Ерөнхийлөгдсөн төрлүүдийн удамшилт

Нэг ерөнхийлөлтэй класс өөр ерөнхийлөлтэй классаас удамшиж болно. Ингэхдээ удамшилтын төрөл бүрийн хувилбаруудыг ашиглах боломжтой.   
Бидэнд дараах суурь

class Person<T>
{
    public T Id { get;}
    public Person(T id)
    {
        Id = id;
    }
}

Person класс байлаа гэе.

Нэгдүгээр арга нь суурь классийн төрлөөр төрөлжсөн удамшсан классийг үүсгэх.

class UniversalPerson<T> : Person<T>
{
    public UniversalPerson(T id) : base(id) { }
}

Классийг хэрэглэх

Person<string> person1 = new Person<string>("34");
Person<int> person3 = new UniversalPerson<int>(45);
UniversalPerson<int> person2 = new UniversalPerson<int>(33);
Console.WriteLine(person1.Id);
Console.WriteLine(person2.Id);
Console.WriteLine(person3.Id);

Хоёрдугаар арга бол ердийн ерөнхийлөлгүй удамшсан классийг үүсгэх юм. Ингэж удамшуулахдаа суурь класст хэрэглэх төрлийг шууд заах хэрэгтэй. Жишээ нь

class StringPerson : Person<string>
{
    public StringPerson(string id) : base(id) { }
}

Ингэснээр үүсмэл классийн төрлөөр string төрлийг ашиглах болсон.

Классийн ашиглалт

StringPerson person4 = new StringPerson("438767");
Person<string> person5 = new StringPerson("43875");
// Person<int> person6 = new StringPerson("45545");  // гэж бичиж болохгүй
Console.WriteLine(person4.Id);
Console.WriteLine(person5.Id);

Гуравдахь хувилбар бол үүсмэл классийг суурь классийн универсал параметрээс бүр өөр төрлийн параметрээр төрөлжүүлэх юм. Энэ тохиолдолд суурь класст хэрэглэгдэх төрлийг бас заан өгөх хэрэгтэй. Жишээ нь

class IntPerson<T> : Person<int>
{
    public T Code { get; set; }
    public IntPerson(int id, T code) : base(id)
    {
        Code = code;
    }
}

Одоо IntPerson төрөл суурь класст хэрэглэж буй төрөлтэй тохирохгүй бас нэгэн төрлөөр төрөлжих боломжтой болсон.

Классийг ашиглах.

IntPerson<string> person7 = new IntPerson<string>(5, "r4556");
Person<int> person8 = new IntPerson<long>(7, 4587);
Console.WriteLine(person7.Id);
Console.WriteLine(person8.Id);

Үүнээс гадна удамшсан класст суурь классийн универсал параметрийг өөрийн параметрүүдтэй хослуулан ашиглаж болно. Жишээ нь

class MixedPerson<T, K> : Person<T>
    where K : struct
{
    public K Code { get; set; }
    public MixedPerson(T id, K code) : base(id)
    {
        Code = code;
    }
}

Дээрх кодод суурь классийн T параметрт нэмэлтээр K шинэ параметрийг оруулсан. Удамшуулахдаа хязгаарлалтыг заан өгөх хэрэгтэй болбол суурь классийн нэрийн араас түүнийг зааж болно.

Классийг хэрэглэх.

MixedPerson<string, int> person9 = new MixedPerson<string, int>("456", 356);
Person<string> person10 = new MixedPerson<string, int>("9867", 35678);
Console.WriteLine(person9.Id);
Console.WriteLine(person10.Id);

Хэрвээ суурь классийн түвшинд универсал параметрт хязгаарлалт тавигдсан бол параметрийг ашиглах үүсмэл класст тухайн хязгаарлалтыг тодорхойлсон байх ёстойг сануулъя.

class Person<T> where T : class
{
    public T Id { get;}
    public Person(T id) => Id = id;
}
class UniversalPerson<T> : Person<T> where T: class
{
    public UniversalPerson(T id) : base(id) { }
}

Өөрөөр хэлбэл суурь класст class буюу дурын класс гэсэн хязгаарлалтыг заасан бол үүсмэл класст хязгаарлалтаар class эсхүл ямар нэгэн тодорхой классийг заах хэрэгтэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 412 Бүртгүүлэх

Төрөл бүрийн класс, структуруудад хуурамч нэрийг /төлөөлөх нэр/ өгөөд дараа нь програмд төрлийн нэрийн оронд төлөөлөх нэрийг ашиглаж болно. Жишээ нь консолд мөр гаргах Console.WriteLine() аргын Console класст төлөөлөх нэрийг

using printer = System.Console;

printer.WriteLine("Монгол улс");
printer.WriteLine("Улаанбаатар хот");

өгч болно.

  Нээгдсэн тоо: 1658 Нийтийн

C# хэлний олон урсгал буюу Multithreading ухагдхууны талаар аьч үзье. Сэдэв өргөн хүрээтэй, нарийн, хүндэвтэр учраас нилээд хэдэн хичээлийг хамран судлах болно. Multithreading ухагдхууныг практик ажилд ихээр тохиолддог энгийн жишээнээс эхлэн авч үзье. Бидэнд удаан хугацаанд биелэгдэх ажиллагааг эхлүүлээд түүний явцыг хянах хэрэгтэй боллоо гэе.

  Нээгдсэн тоо: 1412 Төлбөртэй

Нэмэлт урсгалтай ажиллах аргачлалын талаарх ээлжит хичээлийг толилуулъя. Та програм хангамжийн чиглэлээр ажилладаг эсхүл суралцдаг бол сайтын C# хэлний хичээлүүдийг бүгдийг үзэхийг зөвлөе. Учир нь C# хэлэнд оруулан өгсөн технологиудийн утгыг сайн ойлгохгүйгээр програм бичнэ гэвэл нилээд хүндхэн асуудал үүснэ шүү. Програмчлалын хэлүүдийн бичлэгийн ерөнхий дүрэм бараг ижилхэн болсон хэдий ч онолын үндсэн аргачлал, технологийг хэл бүр өөрийн онцлогоор хэрэгжүүлсэн байдаг. Иймээс технологийг ойлгохын тулд тухайн хэлийг гүнзгий судалсан байх хэрэгтэй. Технологийг сайн судлаагүй хүмүүс хэлэнд өөрт нь байдаг боломжуудыг өөрсдөө хэрэгжүүлэх гэж цаг хугацаа, хүч хөдөлмөрөө ихээр үрдэг ч үр дүн нь мэдээжээр сайнгүй гардаг гэдгийг санаарай. Хичээлээр нэмэлт урсгалын нэмэлт урсгалд гарсан алдааг хэрхэн зөв боловсруулахыг авч үзье.

  Нээгдсэн тоо: 468 Нийтийн

Стратег (Strategy) нь тус тусдаа хайрцаглагдан тэдгээрийн бие биеэ орлолтыг хангасан алгоритмын багцыг тодорхойлох загварчлалын хэвийг илэрхийлнэ. Нөхцөл байдлаас шалтгаалан ашиглагдаж буй алгоритмыг тухайн алгоритмыг хэрэглэж байгаа обьектоос хамааралгүйгээр өөрөөр амархан сольж болдог.

Хэвийг хаана ашиглах  

  • Төлөв байдлаараа ялгаатай нэг төрлийн хэдэн классууд байх үед нэг үндсэн классыг өгөөд төлөв байдлын өөр хувилбаруудыг тусдаа классуудад гаргаад шаардлагатай үед тэдгээрийг хэрэглэх.
  • Нөхцлөөс хамааран алгоритмын хувилбаруудаас амархан сонголт хийх боломжийг хангах хэрэгтэй үед.
  • Програм ажиллах явцдаа обьектуудын төлөв байдлыг өөрчлөх шаардлагатай үед
  • Тодорхой ажиллагааг ашиглаж буй класс түүний хэрэгжүүлэлтийн талаар юуг ч мэдэх ёсгүй үед

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 446

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 424

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 562

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 698

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 830

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 825

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1571

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 683

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 759