HTML -ийн тухай

HyperText Markup Language (HTML) гэдэг нь веб хуудас хийхэд зориулагдсан албан ёсны /стандарт/ хэл юм. Веб хуудсыг төрөл бүрийн WEB BROWSER (интернет хөтөч) ээр үзэж болно. Интернет хөтөч нь HTML ээр хийгдсэн хуудасны элементүүдийг хэв шинжийг тодорхойлолтуудыг хөрвүүлж хэрэглэгчид үзүүлдэг программ хангамж юм. Фонт, шугам, төрөл бүрийн графикийн элементүүдийг ашиглан веб хуудсыг хэлбэржүүлэх ажиллагааг хийх боломжийг HTML бүрдүүлж өгдөг.

Ихэнх хуудсууд нь гарчиг, догол мөр, жагсаалт гэх мэтийн стандарт элементүүдтэй байдаг. Хуудасны мэдээллийн бүтэц, бүрэн байдлыг ханган HTML-ийн тег-ийг ашиглан тухайн элементийг хэрхэн харуулах мэдээллийг интернет хөтөчид дамжуулан өгч болно. Интернет хөтөч нь хуудсыг уншихдаа HTML-ийн тегийг хөрвүүлэн зохиогч ямар байдлаар хэлбэржүүлсэн тэр хэлбэрээр нь дэлгэцэнд үзүүлнэ.

Ихэнх тохиолдолд зохиогч өөрийн хуудасны гадаад хэлбэрийг хатуу тодорхойлж өгсөн байдаг. Интернет хөтөчийн боломжоос хамаарч хэрэглэгч хуудасны үзэгдэх хэлбэрийг удирдаж болох боловч түүний агуулгыг өөрчлөх боломжгүй. Жишээ нь нэг интернет хөтөч догол мөрийг тэмдэглэсэн тегийг таниад хуудсыг зөв гаргаж байхад нөгөө нь танихгүй байх тохиолдол байна. Зарим интернет хөтөч хуудасны үсгийн хэмжээ, өнгө зэргийг тохируулж болох боломжтой байдаг.

HTML-тегүүдийг ерөнхийд нь хоёр төрөлд хувааж болно:

  1. Хуудасны бие хэсэг body буюу интернет хөтөчөөр хэрхэн харагдахыг тодорхойлсон тегүүд
  2. Гарчиг, зохиогч г.м хуудсаны шинж чанаруудыг тодорхойлсон тегүүд

HTML -ийн хамгийн давуу тал нь та хуудсаа төрөл бүрийн үйлдлийн системд / платформ / төрөл бүрийн интернет хөтөчид тохирохоор хийж болдогт оршино.

HTML хуудсыг хийх программ хангамж

HTML хуудсыг хийхэд танд ямар программ хангамжууд хэрэгтэй болох вэ гэвэл

  • Дурын текст засварлагч эсвэл HTML үүсгэх тусгай зориулалтын программ. HTML хуудас үүсгэх программын сонголт нь зөвхөн зохигчийн өөрийн хүслээс хамаарна. Жишээ нь, Netscape компаний "Netscape Navigator Gold" төрлийн HTML- засварлагч нь WYSIWYG (What You See Is What You Get) технологийг ашиглан хуудсыг гарафикаар үүсгэх боломжтой байдаг бол хуудсыг үүсгэхэд ихэнхдээ хэрэглэгддэг хэрэгслүүд нь хуудсыг HTML формат руу хөрвүүлэх боломж бүхий хөрвүүлэгчтэй байдаг. Ер нь энгийн Notepad текст засварлагч байхад хангалттай.
  • Зохиосон веб хуудсаа харах интернет хөтөч программ. Энд өргөн дэлгэрсэн Internet explorer, Firefox, Chrome аль нь ч болно.

Үндсэн дүрэм

HTML-ийн бүх тегүүд "<" (зүүн өнцөгт хаалт)-ын тэмдгээр эхлээд ">" (баруун өнцөгт хаалт)-ын тэмдгээр дуусна. Нээлтийн ба хаалтын тег гэж байна. Доорх жишээ нь гарчигийн тегийг үзүүлж байгаа бөгөөд гарчигийн текст нь нээлтийн ба хаалтын тегүүдийн дунд бичигдэнэ:

<TITLE> Хуудасны гарчиг </TITLE>

Хаалтын тег нь нээлтийн тегээс өнцөг хаалтын доторх тегийн нэрийн өмнөх налуу зураасаар л ялгаатай. Дээрх жишээн дээр <TITLE> тег нь хөтөчид гарчигийн формат тег ашиглаж байгааг харин </TITLE> нь гарчиг дуусч байгааг тус тус мэдэгдэж байна.

<P> (догол мөр тодорхойлох тег) г.м зарим тегүүдэд хаалтын тег байх шаардлагагүй боловч хаалтын тегийг ашиглах нь хуудасны эхийг ойлгомжтой болгож өгөхөөс гадна XML төрлийн хуудаснууд хаалтын тегийг заавал шаарддаг тул та бүхэн эхнээсээ хаалтын тегийг хэрэглэж сурах нь цаашдаа хэрэгтэй гэдгийг санаарай.

HTML нь тегийг бичиж байгаа тэмдэгтийн том жижиг үсгээр бичигдсэн эсэхийг ялгадаггүй учраас дээрх жишээг дараах байдлаар бичиж болно:

<title> Хуудасны гарчиг </title>

Санамж. Хуудсыг хөтөч хөрвүүлэх үедээ HTML хуудасны эхэд оруулсан tab, space товчнуудаар оруулсан нэмэлт хоосон зай, мөр шилжүүлэг зэрэг эх текстийг уншихад хялбарчилсан тэмдэгтүүдийг хасдаг. Дээрх тэмдэгтүүдийг HTML хуудсанд зөвхөн <PRE> ба </PRE> тегүүдийн хооронд оруулж өгнө.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2712 Төлбөртэй

Холбоосын тег a

html хуудасны хамгийн чухал ойлголтуудын нэг бол холбоос. Интернет хуудас үзэж байхдаа бид товч эсвэл текст дээр дараад хэрэгтэй хуудас руу шилждэг. Эдгээр хуудаснууд нь тухайн сервер дээр байж болохоос гадна ертөнцийн нөгөө өнцөгт байрлах серверт ч байж болно. Ямарч тохиолдолд хуудас руу тэр дороо л шууд шилждэг.
Өөр хуудсанд шилжихийн тулд хаана дарахыг та хэрхэн мэдэх вэ? Холбоосын өнгө өөр байх эсвэл доогуур зураастай эсвэл хулганы заагчийг аваачихад дүрс нь өөр болох гэх мэтээр хараад мэдэхээр байдаг.
Энэ мэт өөрчлөлтүүдийг хариуцаж байдаг контейнер-тег бол <a></a> юм. Харин хэрэглэгч зүүн даралт хийхэд хаашаа шилжүүлэхийг тегийн href атрибут тодорхойлно.

  Нээгдсэн тоо: 1816 Бүртгүүлэх

Өмнөх хичээлд бид сайтын төлөвийн мөрийг html кодод хөрвүүлсэн. Дараагийн хэсэг болох сайтын толгой хэсэг, агуулгын хэсгийн цэсний үеийн кодлолыг энэ хичээлээр үзнэ.

Сайтын толгой.

Кодолж эхлэхийн өмнө фотошоп файлын толгойн хэсгийн үеүүдийн бүлгийн (Header) зохион байгуулалтыг харцгаая.

  Нээгдсэн тоо: 4127 Нийтийн

Бид өмнөх хичээлүүдээр фотошоп дээр сайтын загвараа гаргасан. Энэхүү цуврал хичээлүүдээр сайтын загвараа хэрхэн программчлах талаар үзэх болно. Сайтын загварыг фотошоп дээр хийх хичээлүүд сайтын Программууд цэсний Фотошоп дэд бүлэгт нийтлэгдсэн байгаа. Учир нь тэдгээр хичээлүүдэд сайтын программчлалтай холбоо багатай цэвэр дизайны холбогдолтойн дээр фотошопоор хийх ажиллагаанууд байсан билээ. Гэхдээ эдгээр хичээлүүд бүхэлдээ сайтыг хэрхэн бүтээх тухай цогц хичээлүүдэд хамрагдана. Хичээлийг үйл ажиллагааны онцлогийг харгалзан зохих хэсгүүдэд хуваан оруулсан юм. Хичээлүүдийг үзэхийн өмнө тухайн сэдвийн ерөнхий ойлголтуудын талаарх хичээлийг үзсэн байвал илүү үр дүнтэйг сануулъя. Бид Фотошоп дээр доорх зурагт үзүүлсэн сайтын загварыг хийгээд байгаа.

  Нээгдсэн тоо: 1879 Төлбөртэй

Хэрэглэгч мэдээлэл оруулах боломжийг форм олгодог. Та интернетээр хэсэж байхдаа төрөл бүрийн сорилго, асуулга, санал хураалт зэрэгтэй нэг бус удаа тааралдаж байсан байх. Энэ бүгдийг өөрийн веб сайтад хийхэд форм хэрэгтэй болдог. Энд онцлоход html форм нь өөрөө зөвхөн мэдээлэл оруулах боломжийг л олгодог бөгөөд харин оруулсан мэдээллийг боловсруулж чаддаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. HTML нь бүтцийг бий болгох хэл болохоос программчлалын хэл биш. Мэдээллийг боловсруулахад javascript, php гэх мэтийн хэлүүдийг ашигладаг.
Хичээлээр бид өөрийн хуудаст html формыг нэмэхэд сураад түүнд оруулсан мэдээллийг хэрхэн боловсруулахыг php, javascript -ын талаарх хичээлүүдээс үзээрэй.
Ингээд html форм нь <form></form> тегүүдээр өгөгдөнө. Формын үлдсэн бүх элементүүд эдгээр тегүүдийн хооронд байрлана.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 370

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 463

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 443

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 515

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 583

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 576

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 719

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 857

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 849

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1426

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 747

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 251