React хук

React 16.8 хувилбараас компонентийг Component классаас удамшуулахгүйгээр энгийн функц хэлбэрээр буюу функционал компонентийг бичих боломж бий болсон.
React компонентийн ажиллагааны үндэс бол төлвийн удирдлагад оршдог. Өөрөөр хэлбэл компонентийн төлвийг тодорхойлсон обьектийн аль нэгэн эсхүл бүхэлд нь өөрчлөлт ороход React энэ төлвөөс хамааралтай дэлгэцийн хэсгийг дахин зурдаг. Бид өмнөх хичээлүүдэд ашиглаж байсан Component классаас удамшсан компонентийн төлвийг өөрчлөхдөө this.setState({ pageTitle: newTitle }) гэх байдлаар setState аргыг ашиглаж байсан.

Арга ажиллан төлвийг өөрчилсөний дараа компонентийн render арга автоматаар дуудагдан компонентийг дахин зуран харуулдаг. Энд setState, render аргууд суурь Component классаас удамшдаг.
React 16.8 хувилбараас функционал компонентод шилжсэн. Өөрөөр хэлбэл компонентийг Component классаас удамшуулахгүйгээр энгийн функц байдлаар тодорхойлох болсон. Үүний давуу тал гэвэл функцтэй ажиллах нь энгийн бөгөөд ямар нэгэн классаас удамшихгүй тул компьютерийн нөөцийг бага зарцуулна. React -ийн динамик ажиллагааг функционал компонентод хангах үүднээс hook бий болсон. Хукууд бол компонентод ашиглаж болох React сангийн бие даасан функцууд юм.
hook -уудийг шинэ төсөл үүсгэн судлая. Төслийг хэрхэн үүсгэхийг react програм үүсгэх хичээлээс үзээрэй.
Төслөө үүсгээд ашиглахгүй файлуудыг устган

цэвэрлэгээ хийгээрэй. Төслийн хэвжүүлэлтийг bootstrap -аар хийе. Үүний тулд index.html файлд

bootstrap -ийн CDN холбоосыг оруулан өгөөрэй. App компонентод төслийн ажиллагааг шалгах зорилготой div  -ийг оруулсан байгаа. Төслийн компиляцийг хийвэл

гэж харагдана. Төслөө үүсгэн бэлтгэсэн тул дараагийн хичээлээс хукуудийн судалгааг хийх болно.

Жич: React 16.8 хувилбараас хойш Component классаас удамшсан компонентийг үүсгэж болохгүй гэж ойлгож болохгүй. Урьдын адилаар Component классаас удамшуулан компонентийг үүсгэн ашиглаж болох ч функционал компонентийн код илүү энгийн, өргөтгөх боломж, ажиллагааны оновчтой байдлыг ашиглахын тулд функционал компонент, хукуудийн талаар мэдэн тэдгээрийг ашиглаж сурсан байх хэрэгтэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Нээгдсэн тоо: 1159 Нийтийн

Хичээлээр компонентод ирж буй параметрүүд зөв эсэх, ийм шалгалтыг хийх ямар ач холбогдолтой талаар үзье. Компонентод параметр дамжуулах хичээлд App компонентоос carName, carYear талбаруудыг Car компонентод параметрээр дамжуулан авч үзүүлсэн. Тэгвэл Car компонент ирсэн параметрүүд дээр ямар нэгэн нэмэлт үйлдлийг жишээ нь машины нэрийг тонгоруулан

<template>

Name: {{ carName }} \ {{reverseName}}

Year: {{ carYear }}

</template>

харуулдаг гэж үзье.

Нээгдсэн тоо: 621 Бүртгүүлэх

Jsx нь html -тэй төстэй харагдах ч ердийн javascript бичлэг болох, хэрхэн ажилладагийг JSX хичээлээс мэдсэн тул Jsx -ээр хуудасны тэмдэглээг хийхэд ямар хязгаарлалт үйлчилдэг талаар авч үзье.

class App extends Component {
render() {
return (

Hello world!

Нээгдсэн тоо: 873 Бүртгүүлэх

React компонентоос хэд хэдэн элементүүдийг буцаах нь ердийн үзэгдэл ч тэдгээрийг заавал нэг суурь элементэд багцалсан байх дүрэмтэй. Энэ дүрэм нь зарим тохиолдолд DOM -д илүү зангилаа /элемент/ үүсгэдэг асуудлыг React 16 хувилбараас фрагментээр солин шийдвэрлэсэн. Фрагмент гэдгийг ойлгохын тулд төслийн кодод багахан өөрчлөлтийг хийе. ErrorBoundary классийн ажиллагааг шалгах зорилгоор Car компонентод нэмэн өгсөн

if (this.props.name === 'Toyata Prius') {
throw new Error('Алдаа гарлаа !!!')

кодийг хасвал програм TOGGLE CAR товч дээр дарахад алдаа хаялгүй хэвийн ажиллана.

Нээгдсэн тоо: 1151 Нийтийн

RxJs сангийн алдаа боловруулалтын талаар хичээлд авч үзье. Сервертэй ажиллах үеийн ямар нэгэн алдаанаас үүдэн хэрэглэгч талын код ажиллахгүй болох тохиолдол ихээр гардаг тул ийм үед алдааг барин боловсруулалт хийх зайлшгүй шаардлага гардаг. Алдааны боловруулалтыг дараах

Rx.Observable.throw(new Error('Алдаа гарлаа'))
.subscribe((x) => {
console.log(x);

энгийн жишээн дээр харцгаая.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 420

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 510

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 492

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 559

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 629

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 617

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 784

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 969

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 917

Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1474

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2142

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 959