Програмчлалийн C# хэл
Хичээлийг үзэх

Өнөө үед мэдээллийн технологийн салбарт эрэлттэй, эрчимтэй хөгжүүлэлттэй, хамгийн хүчирхэг хэлүүдийн нэг бол програмчлалын C# хэл юм. Хэл дээр десктопийн жижигхэн програмаас эхлээд өдөрт сая сая хэрэглэгчид үйлчлүүлдэг том хэмжээний веб портал, сервисүүд гээд маш олон төрлийн програмуудыг боловсруулж байна.

C# обьект хандлагат хэл бөгөөд энэ чиглэлд C++, Java -гаас олон зүйлийг авсан. Жишээ нь C# полиморфизм, удамшилт, статик төрөлжүүлэлтийг дэмждэг. ОХ аргачлал том хэмжээний асуудлыг шийдэхийн зэрэгцээ уян хатан, өргөтгөн хөгжүүлэх боломжтой програмыг болосруулах боломжийг олгодог. C# -ийг идэвхтэй хөгжүүлж байгаа бөгөөд шинэ хувилбар бүрд сонирхолтой боломжууд ихээр бий болсоор байгаа.

Хичээлээр C# хэлний 10 -р хувилбарыг судлах болно. Хичээлүүдэд онолоос гадна дадлагын жишээнүүд олноор орсон болно. Танд компьютер байхад програмчлалын хэлийг өөрөө судлан код бичиж сурах бүрэн боломжтой. Хамгийн гол асуудал бөгөөд амжилтад хүрэх суурь бол таны хүсэл эрмэлзэл, сурах чин хүсэл, тэвчээр, хичээл зүтгэл гэдгийг сануулъя.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Өнөө үед мэдээллийн технологийн салбарт эрэлттэй, эрчимтэй хөгжүүлэлттэй, хамгийн хүчирхэг хэлүүдийн нэг бол програмчлалын C# хэл юм. Хэл дээр десктопийн жижигхэн програмаас эхлээд өдөрт сая сая хэрэглэгчид үйлчлүүлдэг том хэмжээний веб портал, сервисүүд гээд маш олон төрлийн програмуудыг боловсруулж байна.
C# залуу хэл биш бөгөөд .NET платформ хөгжлийн урт замыг туулсан. 2002 оны 2-р сард Microsoft Visual Studio .NET -тэй зэрэг хэлний анхны хувилбар гарсан.

  Нээгдсэн тоо: 435 Нийтийн

C# хэл дээр програм зохиоход бидэнд юу хэрэгтэй вэ?

  • Програмийн кодоо бичих текст засварлагч.
  • Програмийн кодийг exe өргөтгөлтэй файлд багцлах компилятор /хөрвүүлэгч/
  • Програмийн компиляц, цаашдын ажиллагаанд хэрэгтэй .NET фреймворк

хэрэгтэй.

Програмийн кодийг бичих, тестлэн зүгшрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх үүднээс ихэнхдээ тусгай боловсруулалтын орчинг ашигдладаг. Тухайлбал Visual Studio.

  Нээгдсэн тоо: 314 Нийтийн

Боловсруулагчид C# дээр програм зохиохдоо голдуу Visual Studio эсхүл ямар нэгэн JetBrains компаний Rider мэтийн IDE (integrated development environment) боловсруулалтын хэрэгслийг ашигладаг. Гэхдээ бүхий л IDE -нууд боловсруулалтын ажиллагааг хөнгөвчилж өгдөг ч програм үүсгэх ажиллагааны олон жижиг зүйлүүдийг цаанаа хийдэг. Үнэн хэрэгтэй бид зөвхөн .NET CLI -ийн боломжийг ашиглан боловсруулалтын орчингүйгээр ажиллах боломжтой.

  Нээгдсэн тоо: 225 Төлбөртэй

C# хэл дээрх бүх програмийн код .cs өргөтгөлтэй файлд агуулагдана. Visual Studio -гоор үүсгэсэн төсөлд анхдагчаар Program.cs нэртэй нэг файл л үүснэ.  

Програмыг ажлуулахад анхдагчаар Program.cs файл ажилладаг. Шаардлагатай бол төсөлд C# -ийн бусад файлуудыг нэмж болно.

  Нээгдсэн тоо: 329 Бүртгүүлэх

Програмд өгөгдөл хадгалахдаа хувьсагчийг ашигладаг. Хувьсагч нь тодорхой төрлийн утгыг хадгалж буй санах ойн нэрлэгдсэн хэсэг юм. Хувьсагч төрөл, нэр, утгатай байна. Хувьсагчид ямар төрлийн өгөгдөл хадгалахыг төрөл тодорхойлдог. Ямарч хувьсагчийг ашиглахын өмнө тодорхойлох хэрэгтэй. Хувьсагч тодорхойлох /зарлах/ бичлэгийн дүрэм

төрөл хувьсагчийн_нэр;

байна. Эхлээд хувьсагчийн төрөл дараа нь түүний нэр. Дараах шаардлагыг хангасан дурын нэрээр хувьсагчийг нэрлэж болно.

  Нээгдсэн тоо: 289 Төлбөртэй

Литерал нь өөрчлөгдөхгүй утгыг илэрхийлнэ. (хааяа тэдгээрийг тогтмолууд гэж ч нэрлэдэг.) Литералуудыг хувьсагчид утгаар өгч болдог. Логик, бүхэл тоон, бодит тоон, тэмдэгт, мөрийн литералууд байж болно. null түлхүүр үг тусдаа литералийг илэрхийлнэ.

Логикийн литералууд

true (үнэн), false (худал) гэсэн хоёр логик тогтмол бий.

Console.WriteLine(true);
Console.WriteLine(false);

  Нээгдсэн тоо: 246 Төлбөртэй

Програмчлалын бусад хэлүүдийн адилаар C# -д хувьсагчийг үүсгэхэд ашиглах өөрийн өгөгдлийн төрлүүд бий. Өгөгдлийн төрөл обьект авч болох, обьектод хэрэглэж болох үйлдлүүдийн өгөгдлийн дотоод илэрхийлэл, утгын олонлогийг тодорхойлдог тул өгөгдлийн төрлүүдийг маш сайн ойлгон зөв хэрэглэж сурах нь програмийн код бичихид маш чухал зүйл гэдгийг сануулъя.

  Нээгдсэн тоо: 332 Бүртгүүлэх

Мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дагаад кодлогчийн хэрэгцээ жилээс жилд өссөөр байна. Програмийн кодлогч болоход туслах зорилгоор сайтад орчин үед өндөр эрэлттэй байгаа хэлүүдийн хичээлүүдийг цувралаар оруулсаар байх болно. Аливаа зүйлийг сурах суурь бол таны хүсэл эрмэлзлэл гэдгийг Суралцах хир хэцүү вэ? нийтлэлийг уншаад эргэцүүлэн бодоорой.

Хичээлээр консолоос өгөгдөл оруулах, консолд өгөгдлийг үзүүлэхийг судлах болно.

Консолийн гаралт

Өмнөх хичээлүүдэд консолд мэдээлэл үзүүлэхдээ компиляторын Console.WriteLine аргыг хэрэглэсэн. Хэрвээ консолд мэдээллийг гаргах хэрэгтэй түүнийг Console.WriteLine аргад дамжуулах хэрэгтэй. Жишээ нь төслийн Program.cs файлд

string hello = "Сайн уу Монгол";
Console.WriteLine(hello);
Console.WriteLine("C# -д тавтай морил!");
Console.WriteLine("Баяртай Монгол...");
Console.WriteLine(24.5);

командуудыг (statement) өгөөд төслийг ажлуулбал консолд

гэж харуулна.

  Нээгдсэн тоо: 186 Төлбөртэй

C# -д бусад програмчлалын хэлүүдэд хэрэглэгдэг ихэнх операторуудыг ашигладаг. Үйлдэл гэдэг нь оролцогчид (операндууд) дээр тодорхой үйлчлэл хийхийг хэлнэ. Оролцогчоор хувьсагч эсхүл ямар нэгэн утга (жишээ нь тоо) байж болно. Үйлдэл нэгдмэл (унар) буюу нэг оролцогч (операнд) дээр, бинар буюу хоёр оролцогч дээр, тернар буюу гурван оролцогчийнх гэж байдаг.

  Нээгдсэн тоо: 298 Төлбөртэй

Битийн үйлдлүүд онцгой үйлдлийн ангилал. Үйлдлүүд тоонуудын бит бүр дээр хийгддэг. Ийм учраас тоонуудыг хоёртын системд авч үздэг. Жишээ нь 2 хоёртын системд 10 бөгөөд хоёр биттэй харин 7 - 111 гээд гурван битээр илэрхийлэгдэнэ.

Жич: Програмийн код бичиж сурахын тулд тооллын системийн ерөнхий ойлголтыг сайн ойлгосон байхыг зөвлөе. Ухагдхуун тийм ч төвөгтэй биш тул тооллын системийн талаар интернетээд судлан мэдээрэй.

  Нээгдсэн тоо: 241 Төлбөртэй

Утга олгох үйлдэлд хоёр операнд оролцох бөгөөд зүүн операнд зөвхөн өөрчлөгдөж болох илэрхийлэл байх ёстой. Жишээ нь хувьсагч. C# -д бусад програмийн хэлүүдэд байдаг утга олголтын (=) суурь үйлдэл байдаг бөгөөд үйлдэл баруун операндийн утгыг зүүн операндад олгдог.  Жишээ нь

int number = 23;

Дээрх мөр number хувьсагчид 23 утгыг олгож байгаа. Энд number хувьсагч зүүн операнд буюу оролцогч.

  Нээгдсэн тоо: 194 Төлбөртэй

Өгөгдлийн төрлүүд хичээлд төрлүүд ямар утгууд авах, санах ойд хичнээн байт эзэлдэг Арифметик үйлдлүүд хичээлээр төрлүүдэд ямар үйлдлүүдийг хийх талаар үзсэн. C# хэл хатуу төрөлжилттэй хэл тул өгөгдлийн төрлүүд, тэдгээрийн хөрвүүлэлтийг сайн ойлгох хэрэгтэй. Төрлийн хувиргалтууд голдуу нэмэх үйлдлийн үед үүсдэг тул төрөл бүрийн өгөгдлүүдэд нэмэх үйлдлийг хийхийг үзье.

byte a = 4;
int b = a + 70;

  Нээгдсэн тоо: 244 Бүртгүүлэх

Нөхцөлт илэрхийлэл тусдаа үйлдлийн багц. Ийм үйлдлүүд bool төрлийн логик утгыг буцаадаг. Нөхцөлт илэрхийлэл үнэн бол true, илэрхийлэл худал бол false утгыг буцаана. Ийм үйлдлүүдэд харьцуулах, логик үйлдлүүд хамаарагдана.

  Нээгдсэн тоо: 285 Нийтийн

Програмчлалын хэлний суурь бүрдүүлэгчдийг нэг бол тодорхой нөхцлөөс хамааран програмын кодийн ажиллагааны дарааллыг өөрчлөх нөхцлийн бүтэц юм. C# хэлний ийм бүтцүүдийн нэг бол if..else бүтэц.
if..else бүтэц нөхцлийн үнэн эсэхийг шалгаад үр дүнгээс хамааран тодорхой кодийг биелүүлдэг. Бүтцийн энгийн хэлбэр if блокоос бүрдэнэ.

if(нөхцөл)
{
    биелэгдэх командууд
}

  Нээгдсэн тоо: 187 Төлбөртэй

Тодорхой нөхцлөөс хамааран зарим үйлдлийг олон удаа хийх боломжийг олгодог удирдах бүтэц бол цикл юм. C#

  • for
  • foreach
  • while
  • do...while

циклийн хэлбэрүүдтэй. Програмийн кодод хамгийн ихээр ашигладаг бүтцүүдийн нэг бол яах аргагүй цикл байдаг тул бүтцийн хэлбэрүүдийг бүрэн ойлгон ашиглаж сурах зайлшгүй шаардлагатай.

  Нээгдсэн тоо: 170 Төлбөртэй

Нэг төрлийн өгөгдлүүдээр илэрхийлэгдэх өгөгдлийн төрлийг массив гэнэ. Массивийн зарлалт хувьсагчийнхтай төстэй хэдий ч төрлийн заалтын араас дөрвөлжин [] хаалтыг тавьдаг.

хувьсагчийн төрөл[] массивийн нэр;

Жишээ нь бүхэл тоон массивийг тодорхойлбол

int[] numbers;

байна. Массивийн хувьсагчийн тодорхойлолтын дараа түүнд утга олгож болно.

  Нээгдсэн тоо: 170 Төлбөртэй

Хувьсагч, нөхцөлт бүтэц, цикл, массив ойлголтуудтай танилцсан тул жижиг хэмжээний програмийг зохиох боломжтой болсон. Иймээс массивуудтай ажиллах хэдэн бодлогыг авч үзье.

Санамж. Програмчлалын хэлийг сурахад дадлага чухал үүрэгтэй. Жижиг гэлтгүй асуудлуудыг өөрөө шийдэхээс л дадлагажин код бичиж сурдаг. Эхлэн суралцагсад асуудлыг бэлэн сангууд ашиглан шийдэх гэдэг нь цаашид асуудал үүсгэх үндэс болдог. Хичээлийн жишээнүүдийг бэлэн сан ашиглан маш хурдан шийдэж болох ч чухам ямар ажиллагаануудыг хийсэнг мэдэлгүй өнгөрнө. Өөрөөр хэлбэл кодийн алгоритмийг ойлголгүй ажиллагааг шийднэ гэсэн үг. Ийм аргаар бүх асуудлыг шийдэх боломжгүй гэдэг нь тодорхой. Ер код бичих суурь бол асуудлыг шийдэх алгоритмыг зохиож сурах. Үүнд суралцахгүйгээр код бичиж сурахгүй гэдгийг сануулъя.

  Нээгдсэн тоо: 172 Бүртгүүлэх

Хувьсагчид утгыг хадгалдаг бол аргууд тодорхой үйлдлийг хийх командуудын багцыг агуулдаг. Үнэндээ арга гэдэг нь тодорхой үйлдлийг хийх нэрлэгдсэн кодийн блок.
Аргын ерөнхий иодорхойлолт

[модификатор] буцаах_утгын_төрөл аргын_нэр([параметрүүд])
{
    // аргын бие
}

байна. Модификатор, параметрүүд заавал байх албагүй.

  Нээгдсэн тоо: 191 Төлбөртэй

Аргууд хичээлд тодорхойлсон SayHello арга

void SayHello()
{
    Console.WriteLine("Hello");
}
 
SayHello(); // Hello

консолд мэдээллийг үзүүлдэг. Арга консолд нэг ижил мэдээлэл үзүүлж байгаа нь түүний сул тал. Аргаас консолд үзүүлэх мэдээллийг түүнд гаднаас дамжуулан динамикаар тодорхойлбол илүү байхаар. C# -д үүнийг параметрүүд ашиглан шийддэг.

Жич: C# хэл ОХП-ийн аргачллалыг бүрэн дэмждэг тул кодийг голдуу классууд дээр суурилан бичдэг. Класс дотор зарлагдсан функцуудийг арга /method/ гэж нэрлэдэг тул ердийн функцийг ч арга гэж нэрлээд байгаа шүү.

  Нээгдсэн тоо: 134 Төлбөртэй

Арга утга эсхүл ямар нэгэн үр дүнг буцааж болно. Өмнөх хичээлүүдэд тодорхойлсон аргууд void төрлийн буюу ямар нэгэн утга буцаахгүйгээр тодорхой үйлдлүүдийг хийж байсан. Аргаас утга буцаахдаа return операторийг хэрэглэх бөгөөд операторийн араас буцаах утгыг өгдөг.

return буцаах_утга;

Жишээ нь string төрлийн утга буцаах аргыг тодорхойльё.

string GetMessage()
{
    return "Hello";
}

GetMessage аргын тодорхойлолтод string төрлийг заасан учраас арга мөр буцаах ёстой. Иймээс аргын биед return операторийг ашиглаад араас нь буцаах мөрийг заасан.

  Нээгдсэн тоо: 164 Төлбөртэй

C# -д аргад параметрийг утгаар ба холбоосоор дамжуулах гэсэн хоёр арга байдаг.

Параметрийг утгаар дамжуулах

Параметрийг дамжуулах хамгийн энгийн арга бол утгаар нь дамжуулах юм. Энэ бол параметрийг дамжуулах ердийн арга.

void Increment(int n)
{
    n++;
    Console.WriteLine($"Increment аргад дамжуулсан параметрийн утга: {n}");
}

int number = 5;
Console.WriteLine($"Increment аргын өмнөх number хувьсагч: {number}");
Increment(number);
Console.WriteLine($"Increment аргын дараах number хувьсагч: {number}");

Консолийн гаралт

  Нээгдсэн тоо: 140 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдийн бүх жишээнүүдэд тогтмол тооны параметерүүдийг ашигласан. Харин params түлхүүр үгийг ашиглан аргад тодорхойгүй тоотой параметрийг дамжуулж болно.

void Sum(params int[]  numbers)
{
    int result = 0;
    foreach (var n in numbers)
    {
        result += n;
    }
    Console.WriteLine(result);
}
 
int[] nums = { 1, 2, 3, 4, 5};
Sum(nums);
Sum(1, 2, 3, 4);
Sum(1, 2, 3);
Sum();

  Нээгдсэн тоо: 115 Бүртгүүлэх

Өөрөө өөрийгөө дуудах функцийг рекурсив (recursion) гэж нэрлэдэг. Рекурсивийг мэдээлэл зүйн үндсэн ойлголтуудын нэг гэж үздэг. Асуудлын шийдлийн энэхүү арга нь математик индукцтэй төстэй. Өөрөөр хэлбэл функц өөрийгөө дуудахын тулд эхлээд функцийг өөр утгатайгаар дуудсан үр дүнг авсан байх хэрэгтэй болдог.
Функц өөрөө өөрийгөө дуудах ажиллагаа програмчлалын ихэнх хэлүүдэд байдаг тул ухагдхууныг ойлгон хэрэгжүүлж сурсан байх хэрэгтэй. Рекурсивийн (recursion) хэрэгжүүлэлтийг тодорхой шийдлүүд дээр харцгаая.

  Нээгдсэн тоо: 377 Бүртгүүлэх

Өөр функцийн дотор тодорхойлогдсон функцийг локал функц гэдэг. Локал функц тухайн аргын хүрээнд хийгдэх үйлдлүүдийг агуулдаг. Локал функцийг ойлгохын тулд хоёр тоон массивийн нийлбэрийг харьцуулах Compare аргыг

void Compare(int[] numbers1, int[] numbers2)
{
    int numbers1Sum = 0;
    int numbers2Sum = 0;

    foreach (int number in numbers1)
        numbers1Sum += number;

    foreach (int number in numbers2)
        numbers2Sum += number;

    if (numbers1Sum > numbers2Sum)
        Console.WriteLine("numbers1 массивийн тоонуудын нийлбэр их");
    else
        Console.WriteLine("numbers2 массивийн тоонуудын нийлбэр их");
}

int[] numbers1 = { 1, 2, 3 };
int[] numbers2 = { 3, 4, 5, 6, 7 };

Compare(numbers1, numbers2);

гэж тодорхойльё.

  Нээгдсэн тоо: 208 Төлбөртэй

switch/case бүтэц илэрхийллийн утгыг утгуудын багцтай харьцуулан утга тохирсон бол тодорхой кодийг биелүүлдэг.

switch бүтцийн албан ёсны тодорхойлолт

switch (илэрхийлэл)
{
    case утга1:
        илэрхийллийн утга утга1-тэй тохирох үед ажиллах код
        break;
    case утга2:
        илэрхийллийн утга утга2-тэй тохирох үед ажиллах код
        break;
    //.............
    case утгаN:
        илэрхийллийн утга утгаN-тэй тохирох үед ажиллах код
        break;
    default:
        илэрхийллийн утга утгуудын багцад байхгүй үед ажиллах код
        break;
}

switch түлхүүр үгийн араас хаалтад харьцуулах илэрхийллийг өгнө.

  Нээгдсэн тоо: 169 Төлбөртэй

Програмчлалын C# хэлэнд өгөгдлийн энгийн төрлүүдээс гадна enum буюу дурдах /тоолох/ гэсэн төрөл бий. enum төрөл логик холбоотой тогтмолуудаар илэрхийлэгдэнэ.

Төрлийг enum оператороор зарладаг.

enum нэр
{
    // тоологын утгууд
    утга1,
    утга2,
    .......
    утгаN
}

enum араас тооллогын нэрийг өгнө. Дараа нь хаалтанд таслалаар тусгаарлан тооллогын утгууддыг тогтмолуудыг бичнэ.

  Нээгдсэн тоо: 230 Бүртгүүлэх

Өмнөх хичээлүүдээр бид өгөгдлийн төрлүүд, үйлдлүүд, цикл, нөхцөлт бүтэцүүд, массив, арга гээд C# програмчлалын хэлний суурь ойлголтуудыг үзсэн. C# бол бүрэн хэмжээний обьект хандлагат хэл. ОХП -ийн аргачлал орчин үед маш өргөн дэлгэрсэн тул өргөн дэлгэрсэн програмчлалын хэлүүд бүгд энэ парадигмийг дэмждэг. Энгийнээр ОХП -нь програмийг өөр хоорондоо харилцан холбогдож ажиллах обьектууд байдлаар зохиох аргачлал юм. Цаашид програмчлалын илүү нарийн ойлголтуудыг судлаж эхлэх учраас өмнөх хичээлүүдийг үзсэн байхыг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 167 Нийтийн

Хүмүүс ОХП -ийн аргачлалыг дэмждэг хэлийг ашигласан бол энэ парадигмаар кодлоод байна гэж буруу бодох гээд байдаг. C# -ийн дотоод сангууд бүгд ОХП -д дээр суурилан ажилладаг тул таны код энэ аргачлалаар бичигдээд байгаа юм шиг харагдаж магадгүй. Обьект гэдэг нь өөртөө өгөгдөл, аргуудыг агуулсан кодлогч үүсгэх өгөгдлийн төрөл. Түүнээс ямар нэгэн супер зүйл ердөө биш. C# -ийн өгөгдлийн суурь төрлүүд ч бас классаас үүсдэг обьектууд. Үүний ижлээр асуудлыг эвтэйхэн, амар шийдэх боломжийг ОХП бидэнд олгож байгаа юм. Түүгээр ч зогсохгүй C# -ийн өгөгдлийн суурь төрлүүдийн классуудыг ч өөрийн хүссэнээр удирдах боломжийг өгдөг.

Байгуулагч үүсгэх

Классууд ба обьектууд хичээлд обьектыг үүсгэхдээ анхдагч байгуулагчийг ашигласан. Гэхдээ бид өөрийн байгуулагч аргыг тодорхойлж болно. Байгуулагч обьектын инициализацийг хийдэг. Хэрвээ класст байгуулагчийг тодорхойлон өгвөл анхдагч байгуулагч байхгүй болно.

  Нээгдсэн тоо: 153 Төлбөртэй

C# хэл дээрх програмийн оролтын цэг Main арга байдаг. Яг энэ аргаас C# дээрх програм биелэгдэж эхэлдэг тул програм заавал Main аргатай байх ёстой. Гэтэл Visual Studio 2022  

// See https://aka.ms/new-console-template for more information
Console.WriteLine("Hello, World!");

кодтой консол програмийг үүсгэдэг.

  Нээгдсэн тоо: 159 Бүртгүүлэх

Классаас гадна бүтэц буюу структур нь C# -д өөрийн өгөгдлийн төрлийг үүсгэх бас нэгэн арга. Хэлний int, double гэх мэтийн энгийн төрлүүд ч үнэн хэрэгтээ структураар илэрхийлэгддэг.

Структурийн тодорхойлолт

Структурийг тодорхойлохдоо struct түлхүүр үгийг ашиглана.

struct структурийн_нэр
{
    // структурийн элементүүд
}

struct үгийн ард структурийн нэрийг өгөөд цааш хаалтанд структурийн элементүүд талбар, арга гэх мэтийг байршуулдаг.

  Нээгдсэн тоо: 156 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдэд int, byte, double, string, object гэх мэтийн өгөгдлийн төрлүүдийг үзсэн. Үүний зэрэгцээ структур, тооллого /enum/, класс зэрэг нарийн төрлүүдийг ч үзсэн. Энэ бүх төрлүүдийг утгын төрлүүд (утгатай төрлүүд ч гэж бас нэрлэдэг) (value types) ба холбоосын төрлүүд (reference types) гэсэн ангилалд хувааж болно. Эдгээрийн ялгааг ойлгох нь чухал.

  Нээгдсэн тоо: 134 Төлбөртэй

Хувьсагч бүр тодорхой контекст эсхүл харагдах бүсдээ хүчинтэй. Энэ контекстийн гадна хувьсагч байхгүй болно.

Төрөл бүрийн контекстүүд байдаг.

  • Классийн контекст. Классийн түвшинд тодорхойлогдсон хувьсагчид энэ классийн дурын аргад хүчинтэй. Эдгээрийг глобал хувьсагид эсхүл талбарууд гэж бас нэрлэдэг.
  • Аргын контекст. Аргын түвшинд тодорхойлогдсон хувьсагчдийг локал гэх бөгөөд зөвхөн тухайн арга дотроо хүчинтэй. Өөр аргад хувьсагчид хүчингүй. Байхгүй гэсэн үг.
  • Кодийн блокийн контескт. Блокийн кодийн түвшинд тодорхойлогдсон хувьсагчид бас локал бөгөөд зөвхөн тухайн блокдоо хүчинтэй (харагдана). Өөрийн блокийн гадна тэд хүчингүй.

  Нээгдсэн тоо: 121 Бүртгүүлэх

.NET -д тодорхойлогдох классууд болон бусад төрлүүд нэрийн орон зай гэх тусгай контейнерт багтдаг. Нэрийн орон зай програмийн кодийг логик блокуудад зохион байгуулан тодорхой асуудлыг шийдэх эсхүл ерөнхий ажиллагаануудыг бусад кодоос салгах эсхүл кодуудыг нийлүүлэх боломжийг олгодог.

  Нээгдсэн тоо: 85 Төлбөртэй

Төслийн кодийн файл дахь ямар нэгэн нэрийн орон зайг ашиглах хэрэгтэй бол ашиглах гэж буй бүх файлд түүнийг анхдагчаар холбон оруулах хэрэгтэй болно.
Жишээ нь төсөлд кодийн гурван файл байлаа

гэж үзье.

  Нээгдсэн тоо: 123 Нийтийн

Бүх классууд ямар нэгэн орон зайд агуулагдан эдгээрийг ашиглахын тулд тэдний орон зайг холбох эсхүл орон зайн нэртэй холбосон классийн бүрэн нэрийг ашиглах хэрэгтэй ч Visual Studio 2022 , .NET 6 , C# 10 -аас эхлэн бид програмийн файлд зүгээр л

Console.WriteLine("Hello");

гэж бичиж болдог болсон. Ингэхдээ Console классийг агуулдаг System нэрийн орон зайг илээр оруулан ирээгүй ч энэ класст төслийн C# кодийн дурын файлаас хандаж болно.

  Нээгдсэн тоо: 116 Төлбөртэй

Төрөл бүрийн классууд, структуруудийг тусдаа сан хэлбэрээр бүрдүүлэн компиляц хийн dll файлд багцлаад дараа нь өөр төслүүдэд оруулан ашиглах нь элбэг байдаг. Үүний ачаар програмд олон дахин ашиглагдах ижил ажиллагаатай хэсгүүдийг сан хэлбэрээр тодорхойлоод төрөл бүрийн төслүүдэд оруулах эсхүл өөр боловсруулагч нарт ашиглуулах боломж бүрдэнэ.

  Нээгдсэн тоо: 132 Төлбөртэй

Классийн бүх талбар, шинж, арга, бусад бүрдүүлэгчид хандалтын модификатортой. Хандалтын модификатор классийн бүрдүүлэгчдийн харагдах хүрээг заах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл хандалтын модификаторууд тухайн хувьсагч эсхүл аргыг хэрэглэж болох контекстийг тодорхойлдог.

  Нээгдсэн тоо: 171 Төлбөртэй

C# -ийн класс, бүтцүүдэд ердийн аргуудаас гадна шинж гэж нэрлэдэг тусгай аргууд байдаг. Тэдгээр нь класс, структурийн талбарт хандах, утгуудыг авах, өөрчлөх боломжуудыг өгдөг.   

Шинжийн тодорхойлолт

Шинжийн стандарт тодорхойлолт

[модификатор] шинжийн_төрөл шинжийн_нэр
{
    get { шинжийн утгыг авахад хийгдэх үйлдлүүд}
    set { шинжийн утгыг тавихад хийгдэх үйлдлүүд}
}

байдаг. Шинжийн тодорхойлолтын эхэнд төрөл бүрийн модификаторууд тавигдаж болно. Тухайлбал хандалтын модификаторууд модификатор. Дараа нь шинжийн төрөл тэгээд шинжийн нэр байна. Шинжийн бүрэн тодорхойлолт get, set гэсэн хоёр блокийг агуулна.

  Нээгдсэн тоо: 85 Төлбөртэй

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм боломжийг аргын хэт ачаалал (method overloading) нэрлэдэг. overloading нэрийн хэт ачаалал орчуулга сайнгүй болсон байх талтай. Иймээс нэрийг overloading гээд тогтоогоод явах нь илүү ч байж болно.  
C# хэлэнд класст өөр өөр сигнатуртай /тодорхойлогч/ нэг ижил нэртэй олон аргыг үүсгэх боломжтой. Сигнатур гэж юу вэ? Сигнатур дараах зүйлүүдээс бүрдэнэ.

  • Аргын нэр
  • Параметрүүдийн тоо
  • Параметрүүдийн төрлүүд
  • Параметрүүдийн дараалал
  • Параметрүүдийн модификаторууд

Гэхдээ параметрүүдийн нэрүүд сигнатурт орохгүй.

  Нээгдсэн тоо: 196 Бүртгүүлэх

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд бүх класс, структурт хамаарна. Классийн статик гишүүнд хандахдаа классийн хувийг үүсгэх албагүй.

Статик талбар

Статик талбар класс ба структурийн төлвийг хадгална. Статик талбаруудыг ердийн талбарууд шиг тодорхойлох ч талбарын төрлийн өмнө static түлхүүр үгийг тавьдаг.

  Нээгдсэн тоо: 150 Төлбөртэй

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 150

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 123

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 312

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 167

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 196

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 139

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 138

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 264

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 189

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1140

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 720

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1124