээд сурагчид, эцэг эхчүүд дамжаа, сургалтын төв, давтлага өгөх багшийн эрэлд гардаг бололтой. Энэ нь зүгээр сууж байснаас арай дээр гэж үзэж болох ч нэгэнт оройтсон ажил юм даа. Элсэлтийн шалгалт 2-3 сарын дараа эхлэх гэж байхад давтлага, дамжаагаар бүтэн 6-7 жилийн програмыг сурчихдаг бол сайхан л юм. Уул нь шалгалтын бүртгэл эхлэхтэй зэрэгцээд чухал сэдвүүдийг давтан харах, шалгалт өгөх арга техникт түлхүү анхаарах буюу олж авсан мэдлэгээ цэгцлэх ажиллагааг эхэлмээр байгаа юм. Гэтэл манайхан хоцрогдол арилгах, давтлага авах, заалгах, яаж хурдан сурах гэх мэтийн сонин зүйлээр хөөцөлдөн эцэстээ шалгалтын материалын түлхүүрийн эрэлд гарснаар дуусдаг нь ердийн үзэгдэл болжээ.

Элсэлтийн шалгалт бол таныг дараагийн шатны сургуульд элсэх боломжтой эсэхийг тодорхойлох ердийн нэг сорилго. Шалгуулж буй хүн шалгалтад үзүүлэх дүндээ өөрөө босго тавиад шалгалтад авъя гэсэн оноогоо авч чадаагүй бол цааш сурах эсэх дээрээ ч бодох хэрэгтэй. Манай сургуулиуд босго оноогоо буулган шалгалтад бараг тэнцээгүй шахуу хүүхдүүдийг олноор элсүүлэн хохироох болсон нь үнэн. Элсэлтийн ерөнхий шалгалт авч эхэлснээс хойш жил бүр шалгалтын материал хөнгөрөн, сургуулиудын босго оноо тогтмол буурсаар ирсэн байдаг. Энэ ч боловсролын системийн доройтол байх.
Оршил хэсгийг дуусгаад ерөнхий асуудалдаа шилжие. Дамжаа, давтлагуудыг хүүхдүүдэд тусгай програмаар хичээл орон, даалгавар өгөн, шалгалт сорилго авах байдлаар явдаг байх гэж боддог байлаа. Гэтэл нэг хүн манай сайтад мөнгө шилжүүлсэн тусгай эрхийг хурдан нээгээд өгөхийг гуйх, шаардахын дундуур юм болов. Би ажилтай байсан тул тодорхой хугацааны дараа идэвхижинэ гэтэл тухайн хүн хүүхдүүдэд хичээл орох гээд яараад байгаагаа учирладаг юм байна. Тэгээд би тусгай эрхийг нь нээж өгч байлаа. Сайтын материалуудыг хичээл заахад ашиглаж болохгүй зүйлгүй ч тэр багш өөрөө хичээлдээ бэлтгэхгүйгээр хүүхдүүдэд яаж хичээл заах гэж байгаа нь сонин. Бас нэг удаа математикийн хичээлээр давтлага өгч буй газраар орлоо. Гэтэл багш нь самбарт бодлого бодоод түүнийг нь хүүхдүүд бичин авч байхтай тааралдав. Үүнийг давтлага гэх үү эсхүл хуулан бичлэг гэх үү?
Математик бол хуулан, цээжилдэг зүйл биш хүний сэтгэлгээний дээд оргил. Ихэнх хүмүүс их бодлого бодсноор математикт сайжрана гэж үзээд байдаг. Бодлого бодох нь үйлдлийг зөв хийх техникт л сургадаг болохоос математикт сургахгүй. Математикийн онол, ухагдхууны тодорхойлолт, дүрэм, теорем, асуудлыг шийдэх аргачлалууд гэх мэт суурийг судлахгүйгээр ямарч үр дүнд хүрэхгүй.
Та хэн нэгний тоо бодохыг харан хуулахыг бэлтгэл гэж андуурав. Энэ бол цагийн гарц. Өөрөө шийдсэн нэг бодлого бусдын бодон үзүүлж буй арван бодлогоос ч илүүг танд өгнө. Үүнд итгээрэй. Өөрөө шийдэхийн тулд тухайн сэдвийн талаар судлах хэрэгтэй болдог. Сэдэвтэй холбоотой хичээлүүдийг үзээд тухайн сэдвийн холбоотой бодлогыг бодон бэлтгэл хийхэд цаг хэрэгтэй гэдгээс л бэлтгэлийг 1-1,5 жилийн туршид хийхийг зөвлөөд байгаа юм. Ингэж бэлтгэвэл та математикийн хичээлийг сууриар нь зөв ойлгон ямар уялдаа холбоотой, амархан, гоё хичээл болохыг мэдрэн дуртай болоод зогсохгүй бусад хичээлүүдийг ч тун төвөггүй ойлгох болсноо мэдрэнэ.
Танхимын хичээлээс онлайн сургалтын бас нэгэн давуу тал нь хичээлийг хэзээ ч, хаанаас ч, хэдэн удаа ч үзэх боломжтойд оршино. Эхэн үедээ бие даан суралцах арга барилтай болтлоо сэдвийг ойлгох гэж нилээд хугацаа зарж мэднэ. Үүнээс шантарч огт болохгүй. Хүн насан туршдаа боловсорч байдаг тул бие даан суралцахад багаасаа дадах хэрэгтэй.
Сайтын үнэтэй материалуудыг үзэхэд та багахан хэмжээний мөнгө төлнө. Таны төлсөн мөнгө сайтын хөгжилд оруулж буй хандив харин сайтын материалуудыг судлан ойлгоход зориулсан цаг хугацаа, мэдэн авсан зүйлүүд бол та өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт юм шүү. Манайхан төлсөн мөнгөө хөрөнгө оруулалт гэх гээд байдаг нь буруу. Мөнгө төлчихөөд цаг зарцуулахгүй, биеэ дайчлахгүй бол мөнгөө гээсэнтэй адил. Бид хүмүүст амархан сургана, хамгийн чанартай мэдлэг олгоно, ЭЕШ -д 800 оноо гэх мэтээр амлалт өгөхгүй. Энэ ч боломжгүй. Хүрэх зорилгодоо та хүрэх гэж зүтгэхээс өөр хэн нэгэн таны өмнөөс хэзээ ч явахгүй. Бидний зорилго бол аль болохоор хэрэгцээтэй хичээл, сайн материалуудыг нийтлэх л юм. Бусад зүйл зөвхөн таниас хамаарна.
Ирээдүйд бие даан суралцах, онлайн ажил, сургалт илүү давамгайлах нь нэгэнт тодорхой болсон тул үүнд эртнээс л суралцаж эхэлбэл таны давуу тал болно гэдгийг сануулахын ялдамд танд амжилт хүсье.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2638 Бүртгүүлэх

Биосын тохиргоог өөрчлөөд хадгалсаны дараа таны компьютер CD / DVD уншигчаас дахин ачааллагдаж эхэлнэ. Энэ үед CD / DVD уншигчдаа Windows 7 гийн DVD гээ хийсэн байхаа мартуузай. Систем суулгах ажиллагаа нь дараах алхамуудтай.

  Нээгдсэн тоо: 3271 Нийтийн

Бид сайтын Математик хэсэгт ерөнхий шалгалтанд математикийн хичээлээр хүчээ сорих гэж буй төгсөгчид, математикийн бодлогыг бодох аргуудад суралцахыг хүссэн сурагчдад зориулан Бодлогууд буланг нээлээ. Төгсөлтийн, ерөнхий, элсэлтийн шалгалтанд ирж байсан болон бодлого бодох ерөнхий зарчмуудыг ойлгоход тусламж болохоор бодлогууд тавигдах болно.

  Нээгдсэн тоо: 6494 Нийтийн

Өнөөдөр бараг айл бүхэн гэртээ компьютертай болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ таны хүүхдүүдээ авч өгсөн компьютер тэдэнд хир зэрэг тус хүргэж байгааг нэг анзаараад үзээрэй. Хүүхдүүд зав л гарвал компьютер дээр суугаад (заримдаа бүр үргэлж байх нь ч бий шүү) интернетээр хэсээд байгааг бид хараад манай хүүхэд компьютерт их сайн болоод байгаа мэтээр ойлгож ердөө болохгүй шүү. Зарим хүмүүс энэ үзэгдлийг бүр магтаал байдалтай ярьж байдаг нь бүр ч гайхалтай. Яг юу хийж байгааг мэдэхгүйгээр юмыг үнэлэх тэр тусмаа магтах нь хортой. Өнөөдөр технологийн хөгжил дэвшил нь хүмүүст бүхий л мэдээллийг олж авах ашиглах боломжийг нээн өгсөн хэдий ч аливаа юм хоёр талтай байдгийн жишээгээр сөрөг үр дагаварууд нь дагаад өссөөр байна.

Тэгэхлээр бид хүүхдүүдээ яах гэж компьютер авч өгсөн бэ? гэдгээ нэг эргэн санах хэрэгтэй байх. Тоглуулах, интернетээр хэсүүлэх, элдэв төрлийн кино, бичлэг үзүүлэх, дуу хөгжим сонсуулах элдэв төрлийн үг хэллэгээр чат хийлгэх ... гэж компьютер аваагүй байх л даа. Хүүхдүүд компьютераа ашиглан их зүйлийг сурч мэдэж байгааг би энд үгүйсгэх гээгүй юм шүү. Гэхдээ миний ажиглаж байгаагаар ихэнх компьютер хэрэглэгчид маань түүнийг ихэнхдээ дээр дурьдсан аргаар ашигладаг нь тодорхой.

  Нээгдсэн тоо: 6671 Нийтийн

Интернет гэдгийг өөр хоорондоо холбогдсон маш олон компьютерууд гэж ойлгож болно. Эдгээр машинууд дээр файлууд хадгалагдаж байх бөгөөд зарим хэсэг компьютерууд нь өөрийн файлуудад хандах боломжийг олгож байдаг. Ийм машинуудыг серверүүд гэнэ.
Интернетээс ямар нэгэн материал үзэхийн тулд та хөтөчийнхөө хаягийн мөрөнд тухайн веб сайтын хаягийг бичиж өгдөг. Жишээ нь http://www.anysite.mn/main/countrys.html Эсвэл хайлтын системээр хайлт хийлгэн олдсон үр дүнгээр материалд хандах хаягийг олон авдаг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 765