Хоцрогдол уу, хоцролт уу

Ковидоос болоод дэлхий нийтээр эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бараг бүхий л салбарын хөгжилд саатал хүндрэл үүссэн нь үнэн. Хүндрэлийг даван туулахаар манайхан эдийн засгаа сэргээе, боловсролын хоцрогдлыг арилгая, ард түмэндээ туслая гээд төрөл бүрээр шуугилаа. Гэтэл үнэн хэрэгтээ манайд нэг их хоцрогдол үүссэн эсэхэд би хувьдаа итгэдэггүй. Угаасаа бид дэлхийгээс нилээд хол бараг 30-40 жил түүнээс ч илүү хоцорсон яваа гэж боддог.

Та үүнтэй санал нийлэхгүй байж болно. Жишээ нь бид сүүлийн үеийн загварын машин, гар утас, техник хэрэгсэл гээд дэлхийд дөнгөж гарч ирж байгаа бүхнийг хэрэглэж байхад ямар хоцролт яриад байна вэ гэж болох юм. Би бид хэрэглэгээ талаасаа дэлхийтэй зэрэгцээд байгаа мэт боловч боловсрол, мэдлэг, сэтгэлгээ гэх мэт зүйлээрээ дэлхийгээс нилээд хоцорсон гэж үзээд байгаа юм. Үүнийгээ хэдэн жишээгээр нотлох гээд үзье.

  • Манайхан сүүлийн үеийн үнэтэй техник хэрэгсэл барьж байгаа болохоос түүнийг хэрэглэж чаддаггүй зөвхөн нэгэндээ гайхуулах зүйл гэж хардаг. Фейсбүүкийг заавал үнэтэй утсаар үз гэж хэнч шаардаагүй биз дээ.
  • Интернетийн ачаар мэдээлэл хүлээн авахдаа дэлхийтэй ижил хэмжээнд явж чадаж байгаа ч бид тухайн мэдээг зөвхөн зарлан мэдээллээд л өнгөрдөг. Түүнээс тухайн мэдээлэлтэй холбоотой зүйлийн талаар цааш нь бараг судалдаггүй.
  • Сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийн талаарх мэдлэгтэй мэт боловч энэ нь зөвхөн өнгөцхөн өөрийгөө юм мэддэг хүн шиг харагдуулах гэж оролдох

гэх мэтээр нилээд олон зүйлийг дурдаж болохоор.
Хоцрох болсон шалтгааныг би боловсролтой шууд холбон хардаг. Үнэн хэрэгтээ манай боловсролын систем бараг дампуурах дээрээ тулсан мэт. 90-ээд оноос хойш 30 гаруй жил олон зүйлийг хийх гэж оролдсон боловч ямарч үр дүнд хүрээгүйг одоогийн байдал шууд хэлээд өгнө. Сайтад математикийн ЭЕШ -ийн материалуудыг нийтэлж байсан ч сүүлийн жилүүдэд нийтлэхээ больсон. Учир нь ЭЕШ -ийн материалууд хэтэрхий хөнгөн, шалгалтын материал гэхэд арай л биш санагдаад байгаа хэрэг. Тэгээд ч сайтын зорилго өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах болохооос ЭЕШ -д бэлтгэх биш. Шалгалтын материалууд ковидоос үүдэн хөнгөн болоод байгаа хэрэг ердөө байхгүй. Жилээс жилд л хөнгөн энгийн болоод байгаа нь бидний хоцролттой л холбоотой болов уу. Манайхан өөрийсдийн алдааг бусдаас хайхдаа эндүү сайн. Энэ ч бас л хоцролттой салшгүй холбоотой. Цаашдаа өөрсдийн алдааг дайн дажин, өвчин зовлон, ган гачиг, үер уснаас болсон мэтээр яриад байвал ч шалтгаан тасрахгүй нь ойлгомжтой. Боловсролын хуулийг шинэчлэнэ, сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно, англи хэл, мэдээлэл зүйг бага ангиас заана, багш нарыг супер мэдлэгтэй болгоно гэх мэт зүйлүүд тууштай байж чадвал маш удаан хугацаанд үр дүн өгөх зүйлүүд шүү. Хоцрогдол ч гэнэ үү хоцролт гэнэ үү ямар ч байсан болохгүй байгааг манайхан ойлгосон юм шиг. Гэхдээ энэ үйл явц 30 гаруй жил үргэлжилсэн тул засагдахдаа түүнтэй тэнцүү бараг түүнээс ч их хугацаа шаардагдах болов уу.
Тэгэхээр одоо тэгээд яах вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Миний бодлоор энэ хүнд байдлаас гарахад та зөвхөн өөртөө найд. Түүнээс дарга нарын гоё үгэнд итгэж болохгүй. Нийтээрээ урагшлах маш хэцүү. Харин өөрийгөө дайчлаад зүтгэвэл бага хугацаанд нилээд амжилтанд хүрч чадна гэдэгт итгээрэй. Бид оюуны чадамж, тархины хөгжлөөрөө дэлхийд дээгүүр ордог. Харин бидэнд ганцхан сахилга бат, тэвчээр, зүтгэл дутаад байдаг нь илт. Иймээс эхлээд өдөрт нэг болбол хоёр цагийг өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж сурмаар байна. Ном унших, бие даан суралцахад зориулна гэсэн үг. Ийм байдлаар 3 сарыг авбал танд дадал бий болох ёстой. Дараа нь ямар нэгэн шахалтгүйгээр цааш явж эхлэнэ. Үүнийг туршаад үзээрэй. Заавал үр дүнд хүрэх болно. Анхаарах зүйл бол хэн нэгтэй хамтдаа биш зөвхөн ганцаарай зүтгэх ёстой. Үүнийгээ зарлаад ч байх албагүй. Харин өдөрт заавал тогтсон цагаар л өөрийгөө дайчлан түүнийгээ хир барьж байгаагаа заавал хянах хэрэгтэй. Энд амралтын өдөр гэж байхгүй байх ёстойг бодолцоорой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2040 Нийтийн

Яагаад ихэнх хүмүүс математикийг хүнд хичээлүүдийн тоонд оруулдаг талаар өөрийн бодлыг хуваалцая. Миний бодол зөв буруу байх нь асуудлын гол биш харин математикт хүн бүр суралцах зайлшгүй шаардлагатай нь гол асуудал юм. Учир нь математик бол бүх шинжлэх ухааны хаан буюу суурь. Математикийг хэрэглэдэггүй шинжлэх ухааны салбарыг нэрлэ гэвэл бараг олдохгүй. Үүнээс болоод хүнд гэж үү. Үгүй л болов уу.

  Нээгдсэн тоо: 3355 Нийтийн

Хэрэглэгч сайтын нүүр хуудаснаас илүү олон мэдээллийг амархан үзэх, тодорхой бүлэгт хурдан шилжих боломжтой болгох үүднээс нүүр хуудасны загварт шинэчлэл хийгдлээ. Хэрэглэгч сайтад нэвтрэх нууц үгээ мартаад сэргээхэд сайтаас нууц үгийг автоматаар үүсгэн өгдөг нь хүндрэлтэй байгаа талаар зарим хэрэглэгчээс ирсэн саналыг үндэслэн сайтын хэрэглэгч нууц үгээ өөрөө солих боломжийг нэмлээ. Ингэснээр та одоо өөрийн нууц үгээ хүссэн үедээ өөрчлөх боломжтой болсон.

  Нээгдсэн тоо: 1689 Нийтийн

Нийтлэлээр цээжлэх, ойлгохын ялгааны талаар өөрийн бодлоо хуваалцахыг зорилоо. Би хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх, заах арга зүй зэрэг салбаруудын талаар мэдэхгүй гэдгээ сануулах нь зөв байх. Миний бодолтой та санаа нийлж байвал нийтлэлийг нийтийн сүлжээнд тараан хэлэлцүүлэг хийгээрэй.
Аливаа зүйлийг сурахад цээжлэх болон ойлгох аргууд ихээхэн чухал үүрэгтэй боловч хаана, хэзээ ямар аргыг хэрэглэх вэ? гэдгээс л тэдний ялгаа гарч ирэх болов уу.

  Нээгдсэн тоо: 7615 Нийтийн

Хүмүүс компьютерын систем суулгахыг их хэцүү ажил гэж боддог юм шиг. Та жаахан хичээвэл энэ бол маш энгийн. Манай хэрэглэгчид компьютертаа төрөл бүрийн програм суулган тохиргоог нь зөв хийдэггүй эсхүл тухайн програмыг даган суудаг элдэв төрлийн зар сурталчилгаа, утилитыг цуг суулгаснаас болоод компьютерын ажиллагаагаа удаан болгоод бүр системийн ажиллагааг доголдуулах тохиолдол их гаргадаг. Ингээд систем суулгуулахын тулд тодорхой хөлс төлөх асуудалд ордог. Тэгвэл та өөрөө энэ ажлыг хэрхэн хийж болохыг би энэ хичээлээр үзүүлье. Windows төрлийн үйлдлийн систеийг суулгах нь өөр хоорондоо бараг ялгаагүй. Энд бид манай хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг Windows 7 системийг хэрхэн суулгахыг авч үзэх юм. нь Windows 7 нь 2009 оны сүүлээр Windows Vista гийн дараагаар гарч ирсэн Windows NT төрлийн үйлдлийн систем юм. Одоо Windows 8, Windows 10 гээд системүүд гарсан байгаа ч суулгах ажиллагаа нь бараг ижилхэн.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 446

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 424

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 561

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 698

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 829

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 825

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1571

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 683

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 759