Сайтын математик хэсгийг ашиглах зөвлөмж

Яагаад ихэнх хүмүүс математикийг хүнд хичээлүүдийн тоонд оруулдаг талаар өөрийн бодлыг хуваалцая. Миний бодол зөв буруу байх нь асуудлын гол биш харин математикт хүн бүр суралцах зайлшгүй шаардлагатай нь гол асуудал юм. Учир нь математик бол бүх шинжлэх ухааны хаан буюу суурь. Математикийг хэрэглэдэггүй шинжлэх ухааны салбарыг нэрлэ гэвэл бараг олдохгүй. Үүнээс болоод хүнд гэж үү. Үгүй л болов уу.

  • Ер нь математик, фикик, хими гэх мэт байгалийн шинжлэх ухааны бүх зүйлүүд өөр хоорондоо уялдаатай буюу нэг нь нөгөөгөөсөө урган гарч ирдэг, тодорхой хууль, зүй тогтолтой байдаг нь тэдгээрийг хүндэд оруулах нэг шалтгаан байж мэднэ. Жишээ нь арифметикийг үзэлгүйгээр алгебрыг судлаад эхлэх эсхүл тэгшитгэлийг үзэлгүйгээр тэнцэл бишийг судлаад байх ямарч боломжгүй. Математикийн анхан шатны мэдлэггүй бол физик, хими, геометр зэрэг хичээлүүдийн талаар бодох хэрэггүй. Иймээс л бусад байгалийн шинжлэх ухааны хичээлүүдээс түрүүлэн математикийн хичээлийг нэгдүээр ангиас төгсөх хүртлээ түүнээс ч цааш их дээд сургуульд үргэлжлүүлэн үздэг.
  • Математикийн хичээлийг их удаан хугацаанд үздэг нь түүнийг хүнд гэж үзэхэд хүргэдэг бас нэгэн шалтгаан байж мэднэ. Өөр хоорондоо нягт холбоотой зүйлийг удаан хугацаанд үзэн тогтоон авна гэдэг үнэхээр хүнд шүү. Жишээ нь үйлдлийн дараалал, хаалт нээх дүрэм, хувь порпорц гэх мэт зүйлийг бүр 5-6 ангид үзээд нэг мөр тогтоох хэцүү.
  • Математикийн хичээлийн ухагдхуунууд хийсвэрлэл ихтэй, ойлгоход төвөгтэй, олон тооны томьёо, теорем, дүрмүүд түүнийг хүнд хичээлд оруулах бас нэгэн шалтгаан ч байж мэднэ.

Математик хүнд гээд үзэхгүй гэвэл ЕБС -ын програмын талаас илүүг хасахад хүрэх байх. Ихэнх дээд сургуулийн элсэлтийн шалгалтын суурь хичээл математик байдаг. Манайд математикаар суурилдаггүй дээд сургуультай ижил чиглэл бүхий хөгжилтэй орнуудын сургуулиуд математикийн шалгалтыг заавал өгөхийг шаарддаг. Үүний дээр ажилд ороход ч тухайн хүний сэтгэн бодох, логик сэтгэлгээг шалгадагыг бүгд мэднэ. Логик бол математикийн нэг салбар. Эндээс математикийг тойрон гарах замгүй нь ойлгомжтой.
ЕБС-д суралцагчид математикийн хичээлээ давтах, бие даан суралцахад манай сайтын Математик булан зориулагдсан. Бид Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо, Математикийн хичээлийн хоцрогдолыг арилгана, Таны хүүхдийг онц сурлагатан болгоно гэх мэтээр уриалахгүй. Энэ бол социализмийн үеэс өвлөгдөн ирсэн хамгийн хоцрогдсон арга. Интернетээр дамжуулан сурах, ажиллах бол одоо ердийн зүйл болсонг бүгд мэднэ. Зайн сургалтад тавигдах үндсэн шалгуур бол таны хүсэл зориг, тэвчээр, сахилга бат гэдгийг ухамсарлан ойлгосон бол суралцах хамгийн шалгарсан бөгөөд үр дүнтэй энэ аргыг үндсэн хэрэгслээ болгохыг зөвлөе.
Сайтын математик буланг ашиглах хэдэн зөвлөмжийг хүргэе.

Тогтмол үзэх.
Ямар нэгэн зүйлд суралцахын тулд тухайн зүйлээ тогтмол судлаж, амьдралдаа ашиглаж, хэрэглэж байх ёстой. Суралцах ажилд завсарлага байж болохгүйг COVID харуулсан шүү дээ. Өмнө нь зуны амралтын дараа өмнөх зүйлээ сэргээдэг байсан бол одоо дахин үзэх дээрээ очиж байх шиг байна. Хүмүүс яаж хурдан сурах уу? үүнийг яаж хийдгийг хэлээд өгөөч гэх мэтийн асуултыг их тавьдаг. Хүмүүс загас өгснөөс барих аргыг заа гэдэг. Харин аргыг сурах нь тийм ч хурдан болдог зүйл биш. Хурдан сурах хүсэл хүн бүрд байдаг ч хүнийг машин техникийн эд анги сольдог шиг засварлах боломжгүй. Иймээс л тогтмол суралцах л шалгарсан арга.

Зүй тогтолын учрыг ойлгон авах.
Сайтын материалуудыг судлан үзэхдээ тухайн ухагдхууны зүй тогтлыг аль болохоор гүнзгий ойлгохыг хичээх. Материалыг нэг уншаад өнгөрөх биш дахин уншин сайн ойлгохгүй зүйлийг бусад маетриалууд эсхүл өөр эх үүсвэртэй харьцуулан өөрөө бодож тунгаарай.

Бодлого ихийг бодсноор математикт сайжрахгүй.
Нэг хүү эрдэм сурахаар явах замдаа шатар тоглож байсан хүмүүстэй дайралдаад тэднийг харсаар шатар сурч ирээд нутгийн нэгэн харгис ноёнг дардаг тухай үлгэр байдаг. Бодит амьдралд хэн нэгний бодсон бодлого эсхүл бодлого бодохыг хараад тийм сайн үр дүнд хүрэхгүй. Учир нь танд бодлогыг хэрхэн шийдэх талаар ямарч санаа төрөөгүй шууд нөгөө хүний санааг хараад байгаатай холбоотой. Сайтын бодлогууд бүгд бодолттой шүү дээ гэж та бодож байж магадгүй. Асуудлын шийдлийг харахын өмнө өөрөө бодох гэж үзээд дийлэхгүй бол шийдлийн санааг харж болдог нь сайтын давуу тал. Тухайн асуудлын шийдэл сайтад байж л байх тул түүнийг харахад оройтохгүй. Танхимын сургалтад ийм боломж хомс гэдгийг бүгд мэднэ.

Энгийнээс хүнд рүү шилжих.
Материалыг агуулгыг ойлгохгүй бол түүнийг шууд орхиод өөрөө арай илүү ойлгосон эсхүл тухайн үед хичээлээр судлаж байгаа ухагдхууны талаарх материалыг үзээрэй. Өөрөөр хэлбэл судлаж эхлээгүй зүйл рүү битгий ор гэсэн үг. Үүний оронд өмнө нь үзсэн зүйлүүдээ сэргээх байдлаар судлаарай.

Өөр эх үүсвэрийг нэмэлтээр ашиглах.
Асуудлыг нэг мөр агуулсан материал бэлтгэх амаргүй. Иймээс сайтаас үзсэн зүйлийн талаарх мэдлэгээ өөр эх үүсвэрүүдээс баяжуулан зутаатгахыг хичээгээрэй. Гадаад хэлний мэдлэгтэй бол бүх зүйлийг интернетээс олно.   

Өөрийгөө байнга сорьж бай.
Сайтын Сорилго хэсгээр өөрийгөө хир сайжирч буйг тогтмол шалгаж байгаарай. Сайтад хэн хэдэн оноо авч байгаа бүртгэлийг хийдэггүй тул өөрөө үнэлгээгээ бүртгэн харьцуулалт хийн түвшин дээшилж байгаагаа хянаарай. ЭЕШ, Улсын шалгалтын хувилбараас бусад сорилгын бодлогуудыг санамсаргүй байдлаар сонгохын дээр хариунуудыг санамсаргүйгээр байрлуулдаг тул сорилгын хариултыг цээжлэнэ тогтооно гэхэд хүнд.

Нийтлэлд дурдсан зөвлөмжүүдийг баримтлаад хичээвэл таны математикийн хичээлийн түвшин эрс дээшилнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 952 Нийтийн

Ковидоос болоод дэлхий нийтээр эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бараг бүхий л салбарын хөгжилд саатал хүндрэл үүссэн нь үнэн. Хүндрэлийг даван туулахаар манайхан эдийн засгаа сэргээе, боловсролын хоцрогдлыг арилгая, ард түмэндээ туслая гээд төрөл бүрээр шуугилаа. Гэтэл үнэн хэрэгтээ манайд нэг их хоцрогдол үүссэн эсэхэд би хувьдаа итгэдэггүй. Угаасаа бид дэлхийгээс нилээд хол бараг 30-40 жил түүнээс ч илүү хоцорсон яваа гэж боддог.

  Нээгдсэн тоо: 2995 Нийтийн

Сайтын Математик цэсний Сорилго дэд цэсээр орон та математикийн хичээлийн сорилгыг өгөн өөрийнхөө мэдлэгийн түвшинг сорих боломжтой. Хичээл давталт үр дүн өгч байгаа эсэхийг сорилго, шалгалтаар турших бол хамгийн сайн арга. Сурагчид элсэлтийн шалгалтад бэлтгэхээр тестийн номыг худалдан аваад тестийг бөглөн дараа нь хариутай нь тулган шалгах гэж маш их цагийг үрэхийн дээр олон удаа бөглөөд ирэхээр хариуг цээжлэх эсхүл тестийн материалыг баллуурдсанаас болоод ашиглахад хүнд болдог. Цээжилсэн хариугаар өөрийгөө хууран давтлага үр дүнтэй болж байгаа гэж бодож болохгүй. Тэгээд ч таны бэлтгэж буй материалын бодлого шалгалтад орж ирэхгүй гэдэг нь тодорхой.

  Нээгдсэн тоо: 7615 Нийтийн

Хүмүүс компьютерын систем суулгахыг их хэцүү ажил гэж боддог юм шиг. Та жаахан хичээвэл энэ бол маш энгийн. Манай хэрэглэгчид компьютертаа төрөл бүрийн програм суулган тохиргоог нь зөв хийдэггүй эсхүл тухайн програмыг даган суудаг элдэв төрлийн зар сурталчилгаа, утилитыг цуг суулгаснаас болоод компьютерын ажиллагаагаа удаан болгоод бүр системийн ажиллагааг доголдуулах тохиолдол их гаргадаг. Ингээд систем суулгуулахын тулд тодорхой хөлс төлөх асуудалд ордог. Тэгвэл та өөрөө энэ ажлыг хэрхэн хийж болохыг би энэ хичээлээр үзүүлье. Windows төрлийн үйлдлийн систеийг суулгах нь өөр хоорондоо бараг ялгаагүй. Энд бид манай хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг Windows 7 системийг хэрхэн суулгахыг авч үзэх юм. нь Windows 7 нь 2009 оны сүүлээр Windows Vista гийн дараагаар гарч ирсэн Windows NT төрлийн үйлдлийн систем юм. Одоо Windows 8, Windows 10 гээд системүүд гарсан байгаа ч суулгах ажиллагаа нь бараг ижилхэн.

  Нээгдсэн тоо: 3166 Нийтийн

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 446

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 424

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 561

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 697

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 829

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 825

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1571

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 683

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 759