HTML-ийн хичээлүүд ( 21 )

Веб сайт бүтээхээр шийдсэн бол та эхлээд түүний бүтцийг хийдэг HTML хэлийг зайлшгүй үзэх хэрэгтэй. Бичлэгийн өвөрмөц дүрэмтэй байдгаас зарим хүмүүст эхэн үедээ их эвгүй байж болох юм. Гэхдээ үүнийг мэдэхгүйгээр сайт хийх тухай бодох ч хэрэггүй. Бэлэн темплейт ашиглаад хийж болно гэж та бодож магадгүй. Сайтын бүтцээ өөрөө гаргах, бэлэн темплейтээ засварлах, динамик агуулгыг оруулах гээд олон зүйлд энэ хэлний мэдлэг заавал хэрэгтэй. Эцсийн хэрэглэгчид таны сайтыг үзүүлэх хэл бол HTML юм. Ямарч сайт байсан ч хэрэглэгчид хүргэж байгаа хуудас эцэстээ энэ хэлээр бичигдэн түүнийг хөтөч программ ойлгон дэлгэцэнд үзүүлдэг. Иймээс программчлал, веб дизайн, веб мастер болох гэж байгаа хүмүүс HTML хэлийг сурах л хэрэгтэй болдог. 

Танд амжилт хүсье     

Макетыг кодлох. Хичээл 4

Нээгдсэн тоо: 1019

Төлбөртэй

 

Энэ хичээлээр бид сайтын макетаас үлдсэн хэсгүүд болох блог, твиттер, хөл хэсгүүдийг кодлоно. Эдгээр хэсгийн кодчлолд ойлгомжгүй зүйл байхгүй ерөнхийдөө амархан. Блог болон твиттер хэсэг бараг ижилхэн тул тус бүрийг нэгэн зэрэг өөрчлөлтөнд оруулахын тулд class="module" бүхий div блокт авна. 1-р хичээлд гаргасан блокийн моделоо эргэн харцгаая.

 

Макетыг кодлох. Хичээл 3

Нээгдсэн тоо: 709

Төлбөртэй

 

Өнөөдрийн хичээлээр сайтын төв хэсгийг кодлоно. Төв хэсэг гэдэгт слайдшоу болон түүний баруун талд гарах текстийн хэсгийг ойлгоно. PSD файл дээрээ харвал доорх зурагт үзүүлсэн хэсэг.

 

Макетыг кодлох. Хичээл 2

Нээгдсэн тоо: 783

Бүртгүүлэх

 

Өмнөх хичээлд бид сайтын төлөвийн мөрийг html кодод хөрвүүлсэн. Дараагийн хэсэг болох сайтын толгой хэсэг, агуулгын хэсгийн цэсний үеийн кодлолыг энэ хичээлээр үзнэ.

Сайтын толгой.

Кодолж эхлэхийн өмнө фотошоп файлын толгойн хэсгийн үеүүдийн бүлгийн (Header) зохион байгуулалтыг харцгаая.

 

Макетыг кодлох. Хичээл 1

Нээгдсэн тоо: 1454

Нийтийн

 

Бид өмнөх хичээлүүдээр фотошоп дээр сайтын загвараа гаргасан. Энэхүү цуврал хичээлүүдээр сайтын загвараа хэрхэн программчлах талаар үзэх болно. Сайтын загварыг фотошоп дээр хийх хичээлүүд сайтын Программууд цэсний Фотошоп дэд бүлэгт нийтлэгдсэн байгаа. Учир нь тэдгээр хичээлүүдэд сайтын программчлалтай холбоо багатай цэвэр дизайны холбогдолтойн дээр фотошопоор хийх ажиллагаанууд байсан билээ. Гэхдээ эдгээр хичээлүүд бүхэлдээ сайтыг хэрхэн бүтээх тухай цогц хичээлүүдэд хамрагдана. Хичээлийг үйл ажиллагааны онцлогийг харгалзан зохих хэсгүүдэд хуваан оруулсан юм. Хичээлүүдийг үзэхийн өмнө тухайн сэдвийн ерөнхий ойлголтуудын талаарх хичээлийг үзсэн байвал илүү үр дүнтэйг сануулъя. Бид Фотошоп дээр доорх зурагт үзүүлсэн сайтын загварыг хийгээд байгаа.

 

Веб стандарт

Нээгдсэн тоо: 1503

Нийтийн

 

Веб хөтөчийн түүхээс.

HTML -ыг хэдэн янзаар кодчилж болно. Хөтөч программууд ч HTML -ийг өөр өөрөөр уншдаг. Ер нь бол HTML олон янзын шийдлүүдтэй. Иймээс өөр өөр хөтөч дээр сайтууд өөр өөрөөр харагддаг. Интернет бараг үүсэж эхлэхээс л HTML -ийн ерөнхий стандартыг бий болгох гэж оролдсон боловч энэ нь маш урт замыг туулжээ. Анх эхлээд хөтөч программ үнэтэй байхад Netscape үндсэн хөтөч байж HTML 0.3.2 гэдэг стандарт байсан. Зах зээлийн бараг 90% -ийг Netscape эзэлж байсан тул нэгдсэн стандарт бараг шаардлагагүй шахуу байв. Үүнээс гадна Netscape бусад хөтөч дээр ажилладаггүй өөрийн гэсэн сонин элементүүдийг бүтээсээр л.

 

Карт.(map)

Нээгдсэн тоо: 770

Төлбөртэй

 

Олон html хуудаснуудад холбоост дүрсний карт (map) гэж нэрлэгдэх зохион байгуулалтыг ашигладаг. Ийм зохион байгуулалт хийхдээ зураг аваад түүний төрөл бүрийн хэсэгт холбоос хийж өгдөг. Хамгийн өргөн дэлгэрсэн жишээ бол аялагчдадын дэлхийн карт юм. Карт дээрээс сонирхсон орны газрын зураг дээр дарахад энэ улсын тухай хуудаст шилжих жишээтэй. Ийм дүрсний карт нь хэрэглэгчийн болон серверийн байж болдог. Хэрэглэгчийн дүрсний картын холбоос тухайн материалдаа хадгалагдан түүн дээр хулганаар даралт хийхэд хөтөч дарагдсан цэгийн координат ямар хэсэгт харьяалагдахыг өөрөө тодорхойлоод хэрэгтэй холбоосоор шилжүүлэлтийг хийнэ. Харин серверийн хувилбарын үед даралт хийгдсэн цэгийн координатууд эхлээд серверт дамжуулагдан тусгай программаар боловсруулалт хийгдсэний дараа холбоосын шилжилт хийгдэнэ. Эндээс хэрэглэгч талын дүрсний карт нь илүү гэдэг нь тодорхой. Түүнийг бид үзэх болно.

 

Обьект оруулах

Нээгдсэн тоо: 846

Бүртгүүлэх

 

Эхлээд HTML-д хуудаст мултимедиа мэдээлэл оруулах боломжтой IMG гэсэн ганцхан элемент байсан. Элемент нь зөвхөн зураг оруулах л боломжтой харин бусад форматууд веб хуудаст хаалттай байсан. Тиймээс хөтөч программ боловсруулагчид шинэ шинэ элементүүдийг дэмжих боломжийг нэмэх болсон. Үүний үр дүнд Netscape фирмийн <embed>, Sun фирмийн <applet> тегүүд бий болсон.
Гэхдээ эдгээр элементүүд үүссэнээр бүх асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул HTML-д дурын форматтай ажиллах чадвартай <object> гэсэн шинэ элементийг нэмэн оруулсан. Элементийг ашиглахын тулд хэрэглэгчийн компьютерт обьектэд тохирох форматын файлыг харах боломжтой программ хангамж эсвэл хөтөчид нэмэлт модул (plug in) суулгасан байх шаардлагатай.

 

Хөгжим оруулах

Нээгдсэн тоо: 777

Төлбөртэй

 

html хуудасны хөгжим

Веб хуудас дээр дэвсгэр хөгжим оруулан өгч болдог. Хэрэглэгч хөгжим сонсох хэрэгслээ залгасан бол хуудсыг нээхэд хөгжим тоглож эхлэх юм. Үүний тулд WAV, AU, MIDI форматын аудио файл хэрэгтэй болно. Ийм файлыг C:\WINDOWS\Media хавтасаас эсвэл интернетээс татан авч болно. Аудио файлаа html хуудас байгаа хавтастаа хуулан өгөөд хөгжим оруулах гэж буй хуудасныхаа кодын head тэгэд дараах тегийг нэмэн өгнө.   

<bgsound src="Yesterday_Beatles.mid" loop="1"></bgsound>

<bgsound> тегийн талаар хэлэхэд энэхүү тег нь HTML -ийн бүрэлдхүүнд албан ёсоор ордоггүй Microsoft -ийн Internet Explorer хөтөч зориулсан санаачлага тул бусад ихэнх хөтөч тегийн боловсруулалтыг хийдэггүй.

 

Фреймтэй ажиллах

Нээгдсэн тоо: 978

Төлбөртэй

 

Фрейм бүтцийн жишээ

Хөтөчийн цонхыг фреймүүдэд хувааж болдог. Өөрөөр хэлбэл зэрэгцэн орших хэсгүүдэд хуваана гэсэн үг. Эдгээр хэсгүүдэд өөр өөр html хуудаснуудыг ачааллаж болно. Жишээн дээр тодорхой үзүүлье. Доорх код бүхий index.html файлыг үүсгээрэй.

<html>
<head>
<title>Фреймтэй ажиллах</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
</head>
<frameset rows="30%, 10%, 60%" >
<frame>
<frame>
<frame>
</frameset>
</html>
 

Формтой ажиллах

Нээгдсэн тоо: 848

Төлбөртэй

 

Хэрэглэгч мэдээлэл оруулах боломжийг форм олгодог. Та интернетээр хэсэж байхдаа төрөл бүрийн сорилго, асуулга, санал хураалт зэрэгтэй нэг бус удаа тааралдаж байсан байх. Энэ бүгдийг өөрийн веб сайтад хийхэд форм хэрэгтэй болдог. Энд онцлоход html форм нь өөрөө зөвхөн мэдээлэл оруулах боломжийг л олгодог бөгөөд харин оруулсан мэдээллийг боловсруулж чаддаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. HTML нь бүтцийг бий болгох хэл болохоос программчлалын хэл биш. Мэдээллийг боловсруулахад javascript, php гэх мэтийн хэлүүдийг ашигладаг.
Хичээлээр бид өөрийн хуудаст html формыг нэмэхэд сураад түүнд оруулсан мэдээллийг хэрхэн боловсруулахыг php, javascript -ын талаарх хичээлүүдээс үзээрэй.
Ингээд html форм нь <form></form> тегүүдээр өгөгдөнө. Формын үлдсэн бүх элементүүд эдгээр тегүүдийн хооронд байрлана.