data арга

Javascript хэлийг ашиглахгүйгээр сайт зохионо гэдэг бүтэхгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Сайтын хэрэглэгч талын хуудаст олон төрлийн javascript санг ашигладаг байсан бол одоо сайтыг бүгдийг javascript фреймворк ашиглан хийдэг SPA /single page application/ технологийг улам ихээр хэрэглэх болсон. Эдгээрийн нэг болох Vuejs сангийн хичээлүүдийг сайтад нийтэлж байгаа бөгөөд энэ удаад Vue -гийн хувийн тохиргооны обьектод data талбарт обьект тодорхойлж болж байхад яагаад компонентын хувийн тохиргооны обьектод data талбарт функц тодорхойлох ёстойг авч үзье. Компонентууд ямар хэрэгтэй вэ? хичээлийн жишээг

    <body>
        <div id="app">
            <my-counter v-for="c in 2"></my-counter>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            Vue.component('my-counter', {
                template: `
                    <div style="border: 1px solid green; padding: 10px">
                        <h2>Тоолуур: {{ counter }}</h2>
                        <button @click="add">Тоолуурыг нэмэх</button>
                    </div>                
                `,
                data: function() {
                    return {
                        counter: 0
                    }
                },
                methods: {
                    add: function() {
                        this.counter++
                    }
                }
            })

            new Vue({
                el: '#app'
            })
        </script>        
    </body>

авч үзье. Файлыг хөтөч дээр нээвэл

хуудаст биенээсэээ үл хамаарах хоёр тоолуур ажиллана. Vue -гийн component аргын хоёрдахь параметрээр дамжуулсан обьектын data талбарт тодорхойлогдсон функц тэг утгатай counter талбартай обьектыг буцааж байгаа. Тэгвэл кодод

        <script>
            var dataObj = {
                counter: 0
            }
            
            Vue.component('my-counter', {
                ...
            })

            new Vue({
                el: '#app'
            })
        </script>

dataObj обьектыг үүсгээд түүнийг data талбарт тодорхойлогдсон функцээс

            Vue.component('my-counter', {
                ...
                data: function() {
                    return dataObj
                },
                ...
            })

буцааж болохоор. Файлын өөрчлөлтийг хадгалаад хөтөч дээрх хуудсаа шинэчлээд Тоолуурыг нэмэх товчнуудыг дарвал

тоолууруудын утга зэрэг нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл тоолуурууд бие биеэсээ хамааралгүй ажиллахгүй болсон. Яагаад ийм байдал үүсэв гэхээр бид dataObj обьектыг нэг удаа үүсгээд data талбарт тодорхойлогдсон функцээс түүнийг буцаахад шинэ хувьсагч /обьект/ үүсгэлгүйгээр түүний холбоосыг /хаягийг/ буцаасан гэсэн үг. Иймээс кодод үүсгэж буй компонентууд нэг ижил обьекттой харьцах болсноор товч дарахад тоолууруудын утга зэрэг өөрчлөгдөнө. Ийм учраас компонентын тохиргооны обьектын data талбарыг обьект байдлаар тодорхойлоход Vue компонентын бие даасан ажиллагааг хангахын тулд түүнийг функцээр тодорхойлох ёстой гэсэн алдааг зааж байгаа хэрэг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 622 Төлбөртэй

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан. Түүнээс гадна програмийн бүх хуудаст давтагдах хэсэгт зориулан Layout /макет/ компонентийг боловсруулсан. Layout /макет/ компонент бусад хуудаснуудад давтагдах хэсгийг агуулах учраас кодийг

import React from "react";
import { Link } from "react-router-dom";
import "./Layout.scss";

const Layout = () => {
  return (
    <>
      <header>
        <nav className="nav">
          <ul>
            <li>
              <Link to="/">Нүүр</Link>
            </li>
            <li>
              <Link to="/about">About</Link>
            </li>
            <li>
              <Link to="/cars">Cars</Link>
            </li>
          </ul>
        </nav>
      </header>
      <main>
        <h2>Агуулга</h2>
      </main>
      <footer>2023 Он</footer>
    </>
  );
};

export default Layout;

блокуудад салгаад хуудасны ажиллагааг шалгавал

  Нээгдсэн тоо: 1123 Төлбөртэй

Програмчлалын хэл сурах нь нилээд шургуу, тэсвэр, хатуужил шаардах ажил. Өнөө үед програмчлалын хэлүүд обьект хандлагат зарчмыг бараг бүгд нэвтрүүлсэн болохоор хэлүүд бичлэгийн хувьд их ижилхэн болсон.   Дээрээс нь програмчлалын суурь бүтцүүд бүх хэлний хувьд ижил байдаг тул зарим хүмүүс програмчлалын хэлийг сурахад амархан хөнгөн гэж ярьж тайлбарлаж байдаг. Энэ бол их өнгөц хандлага гэдгийг сануулъя. Програмчлалын үндсэн суурь технологи, ажиллагааны зарчмыг зөв ойлгохын тулд нилээд гүн судалгаа хийх зайлшгүй шаардлагатай. Иймээс сйатад нийтлэгдэж буй програмчлалын хэлний хичээлүүдийг бүгдийг нь алгасалгүй үзэж судлахыг зөвлөе.

Vuejs - д компонент үүсгэсний дараа түүнийг бүртгүүлэх хэрэгтэй болдог. Энэ хичээлээр компонентүүдийг бүртгүүлэх аргуудын талаар авч үзнэ. Яагаад компонентийг бүртгүүлэх шаардлагатайг ойлгохын тулд Компонентууд ямар хэрэгтэй вэ? хичээлд my-counter компонент үүсгэсэн

  Нээгдсэн тоо: 422 Төлбөртэй

Хичээлээр Vuex store -ийн үндсэн 4 ухагдхууны сүүлийнх болох action -ий тухай авч үзнэ. Mutation -оор Vuex store -ийн state -ийг л өөрчилдөг гэдгийг Mutations -ийг ашиглах хичээлээс мэдсэн. Үнэн хэрэгтээ mutation бол синхроноор ажиллан state -д утга олгох ердийн setter юм. mutation -д ямар нэгэн асинхроний үйл явцыг дамжуулж болдоггүй. Гэтэл програм сервер, интернет сервисүүд гэх мэт асинхрон үйл явцуудтай ажиллах шаардлага гарах нь дамжаггүй. Тэрхүү асинхрон үйл ажиллагааны үр дүнгээс хамааран state -д утга олгох ажиллагаа ихээр тохиолдох учраас асинхрон үйл явцуудтай Vuex store -ийн action нэртэй хэрэгслийг ашигладаг.

  Нээгдсэн тоо: 1311 Нийтийн

Өмнөх хичээлүүдээр директивийг үүсгэн бүртгүүлэхийг сурсан. Директивийг main.js файлд

Vue.directive('colored', ColorDirective)

гэж бүртгүүлсэн. Төслийн хэмжээнд глобал хэлбэрээр ашиглагдах директивийг дээрх аргаар бүртгүүлдэг. Үүнээс гадна компонент дотор директивийг

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 415

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 485

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 554

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 613

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 775

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 953

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 909

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1470

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2137

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 955