CSS хэлний хичээлүүд ( 26 )

Магадгүй та CSS-ийн тухай сонссон хэдий ч чухам юу гэдэг талаар мэдэхгүй байж болно. Тэгвэл энэ хичээлүүдээр CSS гэж юу болох, юуг хийж чадах талаар үзэх болно. CSS гэдэг нь Cascading Style Sheets үгний товчлол. Орчин үеийн веб сайт боловсруулалтанд энэхүү технологийг ашиглахгүйгээр сайн үр дүнд хүрч чадна гэдэг бэрх. Хуудсыг хэлбэржүүлэхэ, бүтцийг бий болгоход одоо голдуу CSS ийг ашигладаг. Өөрийн гэсэн хэв загвар бүхий хуудас бүтээхийн тулд та CSS -ийн тодорхой мэдлэгтэй байх зайлшгүй хэрэгтэй. Сайтын бэлэн загвар ашигласан байсан ч та түүнийг өөртөө тохируулан ашиглахын тулд CSS ийг судлахаас аргагүй. 

Хичээлүүд практик ажил дээр голлон суурилагдсан тул та хичээлийн матералыг үзэх үедээ бүх жишээнүүдийг өөрөө бичин туршин үзэхийн зэрэгцээ өөрийн санааг оруулан олон янзаар туршаарай. CSS -ийн бүх боломжийг хамарсан хичээлүүд биш гэсэн сайтын энэ хэсэгт нийтлэгдсэн хичээлүүдийг үзснээр та энэхүү гайхамшигтай технологийг эзэмших хангалттай суурь мэдлэгтэй болох болно. Хичээлүүдийг судлахад таны компьютер дээр веб хөтөч программ болон Notepad текст засварлагч байхад л хангалттай.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 1289 Бүртгүүлэх

Хэвийн үндсэн хүснэгт

Бид reset.css файлыг зохиох үед түүнийг html файлд холбоос ашиглан шууд оруулахгүй сайтын хэвийн үндсэн хүснэгтээс түүнийг дуудах талаар дурдсан. Мэдээжээр та хүсвэл бүх CSS файлуудыг HTML кодоос холбоос үүсгэн оруулан ирж болно. Гэхдээ би кодын дээд хэсгийг цэвэрхэн байлгах үүднээс үүнийг хийхгүйгээр шийдсэн байгаа.
Одоо бид хэвийн үндсэн хүснэгтээ үүсгэх хэрэгтэй. Би голдуу үндсэн хүснэгтийг style.css гэж нэрлэдэг. Харин та түүнийг main.css, master.css, screen.css гэх мэтээр яаж ч нэрлэж болно. Хэвийн үндсэн хүснэгтэнд бид манай reset болон тесктийг хэлбэржүүлэх typography файлуудыг оруулан ирнэ. Үүнийг бид @import дүрмийг ашиглан оруулах юм.

Нээгдсэн тоо: 2421 Нийтийн

Сайтын макетыг фотошоп дээр хийн дараа нь html кодод хэрхэн хөрвүүлэхийг сайтын Photoshop  болон HTML хэл  хэсгүүдээс үзэж танилцсан бол одоо бид сайтын html хуудсыг css ашиглан хэлбэржүүлэхэд суралцах юм. Ингэснээр та өөрөө сайтын загварыг бүрэн гаргаж сурах болно. Хэвийн хүснэгтийг зохиож эхлэхийн өмнө бид блокийн моделийн талаарх зарим зүйлсийг сайн ойлгох хэрэгтэй.

Нээгдсэн тоо: 1229 Төлбөртэй

Хэрвээ та ямар нэгэн зургийн программ дээр ажиллаж чаддаг бол энэ ойлголтыг та мэдэх байх. Бусад хүмүүст тайлбарлая. Ямар нэгэн юм бичсэн эсвэл зурсан олон тооны цаасан хуудас байна гээд бодъё. Бид зөвхөн эхний хуудас дээрх агуулгыг л харах болно. Хэрвээ эхний хуудсыг авчихвал дараагийн хуудсны агуулгыг харна гэх мэтээр. Үүний адилаар CSS -д бид хэд хэдэн үе үүсгээд үе бүрдээ хэрэгтэй элементүүдээ байршуулаад тэдгээрийг z-index шинжийн тусламжтайгаар дугаарлан өгч болдог. Үеийн дугаар их байх тусам тухайн үе давхрагад дээгүүр байрлана. Жишээ нь бид 6 үе хийсэн байхад хэрэглэгч эхлээд z-index:6 үеийг харах юм. Үеийг дэлгэгдэх цэсийг хийхэд ихэнхдээ ашигладаг.

Нээгдсэн тоо: 2068 Төлбөртэй

HTML-ийн адилаар CSS нь жагсаалт үүсгэх том боломжуудтай. Жагсаалт үүсгэх үндсэн гурван шинж бий. Үүнд:

  • list-style-type - дугаарлагч болон тэмдэглэгчийн гадаад хэлбэрийг тодорхойлно
  • list-style-image - тэмдэглэгээ хийх хэрэглэгчийн зургийг тодорхойлно
  • list-style-position - тэмдэглэгч байршлыг блоктой харьцангуй байдлаар тодорхойлно.

Эдгээрийг жишээн дээр авч үзье

list-style-type

Тэмдэглэгээ бүхий жагсаалтын хувьд HTML -д байдаг бүхий л утгуудаас илүү зүйлгүй:

  • disk - будагдсан дугуй.
  • circle - будагдаагүй дугуй.
  • square - будагдсан квадрат.

Тэмдэглэгээнүүд хөтөч дээр хэрхэн харагдахыг авч үзье. Үүний тулд гурван ижилхэн жагсаалт үүсгээд тус бүрд нь хэвийн шинжийг тодорхойлон өгье. Ингээд манай html хуудасны код нь:

Нээгдсэн тоо: 1867 Төлбөртэй

Элементүүд блок болон мөр төрлийнх гэж байдгийг бид мэднэ. Элемент бүр нь анхдагч байдлаар өөрийн төрөлтэй байдаг. Жишээ нь div ба p элементүүд блокийн төрөлтэй байдаг бол span ба a элементүүд мөр төрлийнх байх жишээтэй. Хааяа энэ анхдагч төрлийг өөрчлөх хэрэг гардаг бөгөөд үүнийг display шинжийг ашиглан хийнэ. Шинж нь боломжит дөрвөн утгуудаас аль нэгийг авч болно. Бүх дөрвөн утгыг жишээн дээр авч үзье.  

display:block

Энэ утга нь элементийг блок төрлийнх болгодог. Бидэнд босоо цэс хийх хэрэгтэй боллоо гэж үзье. Үүний тулд html хуудас дээрээ дараах кодыг бичин өгье.

<html>
<head>
<title>css display</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
<link rel="stylesheet" type="text/css" href="style.css">
</head>
<body>
<div id="menu">
<a href="index.html">Нүүр</a>
<a href="about_us.html">Бидний тухай</a>
<a href="contact.html">Холбоо барих</a>
</div>
</body>
</html>

Нээгдсэн тоо: 1176 Төлбөртэй

Блокийг харьцангуй байршуулахдаа position:relative шинжийг өгөөд шилжилтийн шинжүүдийг өгөх хэрэгтэй. Энэ тохиолдолд шилжилт "эцэг" элементээс харьцангуй байдлаар бус (шууд байршуулалтынх шиг биш) харин хэвийн урсгалаар тухайн блоктой харьцангуй байдлаар хийгдэнэ. Үүнийг жишээн дээр авч үзвэл тодорхой болно. Бидэнд гурван блок (div) бүхий html хуудас байна гэж үзье.

<html>
<head>
<title>Харьцангуй байршуулалт</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
<link rel="stylesheet" type="text/css" href="style.css">
</head>
<body>
<div id="blok1">Блок 1</div>
<div id="blok2">Блок 2</div>
<div id="blok3">Блок 3</div>
</body>
</html>

Хэвийн хүснэгтэд эдгээр блокуудын хил, хэмжээг өгцгөөе.

Нээгдсэн тоо: 1699 Төлбөртэй

HTML -д бид хуудаст элементүүдийг байршуулахдаа хүснэгтийг ашигласан. Хүснэгтийн хувьд ашиглахад хялбар, төрөл бүрийн хөтөч дээр ижилхэн харагддаг гээд давуу талууд байдаг ч их хэмжээтэй, код уншигдах талаасаа хүнд, бүтцийн логик муутай гээд сул талуудтай.
CSS -д элементүүдийг байрлуулахдаа блокийг (div) ашигладаг. Ингэснээр хуудасны код логик сайтай, авсаарсан, өөрчлөлт оруулахад амархан болдог. Хуудсыг блокоор үүсгэх аргын дутагдалтай талууд гэвэл хөтөчүүд яг ижил дэмжин ажилладаггүйд оршино. Иймээс хөтөч программуудад хөрвөх боломжтой кодыг бичих хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн хөтөч дээр бараг ижилхэн харагдах код гэсэн үг.
За ингээд эхэлье. Бидэнд ийм нэгэн стандарт html хуудас байя гэе.

Нээгдсэн тоо: 1560 Төлбөртэй

Энэ хичээлээр бид блокийн шинжүүдийг хэрхэн өгөх талаар суралцана. Үүнийг бид div ба span элементүүдийн жишээн дээр хийх болно. div - бол бусад элементүүдийнхээ контейнер элемент юм. div элемент бусад хэсгээс хэсгийн зайгаар тусгаарлагддаг. Харин div -ээс ялгаатай нь span нь мөрийн блок үүсгэдэг.  
Жишээн дээр авч үзье. Доорх код бүхий html хуудсыг үүсгээрэй.

<html>
<head>
<title>Хуудасны толгой</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
<link rel="stylesheet" type="text/css" href="style.css">
</head>
<body>
<div id="first">Энэ бол id="first" тодорхойлогчтой div тегийн текст.</div>
<div id="second">
<div id="third">Энэ бол id="third" тодорхойлогчтой div тегийн текст.</div>
<div id="fourth">Энэ бол id="fourth" тодорхойлогчтой div тегийн текст.</div>
</div>
</body>
</html>

Хуудсаа хөтөч дээр харцгаая.

Нээгдсэн тоо: 1753 Төлбөртэй

HTML -ийн бүх элементүүдийг блокийн ба мөрийн гэсэн хоёр төрөлд хувааж болно.
Блокийн элементүүд нь бие даасан өөрийн бүтэц блокийг үүсгэдэг. Эдгээрт H1-H6, P, DIV гэх мэтийн элементүүдийг оруулж болно. Ийм төрлийн элементүүд нь бусад хэсгүүдээс зайгаар тусгаарлагдсан байдаг.
Мөрийн элементүүд нь мөр хэлбэрээр харагдана. Эдгээрт I, B, U, S гэх мэтийн элементүүдийг оруулж болно.
CSS загварт хуудас бол блокуудаас бүтдэг. Хуудасны элементийн модны хэсэг бүр нь бие даасан блокууд байдаг. Ингэхдээ бусдаасаа тусдаа бүтэц бүхий блокууд байж болохоос гадна бусад блокт орших мөрийн блокууд ч байж болдог. Блок нь тэгш өнцөгт хэлбэртэй байна.

Нээгдсэн тоо: 1951 Төлбөртэй

text шинжээр үг ба өгүүлбэр түүнчлэн тэдгээрийн байрлалын параметрүүдийг заан өгөх боломжтой.

text-decoration

Шинж нь текстийг хэлбэржүүлэх үүрэгтэй. Дараах утгуудыг авна.

  • none - текст хэлбэржилт байхгүй.
  • underline - доогуур зураастай текст.
  • overline - дээгүүр зураастай текст.
  • line-through - дарагдсан текст.
  • blink - анивчсан текст (IE ажилладаггүй).

Холбоосыг доогуур зураасыг аваад харин заагчийг холбоос дээр аваачихад доогуур зураастай болгох нь нилээд дэлгэрсэн арга юм. Үүний тулд хэвийн хүснэгтэд

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 6

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 15

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 15

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 27

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 26

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 27

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 25

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 37

 

react програмд олон хуудас үүсгэн удирдахын тулд react -ийн бүрэлдхүүнд ордоггүй ч түүнтэй нягт холбоотой ажилладаг нэмэлт пакетийг…

Нээгдсэн тоо : 43

 
Энэ долоо хоногт

функц өгөгдөв.

  1. f(x) функцын x0=5 абсцисстай M цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэл
  2. f(x) функцын график, дээрх шүргэгч шулуун болон координатын тэнхлэгүүдээр хүрээлэгдсэн дүрсийн талбай  
  3. f(x) функцын графикийг M цэгт шүргэх, төв нь OX (абсцисс) тэнхлэг дээр орших тойргийн тэгшитгэл

Нээгдсэн тоо : 2765

 

илэрхийллийн a=36,7 тэнцүү байх утгыг ол.

Нээгдсэн тоо : 656

 

a ба b нь 3x2-x-1=0 тэгшитгэлийн шийдүүдтэй тэнцүү бол илэрхийллийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 691