Функцийг параметр байдлаар дамжуулах
Хичээлээр компонент хоорондын харилцан ажиллагааны бас нэгэн аргыг авч үзье. Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах хичээлд бид хүүхэд компонентод үйл явц үүсгээд түүнийг эцэг компонентод сонсохыг сурсан. Өөрөөр хэлбэл эцэг компонентод тодорхойлогдсон талбарын утгыг хүүхэд компонентоос өөрчилсөн. Үүнийг хийх бас нэгэн арга бий. Жишээ нь App компонентод
carName талбарын утгыг Benz болгох changeCarName аргыг тодорхойлоод түүнийг Car компонентод
<template>
Эцэг: {{ carName }}
<app-car
:carName="carName"
:carYear="carYear"
:changeFunc="changeCarName"
@nameChanged = "carName = $event"
></app-car>
</template>
changeFunc нэрээр параметрээр дамжуулна. Car компонент
<template>
Name: {{ carName }} \ {{reverseName}}
Year: {{ carYear }}
</template>
props талбартаа Function төрлийн changeFunc параметр ирнэ гэдгийг тодорхойлно. Ажиллагааг шалгахын тулд Car компонентийн темплейтэд Эцгээс нэрийг өөрчлөх товчийг нэмэн өгөөд түүн дээр дарах үйл явцын боловсруулагчаар App компонентоос ирсэн параметрийг функц байдлаар өгсөн. Өөрчлөлтүүдийг хадгалаад хуудсыг харвал
гэж харагдана. Нэрийг өөрчлөх товчийг дарвал машины нэр Prius болно гэдгийг Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах хичээлээс мэднэ. Харин Эцгээс нэрийг өөрчлөх товчийг дарвал
App компонентод тодорхойлсон changeCarName арга ажиллан нэрийг Benz болгоно. Нэрүүд хоёр компонентод зэрэг өөрчлөгдөж байгаагийн тухайд гэвэл carName талбарын утгыг App компонентод өөрчлөхөд Vue хуудасны өөрчлөлтийг тэр дор нь хийх учраас Car компонентод параметрээр ирэх утгууд ч бас өөрчлөгдөх болно. Энэ бол компонентууд хооронд хэрхэн харилцах өөр арга бөгөөд өмнө үзсэн болон энэ аргуудын алийг ч ашиглах боломжтой.
Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.
Нээгдсэн тоо: 633 Нийтийн
Vuejs сервертэй хэрхэн ажиллах талаар судлая. Vuejs сервертэй ажиллах ажиллагаанд онцгой зүйлүүд ердөө байхгүй. Vuejs нь өөрөө javascript сан учраас сервертэй ажилладаг дурын javascript санг ашиглаж болохын дээр өөрсдөө ч бичиж болно. Жишээ нь сервертэй ажиллахын тулд jquery -г оруулан ajax -ыг эсхүл axois -ийг ашиглаж болно. Бид хичээлдээ Vuejs -ээр сервертэй ажиллахад зориулан боловсруулсан vue-resource хэрэгслийг ашиглах болно. Сервертэй ажиллах жишээнүүдийг хоосон төслөөс эхлүүлье.
Нээгдсэн тоо: 857 Төлбөртэй
RxJs сангийн бүрэлдхүүнд багтдаг Observable классаас бусад классуудын талаар авч үзье. Өмнөх хичээлүүдэд бид Observable гэж юу болох түүнтэй хэрхэн ажиллах талаар л үзсэн. RxJs санд Observable классаас гадна өөр хоорондоо ялгаатай төрөл бүрийн зүйлийг үүсгэх зарим классууд байдаг. Энэ хичээлээр эдгээр классуудын талаар дурдах болно. Классуудын ажиллагаа Observable -той төстэй ч багахан ялгаанууд бий.
Санамж: Програмчлалын хэлний ажиллагааны үндсэн суурь зарчмууд өөр хоорондоо нэг их зөрөөд байдаггүй. Компьютер, үйлдлийн системүүд ч мөн адил олон янзын брендүүд байх ч ажиллагааны ерөнхий зарчим нэг. Иймээс олон хэл судлахын оронд нэг хэлний технологийн шийдлийг гүн ойлговол бусдыг төвөггүй эзэмшинэ.
Нээгдсэн тоо: 949 Төлбөртэй
Vue төсөл бүхэлдээ компонентуудаас бүрдэн ажилладаг тул компонент ухагдхууныг сайн ойлгох нь нэн чухал. Компонентийг глобал болон локалаар бүртгүүлж сурсан тул Vue CLI хэрэгслээр үүсгэсэн төсөлдөө шилжин vue өргөтгөл бүхий компонентуудийн файлтай ажиллаж сурцгаая. Ингэснээр компонент бүр өөрийн тусдаа файлд байршин түүний төлвийг хөнгөн хянах боломжийг бүрдүүлснээр төслийн кодыг эвтэйхэнээр задлан жижиглэх юм.
Vue CLI хэрэгслийн сүүлийн хувилбар төслийг үүсгэхдээ
Нээгдсэн тоо: 1489 Төлбөртэй
Роутерийг тохируулах хичээлээр төсөлд Home, Cars хуудсуудыг үүсгэн чиглүүлэгчийг тохируулан бүртгүүлсэн хэдий ч хуудас хооронд шилжихдээ хаягийн мөрөнд шууд бичин өгч байгаа. Иймээс хуудас хоорондын шилжилтийг цэс үүсгэн түүгээр дамжуулан хийе. Та Формын шалгалтын бэлтгэл хичээлийг үзсэн бол төсөлд Bootstrap -ийг суулгасан гэдгийг мэдэж байгаа.
Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…
Нээгдсэн тоо : 416
Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…
Нээгдсэн тоо : 505
Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…
Нээгдсэн тоо : 488
Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…
Нээгдсэн тоо : 555
Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…
Нээгдсэн тоо : 625
Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.
Нээгдсэн тоо : 614
Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…
Нээгдсэн тоо : 776
Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…
Нээгдсэн тоо : 961
Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…
Нээгдсэн тоо : 912
Энэ долоо хоногт
тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?
Нээгдсэн тоо : 1471
тэгшитгэлийг бод.
Нээгдсэн тоо : 2138
b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.
Нээгдсэн тоо : 956