Үйлдлийн систем суулгах

Хүмүүс компьютерын систем суулгахыг их хэцүү ажил гэж боддог юм шиг. Та жаахан хичээвэл энэ бол маш энгийн. Манай хэрэглэгчид компьютертаа төрөл бүрийн програм суулган тохиргоог нь зөв хийдэггүй эсхүл тухайн програмыг даган суудаг элдэв төрлийн зар сурталчилгаа, утилитыг цуг суулгаснаас болоод компьютерын ажиллагаагаа удаан болгоод бүр системийн ажиллагааг доголдуулах тохиолдол их гаргадаг. Ингээд систем суулгуулахын тулд тодорхой хөлс төлөх асуудалд ордог. Тэгвэл та өөрөө энэ ажлыг хэрхэн хийж болохыг би энэ хичээлээр үзүүлье. Windows төрлийн үйлдлийн систеийг суулгах нь өөр хоорондоо бараг ялгаагүй. Энд бид манай хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг Windows 7 системийг хэрхэн суулгахыг авч үзэх юм. нь Windows 7 нь 2009 оны сүүлээр Windows Vista гийн дараагаар гарч ирсэн Windows NT төрлийн үйлдлийн систем юм. Одоо Windows 8, Windows 10 гээд системүүд гарсан байгаа ч суулгах ажиллагаа нь бараг ижилхэн.

Техникийн үзүүлэлт

Windows 7 үйлдлийн систем нь 32 болон 64 битийн компьютерт зориулсан 2 төрлийнх байдаг. Та өөрийн компьютерын техникийн үзүүлэлттэй тохируулан аль хувилбарыг суулгахаа сонгоорой.

32 битийн Windows 7

  • 32 битийн 1 гигагерц (Ghz) эсвэл түүнээс дээш хурдтай (x86) процессор
  • 1 гигабайт (Gb) шуурхай санах ой (RAM)
  • Хатуу диск (HD) дээр 16 гигабайт (Gb) сул зай
  • WDDM 1.0 драйвертай DirectX 9 тэй зохицох видео карт эсвэл илүү үзүүлэлттэй

64 битийн Windows 7

  • 64 битийн 1 гигагерц (Ghz) эсвэл түүнээс дээш хурдтай (x64) процессор
  • 2 гигабайт (Gb) шуурхай санах ой (RAM)
  • Хатуу диск (HD) дээр 20 гигабайт (Gb) сул зай
  • WDDM 1.0 драйвертай DirectX 9 тэй зохицох видео карт эсвэл илүү үзүүлэлттэй

Windows 7 үйлдлийн системийг сонгох шалтгаан

  • Шинэ эвтэйхэн ажлын дэлгэц. Компьютераа ажилд бэлтгэх урьд өмнө байгаагүй хурдан болсон.
  • Маш хурдан хайлтын системтэй. Хайлтын үгээ оруулмагц тэр дороо бичиг баримт, зургууд, хөгжим, цахим шуудан, програм гэсэн ангилалаар бүлэглэсэн үр дүнгүүдийг шууд үзүүлнэ.
  • Ажиллагаа илүү хурдан. Windows 7 таны компьютерын санах ойгоос бага зай ашиглахаас гадна програмын ажиллагааг хурдан эхлүүлэх, амралтын горимоос шилжих болон утасгүй сүлжээнд холбогдоход бага хугацаа зарцуулах гээд олон чиглэлд мэдэгдхүйц сайжирсан.
  • WiFi сүлжээнд холбогдоход амархан. Өмнө нь зөөврийн компьютераасаа утасгүй сүлжээнд холбогдохын тулд нилээд ажиллагаа шаарддаг байсан бол одоо хулганы хоёр гуравхан даралтаар асуудал шийдэгдэнэ.
  • Даралтад удирдлага. (Windows Touch) Одоо даралтад дэлгэцтэй компьютерт файл нээх, зураг болон интернет сайтыг үзэхдээ гарын хуруугаар удирдах боломжтой болсон.  
    гээд маш олон төрлийн шинэчлэлүүд орсон болно.

Энэхүү гарын авлага нь танд сүүлийн үеийн дэвшилтэд системийг компьютертаа суулгахад тань туслах болно. Системийг суулгах ажиллагааны бүхий л үе шатуудыг зургаар үзүүлэн тайлбарласан тул танд ямар нэгэн хүндрэл гарахгүй.

Бэлтгэл үе

Ер нь үйлдлийн системийг CD, DVD эсвэл FLASH эсвэл хатуу диск дээрээс гэх мэтээр нилээд олон аргаар суулгаж болдог. Ихэнх хэрэглэгчид үйлдлийн системийг CD, DVD дээрээс суулгах аргыг өргөн ашигладаг тул энэ аргын талаар авч үзнэ. Windows 7 үйлдлийн системийг суулгаын өмнө бэлтгэл ажлыг хийнэ.
Windows 7 гийн DVD -г дэлгүүрээс авна. Гэхдээ таны компьютер 4 Gb - аас их санах ойтой бол 64 битийн Windows 7 г суулгахгүй бол санах ойн зөвхөн 3.5 Gb нь харагдах болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
Компьютерынхаа тохиргоог CD, DVD дээрээс үйлдлийн системийг ачааллах болгон өөрчилнө. Үүний тулд

  • Компьютераа дахин асааж (Restart) биосын (BIOS) тохиргоог хийх дэлгэцийг (голдуу DEL товч байдаг) нээнэ. Компьютер асаж эхлээд төхөөрөмжүүдийн шалгалтыг хийх үед товчийг дарах хэрэгтэй шүү. Зарим notebook - нууд биос тохиргоог идэвхижүүлэхэд өөр товчийг ашигладаг гэдгийг санаарай. Та үйлдлийг зөв хийсэн бол доорх зураг дээрхтэй төстэй дэлгэц гарч ирэх ёстой.
  • Компьютерын биосоос хамааран дээрх дэлгэц бага зэргийн өөр байдлаар (цэсний нэрүүд) харагдаж болно. Биос тохиргооны цэс дээр олон төрлийн сонголтууд байх боловч бидэнд үйлдлийн системийг хаанаас ачааллах тохиргоог солих нь чухал. Энэ тохиргоо нь Boot, Boot Device, Boot Priority (биосоос хамааран нэр нь өөр байж мэднэ) гэсэн цэсэнд байдаг. Зарим тохиолдолд энэ цэс нь Advanced BIOS (эсвэл зүгээр Advanced) гэсэн цэс доторч байрлах нь бий. Та айх хэрэггүй. Биос тохиргооны цэсүүд хооронд шилжилт хийн өөрт хэрэгтэй хэсэгтээ шилжиж чадвал доорх зураг дээрхтэй төстэй (биосоос хамааран дэлгэц өөр байж болно) дэлгэц гарч ирнэ.
  • Одоо Boot Device Priority ( Advanced BIOS Features гэх ч байдаг) цэсээр орон үйлдлийн системийг ачааллаж эхлэх төхөөрөмжийг заан өгнө.
  • Ер нь бидний гол зорилго бол биосын тохиргооны 1 st Boot Device (First Boot Device) гэсэн нэртэй параметрийг CDROM болгох явдал юм. Үйлдлийн системийг ачааллах эхний төхөөрөмжөөр биосын анхдагч тохиргоонд CDROM заагдаагүй байдгийг бид өөрчлөх ёстой.
  • Одоо F10 товчийг дарахад таниас биосын тохиргооны өөрчлөлтийг баталгаажуулахыг асууна. Мэдээжээр бид энд Yes (Y) хариултыг өгнө. Үүний дараа таны компьютер дахин ачааллагдаж эхлэх ба энэ удаад дөнгөж сая хийсэн тохиргоогоор буюу үйлдлийн системийг CD / DVD уншигчаас ачааллах болно.

Дараагийн нийтлэлээр бид үйлдлийн системийг хэрхэн суулгахыг авч үзэх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2674 Нийтийн

Манай сайтад бүртгүүлэн бидэнтэй хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ сургууль төгсөх болон элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа сурагчдад зориулан сайтын Математик хэсэгт Сорилго дэд хэсгийг нээж байна. Математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа бол манай сайтын энэ хэсэгт та өөрийн бэлтгэлээ сорих боломжтой.

  Нээгдсэн тоо: 3659 Нийтийн

Саяхан надад тохиолдсон нэгэн явдлаас үүдэн энэ постыг оруулахаар шийдсэн юм. Манай нэг танил компьютерын системээ шинээр суулгуулсан юмсанж. Тэгээд интернед холбогдон сайтууд үзэх гэтэл урьд нь зүгээр харагддаж байсан зарим сайтуудын хэв алдагдан асуудал үүсгэжээ. Ингээд тэрээр надад хандахад асуудал интернет хөтөч гэдэгт бүрэн итгэлтэй байсан тул би түүнд хөтөчөө шинэчлэхийг зөвлөсөн.

  Нээгдсэн тоо: 1351 Нийтийн

Интернет, гар утас, мэдээллийн технологийн хөгжлийн ачаар манайхан нилээд цахимжих төлөвтэй болж байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ аливаа юм хоёр талтай байдаг хойно эерэг, сөрөг талуудтайг сайтын Google analytic -ийн хандалтын судалгаанаас дүгнэх гэж үзлээ. Сайтын хандалтыг жил, сараар харвал

тогтмол өсөлттэй байгаа нь интернет хэрэглэгээ бидний амьдралын нэг хүчин зүйл болсонг батлана.

  Нээгдсэн тоо: 2842 Нийтийн

Манай сайтад зочилж байгаа эрхэм танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Өнөөдөр бид баян чинээлэг амьдралыг илүү ихээр хүсэн мөрөөдөх болсон нь хэнд ч тодорхой. Хүний өөрийнх нь зан чанар нь бага зүтгэж ихийг олох юм хойно яах ч аргагүй. Гэхдээ хэрхэн өөрийгөө багахан зүтгүүлж ихийг олох вэ гэдэг нь их учиртай. Өнөөдөр манайхан зорилгодоо хүрэх замаа нам эвсэлд нэгдэх, баян чинээлэг хүний нөмөр нөөлөгт орох, хулгай луйвар хийх гээд маш явцуу ирээдүй муутай аргуудаар гүйцэлдүүлэх гэж оролдоод байх шиг. Хүн өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд хэн нэгэнд найдахын оронд өөрөө хүсэл, зориг, зүтгэл гарган хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг атлаа ямар нэгэн байдлаар энэ чиглэлд алхам хийж байна уу ...

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 292

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 369

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 338

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 432

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 481

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 505

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 599

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 690

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 726

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1133

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 748

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 820