CSS хэлний хичээлүүд ( 26 )

Магадгүй та CSS-ийн тухай сонссон хэдий ч чухам юу гэдэг талаар мэдэхгүй байж болно. Тэгвэл энэ хичээлүүдээр CSS гэж юу болох, юуг хийж чадах талаар үзэх болно. CSS гэдэг нь Cascading Style Sheets үгний товчлол. Орчин үеийн веб сайт боловсруулалтанд энэхүү технологийг ашиглахгүйгээр сайн үр дүнд хүрч чадна гэдэг бэрх. Хуудсыг хэлбэржүүлэхэ, бүтцийг бий болгоход одоо голдуу CSS ийг ашигладаг. Өөрийн гэсэн хэв загвар бүхий хуудас бүтээхийн тулд та CSS -ийн тодорхой мэдлэгтэй байх зайлшгүй хэрэгтэй. Сайтын бэлэн загвар ашигласан байсан ч та түүнийг өөртөө тохируулан ашиглахын тулд CSS ийг судлахаас аргагүй. 

Хичээлүүд практик ажил дээр голлон суурилагдсан тул та хичээлийн матералыг үзэх үедээ бүх жишээнүүдийг өөрөө бичин туршин үзэхийн зэрэгцээ өөрийн санааг оруулан олон янзаар туршаарай. CSS -ийн бүх боломжийг хамарсан хичээлүүд биш гэсэн сайтын энэ хэсэгт нийтлэгдсэн хичээлүүдийг үзснээр та энэхүү гайхамшигтай технологийг эзэмших хангалттай суурь мэдлэгтэй болох болно. Хичээлүүдийг судлахад таны компьютер дээр веб хөтөч программ болон Notepad текст засварлагч байхад л хангалттай.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 1973 Бүртгүүлэх

CSS -д фонтын параметрүүдийг өгөхдөө font шинжийг ашигладаг.

Font-family

Шинж нь фонтын багцуудыг өгдөг. Бүх фонтуудыг ерөнхийд нь хэдэн бүлэгт хувааж болдог:

  • Serif - үсгүүдийн төгсгөлд жижигхэн элемент (зураас) оруулсан фонтууд, жишээ нь, Times New Roman.
  • Sans-serif - үсгүүдийн төгсгөлд жижигхэн элемент (зураас) оруулаагүй фонтууд, жишээ нь, Arial.
  • Monospace - бүх тэмдэгтүүд нь ижилхэн өргөнтэй фонтууд, жишээ нь, Courier New.
  • Cursive - гар бичмэл хэлбэрийн фонтууд, жишээ нь, Calisto MT.
  • Fantasy - гоёлын фонтууд, жишээ нь, Torhok.

Фонтуудын бүлгүүдийн жишээ:

Нээгдсэн тоо: 2258 Бүртгүүлэх

Өнгө - color

Өмнөх хичээлүүдийн туршид бид өнгөний шинжийг ашиглан ирсэн. Шинж нь элементийн доторх текстийн өнгийг өгдөг. Color шинж нь өвлөгддөг. Өвлөгдөх гэдэг нь юу болохыг жишээгээр авч үзье. Бидэнд дараах код бүхий html хуудас байлаа гэе.

<html>
<head>
<title>css color (өнгө)</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
<link rel="stylesheet" type="text/css" href="style.css">
</head>
<body>
<h1>Гарчиг</h1>
<p>Хэсгийн текстүүд.</p>
Энд зүгээр текст.
</body>
</html>

body элементэд хэв өгье.

Нээгдсэн тоо: 1949 Бүртгүүлэх

CSS -ийг HTML -ийн элементүүдэд хэрэглэдэг тухай өмнө нь хэлсэн. Гэхдээ үгийн эхний үсэг, хэсгийн эхний мөр гэх мэтийн HTML -д байдаггүй мөртлөө хуудас дээр орж ирдэг элементүүд бий. Ийм элементүүдийг хуурмаг элементүүд гэж нэрлэдэг. Эдгээрт HTML -ийн элементийн адилаар хэв заан өгч болдог.

Хуурмаг элементүүд

1. first-letter - үгийн эхний үсгийн хэвийг заана. Манай html хуудаст ямар нэгэн хэсэг байсан гэж үзье.   

<html>
<head>
<title>Хуудасны толгой</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
<link rel="stylesheet" type="text/css" href="style.css">
</head>
<body>
<p>Эхний үсгийг улаан өнгөтэй болгон тодруулах хэсэг.</p>
</body>
</html>

Мөрийн эхний үсгийг улаан өнгөөр харагдуулахын тулд хэвийн хүснэгтэд дараах мөрийг нэмнэ.

Нээгдсэн тоо: 3202 Нийтийн

CSS нь хэлнүүдийн адилаар өөрийн гэсэн бичлэгийн дүрэмтэй. Түүнд элемент, параметр, тегүүд байхгүй ч дүрэм бий. Дүрэм нь заагч ба их хаалтанд байрлах хэвийг тодорхойлогч блокоос бүрдэнэ.

Хэвийг тодорхойлогч блок нь цэг таслалаар тусгаарлагдсан шинж болон түүний утгуудаас бүрдэнэ.

Нээгдсэн тоо: 3414 Нийтийн

Гадаад хэвийн хүснэгт

Доорх код бүхий ердийн html хуудас үүсгэе.

<html>
<head>
<title>CSS -ийг HTML -д оруулах</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
</head>
<body>
<h1>1-р түвшингийн гарчиг</h1>
Энд энгийн текст
<h2>2-р түвшингийн гарчиг</h2>
Энд энгийн текст
</body>
</html>

Одоо Notepad дээр хоосон файл үүсгээд style.css гэсэн нэрээр html хуудас байрлах хавтаст хадгална. Одоохондоо манай style.css файл хоосон байх бөгөөд бидний хэвүүдийн хуудас болох юм.

Нээгдсэн тоо: 8145 Нийтийн

Магадгүй та CSS-ийн тухай сонссон хэдий ч чухам юу гэдэг талаар мэдэхгүй байж болно. Тэгвэл энэ хичээлээр CSS гэж юу болох, юуг хийж чадах талаар үзэх болно. CSS гэдэг нь Cascading Style Sheets үгний товчлол. Та HTML хэлний хичээлүүдээс энэ нь веб хуудсыг хэлбэржүүлэх хэл гэдгийг мэдсэн. Хэлийг зохиогчид сайт үүсгэх ажиллагааг сайжруулахын тулд HTML хэлэнд сайтын гадаад төрхийг хэлбэржүүлэх <font>, <b>, <i>, <bgcolor> гэх мэтийн олон төрлийн элементүүд болон параметрүүдийг нэмсээр ирсэн. Гэтэл энэ нь тодорхой хугацааны дараа сайтын кодыг уншигдах болон хэмжээний талаасаа хэтэрхий нүсэр болгосон нь энэ замаар хол явахгүй гэдгийг ойлгомжтой болгосон. Ингээд хуудасны бүтцийг (HTML) түүний харагдах хэлбэрийг тодорхойлогчоос (CSS) салгах шийдэлд хүрсэн байна. HTML ба CSS -ын хослол гайхамшгийг бүтээдэг гэдэгтэй бид удахгүй танилцах болно.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 25

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 56

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 55

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 60

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 78

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 82

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 72

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 59

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 77

 
Энэ долоо хоногт

Арифметик прогресийн 5-р гишүүн 8,4 харин 10-р гишүүн 14,4 тэнцүү бол энэ прогресийн 22-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 1082

 

Дарааллын эхний n гишүүний нийлбэр томьёогоор өгөгджээ. Хэрэв энэ дараалал геометр прогресс бол q -г ол, арифметик прогресс бол d -г ол.

Нээгдсэн тоо : 773

 

бол M·N=?

Нээгдсэн тоо : 1063