CSS оруулах
Компонентод Inline хэвжүүлэлт хийх нь javascript кодтой холилдон тийм аятайхан бус санагдаж байж болох. Кодлогчид css хэвжүүлэлтийг тусдаа файлд гаргаад хэрэгтэй файлдаа татан оруулан ашиглахыг ихэнхдээ илүүд үздэг. React -д хэвжүүлэлтийг тусдаа гарган ашиглах боломжтой бөгөөд үүний талаар хичээлд авч үзье.
Манай төсөлд машиний компонентийн Car хавтас байгаа. Компонентийн хэвийг тусдаа css файлд гаргахдаа ихэнхдээ тухайн компонентийн хавтаст шинээр файл үүсдэг тул Car хавтаст Car.css файлыг үүсгэн өгөөд түүнд Car компонентод Inline хэвжүүлэлтээр өгсөн кодийг шилжүүлээд css -ийн хэвжүүлэлтийн дүрмээр өөрчлөн өгвөл.
.Car {
border: 1px solid #ccc;
margin-bottom: 10px;
display: block;
padding: 10px;
box-shadow: 0 4px 5px 0 rgba(0, 0, 0, .14);
border-radius: 5px;
гэж харагдана. Jsx -д хэвжүүлэлтийг javascript обьект байдлаар бичдэг бол тусдаа css файлд бид хэвийг css -ийн дүрмээр тодорхойлон өгөх ёстой. Иймээс олон үгээр бүрдсэн атрибутын camelCase -ээр бичсэн нэрийг - тэмдэгтээр залган өгөхийг дээр хашилтуудыг хасан таслалыг цэг таслалаар солих хэрэгтэй. Жишээ нь Jsx -ийн Inline хэвжүүлэлтийн marginBottom: '10px',  талбарыг cssmargin-bottom: 10px; болгоно. Одоо Car.css файлд үүсгэсэн .Car нэртэй классыг Car компонентод
import React from 'react'
const car = props => (
Машиний нэр: {props.name}
Он: {props.year}
Устгах
export default car
гэж заан өгөөд yarn start командаар төслийн компиляцийг хийн хөтөч дээр нээгдэх хуудсыг харвал
Машиний мэдээллийг багцлагч divCar класс хэрэгжээгүй харагдана. Та тусдаа css файл ашиглаж байсан бол шалтгааныг мэдэж байгаа байх. Car.css файл үүсгэн хэвүүдийг тодорхойлсон ч түүнийг төслийн кодийн багцад оруулахыг гараас заан оруулан ирэх хэрэгтэй. Үүнийг хийгээгүй тул машиний мэдээллийг багцлагч divCar класс хэрэгжээгүй хэрэг. Иймээс Car компонентод Car.css файлыг
import React from 'react'
import './Car.css'
const car = props => (
Машиний нэр: {props.name}
Он: {props.year}
Устгах
export default car
импортлон өгье. Одоо react сан import './Car.css' бичлэгийг ойлгон файлд тодорхойлсон классуудыг хэвжүүлэлтэд хэрэгжүүлэх болно. Өөрчлөлтийг хадгалаад хуудсаа шалгавал
Car.css файлд үүсгэсэн хэвүүдээр машиний мэдээллийг багцлагч div -ийг хэвжүүлсэн нь харагдана.
Дүгнэн хэлбэл компонентийн хэвжүүлэлтийг тусдаа файлаар хийхийг хүсвэл компонентийн хавтаст css хэвийн тодорхойлолтыг агуулсан файл үүсгээд түүнийг компонентод импортлоод шаардлагатай элементүүдэд css файлд тодорхойлсон классыг заан өгөхөд л хангалттай.
Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.
Нээгдсэн тоо: 796 Төлбөртэй
Програмд нэвтрэхэд хэрэглэгчийн нууц үгийг авах талбар ихэнхдээ байдаг. Ийм төрлийн талбарт шалгалтыг хэрхэн хийхийг сурцгаая. Үүний тулд Шалгалтын алдааг үзүүлэх хичээлийн App компонентийн шаблоны кодыг доорх байдлаар өргөжүүлье.
<template>
Password
</template>
Нээгдсэн тоо: 599 Бүртгүүлэх
Jsx нь html -тэй төстэй харагдах ч ердийн javascript бичлэг болох, хэрхэн ажилладагийг JSX хичээлээс мэдсэн тул Jsx -ээр хуудасны тэмдэглээг хийхэд ямар хязгаарлалт үйлчилдэг талаар авч үзье.
class App extends Component {
render() {
return (
Hello world!
Нээгдсэн тоо: 1656 Бүртгүүлэх
Хичээлээр Vuejs -ийг ашиглан энгийн програмыг зохиоё. Үүний тулд Vuejs -ийн албан ёсны сайтад хандан GET STARTED цэсээр ороод хуудасны зүүн талын цэсээс Installation цэсийг сонговол
үүсгэн өгье.
Нээгдсэн тоо: 1276 Төлбөртэй
Компонентууд хоорондоо холбогдон ажиллах шаардлага гарах нь мэдээж. Иймд хичээлээр компонентууд хоорондоо хэрхэн холбогдохыг авч үзье. Компонентыг Vue-д бүртгэх хичээлийн жишээнд App, Car хоёр компонентийг үүсгээд App компонентод Car компонентийг бүртгээд түүний темплейтийн суурь div дотор Car компонентийг оруулан ирсэн. Програмыг ажлуулбал
үр дүнг үзүүлж байгаа.
Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…
Нээгдсэн тоо : 357
Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…
Нээгдсэн тоо : 447
Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…
Нээгдсэн тоо : 427
Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…
Нээгдсэн тоо : 498
Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…
Нээгдсэн тоо : 570
Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.
Нээгдсэн тоо : 563
Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…
Нээгдсэн тоо : 699
Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…
Нээгдсэн тоо : 833
Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…
Нээгдсэн тоо : 827
Энэ долоо хоногт
тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.
Нээгдсэн тоо : 1572
функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?
Нээгдсэн тоо : 684
функцийн хамгийн бага утгыг ол.
Нээгдсэн тоо : 761