Холбоосын параметрүүд

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох цэс бусдаасаа ялгагдахгүй байгаа нь сайнгүй.
Үнэхээр / чиглүүлэгч нүүр хуудас буюу http://localhost:3000/ хаягаар нүүр хуудасыг үзүүлж байхад

r_07_02_01

кодийн a тегээр тодорхойлогдсон Нүүр холбоост ямар нэгэн атрибут байхгүй байгаа нь харагдана.

Тэгвэл react-router-dom сангаас NavLink компонентийг импортлоод

<NavLink to="/">Нүүр</NavLink>

<NavLink to="/about">About</NavLink>

<NavLink to="/cars">Cars</NavLink>

цэсний тодорхойлолтын Link -ийг NavLink -ээр соливол

r_07_03_01

NavLink компонент сонгогдсон цэст active классийг динамикаар нэмнэ. Одоо active классаар сонгогдсон цэсийг хэвжүүлэх боломжтой болсон тул Layout компонентийн хэвжүүлэлтийн Layout.scss файлд

.nav {
ul {
display: flex;
justify-content: center;
align-items: center;
list-style: none;
margin: 0;
padding: 20px;

li {
margin-right: 15px;

a.active {
font-weight: bold;
color: red;

active классийг тодорхойлон өгвөл сонгогдсон цэсний

r_07_03_02

фонт томрон улаан өнгөөр харагдана. NavLink компонент цэст нэмсэн active классаас өөр классийг идэвхитэй цэст нэмэх хэрэгтэй бол яах вэ? Layout.scss файлд тодорхойлсон a.active классийн нэрийг a.active-link болгон өөрчилбөл NavLink компонент цэст active классийг нэмэх ч active-link классийг олж харахгүй. active-link классийг цэсний тодорхойлолтод className атрибутаар

<NavLink to="/" className={({ isActive }) => (isActive ? "active-link" : "")}>
Нүүр
</NavLink>

<NavLink to="/about" className={({ isActive }) => (isActive ? "active-link" : "")}>
About
</NavLink>

<NavLink to="/cars" className={({ isActive }) => (isActive ? "active-link" : "")}>
Cars
</NavLink>

оруулан ирнэ. className атрибут мөрөөс гадна функцийг авч болох бөгөөд функцэд автоматаар дамжуулдаг обьектоос холбоос идэвхитэй эсэхийг заадаг isActive түлхүүртэй талбар байдагийг бүтцийн задаргаагаар аван параметрээр дамжуулсан. Эргэн дуудалтын функцэд ирэх isActive талбарын утгаас хамааран холбоост active-link классийг нэмсэн. Өөрчлөлтийг хадгалаад хуудасны ажиллагааг шалгавал идэвхитэй цэсийг active-link классаар хэвжүүлнэ. Шалгаад үзээрэй. Кодод давталт гарч байгаа тул эргэн дуудалтын функцийг тусдаа setActive тогтмолд

render() {
const setActive = ({ isActive }) => (isActive ? "active-link" : "");
return (

<NavLink to="/" className={setActive}>
Нүүр
</NavLink>

<NavLink to="/about" className={setActive}>
About
</NavLink>

<NavLink to="/cars" className={setActive}>
Cars
</NavLink>

олгоод className атрибутуд setActive -ийг заан өгье. Олон ашиглагдах хэсгийг тусд нь гаргах энэ аргачлалыг тогтмол ашиглахыг зөвлөе. Өөрчлөлтийг хадгалаад хуудасны ажиллагааг шалгавал бүгд хэвийн ажиллана. Холбоост хэвжүүлэлтийн параметрийг style атрибутаар дамжуулан

render() {

const setStyle = ({ isActive }) => ({color: isActive ? "green" : "black", });
return (

<NavLink to="/" style={setStyle}>
Нүүр
</NavLink>

<NavLink to="/about" style={setStyle}>
About
</NavLink>

<NavLink to="/cars" style={setStyle}>
Cars
</NavLink>

хийсэн ч болдог. Өөрчлөлтийн дараа сонгодсон цэс ногоон өнгөтэй болон харагдана.
Үүний зэрэгцээ NavLink компонентийн to параметрт тохиргоо хийж болно. Жишээ нь машинуудын жагсаалтыг үзүүлэх цэсний тодорхойлолтын

<NavLink
to={{ pathname: "/cars", search: "?a=1&b=2", hash: "hash" }}
style={setStyle}

Cars
</NavLink>

to параметрт мөр биш обьектийг дамжуулъя. Обьектийн pathname талбарт чиглүүлэгчийн замыг, search талбарт замын араас get параметрээр нэмэгдэх мөрийг, hash талбарт ямар нэгэн хэш тэгийг өгсөн. Өөрчлөлтийг хадгалаад хуудсаа нээгээд cars цэсээр орвол

r_07_03_03

хаягийн мөр to параметрт дамжуулсан обьектын талбаруудыг агуулна.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Нээгдсэн тоо: 378 Төлбөртэй

Компонентийн бусад амьдралын циклүүдийг судлахын өмнө функционал компонентийг ердийн буюу Component классаас удамшсан компонент болгож суръя. Манай төслийн Car компонент jsx кодийг буцаах ердийн функц хэлбэрийн хэрэгжүүлэлттэй.

Нээгдсэн тоо: 827 Төлбөртэй

Интернетэд суурилсан програм зохиоход олон төрлийн технологи, аргачлалыг хослуулан ашигладаг хэдий ч хэрэглэгч талын хуудаст javascript, css, html -ийг голлон хэрэглэдэг. Эдгээрээс javascript хэл их чухал үүргийг гүйцэтгэдэг тул сайтад энэхүү хэлний фреймворк, сангуудын хичээлүүдийг нийтэлж байгаа ба энэ удаад RxJs сангийн өгөгдлүүдэд шүүлт тавин боловсруулалт хийдэг операторуудын талаар авч үзэцгээе.

filter арга

Арга хэрхэн ажиллахыг шууд практик жишээн дээр харцгаая.

Rx.Observable.range(0, 10)
.filter(x => x >3)
.subscribe(createSubscribe('filter'));

Жишээнд стримийг RxJs сангийн Observable классын range аргаар үүсгэсэн. range арга 0 -ээс 10 хүртэлх тоон дарааллыг үүсгэнэ. filter аргад дарааллын урсгалд шүүлт тавих нөхцлийг дамжуулах ёстой. Аргад өгсөн нөхцлөөр тоон дарааллаас 0, 1, 3 элементүүдэд шүүлт /өөрөөр хэлбэл нөхцөлд тохирохгүй/ тавигдан 4 -өөс 10 хүртэлх тоонуудыг консолд үзүүлэх ёстой. Кодыг ажлуулбал

Нээгдсэн тоо: 1316 Нийтийн

ES6 -д обьектод ямар өөрчлөлтүүд орсонг хичээлд үзэх болно. Кодод

const name = 'e-surgalt.com';
const age = 30;

хувьсагчид байгаад эдгээрийг хувьсагчийн нэртэй ижилхэн обьектын талбарт олгоё гэвэл ES5

const obj = {
name: name,
age: age

гэж бичдэг. Одоо обьектыг консолд

console.log(obj);

гэж харуулъя.

Нээгдсэн тоо: 1106 Нийтийн

Vue CLI хэрэгслэээр үүсгэсэн төслийн эхлэлийн цэг бол

import Vue from 'vue'
import App from './App.vue'

Vue.config.productionTip = false

new Vue({
render: h => h(App),
}).$mount('#app')

кодийг агуулсан main.js файл юм. npm run serve командаар ачааллагдах боловсруулалтын сервер хандан ажиллах public хавтас доторх index.html файлд

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 370

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 462

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 442

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 515

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 583

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 576

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 719

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 856

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 849

Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1426

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 746

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 251