Веб стандарт

Веб хөтөчийн түүхээс.

HTML -ыг хэдэн янзаар кодчилж болно. Хөтөч программууд ч HTML -ийг өөр өөрөөр уншдаг. Ер нь бол HTML олон янзын шийдлүүдтэй. Иймээс өөр өөр хөтөч дээр сайтууд өөр өөрөөр харагддаг. Интернет бараг үүсэж эхлэхээс л HTML -ийн ерөнхий стандартыг бий болгох гэж оролдсон боловч энэ нь маш урт замыг туулжээ. Анх эхлээд хөтөч программ үнэтэй байхад Netscape үндсэн хөтөч байж HTML 0.3.2 гэдэг стандарт байсан. Зах зээлийн бараг 90% -ийг Netscape эзэлж байсан тул нэгдсэн стандарт бараг шаардлагагүй шахуу байв. Үүнээс гадна Netscape бусад хөтөч дээр ажилладаггүй өөрийн гэсэн сонин элементүүдийг бүтээсээр л.

Олон жилийн туршид Microsoft интернетийг бараг тоогоогүй юм. Дараа нь Netscape-тэй өрсөлдөж эхэлснээр шинэ хөтөч бий боллоо. Microsoft-ийн шинэ хөтөч Internet Explorer -ийн анхны хувилбар HTML -ийн стандартыг Netscape -ээс муу дэмжиж байсан ч Microsoft өөрийн хөтөчөө үнэгүйгээр тараах болсноор удалгүй Internet Explorer хамгийн өргөн дэлгэрсэн хөтөч болж чаджээ. Microsoft өөрийн хөтөчийн дараагийн хувилбаруудыг W3C -ын стандартад илүү нийцүүлэн хөгжүүлж ирсэн бол Netscape хөтөчийн шинэ хувилбар дээр бараг ажлаагүй юм. Хөтөчийн түүхийн талаар нэг иймэрхүү. Өнөөдөр хөтөч программууд Mozilla, Opera, Chrome гээд маш олон төрлийнх болоод байгаа билээ.

Веб стандарт

Та HTML дээр кодлохдоо W3C стандартыг баримталснаар таны веб хуудсыг өнөөдөр болоод ирээдүйд бүхий л хөтөч унших болно. HTML -ийн илүү чамбай шинэ хувилбарыг XHTML гэж нэрлэдэг. Үүний талаар хэдэн зүйлийг хэлье. Хэдийгээр HTML -ийн олон төрөл байдаг ч та хөтөчтэй яг ямар төрлийн HTML -ээр харьцаж байгаагаа мэдэгдэх ёстой. Манай тохиолдолд энэ нь XHTML юм. Үүний тулд хуудасны хамгийн эхэнд Document Type Definition /DTD/ буюу хуудасны төрлийг тодорхойлох хэрэгтэй.
Жишээ нь

    <!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Strict//EN"
        "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-strict.dtd">
            <html xmlns="http://www.w3.org/1999/xhtml" lang="en">
         <head>
            <title>Title</title>
        </head>
 
        <body>
            <p>text text</p>
        </body>
 
    </html>

Та XHTML хэл дээр бичсэн гэдгээ жишээний хамгийн эхний мөрөнд Document Type Definition -ээр хөтөчид мэдэгдэхийн зэрэгцээ та html тегэд xmlns, lang атрибутыг ашиглан нэмэлт мэдээллийг тавьж өгөх хэрэгтэй. xmlns гэдэг бол "XML-Name-Space" үгийг хураангуйлсан бөгөөд дандаа http://www.w3.org/1999/xhtml гэсэн утгатай байх ёстой. Үүнийг л мэдэж байхад болно. Хэрвээ та namespaces талаар илүү нарийн мэдээллийг хүсвэл W3C -ийн сайтаас үзээрэй. Та lang атрибутад хуудас ямар хэл дээр бичигдсэнийг заан өгнө. Үүнд дэлхийн бүх хэлний кодыг агуулсан ISO 639 стандартыг ашиглана. Жишээнд Англи хэлийг ("en") заан өгсөн байна.
DTD нь таны хуудсыг шалгахад чухал үүрэгтэй байдаг. Юун шалгалт, үүнийг хэрхэн хийх юм гэж гайхаж байж магадгүй.   
Хуудастаа DTD тавьснаар та өөрийн HTML кодод алдаа байгаа эсэхийг W3C's free validator гэх үнэгүй шалгагчаар шалгуулж болдог. Энэхүү боломжийг ашиглахын тулд хуудас хийгээд түүнийгээ интернетэд байршуулна. Дараа нь validator.w3.org хаягаар хандан өөрийн хуудасны (URL) хаягаа бичин өгөөд шалгуулна. Хэрвээ таны HTML зөв байвал баяр хүргэсэн мэдээлэл хүлээн авах бөгөөд эсрэг тохиолдолд юуг хаана буруу хийснийг яг заан өгсөн алдааны мэдээллийг хүлээн авна. Хэргээр хэдэн алдаа хийгээд шалгуулаад үзээрэй.
Энэхүү шалгагч нь зөвхөн алдаа илрүүлээд зогсохгүй. Зарим хөтөчүүд кодын алдааг автоматаар засан үзүүлэх оролдлого хийдэг. Энэ тохиолдолд та өөрийн хөтөч дээр алдааг ерөөсөө харахгүй байж болно. Гэхдээ хөтөчүүд алдааг янз бүрээр залруулдаг бас хуудсыг ердөө үзүүлэхгүй ч байж мэднэ. Харин шалгагч таны бүр санаагүй алдааг ч илрүүлэн гаргахад тусална шүү. Иймээс хуудасны зөв ажиллагааг хангах үүднээс өөрийн хуудсуудыг дандаа шалгаж байгаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1988 Төлбөртэй

Багана нийлүүлэх тег colspan

Нарийн бүтэцтэй хүснэгтийг ашиглах хамгийн өргөн дэлгэрсэн хэлбэр бол веб хуудасны зохион байгуулалтыг хийх юм. Зургийг харцгаая

Хэрвээ зураг дээр хүснэгт байрлуулбал зураг нь тодорхой заагдсан өргөнтэй 3 мөр, 2 баганатай хүснэгт байгааг бид харах болно.

  Нээгдсэн тоо: 1897 Төлбөртэй

Хэрэглэгч мэдээлэл оруулах боломжийг форм олгодог. Та интернетээр хэсэж байхдаа төрөл бүрийн сорилго, асуулга, санал хураалт зэрэгтэй нэг бус удаа тааралдаж байсан байх. Энэ бүгдийг өөрийн веб сайтад хийхэд форм хэрэгтэй болдог. Энд онцлоход html форм нь өөрөө зөвхөн мэдээлэл оруулах боломжийг л олгодог бөгөөд харин оруулсан мэдээллийг боловсруулж чаддаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. HTML нь бүтцийг бий болгох хэл болохоос программчлалын хэл биш. Мэдээллийг боловсруулахад javascript, php гэх мэтийн хэлүүдийг ашигладаг.
Хичээлээр бид өөрийн хуудаст html формыг нэмэхэд сураад түүнд оруулсан мэдээллийг хэрхэн боловсруулахыг php, javascript -ын талаарх хичээлүүдээс үзээрэй.
Ингээд html форм нь <form></form> тегүүдээр өгөгдөнө. Формын үлдсэн бүх элементүүд эдгээр тегүүдийн хооронд байрлана.

  Нээгдсэн тоо: 4083 Нийтийн

Хөтөч хуудсыг хүлээн аваад түүнийг ямар байдлаар хөрвүүлэхээ тодорхойлдог. Хуудасны хамгийн эхний тег нь <HTML> байх ёстой. Учир нь энэ тег нь таны хуудсыг HTML дээр бичигдсэн гэдгийг хөтөчид мэдэгдэж байгаа юм. Хамгийн жижиг HTML хуудас нь доорх хэлбэртэй байна:

<HTML> ...Хуудасны бие хэсэг... </HTML>

Хуудасны толгойн хэсэг <HEAD> болон түүний элементүүд

Хуудасны толгойн хэсгийн тэг нь <HTML> тэгийн араас шууд байрлах ба хуудасны бие хэсэгт дахин хаана ч ашиглагдахгүй. Энэхүү тег нь хуудасны ерөнхий утгыг илэрхийлдэг бөгөөд хуудасны харагдах хэлбэрт ямарч нөлөө үзүүлдэггүй. <HEAD> тегийн дотор ямар нэгэн текст бичихгүй байх хэрэгтэй. Нээлтийн <HEAD> тегийн араас <TITLE>, <BASE>, <LINK>,<SCRIPT> г.м хуудасны тодорхойлогч тегүүд байрлах бөгөөд бүх тодорхойлолтыг дууссны дараа </HEAD> тег бичигдэнэ.

  Нээгдсэн тоо: 2062 Бүртгүүлэх

Эхлээд HTML-д хуудаст мултимедиа мэдээлэл оруулах боломжтой IMG гэсэн ганцхан элемент байсан. Элемент нь зөвхөн зураг оруулах л боломжтой харин бусад форматууд веб хуудаст хаалттай байсан. Тиймээс хөтөч программ боловсруулагчид шинэ шинэ элементүүдийг дэмжих боломжийг нэмэх болсон. Үүний үр дүнд Netscape фирмийн <embed>, Sun фирмийн <applet> тегүүд бий болсон.
Гэхдээ эдгээр элементүүд үүссэнээр бүх асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул HTML-д дурын форматтай ажиллах чадвартай <object> гэсэн шинэ элементийг нэмэн оруулсан. Элементийг ашиглахын тулд хэрэглэгчийн компьютерт обьектэд тохирох форматын файлыг харах боломжтой программ хангамж эсвэл хөтөчид нэмэлт модул (plug in) суулгасан байх шаардлагатай.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 403

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 498

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 474

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 618

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 608

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 766

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 927

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 901

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1360

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 601

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 827