Сэдэвчилсэн хичээлүүд ( 19 )

Сайтын хэрэглэгчид өөртөө хэрэгтэй хичээл, материалуудыг нэг дороос үзэх боломжийг бий болгох зорилгоор энэхүү буланг нээлээ. Сайтын материалууд их болоход хэрэглэгчид хайлтаар өөртөө хэрэгтэй хичээлийг олж авахад хүндрэлтэй болж байгааг харгалзан хичээлүүдийг төрөлжүүлэн багцлах нь цаг хугацаа хэмнэх, хичээлийн өгөөжийг дээшлүүлнэ гэж үзлээ.

Нээгдсэн тоо: 51 Хичээлийн тоо: 21

Хичээлийг үзэх

Шатар сайн тоглож сурахын тулд гарааны онолыг эзэмшсэн байх хэрэгтэй. Гарааг зөв эхлүүлж чадвал өрөгт амжилт гаргах магадлал өндөр болдог тул гараануудыг сайтар судлахыг зөвлөе. Гарааны нэг төрөл болох хагас нээлттэй гараануудыг эндээс судлан суралцаарай.

Цагаан эхний нүүдэлдээ ноёны эсхүл бэрсний хүүгээ хоёр нүдээр түлхэлгүйгээр өөрийн стратегийг бод ба хүү бодоор төвд нөлөөлөх аргаар зохион байгуулдаг гараануудыг жигүүрийн гарааны бүлэгт оруулдаг. Гараа тэмээгээ диагоналд байршуулах, жигүүрийн ажиллагааг эрт эхлүүлэхтэй голдуу хавсардаг. Англи эхлэлээс бусад жигүүрийн гараанууд эрчим багатай буюу эхний нүүдлээр үндэслэгдэх гарааны давууг авах талдаа тийм ч түрэмгий биш.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 148 Хичээлийн тоо: 40

Хичээлийг үзэх

Өнөө үед мэдээллийн технологийн салбарт эрэлттэй, эрчимтэй хөгжүүлэлттэй, хамгийн хүчирхэг хэлүүдийн нэг бол програмчлалын C# хэл юм. Хэл дээр десктопийн жижигхэн програмаас эхлээд өдөрт сая сая хэрэглэгчид үйлчлүүлдэг том хэмжээний веб портал, сервисүүд гээд маш олон төрлийн програмуудыг боловсруулж байна.

C# обьект хандлагат хэл бөгөөд энэ чиглэлд C++, Java -гаас олон зүйлийг авсан. Жишээ нь C# полиморфизм, удамшилт, статик төрөлжүүлэлтийг дэмждэг. ОХ аргачлал том хэмжээний асуудлыг шийдэхийн зэрэгцээ уян хатан, өргөтгөн хөгжүүлэх боломжтой програмыг болосруулах боломжийг олгодог. C# -ийг идэвхтэй хөгжүүлж байгаа бөгөөд шинэ хувилбар бүрд сонирхолтой боломжууд ихээр бий болсоор байгаа.

Хичээлээр C# хэлний 10 -р хувилбарыг судлах болно. Хичээлүүдэд онолоос гадна дадлагын жишээнүүд олноор орсон болно. Танд компьютер байхад програмчлалын хэлийг өөрөө судлан код бичиж сурах бүрэн боломжтой. Хамгийн гол асуудал бөгөөд амжилтад хүрэх суурь бол таны хүсэл эрмэлзэл, сурах чин хүсэл, тэвчээр, хичээл зүтгэл гэдгийг сануулъя.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 182 Хичээлийн тоо: 44

Хичээлийг үзэх

Хэрэглэгч талын хуудасны динамик байдлыг хангахад javascript -ийг ашиглахгүйгээр шийдэх боломжгүй. Орчин үед хэрэглэгчдийн компьютерууд хүчин чадлын хувьд маш хүчирхэг болсон нь javascript -ээр зохиогдсон бүрэн хэмжээний бие даан ажиллах SPA /Single Page Application/ гэж нэрлэдэг програмчлалын шинэ технологийн хөгжилд хүчтэй түлхэц өгөн эрчимтэй хөгжиж байна. SPA /Single Page Application/ -ийг боловсруулалтад Vue, Angular зэрэг javascript фреймворкуудыг ихээр ашигладагч хамгийн өргөн дэлгэрсэн нь Фейсбуук компаний React сан. React сан хэрэглэгч талын нарийн бүтэцтэй, динамик ажиллагаатай веб сайт, програм эсхүл системийг боловсруулахад шаардлагатай бүхий л боломжуудтай хэмжээний хувьд жижигхэн сан ч шаардлага гарвал хэрэгцээт сангуудыг суулган ашиглах боломжтой. Сангийн хөгжүүлэгч Фейсбуук компани тул түүний ирээдүйд бүрэн итгэж болно. Иймээс програм зохиогч мэрэгжлээр суралцаж буй, ажиллаж байгаа залуус энэхүү хичээлүүдээс тодорхой ойлголтыг аван цаашид ашиглах сууриа тавьж чадна гэдэгт бүрэн итгэж болно.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 194 Хичээлийн тоо: 27

Хичээлийг үзэх

Гараа сайн бол бариа сайн гэдэг үг шатарт хожил авах үндсэн аргачлал. Гараануудыг мэдснээр өрсөлдөгчийн эсрэг тоглох тактик, стратегийг зөв сонгоход нэн чухал. Орчин цагт гарааны онолын хөгжлөөр шатрын гараануудыг үндсэнд нь 5 бүлэгт хуваасан байдгийн нэг бол хагас хаалттай гарааны бүлэг юм.  

Цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр түлхэхэд хар 1... d5 симметр хариултаас өөр нүүдлээр хариулах гараануудыг хагас хаалттай гараануудын бүлэгт оруулдаг. Хуучин энэтхэг хамгаалалт, Нимцовичийн хамгаалалт, Грюнфельдийн хамгаалалт гэх ихэнх гараанууд нэг хэсэгтээ цагааны төгс гараанд тооцогдож байсан бэрсний гамбитаас зайлсхийх санаанаас үүдэн гарч ирсэн. Хагас хаалттай гараануудад төвийн хүүний уян бүтэц түүнд харын зүгээс хүүний болоод бодны үйлчлэл явдаг ерөнхий шинжтэй.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 1321 Хичээлийн тоо: 43

Хичээлийг үзэх

Сүүлийн жилүүдэд програмчлалын хэлүүдийн зэрэглэлд /rank/ Python эхний тавд тогтмол багтах болсон нь олон нэр хүндтэй их, дээд сургуулиуд Python хэлийг програмчлалын суурь хэлээр сонгоход нөлөөлсөн байх. Python энгийн, суралцахад хөнгөний дээр хангалттай хүчирхэг тул програмчлалыг суралцаж эхлэж байгаа хүмүүст програмчлалын анхны хэлийн сайн сонголт болно.

Python хэл өргөн тархах болсон үндсэн шалтгаан нь сурахад хөнгөнөөр зогсохгүй автоматжуулалтын нарийн төвөгтэй асуудлыг мэрэгжлийн түвшинд шийдэх бодит боломжуудаар тодорхойлогдоно. Python кросс платформийн хэл. Өөрөөр хэлбэл Python нь Windows, MacOs, Liunix үйлдлийн системүүдэд ажилладна гэсэн үг. Хэлний архитектурийн  олонхи бүтцүүд зарим програмчлалын хэлүүдийнх шиг хэтэрхий абстракцийн хүндрэлгүйгээр зохиогдсон. Хэлний олон тооны бэлэн боловсруулагдсан сангууд асуудлын шийдэл болгонд шинээр кодлох буюу "дугуй" зохион бүтээхийг шаардлагагүй болгон өгсөн. Python 3 багц хичээлүүд хэлний үндсэн бүхий л боломжийг үзэхийн дээр Python дээр зөв, цэвэр кодлох зөвлөмжийг өгнө.  

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 493 Хичээлийн тоо: 23

Хичээлийг үзэх

Алгебр сэдэв орж ирэхэд сурагчдад томоохон асуудал үүсдэг. Тоон дотор үсэг орж ирэх нь сурагчдад багагүй хүндрэлийг дагуулдагаас үүдэн математикт дургүй, сонирхолгүй болох хүнд хэцүү гэсэн ойлголтыг төрүүлэх тал бий. Тоон доторх үсэг бас тоо гэдгийг эхнээс нь зөв ойлгуулбал хэцүү зүйл ердөө байхгүй. Сурагчдад үүсдэг энэхүү хүндрэлийг бага ч гэсэн хөнгөвчлөх үүднээс алгебрийн хичээлийн багцыг нийтэллээ. Хичээлүүд ойлголт бүрээр бага хэмжээтэй тул танд онцын ачаалал өгөхгүй бөгөөд багшийн заасан зүйлийг бататган ойлгон авахад туслана.

Хүүхдүүд олон тоо бодвол математикт сайн болно гэж боддог бололтой. Үнэндээ суурь ойлголтыг мэдэхгүй бол ямарч тоог бодох боломжгүй тул эхлээд онолын суурь мэдлэгийг заавал эзэмших хэрэгтэй. Тоонууд хязгааргүй ч боддог аргачлалууд тийм олон биш учраас эхлээд бодох аргачлалаа сураад дараа нь түүний хэрэглэгээг тоо бодох замаар бататгах хэрэгтэй. Түүнээс хэн нэгний бодсон эсхүл бодолт хийж байгааг хуулаад тоо бодож сурахгүй гэдгийг байнга санаарай.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 508 Хичээлийн тоо: 19

Хичээлийг үзэх

Шатрын нүүдлүүд, тоглолтын дүрэм энгийн учраас тоглож сурах нь тийм ч хүнд биш. Харин шатрыг сайн тоглож сурах бол нилээд цаг хугацаа, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардсан том хөдөлмөр. Шатрын онолд хамгийн гүнзгий судлагдсан нь гараанууд юм. Хүн шатар тоглож сураад түүнийг илүү сайн тоглон сурахын тулд юуны өмнө гараануудыг судлах нь илүү оновчтой гэж бодно. Шатарын гараануудыг үндсэндээ таван төрөлд хуваагдагийн нэг нь төвд 1. d4 d5 гэсэн шууд хүүний тулалт хийгддэг эхлэлүүдийг хаалттай гараа гэж үздэг.

Орчин цагт хаалттай гарааны ангилал 30-40 жилийн өмнөхтэй харьцуулбал ихээхэн өөрчлөгдсөн. Өмнө нь хаалттай гараанд цагаан эхний нүүдэлдээ ноёны хүүгээ хоёр нүдээр түлхээгүй бүх гарааг хамруулдаг байсан бол одоо зөвхөн цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр нүдээр түлхэн харин хар яг ижил хариу нүүдэл хийдэг гараануудыг хаалттай гэж нэрлэдэг болсон. Иймээс өмнө нь хаалттай гараанд оруулж байсан бусад гараанууд гараанд үүсэх хүүний бүтцийг үндэслэн хагас хаалттай, жигүүрийн гэсэн хоёр бүлэгт хуваагдсан.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 3800 Хичээлийн тоо: 36

Хичээлийг үзэх

Геометр амьдралд ойр хэдий ч математик дотроо хамгийн адармаатай болоод төвөгтэй хэсэг. Энэ ч утгаараа сурагчдад геометрийн бодлогууд нилээд асуудлыг үүсгэдэг. Геометрийн сэдвийн суурь ухагдхуунуудыг муу эсхүл дутуу ойлгосноос энэхүү хүндрэл үүсэх шалтгаан байдаг гэж үзэн Хавтгайн геометрийн ухагдхуунуудын талаар багц хичээлийг бэлтгэн танилцуулж байгааг хүлээн авна уу. Хичээлд хавтгайн геометрийн бүхий л ухагдхуунуудыг аль болохоор энгийн болоод товчоор ойлгуулахыг хичээлээ. Суурь ухагдхуунуудыг мэдэхгүй эсхүл ойлгоогүй бол геометрийн бодлогыг бодох тухай санах ч хэрэггүй болов уу. Жишээ нь хавтгай, шулуун, периметр, багтсан тойрог, биссектрис, медиан, төв өнцөг, гадаад өнцөг гэх мэтийн ухагдхуунууд юуг илэрхийлдэг, ямар шинж, чанартайг мэдэхгүйгээр бодлого бодох гэвэл "үсэг мэдэхгүйгээр" уншина гэсэн адил хэрэг юм. Хичээлүүдийг багцаар нь нэг дороос үзэх нь таны цаг, завыг хэмнэх цаашлаад манай сайтын үндсэн зорилго болсон бие даан суралцах чадвар ойлгохтой нийцэж байгаа болно.   

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 364 Хичээлийн тоо: 15

Хичээлийг үзэх

Javascript хэлээр бичигдсэн RxJs сан нь програмчлалыг рейктив /reactive/ аргачлалаар боловсруулахад зориулагдсан. RxJs санг ашиглан массив, мөрүүд, тоонууд, промис /promise/, үйл явцууд /event/ гэх мэтийн өгөгдлийн төрлүүдээс гадна дурын синхрон зүйлүүдтэй амархан харьцан ажиллах боломжтой. RxJs сан төрөл бүрийн өгөгдлийн төрлүүдтэй эвтэйхэн ажиллах тэдгээрийг хэрэгтэй өгөгдлийн төрөлд хөрвүүлэх бололцоог олгох олон тооны хэрэгслүүдээс гадна сангийн кодын оптимизацийг сайн хийсэн учраас таны програмын кодод янз бүрийн алдагдал гарахгүйн дээр кодын бүтээмжийг дээшлүүлэн өгнө.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 504 Хичээлийн тоо: 20

Хичээлийг үзэх

Шатар сайн тоглож сурахын тулд гарааны онолыг эзэмшсэн байх хэрэгтэй. Гарааг зөв эхлүүлж чадвал өрөгт амжилт гаргах магадлал өндөр болдог тул гараануудыг сайтар судлахыг зөвлөе. Гарааны нэг төрөл болох хагас нээлттэй гараануудыг эндээс судлан суралцаарай.

1. е2 - е41. … е7 - е5 -аас өөр нүүдлээр хариулт өгч буй бүх гарааг хагас нээлттэй гэж нэрлэдэг. Хагас нээлттэй гараанд хар төвийн төлөөх тэмцлээс татгалзаж байгаа хэрэг биш. Тэд цагаанд хүүний төв үүсгэх боломжийг өгөөд дараа нь түүнийг довтолдог. Тоглолтын ийм стратеги эхний үед цагаан хөлөлгөөнд багахан давуу авах эсхүл багадаа л гэхэд нилээд чөлөөтэй байдалд хүргэдэг. Иймээс цагаан хөлөлгөө илүүтэйгээ ашиглан нээлттэй тоглолт хийхийг эрэмэлздэг. Хар хөлөлгөөг дуустал тоглолтыг хаалттай хэлбэрээр барихад хүрдэг.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 41

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 39

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 91

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 79

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 76

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 62

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 58

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 74

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 71

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 963

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 636

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1008