Сэдэвчилсэн хичээлүүд ( 19 )

Сайтын хэрэглэгчид өөртөө хэрэгтэй хичээл, материалуудыг нэг дороос үзэх боломжийг бий болгох зорилгоор энэхүү буланг нээлээ. Сайтын материалууд их болоход хэрэглэгчид хайлтаар өөртөө хэрэгтэй хичээлийг олж авахад хүндрэлтэй болж байгааг харгалзан хичээлүүдийг төрөлжүүлэн багцлах нь цаг хугацаа хэмнэх, хичээлийн өгөөжийг дээшлүүлнэ гэж үзлээ.

Нээгдсэн тоо: 952 Хичээлийн тоо: 13

Хичээлийг үзэх

Microsoft ExcelPower Query хэрэгсэл орж ирснээр өгөгдөл боловсруулах хурд, боломж үлэмж сайжирсаны дээр өмнө нь тусгай програмаар эсхүл програм зохиогчийн тусламжтайгаар хийдэг байсан ажлуудыг одоо шууд Excel -ээр хийлгэх боломжтой болсон. Excel 2013Power Query хэрэгсэлийг нэмэлтээр татан суулгаж байсан бол Excel 2016 -ийн стандарт багцад Power Query хэрэгсэл орж ирсэн. Хичээлд Excel 2013 хувилбарыг ашиглах ч ажиллагааны хувьд Excel 2016 -гаас онцын ялгаагүй. Excel 2016Power Query хэрэгсэл туузын Data табд Get & Transform нэрээр орж ирсэн.

Excel 2016 -гийн Get & Transform нэрээс л хэрэгсэл өгөгдлийг татан авч өөрчлөхөд зориулагдсан гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хүмүүс хэрэгслийг Power Query нэрээр нь илүү мэддэг.

Санамж: Хэрэгсэл тогтмол шинэчлэгдэж байдаг тул зарим зүйлүүд ажиллахгүй эсхүл өөр байж болно. Шийдэл нь хэрэгслийг сүүлийн хувилбар хүртэл шинэчлэх.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 588 Хичээлийн тоо: 18

Хичээлийг үзэх

Интернетийн хөгжлийг дагаад орчин цагт интернетэд сууриласан буюу интернетийн орчинд ажилладаг програмууд, сайтууд, сервисүүд ихээр бий болсоор байгаа билээ. Интернетэд суурилсан програмын хэрэглэгч талын ажиллагааг хөтөч програмууд хариуцан ажиллуудаг бөгөөд хөтөчүүд бүрэн хэмжээнд дэмжин ажилладаг програмчлалын хэл javascript гэдгийг бүгдээрээ мэднэ. Багцад орсон хичээлүүдээр EcmaScript6 буюу javascript -ийн шинэ хувилбарт орсон шинэчлэлт өөрчлөлтийн талаар үзэх тул та javascript хэлний зохих мэдлэгтэй байх ёстойг сануулъя. Сайтын javascript хэлний хичээлүүдээс хэлний тухай анхан шатны мэдлэгийг олж болохыг зөвлөе. Сүүлийн жилүүдэд хэрэглэгч талын хуудас буюу frontend -д ихээр ашиглагдах болсон Angular, React, Vue фреймворкууд бүгд javascript сангууд бөгөөд дэлхийн нийтээр javascript програмистын эрэлт болон үнэ зогсолтгүй өсч байгаагаас javascript хэл нь таны заавал эзэмшсэн ёстой програмчлалын хэл гэдгийг батлана.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 2523 Хичээлийн тоо: 19

Хичээлийг үзэх

Шатрын анхан шатны курс хичээлээс шатрын хөлөг, шатрууд, тэдгээрийн нүүдэл, үнэ цэнэ, бичилт, мад, пад гэх зэрэг үндсэн ухагдхууныг судлан мэдсэн бол энэ удаагийн хичээлүүдээр шатар тоглох анхны алхамуудад суралцах болно. Хичээлүүдээр шатрын өргийг хэрхэн эхлүүлэх, төвийн төлөөх тэмцэл, өргийн үе шатууд, давуу талууд гээд илүү нарийн ойлголтуудыг авч үзэх тул таниас нилээд хичээл зүтгэлийг шаардана. Иймээс шатарт дөнгөж суралцаж байгаа хүүхэд багачуудыг өөрийн эцэг эхийнхээ тусламжтайгаар судлахыг зөвлөе.

Хүүхдээ дугуйлан, дамжаанд явуулан цаг зав үрэлгүйгээр хүүхэдтэйгээ хамт ая тухтай орчинд хамтдаа суралцвал хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжилд нөлөөтэйн дээр хүүхэд тань таныг хүндлэх, өөрөө суралцаж болдог гэдгийг ойлгох олон сайн талтай гэдгийг эцэг, эхчүүдэд зөвлөе. Ийм байдлаар хүүхэддээ ойртон харьцах нь хүмүүжлийн шилдэг арга гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл. Үглэж суухаар үлгэрлэ гэж үг байдаг даа. Хичээлийг судлахад шатар эсвэл компьютерын программ байхад л хангалттай.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 3465 Хичээлийн тоо: 39

Хичээлийг үзэх

Шатрын нүүдлүүд, тоглолтын дүрэм энгийн учраас тоглож сурах нь тийм ч хүнд биш. Харин шатрыг сайн тоглож сурах бол нилээд цаг хугацаа, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардсан том хөдөлмөр. Шатрын онолд хамгийн гүнзгий судлагдсан нь гараанууд юм. Хүн шатар тоглож сураад түүнийг илүү сайн тоглон сурахын тулд юуны өмнө гараануудыг судлах нь илүү оновчтой гэж бодно. Шатарын гараануудыг үндсэндээ таван төрөлд хуваагдагийн нэг нь 1.e4 e5 нүүдлээр эхэлдэг нээлттэй гараанууд юм.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 1987 Хичээлийн тоо: 82

Хичээлийг үзэх

Орчин үед интернетэд суурилсан програмчлалд javascript фреймворкуудийг хэрэглэгч талын хуудасны боловсруулалтад маш өргөн ашигласнаар SPA /Single Page Application/ гэж нэрлэдэг програмылалын шинэ технологи хүчтэй хөгжиж байна. Vue фреймворк Angular, React гэх мэтийн javascript сангуудгаас сүүлд гараагаа эхэлсэн ч сайт боловсруулах ажиллагаанд тэдэнтэй эн тэнцүү зарим талаараа тэднийг гүйцэн хүчтэй түрэн орж ирсэн сан. Vue фреймворкийн зохиогч Evan You бол Angular -ийн боловсруулагчдын нэг бөгөөд Angular -ийн хүчтэй, сайн талуудыг өөрийн бүтээлдээ шингээхийн дээр түүнийг суралцахад хөнгөн, хэмжээ багатай болгож чадсан нь Vue фреймворкийг бусадтай өрсөлдөн тэргүүлэгчдийн эгнээнд оруулж ирэх суурь болсон. Програм зохиогч мэрэгжлээр суралцаж буй, ажиллаж байгаа залуус энэхүү хичээлүүдээс тодорхой ойлголтыг аван цаашид ашиглах сууриа тавьж чадна гэдэгт бүрэн итгэж болно.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 3551 Хичээлийн тоо: 20

Хичээлийг үзэх

Шатар бол оюун ухааны тоглоом гэдгийг хүн болгон мэддэг. Гэхдээ ухаантай хүмүүсийн тоглоом гэж ойлгож болохгүй. Шатарт хүн болгон бүр хүүхэд наснаасаа суралцах хэрэгтэй. Заавал тэмцээн уралдаанд оролцох хэмжээнд суралцдаггүй юм гэхэд тоглож чаддаг болох хэрэгтэй. Шатар сурснаар хүн аливаа юмыг шинжлэн дүгнэх, яаран сандран шийдвэр гаргахгүй байх, асуудалд ул суурьтай хандах гээд олон эерэг төлөвшилд суралцана. Шатрыг заавал багшаар заалгаж сурдаг тоглоом биш өөрөө бие даан сурах бүрэн боломжтой. Танд шатрын ертөнцөд анхны алхамаа хийхэд курсын зорилго оршино.
Хичээлүүд анхан шатны ойлголтууд мэт санагдах хэдий ч шатар тоглоход зайлшгүй хэрэгтэй мадлах, шатрын бичилт, пад гэх мэт асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Хичээлийг судлахад шатар эсвэл компьютерын программ байхад л хангалттай.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 2516 Хичээлийн тоо: 16

Хичээлийг үзэх

Microsoft Excel -ийг эхлэн суралцаж байгаа хүмүүст зориулсан цуврал хичээлүүд. Хичээлүүдээр программын нэн хэрэгтэй чухал хэрэгслүүдийг жишээнд дээр алхам алхамаар гүйцэтгэн хийснээр та энэхүү хүчирхэг программыг ашиглаж сурах болно. Программыг хэрхэн ачааллахаас эхлээд, хүснэгт зохиох, график үүсгэх, нэгдсэн хүснэгт /pivot table/, өгөгдлийн сан хүртэлх бүхий л ойлголтуудыг хамарсан нэг курс хичээлүүд. Хичээлүүдийг үзснээр та Microsoft Excel -ийн дамжаанд суун олж авах мэдлэгийг бүрэн хэмжээнд эзэмших болно. Бүх хичээлийг бүрэн судалж эзэмшсэн байхад танд Microsoft Excel -ийг ашиглахад гараад байх хүндрэл үүсэхгүй бөгөөд та өөрийгөө манай хэрэглэгчдийн мэдлэгийн түвшингийн дундаас дээгүүр хэмжээнд гэж тооцож болно.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу. Хичээл бүрийг сайн ойлгон бүх жишээг өөрөө хийгээрэй.

Танд амжилт хүсье.

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 7

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 15

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 15

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 27

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 26

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 27

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 25

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 37

 

react програмд олон хуудас үүсгэн удирдахын тулд react -ийн бүрэлдхүүнд ордоггүй ч түүнтэй нягт холбоотой ажилладаг нэмэлт пакетийг…

Нээгдсэн тоо : 43

 
Энэ долоо хоногт

функц өгөгдөв.

  1. f(x) функцын x0=5 абсцисстай M цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэл
  2. f(x) функцын график, дээрх шүргэгч шулуун болон координатын тэнхлэгүүдээр хүрээлэгдсэн дүрсийн талбай  
  3. f(x) функцын графикийг M цэгт шүргэх, төв нь OX (абсцисс) тэнхлэг дээр орших тойргийн тэгшитгэл

Нээгдсэн тоо : 2767

 

илэрхийллийн a=36,7 тэнцүү байх утгыг ол.

Нээгдсэн тоо : 656

 

a ба b нь 3x2-x-1=0 тэгшитгэлийн шийдүүдтэй тэнцүү бол илэрхийллийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 692