VS, анхны програм

C# хэл дээр програм зохиоход бидэнд юу хэрэгтэй вэ?

  • Програмийн кодоо бичих текст засварлагч.
  • Програмийн кодийг exe өргөтгөлтэй файлд багцлах компилятор /хөрвүүлэгч/
  • Програмийн компиляц, цаашдын ажиллагаанд хэрэгтэй .NET фреймворк

хэрэгтэй.

Програмийн кодийг бичих, тестлэн зүгшрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх үүднээс ихэнхдээ тусгай боловсруулалтын орчинг ашигдладаг. Тухайлбал Visual Studio.

C# дээр програм зохиохдоо үнэгүй, ажиллагааны бүрэн боломжтой Visual Studio Community 2022 боловсруулалтын орчинг ашиглана.

Санамж: Visual Studio 2019 болон түүний өмнөх хувилбарууд .NET 6 ба C# 10 -ыг дэмждэггүй тул заавал Visual Studio 2022 хэрэгтэй.

Суулгагчийг /installer/ татан аваад түүнийг ажлуулна. Visual Studio Community 2022 суулгах ажиллагаа ердийн програм суулгахтай ижил боловч таниас Visual Studio -той цуг суулгах компонентийг сонгохыг санал болгосон цонх гарч ирнэ. Visual Studio олон тооны хэл болон платформоор програм боловсруулах боломжтой маш функционал ихтэй боловсруулалтын орчин гэдгийг дурдая. Visual Studio боловсруулалтын орчинд C# , .NET 6 төслийг дэмжүүлэхийн тулд ASPNET and web development компонентийг сонгоход хангалттай. Илүү олон бүр бүх компонентийг сонгож болох ч хатуу дискнйи чөлөөт зайгаа тооцоорой. Олон сонголт хийх тусам програм диск дээр илүү их зай эзлэх болно. Цааш суулгагч таны компьютерт хэрэгцээт бүхий л хэрэгслүүдийг суулгана.
Машиныхаа системийн бус диск дээр програмийн кодоо хадгалах хавтасыг үүсгэн өгөөрэй. Би G:\munkh\project C# хавтасыг ашиглахаар үүсгэн өгсөн.
Боловсруулалтын орчинг суулгаж дууссаны дараа эхний програмаа зохиохын тулд Visual Studio -ийг ачааллахад нээгдэх цонхноос Create a new project (Шинэ төсөл үүсгэх) -ийг сонгоно.

Дараагийн цонхонд төслийн төрлөөр Console App -ийг сонгоорой. Өөрөөр хэлбэл бид C# хэл дээр консолийн програм зохионо гэсэн үг.

Програмийн төрлөө сонгоод Next товчийг дарахад нээгдэх дараагийн цонхонд төслийн /програмийн/ нэр, байрших хавтасны сонголтыг хийнэ.

Төслийн нэрийг програмийн санал болгосноор үлдээе. Энд та өөрийн нэрийг өгч болно гэдэг нь ойлгомжтой. Location талбарт өөрийн үүсгэсэн хавтасаа заан өгөөрэй. Одоо Next товчийг дарна.

Дараагийн цонхонд төсөлд ашиглах .NET -ийн хувилбарыг сонгоод төслийг үүсгэх Create (үүсгэх) товчийг дарахад Visual Studio төслийг үүсгээд нээнэ.

Төвийн том талбар бол текст засварлагч бөгөөд түүнд боловсруулалтын орчин анхдагчаар үүсгэсэн C# код гарч ирнэ. Баруун хэсэгт төслийн бүтцийг харуулсан Solution Explorer цонх байрлана. Одоогоор Visual Studio үүсгэсэн анхдагч бүтэц харагдаж байгаа. Dependencies бол төсөлд анхдагчаар нэмэгдсэн dll багцыг агуулсан хэсэг. Энэ багцад C# ашиглах .NET -ийн классуудын санг агуулагдана. Гэхдээ бүх багцууд дандаа хэрэгтэй байгаад байдаггүй. Цаашдаа хэрэггүй сангуудыг хасах эсхүл нэмэх боломжтой. Цааш төвийн цонхонд код нь нээгдсэн Program.cs байрлана. Visual Studio файлд ердөө хоёр мөр кодийг үүсгэсэн байгаа.

// тэмдэгтээр эхэлсэн эхний мөр бол кодийн тайлбар юм.
Хоёрдахь Console.WriteLine("Hello World!"); мөр бол програмийн код. Энэ мөр консолд "Hello World!" мөрийг үзүүлнэ. Хэдийгээр програм ганцхан мөр кодтой ч F5 эсхүл хэрэслүүдийн самбар дахь ногоон товчийг даран ажиллууж болох программ. Програмийг ажлуулбал консолд "Hello World!" мөрийг үзүүлнэ.

Ямар нэгэн товчийг дарвал консолийн цонх хаагдана. Одоо Program.cs -ийн кодийг

Console.Write("Your name: ");
string? name = Console.ReadLine();        // нэрээ оруулах
Console.WriteLine($"Hi {name}");     // нэрийг консолд үзүүлэх

болгон өөрчилье. Кодийн хоёрдахь мөр гараас өгөгдөл оруулахыг хүснэ. Console.Write() арга консолд түүнд дамжуулсан мөрийг үзүүлнэ. Манай тохиолодолд энэ нь "Your name: " мөр юм.
Хоёрдахь мөрөнд хэрэглэгч консолоос мэдээлэл оруулах мөрийн name хувьсагчийг тодорхойлсон. name хувьсагчид консолоос оруулсан тэмдэгтийг унших Console.ReadLine() аргын үр дүнг олгосон. Өөрөөр хэлбэл хэрэглэгч консолоос оруулсан тэмдэгтүүд name хувьсагчид орно гэсэн үг.
string? name илэрхийлэл string? төрөлтэй name хувьсагч тодорхойлогдсонг заана. Өөрөөр хэлбэл мөр хадгалах боломжтой хувьсагч гэсэн үг. Энд string нь хувьсагч мөр төрлийн утга хадгалахыг харин ? нь хувьсагч null утгыг хадгалж болохыг зааж байгаа юм. Өөрөөр хэлбэл хувьсагч утгагүй байж болохыг заасан хэрэг.
Console.WriteLine($"Hi {name}"); мөр оруулсан нэрийг консолд үзүүлнэ. name хувьсагчийн утгыг консолд үзүүлэх мөрөнд оруулахын тулд {} хаалтыг хэрэглэнэ. Ингэснээр WriteLine арга консолд мөрийг үзүүлэхэд {name} илэрхийлэл name хувьсагчийн утгаар солигдох юм. Хувьсагч доторх утгыг ийм байдлаар мөр дотор оруулан консолд гаргахын тулд WriteLine аргын үзүүлэх мөрийн өмнө $ /долларын тэмдэг/ -ийг заах хэрэгтэй.
Програмийг ажлуулбал

гэж ажиллана. Ингээд бид анхны програмаа зохиолоо. Програмийн exe файл төслийг хадгалсан хавтасны bin\Debug\net6.0 хавтаст байрлана. Файл төслийн нэрээр нэрлэгдэх ба exe өргөтгөлтэй байна. Одоо энэ файлыг Visual Studio -гүйгээр эсхүл .NET 6 суугдсан өөр компьютерт хуулан ажлуулах боломжтой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 452 Бүртгүүлэх

C# -д тоо, мөр гээд стандарт төрлийн утгуудаас гадна ямар нэгэн өгөгдөл, утга байхгүйг заах тусгай null утга гэж бий. Холбоосын төрлүүд анхдагч утгаар null утгыг авдаг. C# 8.0 хувилбар хүртэл бүх холбоосын төрлүүдэд null утгыг

string name = null;
Console.WriteLine(name);

олгож болдог байсан. Харин C# 8.0 хувилбараас холбоосын nullable төрөл (nullable reference types) болон холбоосын nullable төрлийг ашиглаж болох nullable aware context - буюу nullable-контекст ойлголтыг оруулсан.  
null утга авч болох холбоос төрлийн хувьсагч болон параметрийг тодорхойлохын тулд төрлийн нэрийн ард ? (асуултын тэмдэг) -ийг тавина. Жишээ нь

string? name = null;
Console.WriteLine(name);    // юу ч үзүүлэхгүй

  Нээгдсэн тоо: 3166 Нийтийн

Бид C# төрлийн бүрэлдхүүн хичээлүүдэд төрлийн Үйл явдлууд /Events/ ухагдхуунаас бусад гишүүдийг үзсэн. Иймээс энэ хичээлд Үйл явдлууд /Events/ ойлголтын талаар авч үзье. Үйл явдал делегат /delegate/ гэдэг ойлголт дээр суурилдаг учраас эхлээд делегат ухагдхууныг авч үзээд дараа нь үйл явдал гишүүний талаар авч үзье Delegate гэсэн үгийг монголчилбол "төлөөлөгч" гэж хэлж болох юм. Гэхдээ би делегат гэсэн нэрээр нь шууд ойлгон тогтоон авах нь илүү гэж үзлээ.

  Нээгдсэн тоо: 496 Бүртгүүлэх

Хэрвээ системийн өөрийн дотоод онцгой нөхцлийн төрлүүд тохиромжгүй бол бид өөрсдөө төрлүүд үүсгэж болно. Бүх онцгой нөхцлийн суурь класс Exception учраас өөрийн төрлийг үүсгэхдээ бид энэ классаас удамшуулна.  
Жишээ нь манай програмд насны хязгаарлалт байлаа гэе.

try
{
    Person person = new Person { Name = "Tom", Age = 17 };
}
catch (Exception ex)
{
    Console.WriteLine($"Алдаа: {ex.Message}");
}
 
class Person
{
    private int age;
    public string Name { get; set; } = "";
    public int Age
    {
        get => age;
        set
        {
            if (value < 18)
                throw new Exception("18 нас хүрээгүй бол бүртгэл хаалттай");
            else
                age = value;
        }
    }
}

Person классийн age шинжид утга олгохдоо шалгалт хийн нас 18 -аас бага бол онцгой нөхцлийг үүсгэнэ.

  Нээгдсэн тоо: 462 Төлбөртэй

Удамшилт (inheritance) бол ОХП -ийн үндсэн ойлголтуудын нэг. Удамшилтаар нэг класс өөр классийн ажиллагаануудыг өвлөх /дамжуулан авах/ боломж бүрддэг. Бидэнд хүнийг тодорхойлох

class Person
{
    private string _name = "";
 
    public string Name
    {
        get { return _name; }
        set { _name = value; }
    }
    public void Print()
    {
        Console.WriteLine(Name);
    }
}

Person класс байлаа гэе. Гэтэл бидэнд компаний ажилтанг тодорхойлох Employee класс хэрэгтэй боллоо гэж үзье. Компаний ажилтан хүн учраас Employee класс Person классийн хийдэг үйлдлүүдийг хийх болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 412

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 504

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 483

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 553

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 773

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 946

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 908

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1468

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2135

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 955