Веб программист болоход ямар хэлийг үзэх вэ?

Та манай сайтын Программчлал буланд Javascript, PHP, HTML, CSS , SQL хэлүүдийн хичээлийг яагаад тавьсанд гайхаж байж магадгүй. Java, Perl, C, Visual хэлүүд гээд программчлалын олон хэлүүд байдаг даа. Учир нь энэ хэсэг бол веб сайт хийхийг сонирхож байгаа, веб программ зохиогч болох гэсэн хүмүүст зориулсан хэсэг юм. Веб сайт хийхийн тулд та Javascript, PHP, HTML, CSS , SQL хэлүүдийг үзэх хэрэгтэй. Аймаар санагдав уу. Үнэндээ бол тийм ч аймшигтай биш шүү. Та үүнд итгээрэй. Манай сайтад байгаа хичээлүүдийг үзсний дараа та өөрийн веб сайтыг хийх үндсэн мэдлэгтэй болно. Эдгээр хэлүүдийг бүгдийг багц байдлаар судалж байж веб сайт хийж сурдаг тул манай сайтын энэ булан бүтнээрээ нэг курс болох юм.

PHP - таны веб сайтын үндэс. Хэл веб сервер дээр суугдана. Веб сайтаа боловсруулахдаа та заавал PHP -г сонгох албагүй. Нэг ижил асуудлыг PHP -тэй адилхан хэмжээнд шийдэх боломжтой олон тооны өөр бусад хэлүүд байдаг тул танд сонголт байгаа ч HTML, CSS , Javascript -ын талаар заавал мэдэж байх ёстой. Дээр нь веб программ зохиогчдын бараг 99 хувь өгөгдлийн сантай ажиллахын тулд SQL хэлийг судалдаг. Гэхдээ та веб программчлалыг дөнгөж судалж эхэлж байгаа бол PHP таны анхны сервер талын программчлалын хэл байх хэрэгтэй. Учрыг тайлбарлая.

  • PHP -г олон тооны жижиг болон том хэмжээний сайтад ашигладаг. Жишээ нь Facebook -ийн ихэнх хэсэг, Wikipedia сайтын агуулгын удирдлагын систем PHP дээр бичигдсэн
  • Дэлхийд том орох Wordpress, Joomla, Drupal гэх мэтийн ихэнх АУС (агуулгын удирдах систем) -үүд PHP дээр бичигдсэн.
  • PHP программистуудын нийгэмлэг асар том бөгөөд шинээр эхлэгчдэд туслахад хэзээд бэлэн.
  • PHP бүрэн хэмжээнд боловсруулагдан хурдан ажилладаг хэл. Өөрөөр хэлбэл хөгжлийн эрт өмнөх үеүүдийн алдаанууд бүрэн засагдсан гэсэн үг.
  • Бусад төрлийн серверийн хэлүүдтэй харьцуулахад PHP -гийн талаарх асуудлыг интернетээс олоход хамаагүй амар, ихээр байдаг.
  • Ердийн веб сайт боловсруулахад Perl, Java гэх мэтийн суралцахад хүндрэлтэй хэлүүдийг үзэх шаардлага байхгүй.
  • PHP -г сурахад амархан, ойлгомжтой. Бичлэгийн дүрэм нь орчин үеийн өргөн дэлгэрсэн хэлүүдтэй ижилхэн.

Хүмүүс .NET, Cobol, D, Erlang, Fortran, Go, Haskell, Lisp, OCaml, Python, Smalltalk гээд олон тооны хэлүүдийг ярьдаг ч үнэн хэрэгтээ зүгээр л онгирох гэж байгаа хэлбэр. Мэдээж эдгээр хэлүүдэд зарим нэгэн давуу талууд байдаг ч та эхлэн суралцагч бол эдгээр хэлүүд таных биш шүү. Дээр нь зарим нэгэн хэлүүд үнэтэй байдаг. Хэрэг дээрээ PHP, Javascript -ын хослол дээрх хэлүүдийн боломжийн бараг 99 хувийг танд өгч чадна.
Үүнээс гадна та нэг нэгнийхээ нэмэлт болж байдаг нягт уялдаа бүхий HTML, CSS хэлийг судлах хэрэгтэй. HTML хэл веб хуудсыг таны хөтөч дээр үзүүлэхэд түүний бүтэц, агуулгыг хариуцна. Жишээ нь ямар дүрс, товч, баннер хаана байрлах, формын ямар талбар имайл, ямар нь хэрэглэгчийн нэрийнх гэх мэтээр Харин CSS хэл хөтөчид үзүүлж байгаа хуудасны гадаад төрхийг хариуцна. Жишээ нь хуудасны агуулгын фонт, өнгө, хэмжээ ямар байх, хэсгүүд хоорондоо хэрхэн байрлах, зургийн хүрээний өргөн, догол мөрийн хэмжээ гэх мэтээр. Энэ хоёр хэлээр та хуудасны ерөнхий бүтэц, харагдах хэлбэрийг бүхэлд нь зохицуулах тул гарцаагүй сурсан байх хэрэгтэй.
Өнөөдөр өгөгдлийг хадгалах өөр хэлбэл өгөгдлийн баазтай харьцдаггүй сайт гэж бараг байхгүй болсон. Иймд та өгөгдлийн санг удирдах SQL хэлийг судлах хэрэгтэй. Хэл нь өгөгдлийн сангаас мэдээлэл татан авах, өгөгдлийг нэмэх, өөрчлөх, устгах гээд өгөгдлийг удирдах бүхий л ажиллагааг хийх гол хэрэгсэл болно.
Динамик сайтын ажиллагааны зарчим бол HTML, CSS хэлээр бэлтгэсэн хэвд өгөгдлийн санд хадгалсан агуулгыг SQL хэлээр татан аваад PHP хэлийг ашиглан хуудсны агуулгыг хэвэнд оруулаад хөтөчид илгээнэ. Хуудастай хэрэглэгчийн талд ажиллах ажиллагааг Javascript хэл хариуцан ажилладаг. Эндээс дүгнэвэл  

  • Javascript (таны сайтыг үзэж байгаа хэрэглэгчийн хөтөч программд суугдсан программчлалын хэл)
  • PHP (таны сайт байрлаж байгаа серверт суугдсан программчлалын хэл)
  • HTML (хөтөч дээр хуудасны бүтцийг үзүүлэх хэл. Хөтөч хэлний бичлэгийг ойлгон хөрвүүлж хуудсыг дэлгэц дээр үзүүлнэ.)
  • CSS (хуудасны гадаад хэв маягийг тодорхойлох хэл. Хөтөч хэлний бичлэгийг ойлгон хөрвүүлнэ.)
  • SQL (таны серверт хадгалагдаж байгаа өгөгдлийн сантай холбоо тогтоох хэл)

болно. Эдгээр хэлүүдээс PHP, SQL хоёр сервер талд хэрэглэгчийн хуудсыг бэлтгэх ажиллагааг хариуцан бусад 3 нь хэрэглэгч талын хөтөч программд суугдан ажилладаг. Гэхдээ хэрэглэгч талд суугдсан программууд таны серверээс дамжуулсан хуудсыг үзүүлэх түүнтэй ажиллах ажиллагааг хийнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны хуудасны хэв, хэвийг хэлбэржүүлэх файл, javascript кодууд, php кодууд гээд сайттай холбоотой бүхий л файлууд сервер талдаа хадгалагдаж байдаг. Хэрэглэгчийн шаардлагын дагуу эдгээр файлуудаас динамик байдлаар бүрдүүлэлт хийгээд үзүүлэх хуудсаа л хэрэглэгчид дамжуулдаг. Энэ талаарх нарийн зүйлсийг хичээлүүдийг үзэх үедээ судлаарай.

Сайт хийж сурах бол амархан. Одоо шууд судлаад эхлээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6677 Нийтийн

Интернет гэдгийг өөр хоорондоо холбогдсон маш олон компьютерууд гэж ойлгож болно. Эдгээр машинууд дээр файлууд хадгалагдаж байх бөгөөд зарим хэсэг компьютерууд нь өөрийн файлуудад хандах боломжийг олгож байдаг. Ийм машинуудыг серверүүд гэнэ.
Интернетээс ямар нэгэн материал үзэхийн тулд та хөтөчийнхөө хаягийн мөрөнд тухайн веб сайтын хаягийг бичиж өгдөг. Жишээ нь http://www.anysite.mn/main/countrys.html Эсвэл хайлтын системээр хайлт хийлгэн олдсон үр дүнгээр материалд хандах хаягийг олон авдаг.

  Нээгдсэн тоо: 1425 Нийтийн

Интернет, гар утас, мэдээллийн технологийн хөгжлийн ачаар манайхан нилээд цахимжих төлөвтэй болж байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ аливаа юм хоёр талтай байдаг хойно эерэг, сөрөг талуудтайг сайтын Google analytic -ийн хандалтын судалгаанаас дүгнэх гэж үзлээ. Сайтын хандалтыг жил, сараар харвал

тогтмол өсөлттэй байгаа нь интернет хэрэглэгээ бидний амьдралын нэг хүчин зүйл болсонг батлана.

  Нээгдсэн тоо: 3699 Нийтийн

Саяхан надад тохиолдсон нэгэн явдлаас үүдэн энэ постыг оруулахаар шийдсэн юм. Манай нэг танил компьютерын системээ шинээр суулгуулсан юмсанж. Тэгээд интернед холбогдон сайтууд үзэх гэтэл урьд нь зүгээр харагддаж байсан зарим сайтуудын хэв алдагдан асуудал үүсгэжээ. Ингээд тэрээр надад хандахад асуудал интернет хөтөч гэдэгт бүрэн итгэлтэй байсан тул би түүнд хөтөчөө шинэчлэхийг зөвлөсөн.

  Нээгдсэн тоо: 2741 Нийтийн

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манай нийгмийн амьдрал эрс идэвхиждэг. Зуны сарууд өнгөрч ургац хураалт, хичээл сургууль эхлэх, амралт зугаалга дуусан өвлийн бэлтгэл ажил гээд том ажлууд өрнөж эхэлдэг учраас ингэх нь аргагүй. Бид зуны саруудад сайтын ажиллагаагаа хэрэглэгчид илүү үр өгөөжтэй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийн нэвтрүүллээ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 372

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 467

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 445

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 520

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 585

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 580

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 721

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 864

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 853

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1433

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 748

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 253