Нэрийн глобал орон зай

Төслийн кодийн файл дахь ямар нэгэн нэрийн орон зайг ашиглах хэрэгтэй бол ашиглах гэж буй бүх файлд түүнийг анхдагчаар холбон оруулах хэрэгтэй болно.
Жишээ нь төсөлд кодийн гурван файл байлаа

гэж үзье.

Base.cs файлд Base орон зайд

namespace Base;
class Company
{
    string title;
    public Company(string title) => this.title = title;
    public void Print() => Console.WriteLine($"Компан: {title}");
}

Company класс тодорхойлогдсон. Харин Person.cs файлд тодорхойлогдсон Person класс

using Base;
 
class Person
{
    string name;
    Company company;
    public Person(string name, Company company)
    {
        this.name = name;
        this.company = company;
    }
    public void Print()
    {
        Console.WriteLine($"Нэр: {name}");
        company.Print();
    }
}

Company классийг ашиглана. Person класст Company классийг ашиглахын тулд түүний орон зайн нэрийг using Base гэж оруулан ирсэн. Program.cs класст Person, Company классуудыг ашиглана.

using Base;
 
Company microsoft = new("Microsoft");
Person tom = new("Tom", microsoft);
tom.Print();

Энд Company классийг ашиглахын тулд дахиад л using Base гэж нэийн орон зайг оруулан ирнэ.
Base (эсхүл ямар нэгэн өөр) орон зайг оруулан ирэх файлууд олон байвал энэ нь тийм ч эвтэйхэн биш нь тодорхой. .NET 6 -д үүнд зориулагдсан нэрийн глобал орон зай гэсэн ойлголтыг оруулан ирсэн. Үүний тулд аль нэгэн файлд зохих директивийг бичихэд хангалттай.

global using оруулан_ирэх_нэрийн_орон_зай;

Тэгвэл Program.cs файлыг дараах

global using Base;
 
Company microsoft = new("Microsoft");
Person tom = new("Tom", microsoft);
tom.Print();

байдлаар өөрчилье. Одоо Base нэрийн орон зай төслийн бүх кодийн файлд холбогдох учраас Person.cs файлаас using Base; мөрийг хасаж болно.

Глобал нэрийн орон зайг тусдаа файлд тодорхойлох

Дээр дурдсан аргаар нэрийн глобал орон зайг аль нэгэн файлд заан өгөх нь бас дутагдалтай. Program.cs файлд заагаад байж болох ч нэрийн глобал орон зайг тусд нь тодорхойлоод төслийн аль нэгэн газарт оруулан ирэх нь бүр ч энгийн. Үүний тулд Visual Studio 2022C# -ийн кодийн шинэ файлыг нэмээд түүнд төсөлд оруулан ирэх нэрийн орон зайнуудыг тодорхойлно. Жишээ нь төсөлд GlobalUsings.cs нэртэй файл нэмээд түүнд

зурагт үзүүлсэн агуулгыг оруулан өгье. Одоо энэхүү нэрийн орон зайн багцууд төслийн бүх файлд автоматаар холбогдох тул бид global using Base; -ийг өөр ямар нэгэн файлд оруулан өгөх

албагүй болсон.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 469 Нийтийн

Стратег (Strategy) нь тус тусдаа хайрцаглагдан тэдгээрийн бие биеэ орлолтыг хангасан алгоритмын багцыг тодорхойлох загварчлалын хэвийг илэрхийлнэ. Нөхцөл байдлаас шалтгаалан ашиглагдаж буй алгоритмыг тухайн алгоритмыг хэрэглэж байгаа обьектоос хамааралгүйгээр өөрөөр амархан сольж болдог.

Хэвийг хаана ашиглах  

  • Төлөв байдлаараа ялгаатай нэг төрлийн хэдэн классууд байх үед нэг үндсэн классыг өгөөд төлөв байдлын өөр хувилбаруудыг тусдаа классуудад гаргаад шаардлагатай үед тэдгээрийг хэрэглэх.
  • Нөхцлөөс хамааран алгоритмын хувилбаруудаас амархан сонголт хийх боломжийг хангах хэрэгтэй үед.
  • Програм ажиллах явцдаа обьектуудын төлөв байдлыг өөрчлөх шаардлагатай үед
  • Тодорхой ажиллагааг ашиглаж буй класс түүний хэрэгжүүлэлтийн талаар юуг ч мэдэх ёсгүй үед

  Нээгдсэн тоо: 1360 Төлбөртэй

Хичээлээр илэрхийллийн мод сэдвийг үргэлжлүүлэн судлана. Бид өмнөх хичээлд ойлголтын талаар авч үзээд түүнийг хэрхэн ашиглах жишээг эхлүүлсэн байгаа. Жишээнд хүмүүсийн мэдээллийг дэлгэц дээр жагсаалт байдлаар харуулаад жагсаалтын баганы толгой дээр дарахад жагсаалтыг тухайн баганаар хэрхэн эрэмбэлэхийг хэрхэн шийдэх бодлого тавигдсан. Асуудлыг та шийдэж чадсан уу. Одоо бид энэхүү асуудлыг илэрхийллийн модыг ашиглан хэрхэн шийдэхийг үзье.

  Нээгдсэн тоо: 456 Бүртгүүлэх

Загвар (Prototype) хэв өмнө нь үүсгэсэн загвар обьектоос үндэслэн обьектыг үүсгэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл хэв обьектуудын хуулбар /клон/ үүсгэх техникийг хэрэгжүүлдэг.

Хэвийг хаана ашиглах

Шинээр үүсгэгдэх обьектын төрлийг програмын ажиллагааны үед динамикаар тодорхойлох хэрэгцээтэй үед

  • Классын зэрэгцээ шатлалаас бүтээгдхүүн обьектуудыг үүсгэхийн тулд тусдаа классын үйлдвэрийн шатлалыг үүсгэхийг хүсэхгүй үед. Жишээ нь абстракт үйлдвэр хэвийг ашиглахад үүнийг хийдэг.
  • Обьектыг байгуулагчаар үүсгэн, утга олгохоос илүү хувилбар обьектын хуулбарлалт байх үед. Ялангуяа обьект хязгаарлагдмал цөөн тооны боломжит төлөвийг авч болох тохиолдолд.

  Нээгдсэн тоо: 565 Төлбөртэй

Төрөл бүрийн классууд, структуруудийг тусдаа сан хэлбэрээр бүрдүүлэн компиляц хийн dll файлд багцлаад дараа нь өөр төслүүдэд оруулан ашиглах нь элбэг байдаг. Үүний ачаар програмд олон дахин ашиглагдах ижил ажиллагаатай хэсгүүдийг сан хэлбэрээр тодорхойлоод төрөл бүрийн төслүүдэд оруулах эсхүл өөр боловсруулагч нарт ашиглуулах боломж бүрдэнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 358

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 448

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 500

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 571

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 703

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1574

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763