Нөхцөлт илэрхийлэл

Нөхцөлт илэрхийлэл тусдаа үйлдлийн багц. Ийм үйлдлүүд bool төрлийн логик утгыг буцаадаг. Нөхцөлт илэрхийлэл үнэн бол true, илэрхийлэл худал бол false утгыг буцаана. Ийм үйлдлүүдэд харьцуулах, логик үйлдлүүд хамаарагдана.

Харьцуулалтын үйлдэл

Харьцуулалтын үйлдэл хоёр операндийг харьцуулаад илэрхийлэл үнэн бол true, эсрэг тохиолдолд false утгыг буцаадаг.

  • == Тэнцүү. Хоёр операндийг тэнцүү эсэхийг шалгана. Операндууд тэнцүү бол true, тэнцүү биш бол false утгыг буцаана. Жишээ.
    int a = 10;
    int b = 4;
    bool c = a == b; // false
  • != Тэнцүү биш. Хоёр операндийг харьцуулаад тэнцүү биш бол true, тэнцүү бол false -ийг буцаана. Жишээ.
    int a = 10;
    int b = 4;
    bool c = a != b;    // true
    bool d = a!=10;     // false
  • < Бага. Нэгдүгээр операнд хоёрдугаар операндаас бага бол true, нэгдүгээр операнд хоёрдугаар операндаас их бол false утгыг өгнө. Жишээ.
    int a = 10;
    int b = 4;
    bool c = a < b; // false   
  • > Их. Нэгдүгээр операнд хоёрдугаар операндаас их бол true, нэгдүгээр операнд хоёрдугаар операндаас бага бол false утгыг өгнө. Жишээ.
    int a = 10;
    int b = 4;
    bool c = a > b;     // true
    bool d = a > 25;    // false
  • <= Бага эсхүл тэнцүү. Хоёр операндыг харьцуулаад нэгдүгээр операнд хоёрдугаар операндаас бага эсхүл тэнцүү бол true, эсрэг тохиолдолд false утгыг өгнө. Жишээ.
    int a = 10;
    int b = 4;
    bool c = a <= b;     // false
    bool d = a <= 25;    // true
  • >= Их эсхүл тэнцүү. Хоёр операндыг харьцуулаад нэгдүгээр операнд хоёрдугаар операндаас их эсхүл тэнцүү бол true, эсрэг тохиолдолд false утгыг өгнө. Жишээ.
    int a = 10;
    int b = 4;
    bool c = a >= b;     // true
    bool d = a >= 25;    // false

<, > <=, >= үйлдлүүд == , != үйлдлээс дээгүүр зэрэглэлтэй байдаг.

Логик үйлдлүүд

C#bool төрлийн утгыг буцаах логикийн операторууд бий. Үйлдлүүд операндоор bool төрлийн утгыг авдаг. Хэдэн харьцуулах үйлдлүүдийг нэгтгэсэн харьцаанд голдуу ашигладаг.

  • | Логик нийлбэр буюу логик БУЮУ /OR/. Үйлдэлд оролцогчийн аль нэг нь true утгыг буцааж байвал true утгыг өгнө. Жишээ.
    bool x1 = (5 > 6) | (4 < 6); // 5 > 6 - false, 4 < 6 - true, тул true буцаана
    bool x2 = (5 > 6) | (4 > 6); // 5 > 6 - false, 4 > 6 - false, тул false буцаана
  • & Логик үржвэр буюу логик БА /AND/ үйлдэл. Хоёр операнд хоёулаа true байвал true -г буцаана. Жишээ.
    bool x1 = (5 > 6) & (4 < 6); // 5 > 6 - false, 4 < 6 - true, тул false буцаана
    bool x2 = (5 < 6) & (4 < 6); // 5 < 6 - true, 4 < 6 - true, тул true буцаана.
  • || Логик нийлбэрийн үйлдэл. Үйлдэлд оролцогчийн аль нэг нь true утгыг буцааж байвал true утгыг өгнө. Жишээ.
    bool x1 = (5 > 6) || (4 < 6); // 5 > 6 - false, 4 < 6 - true, тул true буцаана
    bool x2 = (5 > 6) || (4 > 6); // 5 > 6 - false, 4 > 6 - false, тул false буцаана
  • && Логик үржвэрийн үйлдэл. Хоёр оролцогч хоёулаа true бол true утгыг өгнө.
    bool x1 = (5 > 6) && (4 < 6); // 5 > 6 - false, 4 < 6 - true, тул false утыг өгнө
    bool x2 = (5 < 6) && (4 < 6); // 5 < 6 - true, 4 < 6 - true, тул true утгыг өгнө
  • ! Логик үгүйсгэл. Үйлдэл нэг операнд дээр хийгдэх бөгөөд операнд false байвал true -г харин true бол false -ийг буцаана. Жишээ.
    bool a = true;
    bool b = !a;    // false
  • ^ Тусгай OR буюу XOR үйлдэл. Үйлдлийн нэг эсхүл хоёрдугаар операнд true (гэхдээ хоёулаа нэгэн зэрэг биш) байвал true утгыг өгнө. Бусад тохиолдолд false -ийг буцаана.
    bool x5 = (5 > 6) ^ (4 < 6); // 5 > 6 - false, 4 < 6 - true, тул true буцаана
    bool x6 = (50 > 6) ^ (4 / 2 < 3); // 50 > 6 - true, 4/2 < 3 - true, тул false буцаана

Логик үйлдлүүдэд | ба || (бас & ба &&) хосууд төстэй үйлдлийг гүйцэтгэх хэдий ч ижил биш. Ялгааг жишээн дээр харцгаая.
z=x|y; илэрхийлэлд x, y -ийн утгуудыг хоёуланг нь тооцдог. Өөрөөр хэлбэл үйлдэлд оролцогч илэрхийллүүдийн утгыг бүгдийг тооцно гэсэн үг. Харин
z=x||y; илэрхийлэлд эхлээд x -ийн утгыг тооцоод хэрвээ утга true байвал y -ийн утгыг тооцохгүйгээр true -г буцаана. Учир нь || логик нийлбэрийн үйлдлийн дүрэм тийм. x -ийн утга false үед y -ийн утгыг тооцно.
Энэ нь &/&& үйлдлүүдэд бас хамаарна.
Илэрхийллийн утгын тооцолох хугацааг хэмнэн програмийн бүтээмжийг дээшлүүлэх учраас || , && үйлдлүүд илүү эвтэйхэн. Харин | , & үйлдлүүд тоонуудад битийн үйлдлүүд хийхэд илүү тохиромжтой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 550 Бүртгүүлэх

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын параметрээр дамжуулж болдог багтаамжтай товч аргыг үүсгэх боломжийг олгодог.

  Нээгдсэн тоо: 905 Төлбөртэй

Классийн бүх талбар, шинж, арга, бусад бүрдүүлэгчид хандалтын модификатортой. Хандалтын модификатор классийн бүрдүүлэгчдийн харагдах хүрээг заах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл хандалтын модификаторууд тухайн хувьсагч эсхүл аргыг хэрэглэж болох контекстийг тодорхойлдог.

  Нээгдсэн тоо: 2071 Төлбөртэй

Програмын ажиллагаанд өгөгдөлтэй ажиллах асуудал том байр суурийг эзэлдэг. Тэр дундаа өгөгдлийн сантай харилцан ажиллах нь ихээр тохиолдоно. Иймээс хичээлээр бид өгөгдлийн сантай ажиллах Entity Framework технологийн талаар авч үзэх юм. Сэдэв их өргөн агуулгатай тул хэдэн хичээлээр дамжин авч үзэх болно. Хичээлийн материалыг амархан ойлгохын тулд та

  • Холбоот өгөгдлийн сангийн суурь ойлголттой байх. Сайтын Sql хэл хэсгийн хичээлүүдээс энэ талаар судлан ойлгоорой.
  • .NET фреймворкийн олонлог буюу IEnumerable интерфейсийг ойлгон мэдсэн байх. Энэ талаар Олонлог /Sets/ хичээлээс үзэээрэй. Сэдвийг олон хичээлд хөндөж байсан болохоор та олонлогийг ойлгосон байх гэж бодож байгаа.  
  • Лямбда илэрхийлэл. Энд сэдвээр Лямбда илэрхийлэл гэсэн тусдаа хичээл байгаа.   
  • Илэрхийллийн мод ухагдхууны суурь ойлголтыг Илэрхийллийн мод хичээлээс ойлгосон байх.
  • Өгөгдлийн эх үүсвэр олонлог, массив, өгөгдлийн сан гэдгээс үл хамааран өгөгдөлтэй ажилладаг LINQ технологийн суурийг заавал мэдэж байх.

шаардлагатай. Дээрх ухагдхуунуудыг мэдэж ойлгосон байхад Entity Framework технологийг ойлгоход асуудал үүсэхгүй.

  Нээгдсэн тоо: 1964 Төлбөртэй

Өнөөдөр C# хэлний нилээд хүчирхэг, нарийн Reflection технологийн талаар үргэлжлүүлэн авч үзье. Хичээл Reflection I -ийн үргэлжлэл тул та эхлээд өмнөх хичээлийг судлаарай.

Мета өгөгдлийг ашиглан өгөгдлийг удирдах.

Мета өгөгдлийг ашиглан төрлийн бодит өгөгдлийг хэрхэн өөрчлөхийг авч үзье. Үүний тулд Program классын Main аргад доорх кодыг оруулан өгье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 501

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 477

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 619

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 608

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 769

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 936

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1463

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2131

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 948