Шатарын хичээлүүд
Хичээлийг үзэх

Шатрын анхан шатны курс хичээлээс шатрын хөлөг, шатрууд, тэдгээрийн нүүдэл, үнэ цэнэ, бичилт, мад, пад гэх зэрэг үндсэн ухагдхууныг судлан мэдсэн бол энэ удаагийн хичээлүүдээр шатар тоглох анхны алхамуудад суралцах болно. Хичээлүүдээр шатрын өргийг хэрхэн эхлүүлэх, төвийн төлөөх тэмцэл, өргийн үе шатууд, давуу талууд гээд илүү нарийн ойлголтуудыг авч үзэх тул таниас нилээд хичээл зүтгэлийг шаардана. Иймээс шатарт дөнгөж суралцаж байгаа хүүхэд багачуудыг өөрийн эцэг эхийнхээ тусламжтайгаар судлахыг зөвлөе.

Хүүхдээ дугуйлан, дамжаанд явуулан цаг зав үрэлгүйгээр хүүхэдтэйгээ хамт ая тухтай орчинд хамтдаа суралцвал хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжилд нөлөөтэйн дээр хүүхэд тань таныг хүндлэх, өөрөө суралцаж болдог гэдгийг ойлгох олон сайн талтай гэдгийг эцэг, эхчүүдэд зөвлөе. Ийм байдлаар хүүхэддээ ойртон харьцах нь хүмүүжлийн шилдэг арга гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл. Үглэж суухаар үлгэрлэ гэж үг байдаг даа. Хичээлийг судлахад шатар эсвэл компьютерын программ байхад л хангалттай.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Тулаанд орж байгаа удирдагч бүр тодорхой хэмжээгээр бэлтгэлээ базаадаг. Үүнд хүчээ төвлөрүүлэх, байршуулах,  чухал байрлалуудыг эзлэх, хүнд зэвсгээ байрлуулах, хамгаалалтын ажиллагаа хийх, тагнуул хийх гээд олон ажлууд ордог. Гэхдээ энэ бүх ажиллагаа хамгийн богино хугацаанд хийгдэх ёстой. Дээрх бүгд нь шатарт ижилхэн. Ер нь өргийн дунд хэсэгт (миттельшпил) болдог гол тулаанд орохоосоо өмнө өрсөлдөгч нар өөрийн хүчээ байршуулдаг. Иймээс дебют гэж нэрлэгдэх тоглолтын эхэн хэсгийн (эхний 8-12 нүүдэл) гол асуудал нь хамгийн хурданаар хүчээ дайчлах байдаг. Гарааг шатрын өргийн туслах хэсэг гэж үзэх нь алдаа болно. Гараа нь тулааны цаашдын шинж төрхийг урьдчилан тодорхойлдог.

  Нээгдсэн тоо: 2026 Төлбөртэй

Өмнө нь бид хөлгийн d4, d5, e4, e5 нүднүүдээр бүтсэн квадратыг төв гэж нэрлэдгийг мэдсэн. (1-р диаграм)

Шатарт төвийн утга учир асар их. Төв нь дайн тулааны талбар дахь ганц өндөрлөгтэй ижилхэн үүрэгтэй. Хэн өндөрлөгийг өөрийн мэдэлд оруулсан нь стратегийн давуу талыг олон тулааныг өөрт ашигтайгаар дуусгах нөхцлийг бүрдүүлж чадна. Шатрын хөлгийн төвд эсвэл түүний ойролцоо байрлалтай шатрууд нь
  1. Илүү идэвхитэй, илүү цохилтын хүчтэй. Өөрөөр хэлбэл хөлгийн булан эсвэл захад байхаас илүү олон нүдэнд довтолгоо болон нүүдлийг хийж чадна. Энэ нь тэргэнд хамаардаггүй.
  2. Эндээс шатрууд тусламж хэрэгтэй хөлгийн дурын хэсэг рүү хурдан шилжих боломжтой.
  3. Төвийг эзэлсэн талын эсрэг талын хүчнүүд тархай эсвэл шахагдсан байдалд орсноор тэдний байлдааны чадвар илэрхий муудаж ирдэг.
Дээрх хэлснээс үндэслэн төвийн төлөөх тэмцэл гэгдэх гарааны хоёрдахь зарчим гарч ирнэ.

  Нээгдсэн тоо: 2193 Төлбөртэй

XVIII зууны Францын алдарт шатарчин Филидор хүүг шатрын өргийн амин сүнс гэж хэлсэн нь тохиолдолын чанартай зүйл биш. Үнэхээр хүүнүүдийн байрлалаас шатрын тоглоом хэрхэн өрнөх нь ихээхэн хамааралтай. Хүүнүүд байрлалын араг ясыг үүсгэх бөгөөд тэд төвийн төлөөх тэмцэлд чухал үүрэгтэй гэдгийг бид мэднэ. Тэд дайралтад идэвхитэй оролцохын зэрэгцээ өөрийн ноёнд хүүний хаалтыг бий болгодогоороо хамгаалалтанд бүр ч илүү үүрэг гүйцэтгэнэ.  
Хүүний гинжний дайралтын болон хамгаалалтын хүч нь өөрийн боднуудын дэмжлэгээс ихээхэн хамааралтай байдаг. Тасарсан болон хоцорсон хүүнүүд тусламжгүй үлдсэнээр дайсны олз болох нь амархан. Хүү бол орон зайг эзлэн авах сайн хэрэгсэл. Эндээс өрсөлдөгчийн хүүнүүдийн идэвхийг сулруулан өөрийн хүүнүүдээр бат бэх гинж бий болгохыг эрмэлзэх нь ойлгомжтой. Өрсөлдөгчийнхөө хүүний гинжийг таслах, түүнд цоорхой үүсгэн хүүнүүдийг тусгаарлахыг оролдох хэрэгтэй. Хүүний байрлалаас хамааран тэд "сул" эсвэл "чанга" байж болно. Тусгаарлагдсан, хоцорсон эсвэл тасарсан хүүнүүдийг голдуу сул хүүнд тооцдог.
Хүүнүүдийн байрлалын жишээ авч үзье.

  Нээгдсэн тоо: 1804 Төлбөртэй

Дараах өргүүдийг туршлага муутай шатарчид тоглосон болно. Өргүүдэд гаргасан алдаанууд нь шатарт анхны алхамаа хийж байгаа хүмүүст их тохиолддог. Өөрийн тоглолтод гэнэн алдаа гаргахаас хурдан салахын тулд өндөр зэрэглэлийн шатарчдын тоглосон өргүүдтэй танилцан өөрийнхдөө дүгнэлт хийн хожигдлын шалтгааныг тодруулахыг хичээгээрэй. Хожигдолоос ичих хэрэггүй харин хожигдол бүрийг өөртөө сургамжтай хичээл болгохыг эрмэлзэх хэрэгтэй гэж дэлхийн аварга Капабланка хэлсэн байдаг.

  Нээгдсэн тоо: 3170 Нийтийн

Туршлага багатай шатарчдын тоглолтыг ажиглаж байхад шатарчид гарааны зарчмын дагуу зөв нүүдлүүдийг хийн өргийн эхлэлийг амжилттай давсаны дараа миттельшпилд шилжих үед захын хүүнүүдээр нүүх, бэрсээр ямар нэгэн үндэслэлгүй дайралт хийх зэргээр сонин нүүдлүүд хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл зорилгогүй мэт болдог.
Туршлагатай шатарчид ихэнхдээ үүссэн нөхцөл байдлыг дүгнэн үзээд ямар нэгэн цаашдын төлөвлөгөөг сонгодог. Тодорхой онол болон практикийн мэдлэгтэй шатарчид л үүссэн нөхцөлд үнэлгээ өгөн төлөвлөгөөг сонгож чаддаг. Тэгвэл эхлэн суралцагчид яах вэ? Шатрын өргийн үндсэн тулаан болдог миттельшпилд тэд яах хэрэгтэй вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

  Нээгдсэн тоо: 1941 Нийтийн

Шотланд өрөг

Фрезер - Таубенгауз (Париж 1888)

1. e4 e5 2. Мf3 Мc6. Хамгийн сайн хариултуудын нэг. 3. d4. Хоёр дахь тэмээний хөлийг нээхийн зэрэгцээ харын e5 хүүний тулгуурыг эвдсэн сайн үргэлжлэл. 3. ... ed 4. М:d4 Бh4. Хар e4 хүүнд дарамт үүсгэн өрсөлдөгчийн ноёны жигүүрт үйлчлэхийг оролдсон. 5. Мc3 Мf6?. Өөрийн бэрсний ухрах замыг хаасан муу нүүдэл. Сайн хариулт 5. ... Тb4. 6. Мf5!. Цагаан өрсөлдөгчийн бэрсийг ангуучлах боломжийг алдсангүй. 6. ... Бh5??. 6. ... Бg4 7. Тe2 Б:g2 8. Тf3 Бh3 9. Трg1 Б:h2 гээд бэрс аврагдах байсан. 7. f3 гэвэл 7. ... Бg6! 8. Мh4 Бh5 гээд бэрс зугтана. 8. Мb5 ын дараа хар c7 нүдийг хамгаалахын тулд сэлгээгүй болсноор цагаан гараанд байрлалын ихээхэн давуу талтай болно. 7. Тe2 Бg6. Бэрсийг 7. ... Мg4 8. Т:g4 Бg6 гэж аварч болох байлаа. Гэхдээ энэ өрөгт тэгсэнгүй. 8. Мh4 (3-р диаграм) Хавх буулаа. Хар буун өглөө. Бэрсээр эрт аялах нь зөв биш гэдгийг баталлаа.

  Нээгдсэн тоо: 4349 Нийтийн

Ихэнх өргүүдэд үндсэн тэмцэл миттельшпиль буюу дунд хэсэгт өрнөн олон шатруудыг солилцон шатрын арми багасаж ирдэг.Үүний дараа тоглолт төгсгөлийн үе болох эндшпильд шилжинэ. Энэ үг нь Endspiel гэсэн герман үгнээс үүдэлтэй. Зарим тохиолдолд аль нэг өрсөлдөгч миттельшпильд тэр ч бүү хэл дебютэд (гараанд) бут ниргүүлэн тоглоомын төгсгөлийн үед хүрэхгүй дуусах нь байдаг. Үүнээс үндэслэн зарим нэгэн шатарчид (зөвхөн эхлэн суралцагчид ч биш) төгсгөлийн үндэс болон зарчимуудад суралцахдаа хайнга хандах нь бий. Тэдгээр хүмүүс төгсгөлийн зарчмуудыг үзэн цаг зав алдаж байснаас гарааны хувилбаруудыг сайн сурахыг илүүд үздэг. Ингэж боддог хүмүүс шатарт хэзээ ч томоохон амжилтанд хүрэхгүй. Гарааны хэдэн нүүдэлтэй хүмүүс сурсан аргаараа өрсөлдөгчөөс олж авсан хүү эсвэл бүр бодны давуу талаа хожил болгож чадахгүйд хүрдэг.

  Нээгдсэн тоо: 3410 Нийтийн

Өргийн төгсгөлийн гуравдугаар үед тоглох үндсэн зарчмуудтай танилцая.

Төвлөх зарчим

Шатрын тоглолтын бүх үед төвлөх зарчим үйлчилнэ. Гэхдээ төгсгөлийн үед өмнөх хоёр үеэсээ ялгаатай нь энэхүү зарчмыг бүр ноён хүртэл баримтлах хэрэгтэй. Ноёноо хэрхэн зөв ашиглахаас энэ үед их олон зүйл шийдэгдэнэ. Өөрийн шатруудыг төвд байршуулахыг тоглогч бүр хүсэх нь ойлгомжтой. Энэ нь төвийн талбайн төлөөх тэмцэлд хүргэдэг. Дараах сургамжтай жишээг авч үзье. (1-р диаграм)

  Нээгдсэн тоо: 2193 Төлбөртэй

Доогуур зэрэглэлийн болон эхлэн суралцагчид хооронд тоглогдож байгаа өргүүд ихэнхдээ материалын тэнцүү бус байдалд явагддаг. Өрсөлдөгчдийн өөрийн хүчээ ашиглах чадваргүй байдлаас болоод өргийн туршид материалын давуу байдал нэгээс нөгөөд шилжих нь олонтоо тохиолдоно. Материалын давуу байдлаа ашиглаж сурах нь ямар ч шатарчны чадварын үндсэн бүрдүүлэгч байх ёстой. Дунд түвшингийн шатарчид багахан хэмжээний давуу байдлаа ашиглаж сурах хэрэгтэй байдаг бол эхлэн суралцагчид эхний ээлжинд их хэмжээний материалын давууг арилжиж сурах хэрэгтэй болдог.

  Нээгдсэн тоо: 1356 Төлбөртэй

Материалын давууг ашиглах I хичээлийн 7-р диаграмын жишээ нь их хэмжээний материалын давуу талтай (хөнгөн бодны илүү) хэдий ч энэхүү давуу байдлаа ашиглахад тодорхой хэмжээний техникийн хүндрэл гардаг гэдгийг гэрчилж байна. Үүнээс гадна зэрэглэл багатай шатарчид ч гэлтгүй мастеруудын практикт дээрх техникийн хүндрэлийг давах нь нилээд хүндхэн асуудлыг бий болгодог.
1-р диаграмд үзүүлсэн байрлалд өндөр зэрэглэлийн шатарчин А.Нимцович хүртэл ялалтанд хүрэх зөв замаа олоогүй байдаг.

  Нээгдсэн тоо: 1335 Төлбөртэй

Урт хугацааны олон нүүдэлт тэмцлийн эцэст аль нэг тал нь нэг хүүний давуутай хүүний эндшпильд орох нь цөөнгүй байдаг. Ийм багахан хэмжээний материалын давуу тал ялалтанд хангалттай юу? гэсэн асуулт гарч ирнэ. Хүүний төгсгөлийг тоглох зарчим дүрмүүдийг сайтар судалж байж л энэхүү асуултын хариуг олох болно. Юуны өмнө хамгийн бага материалын давуу тал болох ноён ганц хүүтэйгээр ноёны эсрэг хэрхэн тоглохыг эзэмших хэрэгтэй. Онолоор хүчний ийм харьцаа бүхий байрлал 160 гаруй мянгаар тоологдоно. Ийм хязгааргүй далайд хэрхэн баримжаалах вэ? Үнэндээ бол үүний тулд энгийн 2-3 дүрмийг мэдэж байхад л хангалттай.

  Нээгдсэн тоо: 3078 Нийтийн

Квадратын дүрэм нь практикт их хэрэг болдог тул түүнийг сайн эзэмших шаардлагатай. Илүү нарийн байрлалд дүрэм туслах нь элбэг.

И. Бергерийн сургалтын байрлалд (1-р диаграм) цагаан 1. Тр:b6+ Б:b6 2. Б:f6+ Нc5 гэж нүүн хүүний эндшпильд шилжвэл бэрсээ солилцохоос үл хамааран гарцаагүй тэнцээгээр дуусах болно.
Харин цагаан 1. Б:f6+ Б:f6 2. Тр:b6+ Нe5 3. Тр:f6 Н:f6 4. b6 гэж нүүвэл хар ноён хүүний квадратын гадна үлдэх тул цагаан хожих болно.

  Нээгдсэн тоо: 1948 Төлбөртэй

Квадратын дүрэмийн тухай 2 хичээлд үндсэндээ хүү өөрийн шатруудын тусламжгүйгээр бэрс гарах оролдлого хийх талаар үзсэн. Практикт нүүргүй хүүнд өрсөлдөгч тал саад болох нь тодорхой тул түүнд өөрийн ноёны тусламж ихэнхдээ шаардлагатай болдог. Тухайн тохиолдол бүрд хүүнд тусламж хэрэгтэй эсэхийг тогтоох нь ойлгомжтой.
Ноёнгоор нүүргүй хүүд туслах үндсэн арга нь хүүний давшиж байгаа шугам ялангуяа бэрс гарах нүднээс эсрэг ноёнг шахах юм. Өөрөөр хэлбэл хоккей, хөл бөмбөгт тоглогчид шайб болон бөмбөгний төлөө тэмцдэгийн адилаар манай ноён өрсөлдөгч ноёнтой мөр мөрөөрөө түлхэлцэхтэй ижил. Жишээ авч үзье.

  Нээгдсэн тоо: 1413 Төлбөртэй

Өмнөх хичээлийн жишээнүүдээс дүгнэн үзвэл захын хүүг бэрс гаргахад хамгаалж байгаа тал боломж ихтэй байсан. Тэгвэл илүү хүү нь захын биш байрлалтай бол байдал хэрхэн өөрчлөгдөх вэ? Хүчтэй тал өөрийн төлөвлөгөөг биелүүлж чадах уу? Захын хүүнүүд хичээлийн 2-р диаграмд хамгаалж байгаа талын ноён хүүний замд саад хийж чадахааргүй тохиолдолд асуудал амархан шийдэгдэж байсан. Тэгвэл хүүний давшиж байгаа босоо шугамд эсрэг ноён зогсож байгаа бол юу болох вэ? Дараах жишээнүүдээр дээрх асуултуудад хариулт өгөхийг оролдоё.
Юуны өмнө 1-р диаграмд анхаарна уу.

  Нээгдсэн тоо: 2226 Төлбөртэй

Бид захын хүүнүүд хичээлд түлхүүр нүдний тухай ойлголттой танилцсан. Эдгээрийг эзлэн авах нь шатрын тулааны эцсийн үр дүнд нөлөөлдөгийг бид мэднэ. Захын биш нүүргүй хүүнд бас түлхүүр нүднүүд гэж байдаг. Захын биш хүүнүүд нэг биш гурван түлхүүр талбартай байдгаараа захын хүүнээс ялгаатай.

1-р диаграмд b2 нүдний хүүний түлхүүр талбаруудыг Х тэмдгээр үзүүлсэн. Эдгээр талбаруудад a4, b4, c4 нүднүүд орно. Хүү урагшаа давшихад түүний түлхүүр талбарууд даган хөдөлнө. b4 хүүний хувьд (2-р диаграм) түлхүүр талбарууд нь a6, b6, c6 болох жишээтэй.
Хүү дундаж шугамыг өнгөрөхөд түүний түлхүүр талбар (a6, b6, c6, a7, b7, c7) 6 болдог. (3-р диаграм)

  Нээгдсэн тоо: 2213 Төлбөртэй

Шатарт материалын болон байрлалын гэсэн хоёр төрлийн давуу байдал байдаг. Ямарч шатарчин заавал туулан гардаг шатар тоглох чадварт суралцах эхний үе бол харилцан солилцоо хийж сурах юм. Энэ нь материалын (хүчний) давуу (бод илүү, хүү илүү, илүү хүчтэй бод сул бодны эсрэг гэх мэт) талтай нягт уялдаатай. Энд хүртэл бидний үзсэн хичээлүүд энэхүү шатрын үндсэн элементүүдийн нэгийг нээн ойлгоход зориулагдсан болно. Тэгээд ч бид цаашдаа материалын давуу талаа хэрхэн ашиглах аргуудыг олон удаа авч үзнэ. Материалын давуу талаа чадварлаг ашиглах нь ямарч шатарчны ур чадварын үндсэн бүрдүүлэгч байдаг тухай бид нэг бус удаа дурдаж байсан.

  Нээгдсэн тоо: 3124 Нийтийн

Өмнөх хичээлийн 2-р диаграмд үзүүлсэн байрлалд хөлгийн ихэнх хэсэг цагаан шатруудын хяналтанд орсон тул тэдний хөдөлгөөн их чөлөөтэй байсан. Энэ нь тэдний газар нутгийн давуу талыг тодорхойлно. Иймэрхүү давуу байдал нь удаан хугацааны байдаг учраас бүх тулаанд амжилт гаргаж болно гэж тооцож болно. Хүүний массиваар дэмжүүлэн илүү газар нутгийг (талбай) эзлэх тусмаа давуу тал илүү тогтвортой болно. Хүүний гинж нь эсрэг талын боднуудын хэсэг тэр ч бүү хэл бүгдийнх нь үйл ажиллагааг саармагжуулахад их үр дүнтэй. Аль нэг тал нь хөлгийн ихэнх хэсгийг эзлэн авснаар эсрэг талын хүчнүүд хөдөлгөөний хувьд хязгаарлагдах нь ойлгомжтой.

  Нээгдсэн тоо: 1269 Төлбөртэй

Шатрын тоглолтын нүүдлүүд хугацаагаар хэмжигдэнэ. Ижил тооны нүүдэлд хэн нь олон шатрыг тулаанд оруулсан тал нь хугацааны давуу талыг олж авдаг. Гарааны үндсэн зарчмуудын нэг болох бодоо хурдан хөллөх зарчимыг зөрчвөл өрсөлдөгч талд санаачлагыг алдан өөрөөр хэлбэл нөгөө талыг хугацааны давуу байдалтай болгоно. Гарааны зарчмуудын талаарх хичээлүүдийг дахин сайтар үзэхийг зөвлөж байна. Хичээлүүдэд гарааны зарчмыг умартан өөр зүйлд хэт анхаарсанаас болоод шатарчид хэрхэн бут ниргүүлж байгааг үзүүлсэн сургамжтай өргүүдийг авч үзсэн. Уншигч танд дараах бас нэгэн сургамжтай өргийг толилуулъя.

  Нээгдсэн тоо: 3466 Нийтийн

Өмнөх хичээлүүдээр бид шатрын гурван үеийн талаар тус тусд нь дэлгэрэнгүй авч үзсэн билээ. Одоо бид тулаан шатрын гурван үеийг дамжин өрнөх бүтэн өргийг авч үзэх болно. Энэ нь уншигч танд эдгээр үеүүдийн хоорондын уялдаа холбоог олон хараж дадлагажих боломжийг олгох юм.

Франц хамгаалалт
Нимцович - Дурас
Сан-Себастьян, 1912

  Нээгдсэн тоо: 2626 Нийтийн

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 150

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 123

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 312

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 167

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 196

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 139

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 138

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 264

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 189

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1140

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 720

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1124