Аргыг нуух ба дахин тодорхойлолтын ялгаа

Програмчлалын c# хэл өргөн боломжтой, обьект хандлагат парадигмийг дэмждэг, том төслүүдийн боловсруулалтад өргөнөөр ашиглагддаг, маш универсал хэл. Хэлийг Microsoft хөгжүүлдэг нь л өөрөө ихийг хэлнэ. Миний бодлоор c# -ийн зарим шийдлүүдийг шууд ойлгоход хүндрэлтэй байдаг нь хэлний хийсвэрлэлттэй холбоотой байдаг болов уу. Хэлний боломжийг сайн судлан мэдэхгүйгээр сайн, хүчирхэг гэсэн утгаар төслийн үндсэн хэлээр ашиглах нь зөв биш шийдэл болов уу. Та c# хэл дээр код бичдэг, бичихээр суралцаж байгаа бол хэлний боломж, бололцоог сайн судлахыг зөвлөе.      

Виртуал аргууд, шинжүүд, Далд арга, шинжүүд хичээлүүдээр суурь классаас өвлөн авсан аргуудын ажиллагааг өөрчлөх нуух, дахин тодорхойлох гэсэн хоёр аргыг үзсэн. Эдгээр аргууд хоорондоо ямар ялгаатайг харцгаая.

Дахин тодорхойлох

class Person
{
    public string Name { get; set; }
    public Person(string name)
    {
        Name = name;
    }
    public virtual void Print()
    {
        Console.WriteLine(Name);
    }
}
class Employee : Person
{
    public string Company { get; set; }
    public Employee(string name, string company)
        : base(name)
    {
        Company = company;
    }
 
    public override void Print()
    {
        Console.WriteLine($"{Name} {Company} -д ажилладаг");
    }
}

Классуудийг програмд

Person tom = new Employee("Tom", "Microsoft");
tom.Print();        // Tom Microsoft -д ажилладаг

ашиглавал tom.Print() аргыг дуудахад tom хувьсагч Person төрлийнх хэдий ч Employee классийн Print аргын хэрэгжүүлэлт биелэгдэнэ. Компилятор виртуал аргуудтай ажиллахдаа виртуал аргуудын хүснэгтийг (Virtual Method Table эсхүл VMT) бүрдүүлдэг. Хүснэгтэд виртуал аргуудын хаягийг бичдэг. Класс бүрд өөрийн хүснэгтийг үүсгэдэг. Классийн обьект үүсэхэд компилятор обьектийн байгуулагчид VMT хүснэгт обьектийг холбох тусгай кодийг дамжуулдаг. Виртуал аргыг дуудахад обьектоос түүний VMT хүснэгтийн хаягийг аваад VMT хүснэгтээс аргын хаягийг олоод түүнд удирдлагыг шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл аргын хэрэгжүүлэлтийг сонгох үйлдэл програмийн ажиллагааны үед хийгддэг. Програмийг ажлуулах орчин эхлээд VMT хүснэгтээс хэрэгтэй аргын хаягийг авах шаардлагатай тул энэ нь програмийн ажиллагааг багахан удаашруулдаг гэдгийг тооцох хэрэгтэй.    

Нуулт

Одоо Person, Employee классуудад дахин тодорхойлолтын оронд нуултыг

class Person
{
    public string Name { get; set; }
    public Person(string name)
    {
        Name = name;
    }
 
    public void Print()
    {
        Console.WriteLine(Name);
    }
}
 
class Employee : Person
{
    public string Company { get; set; }
    public Employee(string name, string company)
            : base(name)
    {
        Company = company;
    }
    public new void Print()
    {
        Console.WriteLine($"{Name} {Company} -д ажилладаг");
    }
}

ашиглаад

Person tom = new Employee("Tom", "Microsoft");
tom.Print();        // Tom

дээрх байдлаар дуудвал юу болохыг харцгаая. Person төрлөөр илэрхийлэгдэх tom хувьсагч Employee обьектийн холбоосыг хадгална. Гэхдээ Print аргыг дуудахад Employee классийнх биш Person класст тодорхойлсон аргын хувилбар ажиллана. Яагаад гэвэл Employee класс суурь классаас өвлөн авсан Print аргыг ердөө дахин тодорхойлоогүй үнэндээ шинэ арга тодорхойлсон. Иймээс tom.Print() илэрхийллээр Person классийн Print арга дуудагдана.

Жич: Классийн арга шинжүүдийг дахин тодорхойлох, нуух ямар хэрэгтэй, хэзээ ашиглах юм гэж бодогдож магадгүй. Зарим нэгэн кодлогчид ч үүнийг ашиглаж үзээгүй байж болно. Үнэхээр төслийн архитектор, загвар зохиогчидийн даалгаварт удамшсан класст арга шинжүүдийг дахин тодорхойлох, нуух зүйл тусгагдаагүй бол кодлогч өөрөө дур мэдэн илүү хэрэгжүүлэлтийг хийж болохгүй. Та цаашдаа том төсөлд ажиллахаар болбол ийм зүйлийг ашиглах нь гарцаагүй.  

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1931 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдэд ашигласан графикийн интерфейстэй програмд олон урсгалын хэрэгжүүлэлтийг өөр аргуудаар хэрхэн хийж болохыг харцгаая. WinForms санд дэвсгэр эсхүл нүүр талын /фон/ ажиллагааг гүйцэтгэхэд зориулагдсан BackgroundWorker гэдэг компонент

хэрэгслүүдийн самбарын Components хэсэгт бий.

  Нээгдсэн тоо: 563 Төлбөртэй

Төрөл бүрийн классууд, структуруудийг тусдаа сан хэлбэрээр бүрдүүлэн компиляц хийн dll файлд багцлаад дараа нь өөр төслүүдэд оруулан ашиглах нь элбэг байдаг. Үүний ачаар програмд олон дахин ашиглагдах ижил ажиллагаатай хэсгүүдийг сан хэлбэрээр тодорхойлоод төрөл бүрийн төслүүдэд оруулах эсхүл өөр боловсруулагч нарт ашиглуулах боломж бүрдэнэ.

  Нээгдсэн тоо: 512 Төлбөртэй

C# -ийн класс, бүтцүүдэд ердийн аргуудаас гадна шинж гэж нэрлэдэг тусгай аргууд байдаг. Тэдгээр нь класс, структурийн талбарт хандах, утгуудыг авах, өөрчлөх боломжуудыг өгдөг.   

Шинжийн тодорхойлолт

Шинжийн стандарт тодорхойлолт

[модификатор] шинжийн_төрөл шинжийн_нэр
{
    get { шинжийн утгыг авахад хийгдэх үйлдлүүд}
    set { шинжийн утгыг тавихад хийгдэх үйлдлүүд}
}

байдаг. Шинжийн тодорхойлолтын эхэнд төрөл бүрийн модификаторууд тавигдаж болно. Тухайлбал хандалтын модификаторууд модификатор. Дараа нь шинжийн төрөл тэгээд шинжийн нэр байна. Шинжийн бүрэн тодорхойлолт get, set гэсэн хоёр блокийг агуулна.

  Нээгдсэн тоо: 451 Бүртгүүлэх

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд энэ хугацаанд гарч ирсэн бүх хэвүүдийн талаар авч үзэх нь боломжгүй зүйл. Иймээс сүүлийн 30 жилд бий болсон үндсэн хоёр чиг хандлагын талаар авч үзээд энэхүү хоёр хандлага эцэстээ Silverlight ийн MVVM ба WPF паттерн болон хувирсанг харцгаая. Хэрвээ та графикийн хэвүүдийн түүхийн талаарх мэдээллийг сонирхож байвал Мартин Фаулерын - GUI Architectures нийтлэлийг уншаарай.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 356

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 446

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 424

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 497

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 570

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 562

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 698

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 830

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 825

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1571

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 683

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 759