CSS хэлний хичээлүүд ( 26 )

Магадгүй та CSS-ийн тухай сонссон хэдий ч чухам юу гэдэг талаар мэдэхгүй байж болно. Тэгвэл энэ хичээлүүдээр CSS гэж юу болох, юуг хийж чадах талаар үзэх болно. CSS гэдэг нь Cascading Style Sheets үгний товчлол. Орчин үеийн веб сайт боловсруулалтанд энэхүү технологийг ашиглахгүйгээр сайн үр дүнд хүрч чадна гэдэг бэрх. Хуудсыг хэлбэржүүлэхэ, бүтцийг бий болгоход одоо голдуу CSS ийг ашигладаг. Өөрийн гэсэн хэв загвар бүхий хуудас бүтээхийн тулд та CSS -ийн тодорхой мэдлэгтэй байх зайлшгүй хэрэгтэй. Сайтын бэлэн загвар ашигласан байсан ч та түүнийг өөртөө тохируулан ашиглахын тулд CSS ийг судлахаас аргагүй.

Хичээлүүд практик ажил дээр голлон суурилагдсан тул та хичээлийн матералыг үзэх үедээ бүх жишээнүүдийг өөрөө бичин туршин үзэхийн зэрэгцээ өөрийн санааг оруулан олон янзаар туршаарай. CSS -ийн бүх боломжийг хамарсан хичээлүүд биш гэсэн сайтын энэ хэсэгт нийтлэгдсэн хичээлүүдийг үзснээр та энэхүү гайхамшигтай технологийг эзэмших хангалттай суурь мэдлэгтэй болох болно. Хичээлүүдийг судлахад таны компьютер дээр веб хөтөч программ болон Notepad текст засварлагч байхад л хангалттай.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 2654 Нийтийн

Сайтын загварт цэс том үүрэгтэй. Энэ хичээлээр энгийн хэвтээ цэсийг хэрхэн хийхийг авч үзэх юм. Цэсийг хийхдээ энгийн аргуудыг ашиглах бөгөөд үр дүнд нь бүх хөтөч дээр зөв ажилладаг цэсийг гарган авах болно. Ингээд хичээлээ эхлэе.

Цэсний нэрүүдийн жагсаалтыг гаргая. Манай цэс "Нүүр", "Мэдээ", "Бүтээгдхүүн", "Үйлчилгээ", "Загварууд", "Холбоо" гэсэн хэсгүүдийг агуулж байна гэж үзье. Эхлээд Dreamweawer эсхүл текст засварлагч Notepad зэрэг програмыг ашиглан menu.html нэртэй файлыг үүсгэнэ. Би ихэнхдээ Notepad++ програмыг ашигладаг.

Нээгдсэн тоо: 1715 Төлбөртэй

CSS -ийг пратикт ашиглах жишээ болгоод үндсэн цэсийг сонгоход дэд цэс нь хөдөлгөөнт байдлаар нээгдэх босоо цэсийг CSS ашиглан хэрхэн хийхийг авч үзье. Бүх зүйл нэг түвшинтэй дараалалгүй жагсаалтыг агуулсан энгийн html код болон CSS хэвийн файл, дөрвөн зургаас бүрдсэн хангалттай амархан хийгдсэн болно. Цэс зурагт үзүүлсэн байдлаар харагдана.

Нээгдсэн тоо: 1801 Төлбөртэй

Сайтын хуудсыг хэлбэржүүлэх цувралын сүүлчийн хичээлээр бид сайтын ажиллагаанд jQuery ба Cufón -ыг хэрхэн ашиглах талаар үзэх болно. Бид сайтын h1, h2, h3, h5 түвшингийн гарчигуудад Myriad Pro гэсэн хэрэглэгчийн компьютерт үйлдлийн системтэй хамт суудаггүй стандарт бус фонтыг ашигласан. Бас сайтад слайдшоуг ажиллуулах хэрэгтэй байгаа. Энэ зорилгоор JavaScript -ыг ашиглах юм. Сайтдаа өөрийн хүссэн дурын фонтыг ашиглаад энэ нь хэрэглэгчийн талд суугдаагүй байсан ч сайтыг зөв харагдуулах боломжтойг үзүүлэх зорилгоор бид Myriad Pro фонтыг гарчигт ашигласан. Хэрэглэгч JavaScript -ыг хаасан байхад сайт бидний тодорхойлсон нөөц фонтоор үзэгдэх юм.

Нээгдсэн тоо: 1893 Нийтийн

Энэ хичээлээр бид сайтын CSS кодчлолыг дуусгах болно. Манай сайтын дизайн бараг дуусч байгаа ба бид одоо сайтын хөл хэсгийн хэлбэржүүлэлтийг хийх үлдсэн. Хөл хэсэг зураг болон текстийн хоёр хэсгээс бүрдэнэ. Зургийг гаргахын тулд Footer -> Image бүлэгт ороод background, image үеүүдийг нэгтгээд хуулаад шинэ файлд оруулаад footer-image.jpg нэрээр хадгална. Зургийн хувьд PNG форматаар том хэмжээтэй гарах тул jpg -г сонгоорой. Толгой хэсгийн зургийг гаргасантай адил тул нарийн тайлбар хийхгүй.

Нээгдсэн тоо: 2229 Төлбөртэй

Сайтын удирдах цэсийг хийснээр агуулгын блокийн эхний хэсгийг кодолж дууссан. Одоо бид агуулгын контейнерын хоёрдахь хэсэг болох блог болон твиттерийн хэсэгт орно. Энэ хэсэг бол манай PSD макетын

хэсэг юм. Html кодод id="page-wrapper" блокийн араас байрлах ба хөтөч дээр блокууд ердийн урсгалаар байрласан байгаа.

Нээгдсэн тоо: 1399 Төлбөртэй

Өмнөх хичээлд бид цэсэнд зориулан спрайт хийсэн. Цэсэнд дэвсгэр зураг ашиглахын өмнө түүнийг баруун тийш байрлуулах хэрэгтэй. Бид 4-р хичээлд id="content" блокт position: relative; шинжийг өгсөн. Одоо энэ шинж бидэнд хэрэгтэй болно. Агуулгын блоктой харьцангуй байрлалыг ашиглан бид цэсийг өөрийн хүссэн газар руу хөдөлгөх болно. Өөрөөр хэлбэл агуулгын төв хэсгийн баруун дээд булан руу шилжүүлэх болно. Энд 0, 0 координат бол хөтөчийн цонхны зүүн дээд булан биш харин content блокийн зүүн дээд булан гэснийг илэрхийлнэ.

Нээгдсэн тоо: 1953 Нийтийн

Өмнөх хичээлд бид дараалалаа багахан зөрчин удирдах цэсний кодлолыг орхин сайтын төв хэсгийн кодлолыг хийсэн. Энэ хичээлээр бид сайтын удирдах цэсний хэсгийн кодлолыг хийх болно.

Удирдах цэс

Удирдах цэсийг хийх нь нилээд хүндэвтэр. Бид нилээд нарийн цэс ашиглана дээр нь цэс баруун талдаа шахан байрлах нь асуудлыг улам хүндрүүлж байгаа. Гэхдээ цэсийг фотошоп дээр хийсэн байгаа болохоор бидэнд бага зэргийн хөнгөн болж ирнэ.

Нээгдсэн тоо: 1868 Төлбөртэй

Сайтын html, css кодыг бичихдээ бид дээрээс доош дарааллах зарчмыг баримталж байсан бол энэ удаа дүрмээсээ бага зэрэг хазайн цэсний хэсгээс өмнө сайтын төв хэсгийг кодлох болно. Энэ хэсэг бол манай PSD макет дээр доорх зурагт үзүүлсэн хэсэг.

Нээгдсэн тоо: 1530 Төлбөртэй

Толгойн хэсэг.

Хичээлээ сайтын толгойн хэсгийг кодлохоос эхлэе. Толгойн хэсэг хамгийн энгийн амархан хэсэг гэдгийг index.html хэсгийн кодоос ч тэр PSD макетаас ч харсан тодорхой. Кодын хэсгийг харуулбал.

E-surgalt.com

ONLINE LEARNING

Нээгдсэн тоо: 1955 Төлбөртэй

Бид өмнөх хичээлээр сайтын дээд хэсэгт хэрэгтэй зургуудыг PSD макетаас үүсгэн авсан болохоор дээд хэсгийн CSS кодчлолыг эхлэх цаг нь болсон. Өмнөх хичээл танд фотошоп программыг ашиглах дадлагын сайн хичээл болсон гэдэгт найдаж байна. За ингээд хичээлдээ орцгооё.

Дээд хэсгийг кодчлол

Сануулахад сайтын дээд хэсгийн html код

Тавтай морил, Зочин

Нэвтрэх
Сайтын карт
Лиценз

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 149

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 123

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 312

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 167

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 196

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 139

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 137

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 264

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 189

Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1140

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 719

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1124